Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг-II

 

Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг-II

 

Улсын хэмжээнд 2015-2018 онд олгосон газруудтай холбоотой зөрчил 162.3 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн. Үүний 75.4 тэрбум төгрөгт акт тогтоож, 78 тэрбум төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага, албан тушаалтанд албан шаардлага хүргүүлж, зургаан хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат тоо баримттай нь танилцуулсан талаар өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ. Тус газраас хөндлөнгийн шинжээчидтэй хамтран гаргасан тайландаа 2015-2018 онд БОАЖ-ын сай­даар ажилласан хүмүүс албан тушаалынхаа эрх мэдлийн хүрээнд шууд газрын зөвшөөрөл олгохдоо гаргасан зөрчлийг бүтэн бүлэг жагсаасныг энэ удаад үргэлжлүүлэн хүргэж байна. 

Шинжээчийн дүгнэлт 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд "Газар ашиглах тухай гэрээний хугацаа таван жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа таван жилээс илүүгүй байна” гэж заажээ. Тэгвэл 2015-2018 онд БОАЖ-ын сайдын 23 удаагийн тушаалаар улсын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж байгаа 161 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна. Ингэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг тус яам хэрэгжүүлээгүй нь улсын төсөвт алдагдал учруулжээ. БОАЖЯ-аас улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхдээ, орон нутгийн Засаг дарга, тухайн хамгаалалтын захиргаатай уялдаатай ажиллаагүй. Газар ашиглах гурван талт гэрээнд оролцогч талууд гэрээг дүгнээгүй аж. Үүнээс үүдэн Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас ашиглагч 18 иргэн, аж ахуйн нэгж улс, орон нутгийн төсөвт 172.5 сая төгрөгийн газрын төлбөрийн өр үүсгэсэн байна. Мөн 78 иргэн, хуулийн этгээдээр газрын хянан баталгаа хийлгээгүй зэргээр хууль зөрчжээ.  Тиймээс БОАЖЯ-нд жил бүр газар ашиглах гэрээг дүгнэн, төлбөрийн тооцоо нийлж холбогдох төлбөр хураамжийг бүрэн төлүүлэх албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шинжээчийн дүгнэлт 2. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвхөн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар барьсан орон байр ашиглах бөгөөд өөр барилга байгууламж барихыг хориглосон хуулийн зохицуулалттай аж. Гэтэл БОАЖЯ-ны кадастрын мэдээллийн сангийн бүртгэл мэдээлэлд сансрын зураг ашиглан 1260 нэгж талбарт дүн шинжилгээ хийхэд, Богдхан уулын дархан цаазат газарт 195 иргэн, аж ахуйн нэгж байнга оршин суух зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц, үзвэр, үйлчилгээний барилга байгууламж бариад байгаа аж. Мөн БОАЖЯ-наас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө өөрчилсөн зөрчил түгээмэл илэрчээ. Улмаар байгаль орчинд учруулсан экологи-эдийн зас­гийн хохирлыг хөрс, ургамал, гадаргын болон гүний ус зэрэг үзүүлэлт бүрээр нь тооцоход 700 гаруй сая төгрөгөөр хэмжигдсэн байна.  

Шинжээчийн дүгнэлт 3. БОАЖЯ улсын тусгай хамгаалалттай газруудад олгосон зөвшөөрлийнхөө дагуу кадастрын мэдээллийн сан эрхлэн хөтлөх үүрэг хүлээдэг. Гэтэл тус яамны дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын уялдаагүй байдлаас шалтгаалан улсын кадастрын зургийн нэгдсэн мэдээллийн санг тогтмол эрхлэн хөтөлдөггүй нь тогтоогджээ.  Мэдээллийн сангийн нэгдсэн стандартгүй, газар ашиглагчдын эрхийн бүртгэл, зөвшөөрлийн хугацаа сунгах, цуцлах, талбайн өөрчлөлт зэрэг засвар өөрчлөлт тухай бүр хийгддэггүй байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэхгүй байх нь олон төрлийн зөрчил гарах шалтгаан болсон байх магадлалтай аж. Тухайлбал, БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаал, шийдвэрт нэр нь ороогүй 59 иргэн, аж ахуйн нэгжид 309.4 га газрыг зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй зөрчилтэй мэдээллийг кадастрын мэдээллийн санд газар ашиглагчаар бүртгэжээ. Мөн сайдын тушаалаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон 42 иргэн, аж ахуйн нэгжийн 67.9 га газрын эрхийг кадастрын мэдээллийн сангаас устгаагүй, 1606.1 га талбай бүхий газрын зөвшөөрөл олгосон 1377 зөвшөөрлийг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн "Газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болжээ. Тиймээс улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй газар ашигласан байж болзошгүй үйлдэлд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, газар чөлөөлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай аж.

Монгол Улсад УИХ, Засгийн газар зарим тусгай хэрэгцээний ангилалд хамаарах газрыг ашиглуулах тогтоол гаргах эрхтэй байдаг бол 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн болон нийслэлийн нийт 361 Засаг дарга өөрийн харьяалах нутаг дэвсгэрт газрын зөвшөөрөл олгодог. Үүнээс гадна БОАЖ-ын сайд дангаараа улсын тусгай хамгаалалттай нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах дархан эрх эдэлдэг. Гэвч энэхүү эрх мэдлийн ард байгаль орчны эсрэг үйл ажиллагаа нуугдаж ирсэн гэдгийг төрийн аудитын байгууллага гаргаад ирлээ. Аудитын хүрээнд БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Хөвсгөлийн Улаан Тайга, Орхоны хөндий, Хангайн нуруу, Отгонтэнгэр хайрхан зэрэг байгалийн цогцолборт газар гэсэн долоон   улсын тусгай хамгаалалттай бүсэд  газар дээр нь шалгалт явуулсан гэдгээ ч дурджээ.

Уг асуудлуудтай холбоо­тойгоор БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл 14 санал бүхий тайлбар бичин, Аудитын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг аж. Гэвч бүгдийг нь бэрхшээл тооцсон төдий тайлбар учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариу өгсөн байна. Улмаар Ерөнхий аудиторын зүгээс Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улсын тусгай хамгаалалтад авсан газрын зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, шалгуур нөхцөлийг иргэд, олон нийтийн шударга ёс, тэгш байдлыг хангахуйц байдлаар боловсронгуй болгох зөвлөмж хүргүүлжээ. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд тусгай хэрэгцээний газрын хязгаарлалтын бүс, ойн болон усан сан бүхий газарт хууль зөрчин газар олгодог байдлыг зогсоох, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад олгосон газрын нэгж талбарын мэдээллийг  улсын газрын кадастрын нэгд­сэн системд бүртгүүлж, газрын нэгдмэл сангийн тайлан, мэдээнд холбогдох мэдээллийг тогтмол хүргүүлж байхыг зөвлөжээ.

 
Өглөөний сонин
 
Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг-II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани