Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

 

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

 

Оюутолгойн гэрээг магтахаасаа муулдаг хүн олон.  Тэр гэрээг байгуулсан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л магтаж, хамгаалдаг. Харин бусад нь "…Муу гэрээ болсон” гэдэг юм. Үнэхээр ч монголчууд бид ордоо ашиглуулж, хувь эзэмшдэг атлаа тэрбум тэрбум ам.долларын өр төлөөд суудаг болсон.

Улстөрчид уг нь энэ бүхнийг мэддэг. Гэхдээ нэг ярьж гарч ирээд, тэгсгээд чимээгүй болчихдог талтай. Оюутолгойн гэрээ ийм байдалтай хэрэгжиж байгаа юм.
 
Хууль тогтоогчид, хууль хяналтын байгууллагууд энэ гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн. Мэдээж хэрэг, олигтой дүн гараагүй. "…Энэ гэрээний эргэн тойронд маш том том ноцтой асуудлууд байна” гэж  толгой сэгсэрсээр ирдэг юм.
 
УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
"Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар "Рио Тинто” компанитай  хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм. Тогтоолд найман чиглэлийг тусгасан байдаг.  Тодруулбал, Засгийн газар, "Рио Тинто интернейшнл холдинг” болон "Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан "Эрдэнэс Монгол”, "Айвенхоу Оюутолгой”, "Оюутолгой Нидерланд Би Ви”, "Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны "Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны "Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах, Засгийн газар, "Оюутолгой”, "Ресурс Лимитед”, "Ти Эйч Ар Оюутолгой”, "Оюутолгой Нидерланд”, "Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө буюу Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах, -Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох, -УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах, Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх, уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох тухай тусгасан байдаг.
Энэ тогтоолыг хэрэгжилтийг хангах талаар өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан байна.
 
Засгийн газар уг хэлэлцээрийн үеэр өмнөх тат­ва­руудын зөрүүг нэ­хэм­жилж гаргуулах, ног­дол ашгийг нийгмийн хариуц­лагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгүүлэх, Дубайн гэрэгэ өөрч­лөх зэрэг шаардлагыг тави­хаар төлөвлөж баталжээ.
 
Гэвч хоёр талын хэлэлцээрийн үеэр Засгийн газрын тавих шаардлагыг "Рио Тинто” хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Эдгээр шаардлага бараг бүгд дээр "Рио Тинто”-гийн эсрэг байр суурьтай байж ирсэн. Ганцхан жишээ гэхэд "Рио Тинто” 2019 оны долдугаар сард Оюутолгой төслийн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшлохоор байгааг мэдээлсэн байдаг. Мөн манай Засгийн газар 34 хувийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлдэг. Уг зээл нь 6.5 хувь дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй. Ингэхээр бараг 10 хувийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгаа бий.
УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар ийн чангахан байр суурийг барьж буй ажээ. Гэвч "Рио Тинто” нэгэнт дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй, гэдийх нь тодорхой. Тиймээс "Рио Тинто” цаашид Монголын Засгийн газрын эсрэг ажиллаж, энэ асуудал хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэхгүй л болов уу. Харин олон улсын шүүхэд очиж мэдэх юм.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

Өнөөдөр, 19:14
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

Өнөөдөр, 16:11
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

Өнөөдөр, 13:47
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

Өнөөдөр, 11:25
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

Өчигдөр, 19:44
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

Өчигдөр, 10:50
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут
2024 оны 03 сарын 25, 15 цаг 49 минут
2024 оны 03 сарын 25, 14 цаг 55 минут
Асгатын мөнгөний ордыг судалсан тайланг хүлээлгэн өгчээ

 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр Асгатын ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 23 минут
Хятадын нүүрсний зах зээлээр сонин юутай

 БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц анх удаагаа буурсан талаар эх ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 18 минут
"Хүнсний ногооны үр нийлүүлэх" тендер шалгаруулалт зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА   Захиалагч: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба ...

2024 оны 03 сарын 22, 19 цаг 38 минут
Энэ парламент, Засгийн газар Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ

 Ураны хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр батална гэж ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 44 минут
Шингэрүүлсэн хийн экспортыг зогсоох Байдены шийдвэрийг эсэргүүцжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /TASS/. Байгалийн ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 39 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК Мандал боомтоор нүүрс борлуулах арилжааг эхлүүллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 58 минут
“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

/2024.03.22/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 16 минут
Зэсийн баяжмалын биржийн арилжааны талаар хэлэлцлээ

 Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд ...

2024 оны 03 сарын 22, 12 цаг 26 минут
“Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна

      "Rio Tinto” компани "Rincon” үйлдвэрийг 2022 онд ...

2024 оны 03 сарын 21, 15 цаг 50 минут
Зэсийн үнэ Шанхайн биржид тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.долларт хүрэв

 Дэлхийн гео эдийн засаг дахь хамгийн том өрсөлдөөнт зах зээл гэгдэх ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 40 минут
Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 39 минут
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн хөгшин ойг олжээ

 Их Британийн баруун өмнөд эрэг дээрх байцаас дэлхийн хамгийн хөгшин ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 19 минут
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

 Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 00 минут
С.Наранцогт: Аудитын газар баталгаажуулсан даруйд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах процесс эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 2023 оны ногдол ашгийг энэ сарын сүүл ...

2024 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Х.АЛТАЙ: Монгол Улс зэсийн томоохон тоглогч болно

 Энэ онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэсийг арилжаалахаар ...

2024 оны 03 сарын 20, 11 цаг 08 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани