Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

 

Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ жилийн зорилтын талаар өчигдөр танилцууллаа. Тус яам 2020 оныг "Эрчим хүчний салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил” болгон зарлажээ. Өнгөрсөн онд Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа ухаалаг системд нэвтрүүлэх суурийг анхаарсан байна. Үүний хүрээнд энэ жилээс эрчим хүчний салбарт осол аваар гарахаас өмнө мэдээлэх, урьдчилан сэргийлэх автомат системд шилжихээр төлөвлөжээ. Салбарын сайдын мэдээлснээр ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд хүний нөөцөд анхаарч, ажиллах хүчийг цомхотгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцуудыг автоматжуулснаар хүний оролцоог бууруулж, мянган ажилтнаас 200-г нь ажиллуулах боломжтой болох аж. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
 
-Манай улс эрчим хүчний багагүй хувийг импортоор авдаг. Үүнийг бууруулах талаар ямар аргахэмжээ авч ажиллах вэ?
 
-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 19 хувийг импортоор авдаг. Үүний гол хэрэглэгч нь "Оюутолгой” компани. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай жил гаруйн өмнө Цахилгаан станц барих тухай гэрээ байгуулсан. Гэвч тэд элдэв шалтаг тоочиж, энэ ажлыг цааш нь явуулахгүй удаашруулж байна. Өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ээ боловсруулаагүй.
 
 
 
Дэлхийн зах зээл дээр хамгийн орчин үеийн, бүрэн автоматжуулсан, евро стандартын эрчим хүчний станцын нэг мВт-ын өртөг нэг сая евро байгаа. Гэтэл "Оюутолгой” компани гурав дахин өндөр үнээр станц барих санал оруулж ирж байна. Энэ саналыг бид хүлээж авах боломжгүй. "Оюутолгой”-д 300 мВт- ын станц барих гэрээ байгуулсан.
 
 
 
-"Оюутолгой”-д цахилгаан станц байгуулах ажил энэ янзаараа  удаашраад байх юм уу? 
 
-"Оюутолгой” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Засгийн газраас гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие багтсан. Бидний ярих ёстой чухал зүйлийн нэг нь эрчим хүч. Энэ асуудлаар бид байнга санал солилцож байгаа. Уг нь "Оюутолгой” компани 2019 онд Монголоос эрчим хүч авах гэрээ байгуулсан ч одоо хүртэл аваагүй байна. Нуулгүй хэлэхэд, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 заалтыг зарчиж байгаа. Тус заалтад "Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд Монгол Улсаас эрчим хүчээ авна гэж тусгасан. Уг заалтаар бол 2017 оны долоодугаар сарын 1-нээс эрчим хүчээ авах ёстой байсан.
 
-Энэ оныг салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил болгон зарласан гэлээ. Хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?
 
-Эрчим хүчний салбар хүний нөөцийн хувьд хэт данхайсан бүтэцтэй байна. Тухайлбал, манайд 100-200 хүн ажиллах станцад 1000 хүртэлх ажилчин ажиллаж  байна. Үүнийг өөрчлөхдөө иж бүрэн автоматжуулсан систем, мэдээллийн зэрэг орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ технологийг оруулж ирэхийн тулд үүнийг ажиллуулах мэдлэг бүхий боловсон хүчинтэй байх ёстой. Тиймээс инженер, техникийн ажилтнуудаа энэ түвшний хэмжээнд бэлтгэж байж дээрх ажлыг хийх хэрэгтэй. Тиймээс энэ онд боловсон хүчнээ сургалтад хамруулах, мөн өндөр технологийн мэргэжил эзэмшсэн залуусыг салбартаа ажиллах боломжийг олгоно гэж үзэж байгаа юм.
 
-Аливаа салбарт мэргэжлийн бус хүн ажилладаг гэх шүүмжлэл гардаг. Танай салбарын хувьд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юу? 
 
-Тийм зүйл удирдлагын түвшинд байсныг нэлээд цэгцэлсэн. Мэдээж  инженерийн ажилд эдийн засагч хүнийг ажиллуулах боломжгүй. Гэхдээ мэргэжлийн бус хүн ажиллах боломж бүхий орон тоог олон болгосон зүйл мэр сэр бий. Тиймээс компаниудад үе шаттайгаар бүтцийн өөрчлөлт хийнэ.
 
-Эрчим хүчний алдагдал хэдий хэмжээнд хүрээд байна вэ?
 
-Үнэ, тарифаас болж эрчим хүчний систем хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. 2018 онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээс харахад оны эцсийн байдлаар 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байна. Өөрөөр хэлбэл, гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна гэсэн үг. Техникийн шинэчлэлээ хийхийн тулд инфляцтай уялдуулан үнэ тарифаа нэмье гэвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Өнгөрсөн жил үнэ нэмж хөдөлгөөнд оруулсан. Гэхдээ энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцад голдуу хамааралтай байсан. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун авч байгаа. Гэтэл энэ хэмжээгээр тарифыг нэмэхгүй байгаа учир эрчим хүчний систем алдагдалтай байна. Үйл ажиллагааны зардалтай холбоотой тарифын асуудлыг хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Тодруулбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, компаниудын эрх ашгийг хамгаалах болон Засгийн газрын гэсэн гурван төлөөлөл бий. Эдгээр төлөөлөл ярилцаж байж эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийддэг. Харин бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байгаадаа гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, манай салбар өөрсдийн орлогоороо шинэчлэлт, хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна.
 
 
 
150 мВт-ын станцад нэг хүн ажиллаж болоод байхад Монголд 300-400 хүн ажилладаг. Үүнээс харахад цалингийн зардал маш өндөр байгаа юм. Манай улсын хувьд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой.
 
 
 
Цаашдаа автоматжуулсан станцтай болох ёстой. Ингэснээрээ найдвартай, тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай систем бий болох юм гэж үзэж байгаа. Ер нь инфляцын өсөлттэй холбоотойгоор  Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын зохицуулалтыг хийх, нөгөө талаас эрчим хүчний системийг оновчтой бүтэцтэй болгох гэсэн хосолмол аргаар явуулах ёстой.
 
 -Эрчим хүчний нүүрсний олборлолт нэгдүгээр сараас багассан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү? 
 
-Манай нүүрсний уурхайн компаниуд маш хүнд нөхцөлтэй байна. Үүний шалтгаан нь үнэ тарифтай л холбоотой. Учир нь. эрчим хүчний үнийг нэг хэмжээнд барьснаас болж бид уурхайд мөнгөө төлж чадахгүй байгаа юм. Тиймээс уурхай техник, технологио шинэчлэх, засвар үйлчилгзэгээ хийж чадахгүй болчихоод байна.
 
-Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулах асуудал ямар шатандаа явна вэ. ОХУ-ын талаас ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл байна?
 
-Хийн хоолой байгуулах ажил Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван талын оролцоотой. ОХУ-тай хамтран ажлын хэсгээ байгуулсан. Хоёр улсын Эрчим хүчний дэд сайд нар ахалж, тодорхой баримт бичгүүдээ боловсруулж, мэдээлэл цуглуулах ажилдаа ороод байна. БНХАУ-ын талд  хийн хоолой байгуулах чиглэлээр тодорхой саналуудаа ярилцаж эхэлье гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бид очиж, тэд ирж чадахгүй байгаа. Энэ нь ажилд сөргөөр нөлөөлж байна.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Хийн хоолой барих ажлын хэсгийг Шадар сайд ахалж “Эрдэнэс Монгол” хариуцна

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д ...

Өчигдөр, 18:03
Өчигдөр, 17:47
42 сая тонн нүүрс экспортлох боломж улам алсарчээ

    Энэ оны эхний улиралд манай улсын нүүрсний экспорт ...

Өчигдөр, 17:09
Метаны ялгарал ихэсжээ

    АНУ-ын Техас муж улсын Ловин тойрог дахь Пермийн ...

Өчигдөр, 16:43
Алтны ханш дахин өслөө

 Суларч буй долларын ханштай холбоотой унци алтны үнэ 2012 оноос хойш ...

Өчигдөр, 16:27
Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй туллаа

 Австралийн уул уурхайн "аварга загас” Рио Тинто компанийн ...

Өчигдөр, 15:59
"Эрдэнэс Тавантолгой"-н ордын хөрөнгөөр Оюутолгойд цахилгаан станц барьж өгнө

   Т.САЙХАН   Засгийн газрын өнөөдрийн /04.08/ ээлжит ...

Өчигдөр, 14:09
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд ...

Өчигдөр, 13:15
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

 www.kp.ru сайтаас орчуулж бэлтгэв   Манай гаригийн хамгийн нэр ...

Өчигдөр, 11:06
Лицензийг сонгон шалгаруулалтаар олгодог болсноор улсын төсөв чанартай бүрддэг болсон

 Гартаа зузаан зузаан цаас, хавтас барьсан иргэдийн хөлд дараатай ...

Өчигдөр, 11:04
Өчигдөр, 11:01
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Рио Тинто өчигдөр 2019 онд ...

Өчигдөр, 10:30
Рио Тинто компани “Оюу Толгой”-н далд уурхай дээр ноцтой алдаа гаргасан уу...

 Рио Тинто компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй "Оюу Толгой” ...

2020 оны 04 сарын 07, 17 цаг 43 минут
“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ

 МОСКВА. /RIA Novosti/. "ОПЕК+” бүлгийн сайд нар дөрөвдүгээр ...

2020 оны 04 сарын 07, 17 цаг 03 минут
Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид дахин эсэргүүцэл зарлав

 Рио Тинто, "Туркойз хилл ресурс” компанийн хувьцаа ...

2020 оны 04 сарын 07, 16 цаг 52 минут
Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

2020 оны нэгдсэн төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцож 1.2 их наяд ...

2020 оны 04 сарын 07, 15 цаг 39 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын ...

2020 оны 04 сарын 07, 14 цаг 53 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

 Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын ...

2020 оны 04 сарын 07, 14 цаг 38 минут
АНУ-ын занарын тосны олборлолтын хамгийн том компани дампуурчээ

 Занарын тосны олборлолтын чиглэлээр мэргэшсэн Америкийн хамгийн том ...

2020 оны 04 сарын 07, 14 цаг 17 минут
"Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

   Т.САЙХАН   "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн ...

2020 оны 04 сарын 07, 14 цаг 14 минут
42 сая тонн нүүрс экспортлох боломж улам алсарчээ

  Энэ оны эхний улиралд манай улсын нүүрсний экспорт мөнгөн ...

2020 оны 04 сарын 07, 13 цаг 56 минут
Япон Улс Монгол Улсад 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

 Азийн улс орнууд цар тахлын хүнд сорилтыг хамтдаа даван туулахад ...

2020 оны 04 сарын 07, 12 цаг 30 минут
Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

 2020 оны нэгдсэн төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцож 1.2 их ...

2020 оны 04 сарын 07, 11 цаг 13 минут
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах ...

2020 оны 04 сарын 06, 18 цаг 04 минут
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлснээ Гаалийн ...

2020 оны 04 сарын 06, 17 цаг 47 минут
"Эрдэнэс Тавантолгой" компани 700 гаруй мянган тонн нүүрс экспортолжээ

 Өнөөдрийн байдлаар Монгол Улс гурван боомтоор нүүрс экспортолж ...

2020 оны 04 сарын 06, 17 цаг 45 минут
Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид дахин эсэргүүцэл зарлав

Рио Тинто, “Туркойз хилл ресурс” компанийн ...

2020 оны 04 сарын 06, 16 цаг 02 минут
АНУ хамтрах нөхцөлд ОХУ олборлолтоо бууруулна

 Олборлолт танах хүчин чармайлтад АНУ гэгдэх тохиолдолд ОХУ бусад ...

2020 оны 04 сарын 06, 15 цаг 45 минут
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

 Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили Улсын төрийн өмчит компани ...

2020 оны 04 сарын 06, 14 цаг 41 минут
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили Улсын төрийн өмчит компани ...

2020 оны 04 сарын 06, 11 цаг 40 минут
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ

Нью Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгийн бар шинэ коронавирусийн халдвар ...

2020 оны 04 сарын 06, 11 цаг 38 минут
Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү

Алтанбулагийн хилийн боомтын тендерт гадны компани шалгаруулахыг ...

2020 оны 04 сарын 06, 10 цаг 48 минут
Гуравдугаар сарын байдлаар 5.3 тонн алт худалдан авлаа

 Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 ...

2020 оны 04 сарын 06, 10 цаг 38 минут
Нефть олборлолтын талаар АНУ Саудын Араб, ОХУ-тай хэлэлцээ хийхгүй

 ВАШИНГТОН. /TASS/. Нефтийн олборлолтыг бууруулахтай ...

2020 оны 04 сарын 06, 10 цаг 30 минут
АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй

 ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрчим хүчний салбарыг хамгаалахын ...

2020 оны 04 сарын 06, 10 цаг 23 минут
Саудын Араб газрын тосны олборлолтоо бууруулахад бэлэн байна

 НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Бусад улс олборлолтоо ...

2020 оны 04 сарын 04, 16 цаг 43 минут
Зэсийн үнэ унажээ

 МАДРИД. /Focus Economics/. "COVID-19” халдварын улмаас энэ ...

2020 оны 04 сарын 03, 13 цаг 31 минут
ОПЕК-ийн шинжээч газрын тосны үнэ удахгүй хасах руу орж магадгүй хэмээн мэдэгдэв

 Дэлхийн газрын тосны нөөц хэдхэн долоо хоногийн дотор дэлхийн бүх ...

2020 оны 04 сарын 03, 13 цаг 11 минут
Засгийн газарт хоёр сонголт байна

    "Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийн дийлэнхийг төр ...

2020 оны 04 сарын 02, 18 цаг 49 минут
Дорнод аймгаас хил давсан түймрийг цэрэг, малчин, онцгойгийн алба хаагчид унтраажээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн /аймгийн төвөөс ...

2020 оны 04 сарын 02, 16 цаг 58 минут
Ё.Жаргалсайхан: Дахин дөрвөн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж эхлэхээр ажиллаж байна

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ...

2020 оны 04 сарын 02, 16 цаг 55 минут
Гаалийн байгууллага өнгөрсөн сард 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт, үнэт металлыг түр хураажээ

Гаалийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сард нийт 77 зөрчил илрүүлсэн ...

2020 оны 04 сарын 02, 16 цаг 54 минут
Далд уурхайн музейн ТЭЗҮ-г баталлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Монголын далд ...

2020 оны 04 сарын 02, 16 цаг 46 минут
Байгалийн хийн хоолойд баярлах болоогүй...

Монголоор дайран өнгөрөх байгалийн хийн 99 хувийг Орос Хятад хоёр өгч ...

2020 оны 04 сарын 02, 13 цаг 14 минут
Монголд шатахууны үнэ 728 – 876-өөр буурах боломжтой

Дэлхийн жишгээр Газрын тос 10$-р өөрчлөгдөхөд 1л шатахуун тутмын үнэ 182₮ ...

2020 оны 04 сарын 02, 12 цаг 46 минут
Ж.Золжаргал: Хийн хоолойн төсөл хэрэгжихэд 10 жилийн хугацаа орно

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей ...

2020 оны 04 сарын 02, 12 цаг 31 минут
Нүүрсний худалдааг хэвийн гольдролд оруулахын төлөө ажиллахаар тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд ...

2020 оны 04 сарын 02, 10 цаг 25 минут
С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуу­дал гээд Монголын улстөрчидтэй ...

2020 оны 04 сарын 02, 10 цаг 17 минут
“Страто” компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг орон нутгийн удирдлагууд эсэргүүцэж байна

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлэг говийн гурван  аймгийн ...

2020 оны 04 сарын 01, 17 цаг 18 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани