Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Батзориг: Бид “Гложекс”-ийг үндэсний инженерүүдийнхээ гараар босгосон, ирээдүйд тэднийхээ гарт нь өгөхийг эрмэлзэж байна

Г.Батзориг: Бид “Гложекс”-ийг үндэсний инженерүүдийнхээ гараар босгосон, ирээдүйд тэднийхээ гарт нь өгөхийг эрмэлзэж байна Уул уурхайн салбар дахь үндэсний томоохон компаниудынхаа хүчээр манай улс хөгжлийн шатаар эрчимтэй өгсөж байгаа. Уул уурхайн салбарын зах зээл дээр амжилттай ажиллаж буй томоохон компаниудын нэг нь "Гложекс" ХХК юм. 2008 онд байгуулагдсанаасаа хойшхи таван жилийн хугацаанд уул уурхайн салбарыг өөдрөг, өнгөтэй болгоход хүчээ нэгтсэн тус компани уул уурхайн салбарын шилдэг төсөл боловсруулагчаар шалгарсан амжилтаар 2013 оноо үдсэн. Үүнээс гадна өнгөрсөн он жилүүдийн олон олон амжилтын эзэн болж байв. Уул уурхайн зөвлөх үйлчилгээ, зураг төслийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлэгч үндэсний тэргүүлэгч "Гложекс” ХХК- ийн гуйцэтгэх захирал Г.Батзоригтой ийнхүү ярилцлаа.

Уул уурхайн шилдэг төсөл боловсруулагчаар шалгарсан энэ амжилтын эзэн болоход танай хамт олон ямар ажил хийв. Магадгүй зарим хүмүүс уул уурхайн компани гэхээр олборлолт, хайгуул хийдэг гэж ойлгож байж болох юм. Компанийнхаа тухай, юу хийдэг талаараа ярихгүй юу?

Манай компани ямар нэгэн үйлдвэр, уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй. Цэвэр монгол хүний оюуны үнэлэмжээр инженерингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Бидэнд ямар нэгэн үнэтэй уул уурхайн тоног төхөөрөмж байхгүй. Харин хамгаас үнэтэй оюунлаг, чадварлаг инженерүүд бол бидний хөрөнгө, өрсөлдөх чадвар юм. "Гложекс” геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээ, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол, мөн орд ашиглалтын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулдаг. Мөн үүнтэй уялдаад, уул уурхайтай холбоотой хаягдлын далангийн зураг төсөл, хаягдлын далангийн байгууламжийн барилга угсралтын ажлыг хийдэг. Мөн баяжуулах үйлдвэрийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулдаг. Бидний хийж байгаа уул уурхайн зөвлөх үйлчилгээ, зураг төслийн ажлын гол зорилго бол тухайн ордын ашигт эрдэсийг аль болох хаягдал, бохирдол багатай, иж бүрэн олборлож зөв зохистой ашиглах боломжийг нээж өгөх. Өөрөөр хэлбэл, хайгуулаас эхлээд, нөөц тогтоох, ямар технологиор олборлох, нөхөн сэргээлтийг яаж хийх зэрэг эхнээс нь дуустал тухайн ордыг байгаль орчинд ээлтэйгээр хэрхэн ашиглах үйл ажщшагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчилж тооцдог. Ингэснээр тухайн ордыг эдийн засгийн ямар үр ашштай ашиглах вэ гэдгийг гаргаж ирдэг. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 80 гаруй төсөл дээр ажилласан. Томоохноос гэвэл "Энержи ресурс"-ийн Ухаа худаг, "Аспайр Майнинг"-ийн Овоотын нүүрсний уурхай дээр ажиллалаа. Мөн "Центера гоулд" компанитай хамтарч хоёр төсөл дээр ажилласан, Ерөнхийдөө нүүрс, зэс, алт, молибден, холимог металл, цагаантугалга, хартугалга, цайр, жонш, газрын ховор элементийн төслүүдэд ихээхэн туршлага хуримтлуулсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд чамгүй туршлагажиж, энэ салбартаа шинэлэг нэлээн олон зүйл оруулж ирсэн гэж боддог.

Шинэлэг зүйл гэхээр..?

Үйл ажиллагаандаа барууны стандартад байдаг мэргэжлийн программ хангамж ашиглаж байна. Тухайлбал, геологи уулын хэсэгтээ Surpac, Minex, Whiffle, Vulcan зэрэг мэргэжлийн программ, хангамж ашигладаг Эдийн засгийн тооцооллоо Gemfar -Expert Sherpa гэх мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамж ашиглан гаргадаг. Ер нь манай компани уул уурхайн зураг төсөл, орд газрын эдийн засгийн үнэлгээний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн программ хангамжуудыг ашиглахыг байнга эрмэлздэг. Сайн туршлагатай инженер, сайн программ хангамжаар төсөл болсовруулах нь өөрөө төслийн чанар юм. Бид боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийнхөө бодит байдалд хөрөнгө оруулагч нарын өмнө нэр хүвдээрээ хариуцдага үүрдэг.

Өнгөрсөн онд уул уурхайн зураг төсөл боловсруулагч компавиудад Уул уурхайн яамнаас атгестатчлал хийсэн. Үүнд танай компани ямар үр дүнтэй үнэлэгдэв?

Уул уурхайн зураг төсөл хийдэг 100-аад компани байдаг гэж сонссон. Аттестатчлалд оролцох гэж мөн төдий тооны компаниуд материалаа өгсөн юм билээ. Гол шалгуур нь боловсруулсар төслийн тоо, чанар, хүний нөөц, материаллаг бааз, орчин үеийн программ хангамжуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн эсэх, мөн улсад төлсөн татвар төлөлт гэсэн хэд хэдэн шалгуур байсан. Энэ аттестатчлалаар компаниудад салбарын яамнаас А, В, С үнэлгээ өгсөн. Манайх А үнэлгээ авсан, ингэж үнэлсэн нь биднийг уул уурхайн зураг төслөөр Монголдоо тэргүулэгч гэдгийг баталгаажуулж өгсөн явдал гэж ойлгож байна.

Уул уурхайн зураг төсөл зохиогч компаниуд ихэнхдээ гадны хөрөнгө оруулалтгай байдаг. Харин танайх дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай юм байна?

Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний компани. Ажилтнуудын хувьд дан монгол залуус. Шаардлагатай тохиолдолд гадны том компанийн зөвлөхүүд авч ажиллуулдаг. Ажилтнууддаа сургалт явуулах гэж гаднаас зөвлөх авах тохиолдол бий. Манай компанийг олон улсын нэр хүндтэй компаниуд худалдан авах, хөрөнгө оруулалт хийх санал ирж байсан ч удирдлагуудын зугээс татгалзсан. Бид”Гложекс”-ийг үндэсний инженерүүдийнхээ гараар босгосон, ирээдүйд тэднийхээ гарт нь өгөхийг илүүд үзэж байгаа.

Зураг төсөл хийхэд ордын нөөц тодорхой болсон байх ёстой байх. Нөөц буруу тодорхойлсноос болоод танай хийсэн ажил бүтэлгүйтэх, дахин хийх эрсдэлд орох уу?

Ер нь бол уул уурхайд нөөц тодорхойлолт буруу хийснээс болоод үйлдвэрлэлийн шатанд маш их эрсдэл гарч ирдэг. Эрсдэлгүй байхын тулд хайгуулын ажлыг маш нарийн, стандартын дагуу хийсэн байх ёстой. Нөөцөд тулгуурлаж уулын ажлын үйлдвэрлэл явуулах учраас нөөцийг маш нарийн тогтоох ёстой байдаг. Нэгэнт нөөц тодорхой болчихвол уулын ажлын олборлолтын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахдаа бид ашиглалтын ямар технологиор олборлолт явуулбал байгальд орчинд хоргүй, аюулгүй, мэдээж эдийн засгийн ашигтай байх вэ гэдгийг тодорхойлсон тооцооллыг хамгийн оновчтой хувилбараар гаргаж ирдэг. Уул уурхай дээр олборлолтын технологио сонголоо гэхэд баяжуулах үйлдвэр гэж байна. Ямар технологиор баяжуулах вэ гадгийг ч мөн тооцоолон гаргаж ирнэ. Энэ мэтээр шат дараатай, маш нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгааг дамжиж байж эцсийн баримт бичиг бэлэн болно. Ер нь орд ашиглалтын төсөл эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулна гэдэг нь геологич, ашиглалтын инженер, эрдэс боловсруулалтын инженер, эдийн засагч, дэд бүтцийн, байгаль орчины гээд маш олон инженерүүдийн хамтын оролцоо байдаг. Олон талын мэдлэгийн нэгдэл болно гэсэн үг.

Нэг төсөл хийхэд хэр хугацаа шаардагддаг вэ?

Ордын цар хүрээнээс хамаараад төсөл боловсруулах хугацаа харилцан адилгүй байдаг. Орчин үеийн программ хангамжуудыг эзэмшсэнээр харьцангуй богино хугацаанд, чанарын өндөр түвшинд төсөл боловсруулах түвшинд хүрсэн нь бидний давуу тал болдог. Багахан хүчин чадалтай жижиг ордод хайгуулаас уурхайн үйл ажиллагааг нээх хүртэл дор хаяж нэг жилийн хугацаа шаардагддаг бол томоохон ордуудын хувьд 5-10 жилийн судалгаа шаардагддаг. Оюутолгойн төслийн хувьд одоо ч судалгааны ажил нь дуусаагүй байгаа жишээг харж болно.

Чанарын шаардлага хангаагүй судалгаатай төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл хийнэ гэдэг бас том асуудал гарч ирнэ биз?

Судалгааны ажилдаа маш их хэмжээний хөрөнгө хаясан мөртлөө хайгуулын анхан шатны мэдээллүүдээ стандартын дагуу хийж, баримтжуулж чадаагүй компаниуд маш их байгаа. Сайн хийсэн геологийн ажил гэдэг маань тухайн хайж байгаа эрдэсээ байгаа гэдгийг нь "нотлох баримт" л юм шүү дээ. Бид орд ашиглалтын техник эдийн засгийн үндэслэл хийхдээ хуурамч геологийн материал бүрдүүлж үү, үгүй юу гэдгийг нь сайтар нягталсны дараа шийддэг.

Төрийн байгууллагатай нэлээд сайн хамтарч ажилладаг. Цөөнгүй судалгаа хийж өгсөн байх аа?

Засгийн газарт бодлогын чиглэлээр зөвлөгөө үзүүлдэг. Яам, агентлагуудтай нэлээн сайн хамтарч ажилладаг гэж болно. Өнгөрсөн хугацаанд хар төмөрлөгийн, өнгөт металлын, алт цэвэршүүлэх үйлдвэрлэлийн зэрэг томоохон гурван судалгаа хийж өгсөн.

Өнгөрсөн онд уул уурхайн салбар хэцүүхэн байдалтай байлаа. Хүнд нөхцлөөс болоод хаалгаа барьсан, ажилтнуудаа цөөлсөн компаниуд нэг биш бий. Харин танай хувьд байдал ямар байв. Цаашдын зорилго?

Манай компани анх 2008 онд гуравхан инженертэй, хөлсний нэг өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо бол 43 инженер байна. Захиргааны болон санхүүгийн гэх мэт туслах ажилчидтай нийлээд 70 орчим үндсэн ажилтантай. Уул уурхайн ашиглалтын, баяжуулалтын, геологийн, дэд бүтцийн, байгаль орчны, эдийн засгийн зэрэг олон төрлийн инженерүүдийн мэдлэгийн бүрдэл болсон үндэсний, залуу чадварлаг баг манай хамт олныг бүрдүүлдэг. Манай байгууллагын ажил оюуны хөдөлмөрөөр явдаг болохоор ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ахуй хангамжид нэлээд анхаарал тавьдаг. 2013 онд уул уурхайн салбар хүнд үеийг туулсан ч нэр хүнд бүхий томоохон харилцагч нартай урт хугацаатай зөвлөх үйлчилгээний гэрээгээр хамтарч ажиллаж байсан учраас бид өнгөрөгч оныг амжилттай үдлээ. Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооноос анхных нь шилдгийн шагналыг өнгөрөгч онд авсан. Мөн уул уурхайн салбарын шилдэг төсөл боловсруулагчаар шалгарлаа. Энэ нь геологи, уул уурхайн салбарын зөвлөх үйлчилгээний зах зээлд манай хамт олонд өгч буй төр засгийн үнэлэмж, харилцагчдын минь бидэнд өгч буй итгэл юм. Энэ бүх шагнал бидэнд улам ихийг бүтээгээрэй гэсэн урам зоригийн ташуур болж байна. Харилцагчийнхаа бизнесийн нэр хүнд, эзэмшиж буй төслийнх нь үнэ цэнийг нэмэгдэхүүлэхэд онцгой анхаардаг энэ амжилтаа бид улам бататгаж, тэргүүлэгч компанийнхаа нэр хүндийг цаашид хадгалж ажиллана.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Г.Батзориг: Бид “Гложекс”-ийг үндэсний инженерүүдийнхээ гараар босгосон, ирээдүйд тэднийхээ гарт нь өгөхийг эрмэлзэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани