Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ эдийн засгийн хямрал айсуй, бид бэлэн үү?

Монгол Улсад валют ордог хэдхэн суваг бий. Нэгдүгээрт нүүрс, зэс гэх мэт эрдсийн бүтээгдэхүүний экспорт, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж, гуравдугаарт гадаадад ажиллаж буй Монголчуудын эх орондоо илгээдэг мөнгөн тэтгэмж. COVID-19 вирусийн дэгдэлт манай валютын урсгалын хоёр үндсэн хэсэгт богино ба дунд хугацаанд эрсдэл учруулах нѳхцѳл бүрдлээ.

1. БОГИНО ХУГАЦААНД (3-6 сар хүртэл): 2019 онд Манай улсын нийт экспортын 89%-ийг худалдан авсан БНХАУ нь COVID-19 вируст хамгийн хүнд ѳртѳж нийт ѳвлѳлийн 90% гаруй нь тухайн улсад бүртгэгдсэнээр аж үйлдвэрийн салбар нь тодорхой хугацаанд зогсонги байдалд орлоо. Ингэснээр хүнд үйлдвэрлэлийн голлох түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ богино хугацаанд сулрах магадлал ѳндѳр боллоо. Монгол Улс зѳвхѳн 2-р сарын турш нүүрсний экспортоо зогсоосноор нийт 200 гаруй тэрбум тѳгрѳгийн татварын орлого тѳсвѳѳс дутна гэх мэдээг Сангийн сайд танилцуулсан.

2. ДУНД ХУГАЦААНД (1 жил хүртэл): Вирусийн тархалт зѳвхѳн БНХАУ-аар тогтсонгүй, БНСУ, Япон, Итали гэх мэт улсуудад тархсан. Мѳн COVID-19 вирус нь ѳмнѳх SARS, MERS вирусуудын дэгдэлттэй харьцуулахад тархацын хурд харьцангуй ѳндѳр байгаа тул энэ нь олон улсын хэмжээнд санхүүгийн хямрал үүсгэх гол хүчин зүйл болох магадлалтай байна. Хэрэв олон улсын хѳрѳнгийн биржүүд дээр хѳрѳнгийн ханш суларсаар санхүүгийн хямрал үүсвэл Монголын голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн ханш дунд хугацаанд сул хэвээр байхаас гадна Монгол Улсад орж ирэх Гадаадын Шууд Хѳрѳнгѳ Оруулалт үгүй болно.

 
 

COVID-19 вирустэй холбоотой эдийн засгийн харьцуулсан судалгаа болон дүгнэлтүүдийг онцолбол:

  1. COVID-19 вирусийн хохирлын хэмжээ SARS-аас их байх тѳлѳвтэй. SARS вирус тархахад Ази Номхон Далайн бүс нутгийн улсууд ѳнѳѳгийн ханшаар $15-25 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол хүлээсэн. https://www.hindawi.com/journals/jeph/2018/2710185/
  2. Олон улсын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хэлцлүүдийн харилцан хамаарал улам бүр ѳсч буй ѳнѳѳ үед Хятад улс эрсдэлд орох нь бусад улсын эдийн засагт эрсдэл дагуулах нь гарцаагүй. ОУВС-гийн судалгаагаар SARS вирус тархах 2003 онд БНХАУ дэлхийн нийт ДНБ-ийн дѳнгѳж 8% эзэлдэг байсан бол ѳдгѳѳ 19% болсон. https://www.imf.org/external/datamapper/PPPSH@WEO/OEMDC/ADVEC/WEOWORLD
  3. Шинэ вирус, илүү олон хүнд, илүү богино хугацаанд халдварлаж байгаа нь эдийн засгийн хохирлын цар хүрээг тэлнэ. COVID-19 вирусыг ѳмнѳх SARS, MERS вирустэй харьцуулбал нас баралтын хувь бага ч хурдан тархацтай аж. Тодотговол 1000 хүнд халдах хугацаа нь MERS вирусийнх 900 гаруй хоног, SARS 130 хоног байхад COVID-19 вирус 48 хоногийн дотор 1000 хүнд халдварлаж байгаагаар онцлог тул эдийн засагт үзүүлэх хохирол ѳмнѳх халдваруудаас харьцангуй их байх магадлал ѳндѳр. https://www.weforum.org/agenda/2020/02/comparing-outbreaks-coronavirus-mers-sars-health-epidemic/
  4. Дэлхийн тэргүүлэгч 5 үйлдвэрлэгч улсын 3 нь вирусийн тархалтад хамрагдав. БНХАУ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бѳгѳѳд нийт үйлдвэрлэлийн 28% эзэлдэг бол удаах байруудыг АНУ (16%), Япон (7%), Герман (6%), БНСУ (3%) эзэлдэг. https://www.weforum.org/agenda/2020/02/countries-manufacturing-trade-exports-economics
  5. Хятад компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болж эхлэв.  БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих зѳвлѳл 1-р сарын сүүлээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд нийт 1,615 давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор Хятад компаниудад олгов. https://www.cnbc.com/2020/02/20/coronavirus-outbreak-spurs-supply-chain-shifts-started-by-us-china-trade-war.html
  6. Хятадын хувийн хэвшлийн 2/3 нь гурван сарын бэлэн мѳнгѳний нѳѳцтэй. COVID-19 вирус дэгдэхээс ѳмнѳ БНХАУ ба АНУ хоорондын худалдааны маргаанаас болж БНХАУ-ын эдийн засгийн ѳсѳлт сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрч 2019 оны байдлаар 6.1% ѳсѳлттэй байсан. https://www.msn.com/en-us/money/companies/millions-of-chinese-firms-face-collapse-if-banks-dont-act/ar-BB10hAyF?li=BBnbfcN
  7. Урьдчилсан таамаглалаар Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ 30-40% унасан байх магадлалтай. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд БНХАУ-ын эдийн засгийн идэвхийг албан тайлангаас урьтаж таамаглах олон арга санаачилсны жишээ нь БНХАУ-ын томоохон хотуудын агаарын чанарын индексийг ѳмнѳх онуудтай харьцуулснаар нүүрсний хэрэглээг хэмжих, Хятадын Google гэгдэх Baidu-гийн хүн амын шилжилт хѳдѳлгѳѳний индексээр хѳл хорионд ороод буй ажилчдыг тооцооллоод байгаа нь тѳдийлѳн эерэг дүр зураг харуулахгүй байна. Аналистуудын үзэж буйгаар 2020 оны 2-р сарын 20 ѳдрийн байдлаар БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 33%, үл хѳдлѳх хѳрѳнгийн борлуулалт 40% унасан бѳгѳѳд ѳмнѳх онуудын Хятадын цагаан сарын дараа ажилтнууд 100% эргэн ажилдаа орж байсан бол энэ жил 33-37% нь ажилдаа эргэн орсон гэх урьдчилсан тандалт гаргаж ээ. https://www.cnbc.com/2020/02/24/coronavirus-chinas-air-pollution-levels-smog-show-hit-to-the-economy.html

ЦААШИД ЯМАР ҮР ДҮН ХҮЛЭЭХ ВЭ?

 

ХЯТАДЫН ХЯМРАЛ: Ухань хотыг Хятадын эдийн засгийн хѳдѳлгүүр хот гэдэг. Нэгдүгээрт Уханьд Женерал Моторс, Ниссан, Хонда гэх мэт томоохон авто машины үйлдвэрүүд оршдог. Хоёрдугаарт Ухань хотын ѳнгѳрсѳн жилийн (2019 оны) дотоодын нийт бүтээгдэхүүний тэлэлт нь 7.8% байсан нь нийт БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтийн хурдаас даруй 1.7 функтээр илүү үзүүлэлт. Зѳвхѳн Ухань ч гэлтгүй Хятадын ихэнх хүнд ба хѳнгѳн үйлдвэрлэлүүд COVID-19 вирусийн тархалтыг намжтал бүрэн хүчин чадлаар ажиллахад хүндрэлтэй болоход нэгдүгээрт ажиллах хүчний хѳл хорионы асуудал, хоёрдугаарт Хятадын түүхий эд болон бараа материалын бэлтгэн нийлүүлэх системийн гачаал голлон нѳлѳѳлнѳ.

Хэдийгээр богино хугацаанд БНХАУ-ын хүнд ба хѳнгѳн үйлдвэрлэлийн салбарын орлого тасалдах хэдий ч ѳнѳѳгийн байдлаар нийт 31 мужийн 30-д ѳндѳржүүлсэн бэлэн байдал зарлаж, хѳл хорио тогтоогоод байгаа улсын хувьд, дунд хугацаандаа буюу 2020 оны турш үйлчилгээ, тансаг хэрэглээ, аялал жуулчлалын салбарын орлого хумигдах нь гарцаагүй. The Economist сэтгүүлийн урьдчилсан тооцооллоор БНХАУ-ын эдийн засгийн ѳсѳлт COVID-19 вирусээс шалтгаалан 0.5-1.0% саарна гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Тэгэхээр БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах болно, ингэхдээ мѳнгѳний нийлүүлэлтийг нэмэгдүүлж тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтыг ѳсгѳдѳг уламжлалт аргатай. Магадгүй энэ удаад зарим нэг салбарт татварын хѳнгѳлѳлт ч үзүүлж магагдгүй юм. Гэхдээ одоохондоо Хятадын удирдагчид вирустэй тэмцэх эрүүл мэнд, нийгмийн арга хэмжээнд илүү их анхаарал хандуулж байгаа тул эдийн засгийг хэрхэн сэргээх тѳлѳвлѳгѳѳгѳѳ танилцуулаагүй байна. 

ОЛОН УЛСЫН ХЯМРАЛ: COVID-19 вирусийн тархалт мэт урьдчилан тооцоолоогүй бѳгѳѳд ѳндѳр хэмжээний хохирол дагуулдаг нѳхцлийг эдийн засагчид "Хар хун” үзэгдэл хэмээн нэрийддэг. Энэ удаагийн хар хунгийн үзэгдэл нь сүүлийн 10 жилийн хугацаанд ѳсѳлттэй байсан Хойд Америкийн хѳрѳнгийн захуудын ѳсѳлтийг зогсоох нь гарцаагүй болж эхэллээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд Хойд Америкийн хѳрѳнгийн захуудын индексүүд 4-9%, Ази Номхон Далайн хѳрѳнгийн захын индексүүд 5-10% унасан нь хѳрѳнгѳ оруулагчид эдийн засгийн хямралыг зѳгнѳж буйг илэрхийлнэ. Ийнхүү хѳрѳнгийн захууд суларч, хѳрѳнгѳ оруулагчид идэвхигүй болох нь эдийн засаг дахь шинэ тѳслүүдийг гацаадаг тул хѳгжсѳн улсуудын тѳв банкууд мѳнгѳний нийлүүлэлтээ нэмэгдүүлж бодлогын хүүг хүчээр буулгаснаар Америк Доллар, Евро, Паунд Стерлинг гэх мэт голлох валютуудын ханш суларч алтны үнэ чангарах болно. Сүүлийн үед BREXIT, АНУ ба БНХАУ-ын худалдааны маргаан гэх мэт олон улсын санхүүгийн интеграцид цочрол ѳгсѳн үйл явдлууд ихээр ѳрнѳж байгаа нь олон улсын тѳв банкууд ѳѳрсдийн валютын нѳѳцийг тѳрѳлжүүлж алт худалдан авах нь харьцангуй их болж байгаа нь ч алтны үнийг хѳѳргѳх чухал хүчин зүйл болов. 

МОНГОЛЧУУДАД ЯМАР ГАРЦ БАЙНА?

 

Монгол Улс 2019 оны эцсээр 4.3 тэрбум ам.доллартай тэнцэх валютын нѳѳцтэй байгаа нь тийм ч муу үзүүлэлт биш. Гэхдээ 2020 оны эхний хагаст нүүрс, зэсийн экспортын орлого, түүний татвар нь хилийн хориг болон дээрх бүтээгдэхүүний зах зээлийн ханшын уналтаас шалтгаалан тасалдах нь тодорхой. Мѳн 2020-24 онуудын хооронд тѳлѳгдѳх Засгийн Газрын бондуудын тѳлбѳр нийт валютын нѳѳцѳѳс 3 дахин их байгаа нь нѳхцѳл байдлыг улам дордуулах эрдэлтэй. 

Дээрх болзошгүй эдийн засгийн хямралыг туулах хоёр гарцыг бодлого боловсруулагчид анхаараасай. 

НЭГДҮГЭЭРТ АЛТ: БНХАУ-ын олборлогчид 2019 онд 420 тонн алт үйлдвэрлэсэн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн бол ОХУ-ын компаниуд 310 тонн алт үйлдвэрлэж 3-р байрт жагсав. Харин Монгол Улс дѳнгѳж 15.2 тонн алт тѳв банкиндаа тушаасан нь чамламаар үзүүлэлт. Одоогоор Монголд шинээр баригдаж буй хэд хэдэн тѳсѳл байгаагаас алт олборлох болон цэвэршүүлэх үйлдвэрлэлүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой. 

Алтны үйлдвэрлэлд анхаарахгүй ѳнгѳрч боломгүй зүйл бол олборлогч компаниудын хариуцлагын асуудал. Алтны ордуудыг шороон ба үндсэн хэмээн хоёр ангилах бѳгѳѳд шороон ордууд ихэнхидээ гол дагаж газрын хѳрсѳнд үүсдэг тул олборлолтын шатанд байгаль орчинд үзүүлэх сѳрѳг нѳлѳѳ ихтэй. Харин үндсэн ордууд газрын гүнд үүсдэг ба үйлдвэрлэлийн аргаар олборлоход тохиромжтой говийн бүсэд байршсан байх нь байгаль экологийн нѳлѳѳлѳл харьцангуй багатайд тооцогддог. Монгол Улсад одоогоор үндсэн ордыг тусгайлан нээж илрүүлэх, олборлоход шороон ордоос давуу нѳхцѳл олгосон хѳнгѳлѳлт байхгүй байсаар байна. 

ХОЁРДУГААРТ ГЕОЛОГИ СУДАЛГАА: 2008 онд Монгол Улсын тѳслүүд нь асар ѳндѳр эрсдэлтэй, татвар тѳлѳгчдийн мѳнгѳѳр гүйцэтгэх нь тохиромжгүй тул Канад, Австрали гэх мэт улсууд хайгуулын тусгай зѳвшѳѳрлүүд дээрээ хувийн хѳрѳнгѳ оруулагчдыг татахаар санхүүжилт нэмж олгох, татварын хѳнгѳлѳлт үзүүлэх арга хэмжээг хэрэглэж байна.

Хайгуулын тѳсѳл амжилтад хүрэх магадлал харьцангуй бага- 1,000 тусгай зѳвшѳѳрлийн 1 нь уурхай болох орд агуулдаг, харин тухайн ордыг олборлох хүртэл нэмж 10 жилийн судалгаа, хѳрѳнгѳ оруулалт шаардлагатай болдог нь дэлхийн дундаж үзүүлэлт. Монгол Улсыг олон улсын түвшинд хѳрѳнгѳ оруулалт татахад ѳрсѳлдѳх чадвартай цорын ганц салбар бол хайгуул бѳгѳѳд энэхүү салбарыг 2010 онд зогсоосноос хойш сэхэлгүй явсаар ѳдийд салбарын хувьд алга болох нѳхцѳлтэй болсныг дурдах нь зүйтэй.  

 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн

Шинэ эдийн засгийн хямрал айсуй, бид бэлэн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани