Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнх цэвдэг хайлах нь тахлаас аюултай

Мөнх цэвдэг хайлах нь тахлаас аюултай

 

Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг бий болгож, сансарт аялж, шинжлэх ухааны олон нээлт хийсэн ч байгалийн үзэгдэл нь бидэнд одоог хүртэл нууц хэвээр байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ манай гараг дээр хурдацтай тархаж байгаа коронавирусийн эсрэг тэмцэж байгаа бөгөөд ийм тахал тогтмол гардаг.
 
Эбола, Марбургийн вирус, гахай болон шувууны томуу, САРС, МЕРС гээд сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан тахал өвчнийг нэрлэвэл урт жагсаалт болно. Гэхдээ эдгээр вирус олон мянган байсан бөгөөд одоо байгаа хэлбэрүүд нь мутацлагдсан хувилбар юм. Манай гараг олон сая жилийн өмнөх нууцлаг, аймшигтай вирусийг хадгалсаар байна.
 
Дэлхийн гадаргуугийн 25 гаруй хувийг мөнх цэвдэг гэж нэрлэдэг "үхсэн” газрууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл, олон мянганы турш хөлдсөн нутаг юм. Харамсалтай нь, дулаарлын улмаас дэлхийн дөрөвний нэг хэсгийг бүрхсэн мөсөн гол, цас хайлж байгаа. Мөсөн гол хайлснаар байгалийн тэнцвэр алдагдахаас гадна мөнх цэвдэг давхаргад нуугдсан эртний аюултай вирусүүд "амилах” эрсдэлтэй юм. Үлэг гүрвэл, арслан зааны үед амьдарч байсан бичил биетүүд нь хүн төрөлхтөнд шинэ коронавирусээс илүү аюул заналхийлнэ. Зөвлөлтийн биологийн шинжлэх ухааны доктор Сабит Абызов 1979 онд Антарктидын мөсөн голыг судалж, гайхалтай нээлт хийсэн байдаг. Тэрбээр мөнх цэвдэгт хөлдсөн 400 мянган жилийн настай амьд бичил биетийг олжээ. Энэхүү олдвор нь эрдэмтдийг мөсөн голоос эртний организмуудыг "ангуучлах” судалгааны эхлэл болсон юм.
 
АВАРГА ВИРУСҮҮД АМИЛАХ НЬ БОДИТ АЮУЛ УУ
 
Копенгагенын их  сургуулийн судлаачид 3.5 сая жилийн настай бичил биетний ДНХ-ийг 2007 онд судалжээ. Уг вирусийг ОХУ-ын нутаг дахь мөнх цэвдгээс илрүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад хамгийн эртний амьд нянтай давсны талстыг АНУ-ын эрдэмтэд үлэг гүрвэлийн олдвороос илрүүлжээ. Шинжлэх ухаанд бүртгэгдсэн мимивирус, пандоравирус, питовирус, моливирусийг аварга том вирус гэдэг. Тэдгээр нь нэг микро хэмжээтэй байдаг бөгөөд ердийн оптик микроскопоор ч харж болно. Эдгээр төрлийн вирус хүн төрөлхтөнд шууд аюул занал учруулдаггүй, зөвхөн амеба зэрэг шимэгчдийн биед амьдрах чадвартай байдаг. АНУ-ын судалгааны анги 2016 онд Нью-Мексико мужийн газар доорх агуйгаас дөрвөн сая жилийн өмнө амьдарч байсан паенибакиллус гэх бактерийн эртний төрөл зүйлийг илрүүлжээ. Эрдэмтэд уг вирус орчин үеийн антибиотикийн 70 хувьд тэсвэртэйг тогтоосон байдаг. Энэхүү судалгаа нь мөсөн голууд хайлж дуусвал дэлхий даяар жинхэнэ тахал тараах эрсдэлтэй болохыг баталсан юм. Түүнчлэн Салхард хотод 2016 онд тархсан боомын дэгдэлтийн шалтгаан нь хөлдсөн бичил биетүүд байв. Ямалад 1897-1925 онд боом өвчнөөр үхсэн олон зуун бугыг булжээ. Гэтэл дулаарлын улмаас Ямалын мөнх цэвдэг хайлснаар үхлийн аюултай боомын вирус газрын давхаргад ил гарч "амилсан” байна. Эпидемийн улмаас гурван мянга орчим буга үхэж, 90 хүн халдвар авч, нэг хүүхэд нас баржээ. Энэ явдал судлаачдын сэтгэлийг түгшээж мөнх цэвдэг, мөсөн голд дарагдсан тахал, салхин цэцэг, холер болон бусад аюултай өвчний вирус нойрноосоо сэрж идэвхэжсэн тохиолдолд хүнд ямар нөлөө үзүүлэх талаарх  судалгааг эрчимжүүлжээ.
 
Аварга том вирусийн нэгийг нээсэн Жан-Мишель Клавериер "Эрдэмтэд мөнх цэвдгийн зөвхөн дээд давхаргыг судалсан тул ирээдүйд хүн төрөлхтнийг юу хүлээж байгааг тааварлах боломжгүй. Зарим унтаа вирус нь хүн төрөлхтнөөс өмнө үүссэн учраас бидэнд тахлаас ч аюултай. Түүнчлэн орчин үеийн хүмүүсийн дархлааны систем нь өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусийг тэсвэрлэхэд туйлын хэцүү болсон.
 
Хэдхэн зууны өмнө хүн төрөлхтнийг сүрдүүлж байсан салхин цэцэг өвчний вирус мөнх цэвдэг хөрсөнд "унтаж” байна. Тиймээс цаг уурын гамшгийн нөлөө болон мөнх цэвдэгт бүсэд ашигт малтмал олборлох зэрэг интервенц нь тэднийг сэрээдэг. Үр дагаврыг хэн ч тааварлах боломжгүй юм” гэж 2019 онд хэвлүүлсэн судалгааны өгүүлэлдээ онцолжээ. Зарим судлаач эртний хүмүүс болох неандерталь, денисованчуудыг мөхөлд хүргэсэн вирусүүд мөнх цэвдэгт амь бөхтэй оршиж байна гэж үздэг. Оксфордын их сургуулийн эрдэмтэн Саймон Андердаун неандертальчуудын устсан шалтгааныг спонгиформ энцефалопати буюу үхрийн галзуу өвчинтэй холбон тайлбарладаг. Түүнчлэн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хөрс судлалын хүрээлэнгийн криологийн лабораторийн эрхлэгч Елизавета Ривкина мөнх цэвдэгт дарагдсан вирус хүн төрөлхтөнд бодит аюул занал учруулна гэж үздэг эрдэмтдийн нэг юм. Тэрбээр "Мөнх цэвдэг хайлах нь пандорагийн хайрцгийг нээхтэй адил” гэжээ.
 
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Мөнх цэвдэг хайлах нь тахлаас аюултай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани