Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболд: Монголын баялгийг зарах гэж байж улсын нууц гэж хаацайлж болохгүй

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой Тавантолгойн орд тойрсон асуудлаар ярилцлаа.

-"Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг IPO гаргах асуудлыг та эсэргүүцэж байгаа тухай мэдэгджээ. Ямар шалтгааны улмаас эсэргүүцэж байна вэ?
-УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар IPO гаргана. Энэ нь компанийн 30 хувийг зарах гэж байгаа зүйл биш гэсэн тайлбар хийсэн байна лээ. IPO гаргана гэдэг 30-ийг нь хувьчлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчуудын мэдэлд байгаа тус компанийн 30 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалж, хэн дуртайд нь өгөх гэж байгаа юм. Монголчуудын олонх нь буюу 2.3 сая хүн энэ компанид хувьцаа эзэмшдэг. Гэтэл энэ хүмүүсээс зөвшөөрөл авалгүй хувьцааг нь зарах гээд байгааг би хууль бус хэмээн үзэж, эсэргүүцэж байгаа. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдээсээ асууж байж шийдвэрлэх ёстой. Хэрэв надаас асуусан бол зарж болохгүй гэж хариулах байсан.

-Өмнө нь ч гэсэн та эсрэг байр суурьтай байсан байх аа?
-"Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах талаар 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73-р тогтоол гарсан. Тухайн үед би ОХУ-ын Екатеринбург хотод Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзээд явж байхдаа энэ тогтоолыг эсэргүүцэж,  тогтоолыг гарахаас хоёр өдрийн өмнө "Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан юм. Тухайн үед Д.Сумьяабазар сайд  ч ярилцлага өгч "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах ёстой гэсэн. Харин би хувьчилж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш Д.Сумьяабазарын талд олон шийдвэр гарсан. 

-Тодруулбал?
-ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ, Засгийн газрын тогтоол, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоол, зэрэг шийдвэр бий. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт над дээр ирж,  компанийг хувьчлах гэж байгаа талаар хэлж "Миний үг олон түмэнд хүрэхгүй байна. Та лайв хийж өгөөч” гэсэн санал тавьсан. Түүнтэй би 100 хувь санал нэгдэж, цахим орчинд мэдээлэл хийсэн. Хэрвээ компанийн 30 хувийг зарчихвал наанадаж, тухайн худалдаж авсан компани нь монгол ажилчдыг халаад эхэлнэ шүү дээ. УИХ-аас гаргасан 73-р тогтоолд "Тавантолгойн нүүрсний орд эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд буюу  "Эрдэнэс-Тавантолгой” компани нь хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадад байгаа Хөрөнгийн биржээр арилжаална” гэжээ. Хамгийн гол нь УИХ-аар "Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллараар зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Ингэхдээ 30 хувиа зараад Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтэц болон шаардлагатай бусад төслийг санхүүжүүлнэ гэсэн. Дэд бүтцийн хүрээнд дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж ихэнх нь хийгдсэн. Тодруулбал, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах  үйлдвэр барих хөрөнгө оруулалт байсан. Төлөвлөсөн ажлын 70-80 хувь буюу замын ажлыг компани өөрийн ашгаараа санхүүжүүлсэн. Үлдсэн бүтээн байгуулалтад хөрөнгө шаардлагатай бол 2020 оны ногдол ашгаас барьж болно шүү дээ. 2019 онд энэ компани нэг тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байдаг. Тэгэхээр жилд нэг тэрбум ам.долларын борлуулалт буюу цаашдаа 209 жилийн борлуулт хийх  компаниа ганцхан жилийн дотор зарах гээд байгаа юм. Тавантолгойн уурхай нэг дор 6.7 тэрбум тонн нүүрс гаргаж, хямд зардлаар ашиглаж болох ашигтай уурхай. Үүний ашгийг ард түмэн авах гэж байна. Цаашдаа уурхай зарахгүй нүүрсээ зараад бүтээн байгуулалтаа хийх боломжтой. Энэ байр суурийг би хоёр жилийн өмнө илэрхийлж байсан одоо ч хэвээр байгаа. 2015 онд одоогийнхоос бүр муу хувилбар буюу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар 100 хувь үнэгүй өгөх төсөл оруулж ирсэн. Үүнийг би УИХ-ын дарга байхдаа зогсоож байсан. Харин одоо дарга биш ч гэсэн 2.3 сая хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалж үүнийг зогсооно.

-Тогтоол батлагдчихвал зогсоох боломж бий юу?
-Дараагийн УИХ зогсоох боломжтой. Хувьцааг нь дур мэдээд зарчихсан намыг иргэд сонгохгүй байлгүй дээ. Сонгууль дөхөж байгаатай холбоотой Тавантолгойг улстөржүүлээд байна гэж яриад байгаа юм. Миний болон ард түмний хөрөнгө яригдаж байгаа учраас би үүнд оролцохгүй байж чадахгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт 2018 оны зургадугаар сарын 14-ны ҮАБЗ-ийн хурлаас гарсан зөвлөмжийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлнэ. Энэ тогтоол хүчингүй болчихвол Засгийн газрын 296 дугаар тогтоол хүчингүй болж, асуудал цэгцэрнэ. Ингэж бушуухан арга хэмжээ авахгүй бол Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг ашиглан ард түмний өмчийг засгийн эрх барьж байгаа намынхан хуйвалдаж зардаг тогтолцоо бий болчихлоо. Намайг ҮАБЗ-ийн хурлын нууцыг задалсан гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гүтгээд байгаа юм. Би legalinfo.mn цахим хуудаст байгаа УИХ, Засгийн газраас ил болгосон тогтоолыг ярьснаас биш ҮАБЗ-ийн зөвлөмжийн тухай нэг ч үг яриагүй. Тухайн үед УИХ-ын гишүүдэд тарааж байсан таван тэрбум ам.доллараар тарааж байсан танилцуулгаа  харин Д.Сумьяабазар сайд ил болгох хэрэгтэй. Тэр танилцуулга УИХ-ын хэлэлцүүлгийн дараа алга болчихсон байна лээ. 

-Яагаад алга болчихсон юм бол?
-Энэ асуудлыг ил болгох хэрэгтэй. Нуугаад байх зүйл огт байхгүй. Монголын баялгийг зарах гэж байж үүнийгээ улсын нууц гэж хаацайлж болохгүй. Оюутолгойн гэрээ нууц байсныг ч би ил болгож байсан. Үүнтэй адил "Эрдэнэс-Тавантолгой”-той холбоотой бүх шийдвэр ил болох ёстой гэсэн байр суурьтай байна. "Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх.

http://www.npost.mn/a/166025
З.Энхболд: Монголын баялгийг зарах гэж байж улсын нууц гэж хаацайлж болохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани