Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“СТРАТО” компани байгаль орчны эсрэг алхаж байна

 

“СТРАТО” компани байгаль орчны эсрэг алхаж байна

 

Аливаа бизнес АШИГ олох  гол зорилготой байдаг ч урт настай байхын үндэс суурь нь ЁС ЗҮЙ ба ХАРИУЦЛАГА юм. Тэрдундаа уул уурхайн бизнес эрхлэхийн тулд хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг нэгдүгээрт эрэмбэлэхгүйгээр зөвхөн ашиг харвал төрийн төмөр нүүртэй тулахаас өөр аргагүй. Тэгвэл яг энэ зарчмын асуудалтай нүүр тулах ёстой компаниудын нэг бол Монгол, Хятадын хамтарсан СТРАТО компани юм. Энэ компанитай холбоотой мэдээллүүдийг эдийн засгийн агуулгаар харвал Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суманд жилд 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах үйлдвэр  барьсан, 500 ажлын байр бий болгож буй гэхчлэн тоон үзүүлэлтүүд байна.

Хэдий тийм боловч байгаль орчны талаас нь харах юм бол эдийн засгийн үр ашиг, тооцоолол нь хүчгүйдэх дүр зураг бүхий нөхцөл байдал үүссэнийг хэлэх хэрэгтэй. Тавантолгой ордын нүүрсэнд нэмүү өртөг шингээн баяжуулж байгаа нь сайн хэрэг ч бизнесийн үр ашигтай нь зэрэгцэн байгаль орчны асуудал хурцаар тавигдаж буйг өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхний, орон нутгийнхны дэлгэсэн баримт мэдээллүүдээс харж болно.

Тавантолгойн бүлэг орд орчимд олборлолт болон тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт маш их гэдгийг хаа хаанаа мэддэг болсон.  "Эрдэнэс Тавантолгой”, "Тавантолгой” компаниудын хоёр уурхай хатуу хучилттай зам байхгүй тул 10 гаруй км газар шороогоор явж авто замтай холбогдох хүртэл их хэмжээнд тоос үүсгэдэг гэдгийг орон нутгийнхан хэлдэг.

Тэгвэл СТРАТО компани Тавантолгой ордын нүүрсийг Говь-Сүмбэр аймгийн  Шивээговь суман дахь боловсруулах үйлдвэртээ хүргэхийн тулд  үүнээс 40 дахин урт замд ИХ ТООС үүсгэх нөхцөл байдал бий болжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн  Цогтцэций сумаар дамжин  Дундговь, Говь-Сүмбэр гэсэн гурван аймгийн зургаан  сумын нутгаар дайрч 400 гаруй км замаар  тээвэрлэлт хийнэ  гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлж байгаа юм.

Хамгийн гол нь эдгээр чиглэлд авто зам байтугай сайжруулсан зам ч байхгүй. Баг, сум, аймаг орон нутгаас энэ чиглэлд маршрут  тогтоож, дэмжсэн, зөвшөөрсөн зүйл байхгүй гэдгийг мөн тэрбээр мэдэгдсэн. Олон аймаг сумаар дайрч өнгөрч буй  учраас Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар маршрут тогтоосон гэж байгаа ч замын трасс тогтоолоо гэж үзэхэд аймаг орон нутагтай зөвшилцөж, тэрхүү трассын дагуу хатуу хучилттай замаар тээвэр хийх  ёстой гэдгийг аймгийн удирдлага сануулсан байсан.

Мөн СТРАТО компанитай холбоотой бас нэг анхаарал татсан мэдээлэл бий. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан, хууль, хяналтын байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сард Цогтцэций суманд ажилласан байдаг. Тэгэхэд  СТРАТО  компани туслан гүйцэтгэгч Илч майн ХХК-аар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар дамжуулан сайжруулсан шороон зам тавихдаа хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байсныг таслан зогсоолоо гэсэн мэдээллийг орон нутгаас албан ёсоор өгч байсан юм.

Тэгэхээр сайжруулсан зам ч үгүй 400 гаруй км газар нутаг дээгүүр нүүрс тээвэрлэж гурван аймгийн, зургаан сумын байгаль орчинд хор хохирол учруулахын сацуу ЗАМЫН НЭРЭЭР ТҮРИЙ БАРИН түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашиглаж байжээ.

Тодотгоход, "Түгээмэл тархацтай ашигт малтмал” гэдэгт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хамааруулсан байдаг.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгодог.

Харин СТРАТО компани туслан гүйцэтгэгч Илч майн ХХК-аар сайжруулсан замын ажил гүйцэтгүүлэхдээ ашигт малтмалыг хууль бусаар ашиглажээ.

Тэгэхээр СТРАТО гэдэг компани ЁС ЗҮЙ ба ХАРИУЦЛАГЫН хувьд учир дутагдалтай болохыг энэ үйлдэл нь нэг талаас харуулж байна.

Тус компани Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суман дахь нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг 4.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэх юм билээ. Цаашлаад шинээр 2.7 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих төлөвлөж байгаа гэсэн. Тэгвэл шинээр үйлдвэрүүд ашиглалтад орохтой зэрэгцэн байгаль орчны асуудал дахиад л яригдах ёстой болж байна. Учир нь үйлдвэрлэлийн чадавхыг дагаад гурван аймгийн зургаан сумын нутгийг талхлах хүнд даацын машины тээвэр нэмэгдэнэ.

Түүхий нүүрсийг угаах усны асуудал мөн анхаарал татаж байна.

Монгол Улс уул уурхайгаар суурь хийсэн гадаад худалдаагаа хэрхэн яаж ашигтай байлгах вэ гэхээр боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нийлдэг. Нүүрсний боловсруулалтын  хувьд зөвхөн усаар угаагаад болоо шүү дээ гэж энгийнээр тайлбарлах хэсэг байдаг ч тэр ус гэдэг зүйлийн үнэ цэнийг мөнгөтэй жиших боломжгүй. Тэрчлэн нүүрсээ баяжуулж байна гээд говь нутгийн усыг юүлээд байх нь дунд болон урт хугацаанд тулгамдсан жинхэнэ аюул  дагуулж байна.

2019 оны долоодугаар  сард Шивээговь суманд нүүрс баяжуулах үйлдвэр анх үүдээ нээж байх үед СТРАТО”компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшигээс сэтгүүлч  "Түүхий нүүрсийг усаар баяжуулж байна. Усны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?” гэж асуухад:

-Одоогийн байдлаар эхний ээлжинд гүний ус ашиглаж байна. Бид манай үйлдвэрээс 5 км-ын зайд байрладаг хүрэн нүүрсний уурхай "Шивээ-Овоо” ХК-иас гарч буй хаягдал усыг худалдаж авахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус компаниас жилдээ хоёр сая тонн хаягдал ус худалдаж авахад манай компани бүх усныхаа хэрэгцээгээ хангах боломжтой.Хүрэн нүүрс олборлоход их хэмжээний шүүрлийн  ус гардаг. Тиймээс хаягдал усыг нь худалдаж авахаар төлөвлөсөн юм” гэсэн хариултыг өгч байв.

Тэгэхээр 1.5 сая тонн нүүрс боловсруулсан хүчин чадал бүхий үйлдвэр үүдээ нээхдээ ГҮНИЙ УС-ыг хэрэглэх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авсны сацуу хэдэн аймаг дамнан шороон замаар тээвэрлэлт хийх дархан эрхтэй байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

А.Баттүшиг захирал 2019 оны есдүгээр сард мэдээллийн сайтад төлбөртэй ярилцлага нийтлүүлсэн байдаг. Тухайн ярилцлагадаа баяжуулах үйлдвэрт ашиглах усны талаар хэлэхдээ "Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд гүний ус шавхан нүүрс баяжуулж экспортолж байгаа юу гэвэл тийм. Харин бид Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хаягдал усыг ашиглах ёстой гэж үзсэн. Жилдээ 4-5 сая куб.метр хөрсний шүүрлийн ус Шивээ-Овоогоос хаягддаг юм билээ. Манай үйлдвэрийн жилийн хэрэгцээ ердөө 300 мянган куб.метр. Үүнийгээ 100 хувь дахин ашиглах боломжтой” гэхчлэн ярьсан байсан.

Ингэж ярихаасаа хоёр сарын өмнө ГҮНИЙ УС ашиглаж буйгаа хүлээн зөвшөөрснийг түрүүн өгүүлсэн билээ.

Тэгэхээр Тавантолгойн нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэр явуулахдаа байгаль орчинд халтай алхмууд хийж буй СТРАТО компанитай холбоотой бодит мэдээллийг газар дээрээс нь сурвалжилж, баримтад тулгуурласан, үндэслэлийг тодруулсан мэдээллийг хүргэнэ гэдгээ "ЭКОЛОГИЙН ЦАГ”-ийн сэтгүүлчдийн баг  уншигч, үзэгч та бүхэнд дуулгая. 

“СТРАТО” компани байгаль орчны эсрэг алхаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани