Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй

Алдарт "Оддын Дайн” киноны ая эгшиглэхэд дэлгэцнээ "Уурхайчдын өшөө авалт” гэх бичвэр дээш урсан тодров. Уул уурхайн магнат Роберт Фрийдланд өөрийн  илтгэлээ ийн өвөрмөцөөр эхлүүлжээ. Даваа гаригт (2020.03.02)Торонто хотноо эхэлсэн "PDAC 2020" чуулганаар "Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч тэрээр илтгэлдээ зэсийн болон платинумын бүлгийн металын ирээдүй хэрхэн өнгөтэй байгааг тодорхой танилцуулсан байна.

Дэлхийн улс орнуудын удирдагчид уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь үндсэн металууд болох зэс, платинумын бүлгийн металууд, никель, цайрын олборлогчдод ихээхэн дэмжлэг болж байна гэдгийг Фрийдланд тэмдэглэжээ. "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Берни Сандерс болон Конгрессын гишүүн Александриа Окасио Кортез нарын "Шинэ Ногоон хэлэлцээр" -ийн төсөлд нийтдээ 20-90 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж буйг  Засгийн газрууд байгаль орчинтой холбоотой ажлуудад хөрөнгө оруулж эхэлсний жишээ болгов.

Фрийдланд "2020 оны  нэгдүгээр сар нь сүүлийн 141 жилийн хамгийн "дулаан сард” тооцогдсон бөгөөд агаарын бохирдол нэмэгдсээр байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Хэрэв дараагийн зуун жилд дэлхийн дундаж хэм гурван хэмээр дулаарвал Орос эсвэл Канадад амьдардаг хүмүүст тийм ч муугүй сонсогдож мэднэ. Гэхдээ агаарын бохирдол бол яг одоо танд тулгарч буй бэрхшээл мөн. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жилд 5 их наяд ам.долларын зардал гарч, 7 сая хүн эндэж байна. Энэ бол коронавирусээс илүү ноцтой зүйл. Таны амьдрах хугацаанд дэлхийн нийт хүн амын 68% нь буюу 6.8 тэрбум хүн хот суурин газарт амьдардаг болно” гэж ярьжээ.

Хүлэмжийн хий ихээр ялгаруулж, хотын агаарыг бохирдуулж буй дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашиныг цахилгаан машинаар солих үйл явц нь уул уурхайн компаниудын хувьд ихээхэн боломж гэж тэрээр үзэж байна. Газрын тос бол хүн төрөлхтний хамгийн том бизнес бас хамгийн том төсөл.  Дотоод шаталт хөдөлгүүр бүхий автомашины үйлдвэрлэл ид хүчээ авч байх үед үүнээс хамгийн их ашиг хүртсэн нь машин үйлдвэрлэгчид бус газрын тосны Жон Дэйвисон Рокфеллер тэргүүтэй магнатууд байсныг ч сануулжээ. 

"Ирэх арван жилийн сүүлээр Европд цахилгаан машины борлуулалт жилд 7.7 саяд хүрэхээр байна. Харин үйлдвэрлэлд шаардлагатай гол металуудын эрэлтийн өсөлт хараахан эхлээгүй. Засгийн газрууд дэлхий даяар цахилгаан машины хэрэглээг хэрхэн нэвтрүүлж байгааг илтгэлдээ онцоллоо. Тухайлбал, Их Британид автобус, галт тэрэг, харин Нью-Йорк хотод хог тээвэрлэдэг машиныг хүртэл цахилгаан горимд шилжүүлсэн нь маш том дэвшил. Коронавирусын дэгдэлтийн нөхцөл байдлаас зэс үйлдвэрлэгчдэд ирэх тодорхой боломжийг Фрийдланд олж харжээ.Зэс гадаргуу нь бактерийн эсрэг шинж чанартай тул яваандаа бүхий л эмнэлгийн эд хэрэглэлийг зэс болгох боломжтой ажээ. АНУ-ын цэргийн эмнэлгүүдэд ийм шаардлага тавигдаад буй. Цаашлаад хөлөг онгоц, нисэх онгоцны буудал, фитнесс зэрэг газарт ийм төрлийн хэрэглээний эрэлт нэмэгдэх магадлалтай байна.  

Зэсийн хэрэглээ өсөх дүр зураг тодорч байгаа ч одоогоор зэсийн ордуудын хүдрийн агуулга буурч, ордын нээлт ч цөөрч буйг "Бид нийлүүлэлтийн бууралттай тулгарах гэж байна. Хүн төрөлхтөн түүхийн туршид нийт 600 орчим сая тонн зэс олборлосон байдаг. Хэрэв бид дэлхийн ДНБ-ийн өсөлтийг ирэх 20 жилд жил бүр 3%-иар өснө гэж харвал энэ хугацаанд 600 сая тонноос ч их зэс олборлох шаардлагатай болно” гэж ярив.

Эдүгээ зэс нь цахилгаанжуулалт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Платинумын бүлгийн металуудын ач холбогдол ч мөн үүнээс дутахгүй. Ялангуяа платинумын оролцоогүйгээр устөрөгчийн түлш үйлдвэрлэх технологи одоохондоо байхгүй учир тухайн түүхий эдийн эрэлт өндөр байгаа юм.

Хятад улс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаарын чанарын хатуу стандарт баримталж байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр палладийн үнэ тэнгэрт хадахад хүргэжээ. Учир нь палладийг автомашины хөдөлгүүрийг цэвэрлэхэд ашигладаг. Палладийн ханш өсөлтөөрөө родиг (цагаан алтны бүлгийн метал) эс тооцвол бусад бүх металыг тэргүүлж байна.

Хүний эрүүл мэндэд ээлтэй зүйл зах зээлийн үнэнхүү өсөлтийг авчирдгийг Фрийдланд цохон тэмдэглэв. Жишээ нь, "Volkswagen” компани дизель хөдөлгүүртэй машины хорт утаа саармагжуулагч тус бүрт роди ашигладаг байна. Өнөөдөр тус түүхий эдийн шууд худалдааны үнэ нь унц тутамд 12 мянган ам.доллараас давжээ.

Фрийдланд "Хэрэв би жилийн өмнө танд хандан "Роди худалдаж ав, ирэх жил гэхэд үнэ нь арав дахин өснө” гэж хэлсэн бол намайг галзуурсан гэж бодох байсан биз. Гэхдээ бид өмнө нь молибидений үнэ нэг фунт нь 1 ам.доллараас 30 ам.доллар болж өссөнийг харсан. Зарим өөдрөг шинжээчид зэсийн үнэ фунт тутамд 2 ам.доллараас 4 ам.доллар болж өсөх  магадлалтай гэж ярьж байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг ойлгохгүй байгаагийн шинж.

Дэлхий дахин коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн удаашралаас гарах үед, улс орнуудын Засгийн газар бидний амьсгалж буй агаарыг илүү цэвэр болгох, цахилгаан үйлдвэрлэх арга замыг өөрчлөхөд томоохон хөрөнгө оруулалт хийх үед зэсийн ханш өөдрөг төсөөллөөс ч хол давахыг та харах болно” гэж илтгэлээ төгсгөсөн юм.

Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан "Айвенхоу Майнз” компани нь Конго дахь зэсийн "Камоа-Какула”, цайр, зэсийн "Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын "Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байна.

 

Б.Золцагаан

Эх сурвалж: mongolianminingjournal.com

Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани