Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын архитектур, хот байгуулалтын түүх

Монголд хадгалагдаж үлдсэн барилга, хот байгуулалттай холбогдох архитектурын дурсгалыг судлагдах байдлаар ерөнхийд нь

  • Нэн эртнээс бага хаадын үед хамаарах
  • Буддын шашин Монголд дэлгэрсэн үед хамаарах
  • Социалист нийгмийн байгуулалтай үед хамаарах гэсэн гурван бүлэгт хувааж болно.

Монгол нутагт хотжих үйл явц МЭӨ II зуунаас уламжлалтай. Нэн эртнээс бага хаадын үеийг хүртэлххугацаанд хамаарах хот суурингийн тухай мэдээлэл ховор байдаг. Тал нутагт амьдардаг нүүдэлчин ард түмэн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс хамааран суурин амьдрахбололцоогүй байсан.

Байнгын дайн тулаанаас болж хотууд өргөжин хөгжих боломжгүй, ойр ойрхон сүйтгэгддэг байв.Тэдгээр хотууд гол төлөв орд өргөө, цэргийн бэхлэлт, худалдаа наймаа эрхлэх, засаг захиргааны чиг үүрэгтэй байсан. Энэ үеийн архитектурын дурсгалуудаас олон хотын тууриуд үлдсэн юм. Жишээ нь: Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотынор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн том хот байсан. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрддэг байжээ.

 

/Хар балгас. ерөнхий харагдах байдал. Н.Цүлтэм "Mонголын уран барилга" 1988/

Үүнээс гадна Монголын тал нутагт оршуулгын зан үйлтэй холбогдох булш, бунхан тахилга, тайлгын байгууламжууд сайн хадгалагдаж үлдсэн. Энэ нь нүүдэлчин соёлтой хүмүүс нэг байршилд удаан байрлаж амьдардаггүйтэй холбоотой юм. Хэд хэдэн төрлийн оршуулгын байгууламж байдаг нь нүүдэлчдийн дунд соёлын ялгаа байсныг нотолдог. Өвөг дээдсийн оршуулгын байгууламжийг хүндэтгэн үздэг нүүдэлчдийн тогтсон ойлголт нь тэдгээрийг өнөөг хүртэл хадгалагдаж үлдэхэд гол нөлөө үзүүлсэн.

 

/Хавтан чулуун булш. ерөнхий харагдах байдал. Н.Цүлтэм "Mонголын уран барилга" 1988/

Буддизмын нөлөөгөөр өөрорны архитектурын дүр төрх богино хугацаанд Монголын хүрээ хийдүүдэд нутагшсан.  Буддын шашин Төвдөөс Монголд дэлгэрсэн цаг үе нь 16-р зууны хоёрдугаар хагасаас эхэлсэн. 300 гаруй жилийн хугацаанд Монголд Буддын шашин уугуул соёлын салшгүй хэсэг болтлоо нутагшсан байна. 1937 оны тооллогоор Монголд Буддын соёлд тулгуурласан, Монголчуудын эртнээс хүрээлэн буудаг хотын хэлбэрийг төлөвлөлтдөө хадгалсан 1,000 гаруй том, жижиг хүрээ хийдүүд бүртгэгдсэн байдаг.

Хятад, Төвд, Энэтхэгийн архитектурын хэлбэрүүдээс шинэ барилга барих бүрд тусгах болсон. Монголчууд эртнээс барилга барих, хот байгуулах ажлыг олзлогсдоор хийлгэдэг байсан ба тэд төрөлхийн нүүдэлчин ахуйтай, дайнч ард түмэн тул барилга, хот байгуулалтын чиглэлд туршлага багатай, онцгой сайн хөгжсөн архитектур нь нүүдлийн шинжтэй, зөөж тээвэрлэхэд тохиромжтой гэр сууц, түүнтэй төстэй зөөврийн сууцнууд байсан юм.

 

/Зусланд гарсан нүүдэлчин айл/

Хятадыг тухайн цагт эзлэн, захиргаандаа авсан Манж Чин улсын төрийн бодлогын нөлөө Монголд 17-р зууны сүүлчээс хүчтэй болж 200 гаруй жилийн турш Манж Чин улсаас Монголчуудыг хяналтандаа авах зорилгоор буддизмийг идэвхтэй дэмжиж эхэлсэн. 1758 он гэхэд Монгол бүхэлдээ Манж Чин улсын эрхшээлд орсон байв. 1830-аад оноос Манж Чин улсад Хар тамхины дайн гарснаар эдийн засгийн хямралд орон Чин улсаас өмнө нь хийгддэг байсан Буддын шашны сүм дуган барихад зориулсан санхүүжилт буурсан.

Монголчууд барилгад нүсэр чимэглэлтэй, суурин соёл иргэншилтэй орнуудын архитектурын хэлбэрийг ашиглахаа бараг больж өөрсдийн боломж нөхцөлтэй уялдуулан Монголын архитектурын уламжлалт хэлбэрийг буддын шашны шинэ баригдах сүм дугануудад хэрэглэсэн.

Монголын уламжлалт загвар нь монгол гэрийн ерөнхий шинж төрхийг хадгалсан, элдэв нүсэр хээ чимэглэлээс татгалзсан, зөөжөөр байрлалд дахин угсарч болдгоороо бусад орны архитектураас гол ялгаатай байв. Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар амьд ахуйдаа өөрийн урлагийн дэг сургуулийг үндэслэсэн. Монгол сүм дуганы загварыг тодорхойлсон концепц гаргасан ба Занабазарын зохиосон Батцагаан нэртэй сүм, дуганы загвар нь бусад орны архитектурын хэлбэрүүдээс ялгаатай.

Хожим энэ загвар Монголын архитектурт түгээмэл хэрэглэгдэх болсон юм. Монгол загвар бусад архитектурын төрлүүдтэй хоршиж Монгол-Төвд, Монгол-Хятад гэсэн “холимог” архитектурын хэлбэрийг бий болгосон.

 

/Их хүрээ-төвийн хэсгийн сүм дуганууд 20-р зууны эхэн үе. Монгол зураг. харагдах байдал В.Н. Ткачев "История монгольской архитектуры" 2009 193-р нүүр/

18-р зуунаас 20-р зууны эхэн үе бол Монголын сүм хийдийн барилга байгууламж,уламжлалт архитектурын оргил үе гэж хэлж болно.

Энэ үеийн архитектурын дурсгалууд тухайннийгмийн дээд давхарга буюу хутагт ноёд, сайд, баячууд, шашны байгууллагад зориулагдсан гэдгээрээ онцлогтой. 1911 онд Монголын төр дахин сэргэсний дараа Монголын ноёд хувьдаа тансаг сууц бариулах, томоохон хутагтуудад зориулан шүтээн сүмүүд бариулах явдал улам ихэссэн билээ. Мөн үүний зэрэгцээ Монголын зах зээлд Оросуудын нөлөөгөө тогтоох алхмууд нэмэгдсэнээр Монголд нутагших Орос иргэдийн тоо олширч, тэдгээрийг дагаж Орос, Сибирийн архитектуртай хувийн сууц, худалдааны барилгууд нэмэгдэж эхлэв.

1937 оныг хүртэл Монголд Хятад, Төвд, Энэтхэг, Монгол загвартай барилгуудаас бүрдсэн хүрээ хийдүүд бодитойгоор оршин тогтнож байсан. Тэдгээр суурингууд урд өмнөх Монгол нутагт байсан хот суурингуудаас хавьгүй илүү хотожсон хэв маягтай, байнгын оршин суугчидтай, тэдгээр иргэд нь хөдөө аж ахуйн бус хөдөлмөр эрхэлдэг, буддын сургаалыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгодог байв.

 

/Төв аймгийн Манзуширын хийд. Шашны баярын үеэр.1930-аад он. British Library./

Буддын шашин дэлгэрсэн үед Монголын уламжлалт хот төлөвлөлтийн тогтсон хэв маягтай, шашны үйл ажиллагаанд зориулагдсан олон нийтийн барилга байгууламжуудаас бүрдэх чуулбар үүсгэн хот сууринг байгуулдаг байжээ.

1920-оод оноос Монголчууд социалист орнуудынэгнээнд нэгдэн орж социализмын эхний жилүүдэд овор хэмжээ багатай, модерн хэв маягтай барилгууд олноор баригдаж эхэлсэн юм. 1930-аад оны сүүлүеэс Улаанбаатар хотыг шинэчлэх ажил идэвхтэй явагдаж эхэлсэн. Зүүн хүрээ хэмээх хуучин хотын төвийн хэсгийг бүхэлд нь буулган устгаж тэр газар дээр нь шинэхотын төвийг байгуулсан. 1940-өөд оноос сүм дуганы барилгуудыг ихэнхийг нь буулгаж, шинээр байгуулагдаж буй социалист бүтээн байгуулалтад зориулсан барилгад материалыг нь дахин ашигласан. Нийслэл хүрээний хуучин төвийн хэсгийн суурин газрын уламжлалт хэлбэрийг өөрчлөн шинэчлэх ажил явагдаж Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгох үйл явц эрчимтэй эхэлсэн.

 

/Нийгмийг аюулаас хамгаалах газар. 1930-аад он British Library./

Гол төлөв конструктивист архитектурын хэв маягаар баригдсан барилгууд дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл хотын төвийн хэсгийн дүр төрхийг тодорхойлж байв. 1940-өөд оны үеэс газрыг эзэмших, өмчлөхтодорхой ойлголтгүй, суурьшлын урьд байсан нөхцөлийг тооцох шаардлагагүйгээр чөлөөлөгдсөн орон зайд Улаанбаатар хотын төвийн хэсэг шинээр байгуулагдсан. Улаанбаатарт өмнө нь биелэгдэх боломжгүй байсан cоциалист хотын тухай архитектор, хот төлөвлөгчдийн төсөөллийг биелүүлэх боломжтой болсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улсын эдийн засгийн байдал тогтвортой болсон басоциалист улс болон хөгжих үндсэн шалгууруудыг хангаж эхлэв. Дайны үеэр Монгол Улс өөрийн бүхий л боломжийн хирээр ЗСБНХУ болон түүний холбоотон улсуудад тусалсан. ЗСБНХУ-аас техник,эдийн засгийн тусламж үзүүлэх бололцоо дайны дараа олон дахин нэмэгдсэн билээ.

БНМАУ-ыг хөгжүүлэх ажил 1948 оноос тав таван жилийн хугацаатай нэгдсэн төлөвлөгөөтэйгөөрхэрэгжиж эхэлсэн. Социалист замналаар хөгжих шийдвэрт хүрсэн Монгол Улсыг Азийн шинжлэх ухаан, технологиос хоцрогдсон ядуу буурай орноос орчин үеийнүйлдвэржсэн, эрчимжүүлсэн мал аж ахуйд суурилан хөгжих улс болгох хөгжлийн төлөвлөгөөг Монголчуудын өөрсдийнх нь оролцоотой боловсруулсан.

1947 оноос хотын төвийн хэсгийг цоо шинээр бүтээн байгуулсан ба Монголын анхны архитектор мэргэжилтнүүд 1948 оноос төгсөж ирсэн. “Энх цагийн бүтээн байгуулалт” хэмээн нэрлэгдсэн эдгээр он жилүүдэд Архитектурын хэв маягийн хувьд энэ үед Сталинист неоклассик архитектур ноёрхож байсан юм. Сталины үеийн барилгууд сонгодог загвартай, сүрлэг чимэглэлтэй, ур хийцийг нь өмнөх үеийн барилгуудаас дутуугүй болгохын тулдбарууны орнуудын сонгодог архитектурын ур хийцийг давтан хэрэглэдэг болов.

Тухайн үед баригдсан Улаанбаатар хотын төвийн хэсгийн барилгууд хамгийн ур хийцсайтай, уран сайхан архитектуртай байсан юм. Монголд баригдсан неоклассик барилгуудын архитектурыг эхний үед ЗСБНХУ-ын архитекторууд голдуу төлөвлөдөгбайсан бол хожим Монгол архитекторууд төлөвлөлтөд нь гар бие оролцдог болжээ.

 

/Залуучуудын ордон. 1960-аад он /өнгөт диапозитив/

Монголчууд өөрийн оронд “Социалист агуулгатай, үндэсний хэв маягтай” барилга барина гэсэнзорилт дэвшүүлсэн. Сонгодог загварыг үндэсний архитектурын хэлбэр эсвэл хээчимэглэлтэй хослуулан хэрэглэхийг урьтал болгожээ. Зөвхөн барилгын фасадны чимэглэлд үндэсний хэлбэрийг тусгахын зэрэгцээ түүнтэй хослуулан баримал, хөшөө зэргийг Монгол агуулгаар бүтээдэг байсан. Интерьерт сонгодог дүр төрхийг ардынуламжлалт гар урлалын бүтээлүүдээр илэрхийлдэг байжээ. Эдгээр барилгуудын төсөлд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг уран бүтээлчид оролцон, соёл урлагийн хамгийн чухал байгууллагуудад зориулан ихээхэн хүчин чармайлт гарганажиллав. Энэ цаг үеийн урлагийн хөгжлийг тухайн барилгуудаас мэдрэх боломжтойгоос гадна тухайн барилгуудыг чухал болгодог өөр нэг чухал, хүчин зүйл нь хотын төвийн хэсгийг нэгдсэн зохиомжтой болгодог байсан юм.

Өндрийн хязгаар тогтоож, ижил загвартай барилгуудыг харилцан хамааралтай байршуулж ансамбль үүсгэсэн. Голлох барилгууд нь олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх,соёл урлагийн үйл ажиллагаанд чиглэгдсэн. Улаанбаатар хотын анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 1954 онд хийгдсэн ерөнхийтөлөвлөгөөний дагуу сүүлд баригдсан барилгууд хотын төвийн хэсгийн архитектурын ансамблийг хүндэтгэсэн төлөвлөлттэйгөөр баригдах болсон.

Сталинийг нас барсны дараа ЗСБНХУ-ын улс төр, эдийн засгийн байдал өөрчлөгдөж 1955 оноос эхлэн неоклассик архитектур бага багаар нөлөөгөө алдаж барилга угсрах технологи, угсармал бетон хийцийг цаашид ашиглах болсон. Ингэснээр барилгын хэлбэр загвар ихээхэн өөрчлөгдөж цаашид сонгодог загварын барилга баригдахаа больж Европт хөгжиж байсан модерн архитектурын хэв маягийг Орост шинээр нэвтрээд байсан угсармал төмөр бетоны технологитой хослуулан барилга барих болсон юм.

 

/Улаанбаатар хотын төв талбай /“Улаанбаатар ном” 2005 ху.39-с / 

Социализмын үед Улаанбаатар хотын төвийн хэсэгт баригдсан барилгууд нь өнөөг хүртэл хотын хамгийн сэтгэл татам хэсэг хэмээн үнэлэгддэг.
Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн орнууд /Социалист лагерийн орнууд/-аас хоёр дахь улс нь БНМАУ бөгөөд цаашид үлгэр жишээ болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Социалист хот төлөвлөлтийн онол 19-р зууны дунд үеэс төлөвшиж олон эрдэмтэд хотыг ажилчдад зориулан илүү тав тухтай, эрүүл байх тухай бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэх оролдлогуудыг хийсээр иржээ. Социалист хот төлөвлөлтийн үндэс нь хүн бүр ая тухтай байх, эрүүл аюулгүй ажиллаж амьдарч болох хотын тухай ойлголт юм.

Иргэдэд хүрэлцээтэй ногоон байгууламж, нарны гэрэл, цэвэрагаар, баталгаат усан хангамж, нийтийн тээврийн зөв зохион байгуулалт, ажлаатайван амгалан хийх нөхцөлийг хангаж өгөхөд чиглэгддэг. Европт бараг 100 жилийнөмнө тодорхойлогдож байсан хотын тухай ерөнхий ойлголт нь 1970-аад оноос Социалист орнуудад биелэлээ олж эхэлсэн. Утопи буюу үл биелэгдэх шинжтэй хэмээнүзэж байсан хот төлөвлөлтийн хэв маяг өмчийн тухай үзэл хандлагаас татгалзсан,социалист сэтгэлгээ төлөвшсөн энэ үед биелэгдэх боломжтой болсон юм.

1985 оны үед социалист хот байгуулах зорилт Монголд хамгийн өндөр амжилтанд хүрсэн юм.

 

/1985оны Улаанбаатар хот /өнгөт диапозитив/


 Б.Бизъяасүрэн /ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Архитектурын салбарын багш/

Монголын архитектур, хот байгуулалтын түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани