Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коронагаар монгол хүн өвчлөөгүй ч, Монголын эдийн засаг өвдөж эхэллээ

Эрүүл мэндийн яам иргэдээ коронагаас хамгаалж чадаж байна. Харин Сангийн яам коронагаас эдийн засгаа хамгаалж чадсангүй. “Өвчилж” эхэлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хоёрдугаар сарын эцэст Монгол Улсын төсвийн орлого 1.3 их наяд, зарлага 1.5 их наяд төгрөгт хүрч, улсын төсөв 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төвсийн орлого өмнөх оны мөн үеэс 76 тэрбум төгрөгөөр дутлаа. НӨАТ, Онцгой албан татвар, бусад татвар, хураамжийн орлого эрс буурав. Жилийн эцэст төсвийн орлого 2-3 их наядаар тасрах эрсдэл учраад байгааг эдийн засагчид тооцоолж, анхааруулж байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийг тодотгохгүй гэж гүрийсээр.

Аж ахуйн нэгжүүд ашиг хийх нь байтугай цалингаа тавих, татвараа төлөх орлогогүй болоход ойрхон болсноо МҮХАҮТ-аар дамжуулан УИХ-д хэдэнтээ мэдэгдэв. Том компаниудын алдагдал хэдэн тэрбумаар хэмжигдэж эхлэв. Тухайлбал, өнгөрсөн жил 5 тэрбум гаргаад ашигтай ажиллаж байсан МИАТ компанийн алдагдал өнөөдөр хоёр оронтой тоонд хүрчээ. Аялал жуулчлалын компаниуд хаалгаа барив. Бүр энгийн жишээ. Манай улс ерөнхийдөө түрээсийн эдийн засагтай. Хүмүүсийн гадуур хооллох, мөн худалдан авалт хийх нь эрс багассан. Тийм учраас түрээсийн байранд жижиг гуанз, фитнесс, машин угаалгын газар, гоо сайхан ажиллуулдаг жижиг компаниуд түрээсээ төлж чадахгүйд хүрэв. Тэдэнд байраа түрээсэлж түрээсийн орлогоор нь банкны зээлээ төлдөг хэсэг нь бас орлогогүй болов. Яг ийм гинжин урвалд жижиг компаниуд, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн түрүүнд сөгдөж, сөхөрч эхлэх нь нэн тодорхой болж байна.

Ийм үед МҮХАҮТ болон эдийн засагчдаас дараах гурван санал гарч байна.

Нэгд. Уул уурхайн салбараас бусад буюу худалдаа үйлчилгээ, хөдөө аж  ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг гурав хүртэлх сараар төрөөс төлөх. Үүнд ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 50 тэрбумыг нь төсвийн хөрөнгө оруулалтаас, 50 хувийг нь Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзжээ.

Дашрамд дурдахад, 2020 оны төсөвт гурван их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан. Үүний бараг хоёр их наяд төгрөг 2020 онд эхлүүлэх шинэ бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан. Уншигч та санаж байгаа бол хөрөнгө оруулалтын зардлаас Хэнтий, Увс аймгуудад хийх хөрөнгө оруулалтын зардал хамгийн өндөр, үргүй зардал хуваарилсан гэж шүүмжлэл дагуулсан. Тэгвэл эдгээр үр ашиггүй зардлыг танах саналуудыг гараад байна.

Жишээ нь, шинээр сумын захиргааны контор, соёлын төв, хөшөө дурсгалын барилга барихаар төсөвлөсөн 220 тэрбум төгрөгийг танаж, уг эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахад зарцуулах саналыг бизнесийнхэн гаргажээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

Хоёрт. ААН болон иргэдээс авах нийгмийн даатгалын шимгэлийг зургаан сараар хойшлуулах. Үүнд 500 тэрбум төгрөг гарах тооцоо хийсэн байна. Үүнийг мөн л төсвийн хөрөнгө оруулалт дээрх шаардлагагүй  зардлуудыг танах замаар сангийн яам зохицуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Ялангуяа 0-50 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Гуравт. Зээлийн хүүг буруулах. Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Гэхдээ энэ нь богино хугацаанд зээлийн хүү буурах, зээлийн идэвхжлийг сайжруулах үр дүнтэй арга биш. Бодлогын хүүг бууруулсан шийдвэрийн нөлөө 2-3 сарын дараа зах зээлд мэдрэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Харин банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувь болгосноор банкууд дээр 300 орчим тэрбум төгрөгийн чөлөөт эх үүсвэр гарч байгаа аж. Энэ эх үүсвэрийг бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олговол эдийн засагт багагүй дэмжлэг болно. Харин зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулах шаардлага зайлшгүй гарна. МҮХАҮТ-аас хадгаламж эзэмшигчид энэ онцгой нөхцөлд хадгаламжийн хүүгээсээ татгалзах, бууруулж авах санаачилгууд гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.

Төр засгийн зүгээс дээр дурдсан яаралтай арга хэмжээг авахгүй бол оны эцэст ажилгүйдлийн төвшин 20 хувьд хүрэх тооцоог танхим болон эдийн засагчид гаргажээ. Ажилгүйдэл нэмэгдэх тусам иргэд орлогогүй, зээлээ төлж чадахгүй байдал руу нийгмээрээ орох эрсдэлтэй байна. Харин УИХ-ын гишүүд улстөрчид бол 2020 оны УИХ-ын сонгуулиа илүүтэй бодож байх шиг. Сонгуулийн дараа төсөв тодотгоно гэвэл өнөөдрийн эрсдэл жинхэнэ хямрал болсон байх вий. Улс төрөө биш, улсаа бод Сангийн сайд аа. 

 

Э.Мөнхцэцэг

Эх сурвалж: itoim.mn

Коронагаар монгол хүн өвчлөөгүй ч, Монголын эдийн засаг өвдөж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани