Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Мөнхбаяр: Эрдэнэс Таван Толгойн конвейрын ТЭЗҮ хийх тендерт хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулахыг хүсч байна

Б.Мөнхбаяр: Эрдэнэс Таван Толгойн конвейрын ТЭЗҮ хийх тендерт хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулахыг хүсч байна

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд конвейрийн тээврийн систем нэвтрүүлэх ТЭЗҮ боловсруулах тендерийг будилаантай болсон гэж үзэн "Си Ар Эм Си” ХХК-ийн удирдлага бидэнд хандлаа. Тус компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, БНХАУ-ын "Эн Эйч Ай” (NHI) групптэй түншлэл байгуулан оролцжээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер хариуцсан холбогдох ажилтнууд хөрс тээврийн конвейр байгуулах туршлагагүй компанийг ТЭЗҮ боловсруулагчаар шалгаруулсан байх магадлалтай гэж үзэж буй. Үүний цаана авлига, албан тушаалын асуудал нуугдаж байж болзошгүй гэдгийг "Си Ар Эм Си” ХХК-ийн захирал Б.Мөнхбаяр ярьж байна.

-Танай компани "Эрдэнэс Тавантолгой”-н Баруун цанхи, Зүүн цанхид конвейрийн ТЭЗҮ-ийг боловсруулах тендерт оролцсон боловч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсээс татгалзсан хариу ирсэн гэж ойлгосон. Яг юу болсон юм бэ?

-Манайх бизнесийн болон IT-ийн зөвлөх компани. Энэ төсөл дээр Хятадын "Эн Эйч Ай” (NHI) групп Хүнд үйлдвэрийн төлөөлөгчийг давхар хийдэг юм. Дөрвөн жилийн өмнөөс "Эрдэнэс Тавантолгой” дээр уурхайн тэлэлттэй холбоотойгоор өдрөөс өдөрт хөрс тээврийн зай ихэсч байгааг судлаж мэдсэн. Энэ бол олон жил ашиглах томоохон хэмжээний ямар ч уурхайд тулгардаг бодит зүйл. Уурхай хөрс тээврийн зай ойрхон байх үед авто тээврээр шийддэг. Харин авто тээврээр хөрс тээвэрлэх зай гурван км-ээс хол болбол эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн олон улсын практик тооцоо бий. Хуулсан хөрсөө конвейр буюу Монголоор туузан дамнуурга дээр тавиад арав, хорин км-ийн зайд буулгаж өртөг зардлаа бууруулдаг олон улсын практик байна. Энэ шийдлийг Эрдэнэс Тавантолгой дөрвөн жилийн өмнөөс нэвтрүүлэх зорилт тавьсан. Бид 4 жил мөн энэ чиглэлээр судалгаа хийж, үүний үндсэн дээр тендерт оролцсон.

-Одоо "Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн хөрс тээвэрлэлт автомашинаар зөөхөд ашиггүй гээд байгаа гурван км-ээс холдчихсон байгаа юу?

-Холдчихсон. Хөрс тээвэр одоо 6км зайд зөөж байгаа. Баруун цанхийн уурхай ТЭЗҮ-ийн дагуу жилд 70 сая м3 хөрс хуулж 40 сая тоон коксжих нүүрс гаргах юм. Эрдэнэс Тавантолгойн уурхай дээр иймэрхүү нөхцөл байдал үүсэж байгаа учраас бид судлаад хамгийн орчин үеийн хямд технологийн шийдэл Хятадын хүнд үйлдвэрийн "Эн Эйч Ай” группт байна гэж үзээд тендерт түншлэл байгуулан орсон. Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн төсөл судалгааны төв бол салбартаа ажиллаж байгаа эрдэмтэн профессоруудаас бүрдсэн Монголын урдаа барьдаг мундаг баг хамт олныг түншлэлдээ багтаасан. Энэ мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Монголд ийм урт хол зайны жилийн 70 сая м3 хөрс тээвэрлэлтийн конвейр хийж байсан туршлага огт байхгүй юм байна. Бидний дөрвөн жилийн судалгаанаас ч тэр нь харагдсан.

-Ашиг нэмэгдүүлэх Зардлыг багасгах энэ чухал ажлыг яагаад ийм удаан хийгээгүй байгаа юм бол, дөрвөн жилийн өмнөөс яригдсан юм байна?

Харин улс төр байдаг юмуу удирдаж байгаа хүмүүсийн буруу юмуу их л удаж байна. Миний мэдэж байгаагаар зардлыг бууруулж ашиг олоод байгаа юм байхгүй. Харин хөрс хуулалтын зардлыг бууруулах замаар ашгийг илүү нэмэгдүүлэх боломжтойг бүгд мэдэж байгаа. Бид энэ тендерт хоёр удаа оролцож байна. Түншлэл байгуулаад тендерт оролцсон. Гэхдээ манай түншлэлийн материалыг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан дөнгөж нээж үзсэн төдийд буцаасан байна. Санхүүгийн үнэлгээ хийхээс татгалзаж байна гэсэн хариу ирүүлсэн.

-Ямар шаардлагыг хангаагүй улмаас тендерт ялагдсан юм бэ. Мөн нэмээд асуухад ямар компани тендерт ялсан юм бол. Та энд тодорхой хариулт өгөөч?

-ТЭЗҮ тооцоо судалгааг туршлагатай мэргэжлийн баг хийх ёстой. Харин "Эн Эйч Ай” хүнд үйлдвэр, Судалгаа зураг төслийн хүрээлэн энэ талаар маш их туршлагатай. Энэ үйлдвэр өөрөө 1921 онд байгуулагдсан. Манай монголчуудын сайн мэдэх Бугатын болд төмрийн үйлдвэрийг 1954 онд бүтээн босгож ашиглалтад оруулсан улсын үйлдвэрийн газар. Мөн бидний баримталж байгаа нэг гол зарчим бол ТЭЗҮ-ийг хийгээд дуусахад Монголд тодорхой хэмжээнд энэ талын мэдлэг туршлага ноу хау үлдэх ёстой. Энэ үүднээс ТЭЗҮ боловсруулах төсөлд анхнаасаа ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарсан. Хэдхэн жилийн дараагаас уул уурхайд эдийн засаг, үр ашгийг нэмэгдүүлэх тухай яригдаж эхлэх болно. Тэр цагт Монголд конвейрийг мэддэг боловсон хүчин бэлэн байгаасай гэсэн санаа бидэнд яваа юм.

-Гэхдээ гол нь тендерт шалгараагүй?

-Манай материалаас татгалзсан хариу ирсэн. Тендерийн хоёрдугаар шатанд манай түншлэл, мөн дотоодын ТЭЗҮ боловсруулдаг компани, Герман компани гэсэн гурван компани үлдсэн. Дээр дурдсанчлан Монголд ийм холын зайны, өндөр хүчин чадлын хөрс тээврийн конвейр хийж байсан түүх байхгүй. Бид энэ сул талыг Хятадын хүнд үйлдвэрийн институт, Монголынхоо судалгааны институттай нийлж сул талуудаа нөхөөд тендертээ ороод ялна гэсэн итгэлтэй явж байсан.

Гэтэл манай тендерийн материалаас маш хөнгөмсөг шалтгаанаар буюу тендерийн шалгуур оноонд огт байхгүй, илт өөнтөглөж шалтаг босгож татгалзсан байна. Ямар туршлага чадварыг үндэслэн, хэн ямар оноо өгч шалгарч байгааг олон нийтэд нээлттэй болгооч гэж байгаа юм. Бүгдээрээ, нийгмээрээ харъя. Үнэхээр манай түншлэлийн туршлага муу, техникийн санал оноондоо хүрэхгүй байвал бидэнд гомдох зүйл байхгүй. Бид Сангийн яаманд гомдлоо гаргачихсан. Сангийн яамнаас ямар хариу ирэхийг анхааралтай ажиглаж байна.

-Тендерийн оноонд хамааралгүй бусад асуудлаар татгалзах боломж хуулийн хүрээнд байдаг байх нь ээ дээ?

-Байдаг юм байна. Улс орны эдийн засагт чухал нөлөөтэй, нүүрс олборлолтын тонн тутмын өртөг зардлыг бууруулах чухал түлхүүр төслүүд дээр ямар нэг эрх мэдэлтэн нөлөөлж байдаг юм биш биз гэж хардахад хүрч байна. Хэрвээ тодорхой албан тушаалтай хүмүүс хамааралгүй, нөлөөлөлгүй бол тэр байгууллагын дээд, дунд шатны удирдах ажилтнууд иймэрхүү маягаар тендерийг дураараа будилуулдаг байж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Бид хууль хүчний байгууллагад өгч шалгуулах болно. Энэ бүхний цаана хэн, юу байгааг мухарлах болно.

-Танд тендер будилаангүй явагдана гэсэн итгэл үнэмшил байжээ дээ?

-Би инженер эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын байгууллагад, Мобиком, Хас банк гэх мэт засаглал сайтай хувийн хэвшилд олон жил ажилласан. Хувийн байгууллагад тендер маш үнэн шударга явдаг. Анх удаа төрийн байгууллагын томоохон тендерийн ажилд оролцож байна. Төрийн байгууллагуудын тендер бол тийм биш юм байна. Өнөөдөр Монголын улс төр цэвэрших, хүндрэл бэрхшээлээ шийдэхийг зориод явж байгаа харагдаж байна. Гэтэл энэ тендерийн хорооны бидэнд өгч байгаа хариу зэргийг харахад МАНАН-гийн тогтолцоо гэдэг чинь төрийн өмчит үйлдвэрийн байгууллагуудад нэвт үүрлэчихсэн юм биш үү гэдэг ойлголт төрлөө. Тэнд гар хөлийн үзүүрүүд нь сууж байдаг, улстөрчдийн сонгуульд гаргасан зардал, ирэх сонгуулийн мөнгийг нь босгох дэд бүтэц болоод л ажилласаар байгаа юм биш биз. Гүйцэтгэх захирлаасаа эхлээд салбарын сайд нь ийм чухал төсөл дээр яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Хэвлэлээр гарахаараа төр сайн менежер гээд өөрсдийгөө магтаад байдаг. Гэтэл ийм зүйлийг олж хардаггүй сайн менежер байх боломжтой юу. Ингэж төрийн байгууллагын тендерт орж байснаас яршиг хувийн байгууллагуудтай ажиллаж байсан нь дээр юм байна гэсэн найз нөхдийн яриаг зөндөө л дуулж явсан. Энэ бол хүмүүс мэдэж байгаа боловч ил зоригтойгоор гарч ярьж чадахгүй байгаа асуудал. Нийгэмд маш хортой асуудал.

-Одоо тэгээд яах ёстой юм бол?

-Ийм гаж тогтолцоо манай нийгэмд хавтгайрчихаж. Хүмүүс мэддэг хэр нь ярьдаггүй. Манай хуульд ч асуудал байна. Хууль боловсронгуй биш, хүлээлгэх хариуцлага сул байх нь бас тэр хүмүүст ашигтай байгаа хэрэг. Тэгэхээр бид уриалаад тендерийг зөв болгох, түүнд хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллага байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Тэр холбоо нь үнэлгээний хороонд байгаа гишүүдийг бүртгэж, олон нийтэд ил тод нийтэлж байхаар. Цаашлаад хуулийн байгууллагуудтай хамтран ажилладаг байхыг зорино. Улс төрчид шударга ёсыг тогтоохоор оролдож байна. Тэгвэл төр оролцсон бизнесийн орчин бас зэрэг шударга болох цэвэрших чиглэлд зэрэг явах ёстой. Нийгэмд яригдаад байгаа хавтгайрсан тендерийн булхайг, энэ сүлэлдсэн тогтолцоог шийдвэрлэхгүй бол Монгол улс хэзээ ч өөдлөж хөгжихгүйг өнгөрсөн 30 жил харууллаа. Энэ бохир ажлын цаана хэн хэн байгдгийг ил болгоход л асуудал шийдэгдэж эхлэнэ. Жишээ нь тэр тендерийн хорооны гишүүдийн нэрсийг ил болгох, тендерийн үнэлгээний хуудас, хурлын протоколыг ил болгох гээд дэвшүүлж тавих асуудлууд байгаа. Элдэв ашиг сонирхол орох нөлөөллөөс хамгаалах зорилгоор тендерийн хорооны нэрсийг нууцалдаг байх, гэтэл бүгд мэдэж л байдаг. Ямар ч үр дүнгүй ийм зүйл хамгаалалт биш харин ч булхайг далдлагч болж байна. Манай тендерийн хууль үндсэн өвчин эмгэгээ олж харахгүй байна, эсвэл засч сайжруулахыг хэн ч хүсэхгүй байна. Жишээ нь тендерийн хороонд хараат бус хоёр гишүүн байна гэж заасан байдаг. Гэтэл түүн дээрээ холын ах дүү, танил тал гээд өөрийнхөө хүмүүсийг оруулаад ирдэг. Энэ хараат бус гишүүдийг яаж, ямар шалгуураар сонгож байгаа нь шилэн биш. Тусгай мэргэжлийн мэдлэг чадвар шаардсан тендер шалгаруулалтад зүгээр л А3 гэж сертификаттай л бол хэн ч шалгаруулалтын хороонд орж болдог гэж дуулсан, ердийн оффис хэрэглээний бичгийн цаас зэрэгт бол болох л биз. Энэ мэтчилэн сайжруулах юм их бий. Тиймээс бидэнд мэдэгдэж буй энэ жишээн дээрээс ажлаа эхэлье.

-Та бүхэнд бодитой баримт байна уу?

Улаан цайм лобби, луйвар явагдаж байж болох бүрэн магадлал энд үүсчихээд байна. Энэ нөхцөл байдал чинь өөрөө баримт. Тиймээс "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хөрс хуулалтын конвейрын ТЭЗҮ хийх энэхүү тендерт хууль хяналтын байгууллага онцгой анхаарлаа хандуулахыг хүсч байна. Хуулийн дагуу ажиллахыг л төрийн байгууллагуудаас хүсч байна. Сангийн яам үүнд онцгой анхаарал хандуулж, нягтлахыг хүсч байна. Бид бол энэ асуудлыг ингээд орхихгүй. Эцсийг нь хүртэл шударга ёсыг шаардаж явах болно. Бид дөрвөн жил энэ ажил дээр судалгаа хийсэн, өдөр шөнөгүй ажилласан. Маш олон удаа гадаадад явж туршлага судалсан. Газар дээр нь очиж үзсэн. Ажлынхаа үр дүнг ингэж хөсөр хаяад явахгүй. Мөн улсын тендерт ороод хохирсон бусад аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж тэмцлийн хэлбэрт шилжихэд ч бэлэн байна.

Б.Мөнхбаяр: Эрдэнэс Таван Толгойн конвейрын ТЭЗҮ хийх тендерт хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулахыг хүсч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани