Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Үнэт малтмал”-ын үнийн зураглал

 

“Үнэт малтмал”-ын үнийн зураглал

 

Бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалж, заримынх нь график дээшээ чиглэсэн бол зарим нь уруугаа "урслаа”. Тухайлбал, алт өсөж, долоон жилийн түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа бол газрын тос ойрын таван жилийн хамгийн бага ханш руугаа унасан юм. Бусад түүхий эд ч (хөнгөн цагаан, цагаантугалга, цайр, никель, мөнгө, хар тугалга) сайн мэдээ дуулгахгүй нь. Монгол Улсын хувьд авах, зарах алинд нь ч эрдэсийн бүтээгдэхүүний ханш хамааралтай тул үүнд анхаарлаа хандуулахгүй орхиж болохгүй юм. Тиймээс "үнэт малтмал”-ын үнийн зураглалаас хүргэе. 

Алтны өсөлт

Алтны тухайд дэлхий дахинд тогтворгүй нөхцөл байдал үүсэхэд ханш өсөж, тайван цагт тогтвортой байдаг онцлогтой. Тэр утгаараа унци нь 1500 ам.доллар хүрнэ гэсэн шинжээчдийн таамгийг 200 орчим ам.доллараар эвдэж, 1703 хүрсэн. Алтны ханш жилийн өмнөөс аажуухан өсөж байсан. Харин өнгөрсөн нэг сарын хугацаанд 61 ам.доллараар өсөж сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлтдээ хүрсэн нь энэ юм. Ханшийн энэ удаагийн өсөлт нь БНХАУ, БНСУ-д коронавирусийн халдвар огцом нэмэгдсэн болон дэлхий дахинд вирусийн халдварын тархалттай холбоотойгоор болгоомжлол үүсэж, хөрөнгөө илүү найдвартай буюу алт хэлбэрээр байршуулж байгаатай холбоотой юм.

"Коронавирусийн дэгдэлт намжаагүй тохиолдолд алтны ханш тогтмол өндөр байх болно. Байдал муудвал бүр ч өснө” гэж "SP Angel” агентлагийн шинжээч Сергей Раевский хэлжээ.

Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гадаад худалдаа, төсвийн орлого, дотоодын худалдаа, үйлчилгээ өдрөөс өдөрт хумигдсаар байгаа энэ үед Монгол Улсад таатай мэдээ. Учир нь алт Монгол Улсын валютын нөөцөө нэмэгдүүлэх нэг чухал суваг юм. 2018 онд Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь түүхэнд хамгийн их нь байсан юм. Ингэснээр ГВАН (гадаад валютын албан нөөц) дөрвөн тэрбум ам.долларт дөхсөн. Гэвч татварын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн онд Төв банкинд тушаасан алтны хэмжээ буурсан. Тодруулбал, Төв банк өнгөрсөн онд 15.2 тонн алт худалдаж авсан гэж мэдээлсэн. Энэ нь 2018 оноос 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан дүн болсон. Тиймээс энэ оны улсын төсөвт Төв банкны худалдан авах алтны хэмжээг бууруулж 18 тонн болгосон. Харин он гарснаар алттай холбоотой таатай мэдээ угтаж байгаа юм. Энэ оны гуравдугаар сарын 11-ний байдлаар Төв банк нийт 4.9 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс алт 3.2 тонн, цагаан мөнгө 1.7 тонныг худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт юм. Үнэ ч мөн дэлхийн зах зээлийн ханшийн өсөлтийг дагах нь тодорхой. Төв банкны грамм алт худалдаж авах дундаж үнэ энэ сард 147.096 төгрөг байна. Жилийн өмнө 120 гаруй мянган төгрөг байсан юм. Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан манай улсын экспортын орлого буурч байгаа энэ үед валют нэмэгдэх нөхцөл үүссэн нь яах аргагүй таатай мэдээ.

Зэсийн уналт

Эдийн засгийн "эмч” гэж нэрлэгддэг зэсийн тухайд ханшийн график уруугаа чиглээд удаж байна. Сүүлийн сар гаруй хугацаанд гэхэд ханш 30 орчим хувиар унасан юм. Саяхан тонн нь 7000 ам.доллар руу дөхөж явсан ханш ийнхүү 5000 руу унахад зах зээлд нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ингэхдээ шалтгаан нь тун тодорхой, дэлхийн зэсийн хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг БНХАУ-д сүүлийн 70 гаруй хоног вирус тархаж, сар шинийх нь амралттай залгаад хөл хорио үргэлжилсэн тул үйлдвэрлэл зогссон. Түүнийгээ дагаад дэлхийн зэсийн хэрэглээ саарахад зах зээлийнхээ зарчмаар ханш унасан. Энэ нь нүүрсээ бодвол зэсээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулдаг Монгол Улсын төсөвт улам дарамт болох юм. Учир нь Монгол Улс уул уурхайн салбараас төсвийнхөө гуравны нэгийг буюу гурван их наядыг олохоор төлөвлөсөн. Үүний хоёр орчим хувь нь буюу 1.7 их наяд нь зэсэнд ногдож байгаа. Гэхдээ энэ нь өнгөрсөн оноос бага зэрэг бууруулсан хэмжээ юм. Учир нь Монголын зэсийн хоёр том ордод таагүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурах, мөн Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байна” гэж тайлбарласан юм. Ийнхүү шалтгааны улмаас хэмжээг бууруулан батлахдаа дундаж ханшийг 5991 ам.доллар гэж тооцсон. Тэгвэл өнөөдрийн (2020.03.12) байдлаар зэсийн ханш 5560 ам.доллар байна. Тооцсон дундаж ханшаас дэлхийн зах зээлийн ханш доогуур байгаа нь мэдээж төлөвлөсөн орлогоо олохгүйд хүрнэ. Гэтэл өмнө дурдсан нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс экспортын боломжоо алдсаар, гадаад худалдааны үзүүлэлтүүд таагүй гарсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспортын орлого 322 тэрбум ам.доллар буюу 29.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эхний хоёр сард Монгол Улс нэг тэрбум ам.долларын экспорт хийсэн бол энэ онд экспортын орлого ердөө 770 сая ам.доллар байна. Экспортод гаргасан зэсийн баяжмал 37.1 мянган тонноор, орлого нь 90 сая ам.доллараар буурч 219.1 сая ам.доллар байна. Энэ байдал цааш үргэлжилбэл, төсвийн алдагдал тэлэх эрсдэл нэмэгдэнэ. Гэхдээ жил бүрийн уламжлалт нөхцөл байдлыг харвал БНХАУ-ын зэсийн эрэлт хоёрдугаар улирлаас нэмэгддэг гэх ганц найдвар бий.

Нефть: Үнийн дайн

Сүүлийн долоо хоногийн турш таваарын захад шуугиан тарьсан бүтээгдэхүүн бол нефть. Ойрын саруудад тасралтгүй уналт үргэлжилж байсан нефтийн ханш Саудын Араб "үнийн дайн” эхлүүлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэний дараа шөнийн дотор 30 хувиар уруудсан билээ. Ингэснээр газрын тосны салбарт сүүлийн таван жилд хоёр дахь удаагаа "үнийн дайн” дэгдсэн юм. Өмнө нь 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа газрын тос олборлогч компаниудад тавьсан экспортын хориг болон Иранд тавьсан хоригийг цуцалснаар зэх зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үнийг 20 гаруй ам.доллар болтол унагаж байсан. Тухайн үед болсон үйл явдлыг АНУ ОХУ-ын эсрэг дайндаа Ираныг ашигласан гэдэг. Энэ удаагийн "үнийн дайн”-ыг зарим ажиглагчид АНУ Саудын Арабыг ОХУ, Иран, Венесуэль зэрэг дайснуудынхаа эсрэг тавьсан гэж дүгнэж байна. Энэ үйл явдлыг дотоодод уусган харвал, шатахуун импортлогч Монгол Улсад эерэг мэдээ мэт. Гэхдээ бас баярлахад эрт юм. Учир нь, нефтийн ханш унахад ОХУ татвараа нэмдэг. Мөн газрын тосны ханш огцом унасан шигээ эргээд огцом өсөхийг үгүйсгэхгүй гэдэг хувилбарыг ч дотоодын шинжээчид дэвшүүлээд буй. Тэгэхээр шатахууны үнийг дотоодод хамаагүй бууруулах нь эргээд огцом өсөхөд тэр хэмжээгээр нэмэх хэрэг гарна. Тэр үед инфляц "хөөрнө” гэдэг болгоомжлол байна. Харин хариуцагч байгууллагын зүгээс шатахууны үнийг бууруулна гэдгээ илэрхийлж байгаа. Дэлхийн зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний ханшийн өсөлт, бууралт Монгол Улсад сарын дараа нөлөөгөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ сарын шатахууны импортоо өмнөх сард нь авдаг гэсэн үг. Энэ жишгээр гуравдугаар сард монголчуудын хэрэглэх шатахууныг хоёрдугаар сард авахад үнэн нь 58 ам.доллараар бууж орж ирсэн байна. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд, литрийн үнэ нь 100-120 төгрөгөөр буурсан гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбарласан. Харин энэ нь өмнөх оны ам.долларын ханшийн зөрүүтэй харьцуулан тооцоход литр бензин дээр 80 орчим төгрөгийн зөрүү гарч байгаа гэнэ. Тэгэхээр үлдсэн 40, 50 төгрөгөөр шатахууныг буулгахаар тооцсон гэдгээ тэрээр хэлсэн. Ийнхүү дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш, тогтворгүй, савалгаатай байна. Үүнийг дагаад дотоодод үүсэх нөхцөл байдал ч тааварлашгүй байгаа юм

“Үнэт малтмал”-ын үнийн зураглал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани