Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бие даагчдын ээлжит наймаа хийгээд Н.Алтанхуягийн нүүдэл

 

Монголчууд ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэж ярьдаг. Хамтарч ажил эхлүүлчихээд замын дундаас нүүрээ буруулж, нуруугаа харуулсан нэгнийг ийн нэрийддэг. "Тунгалаг тамир" киногоор бол Түгжилийн дүр. Үүн шиг манай улс төрд ч "Тунгалаг тамир" киноны "түгжил"-үүд бий болоод удаж байна. Ялангуяа энэ засгийн үед шинэ цагийн "түгжил"-үүд олноор төрөх болсныг сүүлийн үед өрнөж буй үйл явц харуулж байх шиг. Үүний тод илрэл нь бие даагчид хийгээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн жишээ.

1


Дэлхийн улс оронд тогтсон пар­ламентын жишгээр засгийн эрхийг намууд л барьдаг. Харин үе үеийн сонгуулийн үр дүнгээр бие даагчид засгийн эрхэнд гарсан түүх үгүй. Гэтэл бие даагчид нь эрх баригчидтайгаа хамтарч засаг барьдаг, бялуунаас нь хүртдэг гаж тогтолцоо манайд бий болоод удаж байна. Үүний тод илрэл нь Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын жишээ. Уг нь намын бус нийт ард түмний эрх ашгийг хамгаалах хатуу болзолтойгоор тэд сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн. УИХ-д суусан. Хачирхалтай нь, эрх баригчдын хуудуутай шийдвэрт хяналт тавих үүргийг хүлээсэн бие даагчид гишүүн болсон өдрөөсөө АН-ын ялалтын бялуунаас хувааж, кноп дардаг хуруугаа үнэд хүргэж эхэлсэн байдаг. Ил тод биш ч хөшигний ард өрнөсөн энэхүү тохироог өдгөө Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол Оросын хамтарсан Монголросцветментийг Х.Болор­чулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын гэх тодотголтой хү­мүү­­сээр дүүрсэн нь гэрчилнэ. Гэтэл эрх баригчидтай хийсэн бие даагчдын тохироо тэдэнд чамлалттай санагдаж, ээлжит нэгэн лоббигоо хийж эхэллээ.


Тун саяхан даа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн шинэ­чилсэн найруулга хэлэлцүүл­гийн шатандаа унасан. Нэг ёсондоо хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй гэж үзсэнээр олонхийн дэмжлэг аваагүй юм. Үүнтэй холбоотойгоор бие даагчдын зүгээс хэвлэлийн хурал зарлаж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар дахин хэлэлцүүлэх, Төв банкны ерөнхийлөгчийг огцруу­лах төслийг өргөн барихаа мэдэгд­сэнийг олон нийт санаж байгаа байх. Ийнхүү хуулийг дахин хэлэлцүүлэх, Төв банкны Ерөн­хийлөгчийг огцруулахаа мэдэгд­сэн нь бие даагчид боло­хоос хурлыг зохион байгуулах гол шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрын хооронд хийсэн тохироо байсан гэх хардлага нийгэмд хэдийнэ үүсчээ. Учир нь, Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагчаар Х.Болорчулуун гишүүн ажилласан. Тиймдээ ч хуулийг УИХ-аас батлах нь түүнд ашигтай байсан бололтой. Нэг ёсондоо УИХ-аас хуулийг батлаад хэрэгжүүлж эхэлбэл, газрын тосны томоохон нөөцтэй Дорнод төдийгүй Х.Болорчулуун гишүүнд илүү эрх мэдэл ногдох байж. Тиймдээ ч УИХ-аас хуулийг нийт ард түмэн, цаашлаад Монгол Улсын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй гэж үзэн унагаасан байх талтай. Харин Төв банкны Ерөнхийлөгчийг огцруулах төслийг УИХ-д өргөн барьсан нь эдийн засаг хямарсан энэ үед иргэдийн анхаарлыг өөр зүг рүү хандуулах Ерөнхий сайдын бас нэгэн "төлөвлөгөө" байхыг үгүйсгэх аргагүй.


Үнэндээ хуулийн төсөл унасны дараахан Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүн Ерөн­хий сайдтай уулзсан байдаг. Харин маргааш нь тэд хэвлэлийн хурал хийж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах төс­лийг УИХ-аар хэлэлцүүлэхээ мэдэгд­сэн юм. Эндээс эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн эзэн нь олдохгүй байгаа учраас хэсэг­тээ гал унтраах зорилгоор Н.Зол­жаргалаар "туг тахиж", хариуд нь Зас­гийн газраас унасан хуулийн төслийг УИХ-д дахин өргөн барих тохироог Ерөнхий сайд Н.Алтанхуяг бие даагчидтай хийсэн байж болох юм. Үүнийг нь ч баталсан гэлтэй Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын даргад өргөн барьчихаад ОХУ-ыг зорьсон билээ.

2

Төгрөгийн ханш сулрав. Нэгж ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1800-г давлаа. 2012 оноос хойш үргэлжилсэн гэх энэ өсөлт цаашид хаа хүрээд зогсохыг эрх баригчид төдийгүй эдийн засагчид ч хэлж мэдэхгүй сууна. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014 оны төсвийн тухай хуульд ам.долларыг 1384 төгрөгөөр тоо­цож бүтээн байгуулалт хийж тендер зарлахаар тооцоолж байв. Гэвч Засгийн газар, Эдийн Засгийн хөгжлийн яамнаас гаргасан цаа­сан дээрх 1384 гэх төсөөлөл бодит амьдрал дээр 1800 давж замаасаа хазайсан нь энэ. Эдийн засаг хямарсанд хүн бүр өөрсдийн тайлбарыг өгч байгаа ч хямрал долларын ханшийг өсгөж байна гэдэг дээр санал нэгдэж буй. Үүнийгээ дагаад ч иргэдийн худалдан авалт буурав. Тиймдээ ч долларын ханшийн өсөлтийг Төв банкнаас хазаарлаж чадаагүй учир Ерөнхийлөгч нь огцрох ёстой хэмээн түрүүчээсээ хашгирч эхэлс­ний нэг нь бие даагчид. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засгийн газраас "Үнэ тогтворжуулах хөтөл­бөр" нэрийдлээр Төв банкаар дамжуулан их хэмжээний мөнгө хэвлэн тараасан нь төгрөгийн ханш сулрах нөхцөл болсон гэдгийг эдийн засагчид хэлж буй.


Хуульд зааснаар бол Монгол­банкны үйл ажиллагаа Зас­гийн газ­раас хараат бус байх ёстой. Тиймдээ ч тус банкны Ерөнхий­лөгчийг УИХ-аас зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Гэтэл өнгөрсөн хугацаанд Төв банк Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лаг шиг ажиллаж ирсэн гэхэд хилс­дэхгүй. Нэг ёсондоо мөнгөний бодлогоо тодорхойлох ёстой Төв банк арилжааны банкны үүрэг гүй­цэтгээд л зээл олгоод явсан. Үүнийг нь ч Засгийн газраас шах­сан, шаардсан, хийлгэсэн. Мэдээж "Үнэ тогтворжуулах хөтөл­бөр"-ийн хүрээнд шатахууны үнийг тогт­вортой барьсан, ипоте­кийн зээлийг санхүүжүүлсэн гээд иргэ­дийн нуруун дээрх ачааг хөнгөл­сөн ажил эхлүүлснийг үгүйс­­гэх арга­гүй. Гэтэл бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд өөрсдийн эрх мэд­­­лийн хүрээнд Төв банкаар дам­­­­жуулан хамаг ажлаа хийлгэж, үр дүн нь түрүүчээсээ гарч эхэлж бай­хад Ерөнхийлөгчийг нь огцруулах тохиролцоог Ерөнхий сайдын хэмжээнд хийж явааг юу ойлгох вэ.


Өнөөдөр Монголбанкнаас ч илүү эдийн засгийн хямралыг хариуцах учиртай бодлогын яам гэж манайд бий. Н.Батбаяр сайдын хариуцдаг Эдийн засгийн хөгжлийн яамаар дамжин бүхий л бүтээн байгуулалт, замын ажлын санхүүжилт явж буй. Нэг ёсондоо Монголд орж ирж байгаа болон төсөв дэх мөнгөний зарцуулалт, хуваарилах эрх мэдэл нь бүхэл­дээ Эдийн засгийн хөгжлийн яам, Н.Батбаяр сайдад бий. Хачир­халтай нь, эдийн засгийн уналт эрчимжиж байхад салбар хариуц­сан сайд нь хямраагүй, санаа зовох зүйлгүй хэмээн УИХ-ын гишүүдийн амыг таглаж, зөвхөн гаднаас ихээхэн хэмжээний зээл авах талаар ярьдаг болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Ямар сайндаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засгийн хөгж­лийн яам эдийн засгийн хямралын яам боллоо" хэмээн шүүмжилж, засгийн бүтцээс гаргаж, Сангийн яаманд өг гэж эгдүүцэж байхав. Энэ утгаараа бол эдийн засаг хямарсанд хамгийн түрүүнд хариуц­лага хүлээх ёстой хүн нь Н.Батбаяр сайд. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс Төв банкны ерөнхийлөгчийг огцруулах замаар эдийн засгийн хямралыг бага ч намжаана гэж бодсон бололтой. Энэ нь ч аргагүй юм. Үнэндээ Н.Батбаяр сайдаас өөр эрх мэдэлтэй хүн энэ засагт байхгүй.

 

"Чингис" бондын зарцуулалтаас эхлүүлээд бүтээн байгуулалттай холбоотой бүхий ажил түүний гараар дамжиж байгаа нь нууц биш. Ямар сайндаа АН-ын бүл­гийн хурлын үеэр намынхаа генсек Ц.Оюундарийг өөрийг нь шүүм­жилсний төлөө хөөж гаргахав дээ. Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёулаа МҮДН-ынх. Нөгөөтэйгүүр, Н.Золжаргалыг огцруулах мессеж улс төрийн хүрээнд явж эхэлсэн нь өөр нэгэн шалтгаантай аж. Учир нь, Н.Золжаргал МоАХ фракцынх. Фракц хоорондынх нь зөрчилдөөн эцэстээ хүрснээс Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулга өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн нь саяхан. Юу ч болж байсан сандалтайгаа үлдэхийг илүүд үзэх болсон Засгийн газрын тэргүүнд энэ нь таалагдаагүй нь мэдээж. Тиймдээ ч МоАХ-д харъяалалтай Н.Золжаргалыг Төв банкны тэргүүний суудлаас нь авч хаях санаагаа бие даагчдаар дамжуулан хэрэгжүүлж, бусад фракцдаа сануулга өгөх АН-ын даргын бас нэгэн нүүдэл байж болох. Хамгийн гол нь, Зас­гийн газар Монголбанктай, Н.Алтан­хуяг, Н.Золжаргалтай хамтарч ажиллаад замынхаа талыг хэ­дийнэ туулчихаад хаяагаа хадарч эхэлсэн нь хачирхалтай. Ямар­тай ч, бие даагчдын ээлжит най­маа хийгээд Н.Алтанхуягийн тоглолтоос ямар үр дүн гарахыг харах л үлдлээ.

 

С.Гандөл

Бие даагчдын ээлжит наймаа хийгээд Н.Алтанхуягийн нүүдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани