Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Молиго модон хошного

90 оноос хойш манай улс хөгжиж өөрсдийн томоохон бизнесмэнүүдтэй болсоон. Гэхдээ бид бусад Азийн барууд шиг хөдөлмөрлөөгүй. Тиймээс ч Samsung, Sony, Ford шиг том корпорациуд байгуулаагүй, зүгээр л социализмаас үлдсэн хуучин хэдэн үйлдвэр, аж ахуйгаа л ХУВААЖ АВААД суурин дээр нь хөлжсөн. Харин энэ хуваалт их сонирхолтой, уг нь хоёр сая хүнд тэнцүүхэн тарааж өгсөн юм билээ. Мэдээж зарим нь овсгоотой тул баяжиж өдгөө бизнесмэн, улс төрч, олигархи болсон. Зарим нь хөөрхий амьдралын шинэ дүрмээ ойлгоогүй. 
90 оны бизнес арав хорь (1000 – 2000 хувийн ашигтай гэсэн үг) нугардаг байжээ. Харин одоо бол 10–20 хувийн ашиг олбол ихдээ тооцогдоно. Тухайн үед эх орондоо Америк тивийг нээчихсэн мэт шинэ амьдралын асар том боломжуудыг бий болгосон хэрэг. Хэн илүү мэдээлэлтэй, хэн илүү зальтай нь хол явна. 90–ээд оны эхээр МАХН –ын кадруудад улсын авдар зоорийн бүх мэдээлэл, бүх засаглал байсан учраас дор бүрнээ хөлжив. Энгийн жишээ дурдахад, тагнуулд ажилладаг байсан нэгэн дарга улсын алтны нөөцтэй бүх газрыг мэдэж авангуутаа ажлаасаа гарч уурхайн бизнест оржээ. Өдгөө хүү нь УИХ–д дэвшиж, компани нь Монголын хамгийн том үндэстний корпораци болсон. Үндэсний том компани байгуулагдахад буруутгах юмгүй ээ. Харин нийтийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон газрыг ганцхан хүн очоод өөрийн мэт эзэмшчихдэг нь л жаахан тиймхэн. Ядаж 49 хувийг нь хүмүүст хувьцаа болгон тарааж өгсөн бол арай шударга мэт. Одоо эргээд өөрсдөөс нь хулгайлсан мөнгөөр өөрсдийг нь худалдаад авчихаж байна.
Найзуудтай хааяахан буу халж суухдаа “90 онд бид нар хүүхэд биш залуу байсан бол тийм ч юм хийгээд, ийм ч юм хийгээд алж өгөх байсаан...” гэж хоорондоо хөөрөлдөнө. Гэхдээ өнгөрсөнийг ирээдүйгээс харах дэндүү амархан л даа. Магад бид арван жилийн дараа яг энийгээ яриад харуусч байх вий. Учир нь өнөөдөр 90 оныхоос ч илүү боломж, нөхцөл бүрдсэн. Чи овсгоотой, ухаантай юм бол сайхан амьдар. ОТ, ТТ–ээс гадна өчнөөн мөнгө уул уурхайгаас босно. Стратегийн ордын 51 хувийг ТӨР мэдэлдээ авна. Харин ТӨР гэдэг нь төрд гарсан хэдхэн хүн биш, нийт 2 сая 800 мянган хүнээ хэлж буйг манайхан нэг л ойлгохгүй байх шиг. Эсвэл өөрсдийгөө ТӨР гээд ойлгочихсон хэдэн хүмүүс албаар ойлгуулахгүй байна уу?
Уул уурхайн тэр их орлого “УЛСЫН ТӨСӨВ” хэмээх ямар ч эзэнгүй, хулгайн үүр лүү орвол авлигыг л улам нэмнэ. Монголын улс төр жинхэнэ лидер, бодлого тодорхойлогчид биш ХУЛГАЙЧААР дүүрнэ. Улсаа хөгжүүлэх гэж биш, улсаас хулгайлах гэсэн хүмүүс л засаг барьна. 1 тэрбумыг төгрөгийг цацаж буй хүн 10 тэрбумыг хулгайлах гэж л төрд шургалдаг юм. Чамаас 100 мянгын утсыг чинь булаах гэвэл чи эсэргүүцэж тэмцэнэ. Харин хэн нэг авлигач улсаас 100 тэрбумыг хулгайлахад чи “өө муу олигархи” гэж хэсэгхэн уурлаад л өнгөрнө, тэмцэх ч үгүй. Учир нь улсын төлөө дуугарах илүүдээ гарсан цаг зав чамд байхгүй. Улсын мөнгө гэдэг эзэнгүй мөнгө юм, эзэнгүй юмны төлөө хэн ч цагаа барж дуугардаггүй. Нээг их эрч хүчтэй дуугарсанууд нь өөрөө илүү хулгайлж чадаагүйдээ уурласан л нөхөд. Эзэнгүй мөнгийг хулгайлах амархан УИХ, ЗГ–ын гишүүн, засаг дарга нарт бол бүүр ч амархан. Улсын мөнгийг эзэнтэй болгох хэрэгтэй. Үүний тулд хувьцаа гаргаж болно. 2 сая 800 мянган хувьцаа эзэмшигчтэй нэг том компани л гэсэн үг шүү дээ. Зөвхөн ТТ–ч гэлтгүй уул уурхайн бүх орлогыг ард түмэнд хувьцаа болгож өгсөнөөр жинхэнэ тэгш хуваарьлалт явагдана. Ард түмэн нэрийн дор УЛСЫН ТӨСӨВТ хураагаад, түүнийг нь нэг дарга ардад эргэж хуваарилдаг тийм л хачин юм руу манайхан яваад байх шиг. Ер нь санхүүгийн зах зээл, хувьцаа гэдэг бидний хүсээд буй тэгш хуваарьлалтын хамгийн гол түлхүүр. Гадны хөрөнгө оруулагчийн мөнгийг манай авлигачид хулгайлж чадахгүй ээ, бас чиний хувьцааны ногдол ашгийг ч бас авлигачид хулгайлж чадахгүй. Учир нь энэ мөнгөнүүд ЭЗЭНТЭЙ. Ингэвэл төрд баяжих гэсэн хүмүүс биш, хөгжих гэсэн хүмүүс л орно.
“Иргэдэд тэгш боломж” гэсэн уриатай нэг сайхан нам бий. Гэтэл тэд маань өөрсдөө жинхнээсээ иргэдийн тэгш боломжийг үгүй хийх юм санаачлаа юу даа. “Та нарын хувьцааг өнөөх 500 мянгад чинь шингээсэн тухай ямар бодолтой байна” гэж архичин ч биш нэлээд гайгүй оюутнуудаасаа асуухад ямар ч мэдээлэлгүй байлаа. Хувьцааны тухай ч бодсон санасан юм алга. ТТ–ын хувьцаа ирээдүйд нэг сая байтугай арван сая ч хүрэх нь тодорхой болоод байгаа. Гэтэл Монголчуудын ихэнхи нь хувьцаа гэхээсээ сая төгрөгийг илүүд үзэж байна. Засгийн газартаа итгэл алдарсан, хувьцаа нэрээр дахиад хулхидах вий хэмээн айсандаа л өгч байгааг нь бушуухан авчихъя гэсэн сэтгэл юм даа. Түүнээс биш нэг сая, арван саяын их багыг хэн ч л мэднэ. Ердөө л сонгуулийн амлалт нэрийн дор угаас өөрсдийнх нь юмыг, өөрсдөөс нь хулгайлсан мөнгөөр, өөрсдийнх нь хүсээгүй үнээр худалдаж авна гэнэ. Энэ яг л шүд нь хорхойтоод уйлж буй хүүхдээ аргалах гэсэндээ нэмж чихэр өгч байгаа хүн шиг. МАН–ынхан ер нь сонгуульд дандаа л булхай луйвраар ялдаг. Энэ жилийн сонгуульд булхай хийх боломж багассан тул арай дээр МОЛИГО үмхүүлэх мэх сэтгэж. Яаж яаж молигодож буйг өдөр тутмын мэдээнээс л харж байна даа. Хог мөнгө болно гээд нэг их сайхан том самбар тавьж. Аргагүй үнэн үг, 2011 онд л гэхэд хог цэвэрлэхийн тулд 20 тэрбумыг “зарцуулсан” тооцоо бий. Тэр 20 тэрбум нь нээрээ л сайхан 470, 570, хаус болсон нь одоо ч цонхоор харагдана. Хотод нэг хур хог овоорсоны шанд нэг дарга шинэ жийп авна.
Эцэст нь, иргэдэд өнөөдөр эрээний хог болох сая төгрөг биш ирээдүйд хөрөнгө болох хувьцаа л хэрэгтэй. Хувьцааны үнэ өсвөл нийтээрээ л баяжина, азгүйтэж үнэ нь буурвал нийтээрээ л хоосорно, шударга биш гэж үү. Яг л 90 оны шударга биш хуваарьлалт шиг мэдээлэлгүй, мэдлэггүй, ядруухан иргэдээ мөнгөний гачаал дээр нь тоглож ганц саяар хулхидах ч таагүй хэрэг. Молигодож молигодож сонгогдсоны дараа модон хошногоо харин ч нэг үзүүлэх вий. Бас нэгэнт бусдаас тасарчихсан баян хулгайчдын модон хошногыг долоогсод чамаас илүү сайхан амьдрах вий.

 

Эх сурвалж: baabar.mn

Молиго модон хошного
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өнөөдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өнөөдөр, 14:53
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани