Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Археологийн чухал олдворууд

Археологийн чухал олдворууд

 

2019 он бол археологчдын хувьд чамгүй олзтой жил байлаа. Учир нь тэд археологийн түүхэн дэх хэд хэдэн чухал нээлтийг хийж, дуулиан дэгдээсэн гаргалгаа, таамагт хүрсэн юм. Өнгөрөгч оны чухал таван олдвор, нээлтийг  онцолж байна. 

Шипе-Тотекийн сүм /Мексик/

Мексикийн Түүх, антропологийн үндэсний хүрээлэнгийн баг Ндачхиан-Теуаканд ажилласан билээ. Эртний ацтекийн  Шипе-Тотек бурхны сүмийн туурийг Ноэми Кастийо Техерогоор ахлуулсан баг нээсэн нь өнгөрсөн оны хамгийн чухал олдворуудын нэг байв. Төв Америкийн оршин суугчдын дунд хүч чадал, дахин сэргэлтийн бурхан гэгддэг Шипе-Тотек өвчин зовлон, тахал хүн төрөлхтөн рүү илгээж, хүч чадлыг нь сорьдог гэж тэд үздэг байжээ. Эрт үед нутгийн уугуул иргэд хүний арьсыг өвчиж эл бурханд тахил өргөдөг зан үйл ч байсан гэдэг. 
МЭ 1000–1260 оны үеийн энэхүү сүм тахил өргөхөд зориулсан хоёр хаалгатай бөгөөд пирамид хэлбэрт байжээ. Теуакан дахь  Шипе-Тотекийн сүмээс мөн 70 см өндөр, 200 кг жинтэй, бүлтгэр нүдтэй, том амтай толгой, их бие олсон байна. 

Апидима агуйгаас олдсон гавал /Грек/

Одоогоос 300 мянган жилийн тэртээ Африкт анх хомо сапиенс үүссэн гэж үздэг. 50–70 мянган жилийн өмнө тэд Европын газар нутагт суурьшсан гэх. Өнгөрсөн оны зуныг хүртэл энэ хувилбартай маргах хүн цөөн байлаа. Тюбингенийн их сургуулийн палео антропологч Катерина Харвати судалгааны багийнхаа хийсэн ажлыг тайлагнах хүртэл шүү дээ. 
1970 оны үед Грекийн Апидима агуйгаас олдсон хомо сапиенсын хоёр гавал (Apidima 1 болон Apidima 2) судлаачдын гарт очжээ. Агуулахад олон жил тоосонд даруулан хэвтсэн ясыг цэвэрлэж, судалж, 3D загварыг нь гаргасны дүнд хомо сапиенс неандерталийнх болохыг тогтоосон юм. Түүгээр зогсохгүй, гавлын яс хэдий үеийнх болохыг тооцоолж бүр ч дуулиан дэгдээлээ. "Apidima 2” гавал одоогоос 170 мянган жилийн өмнөх үеийнх агаад "Apidima 1” нь түүнээс 40 мянган жилээр "ах” аж. Европын газар нутгаас ийм эртний олдвор олдож байгаагүй бөгөөд энэ нь хүний өвөг дээдэс тэнд судлаачдын тооцоолсноос 100 мянга гаруй жилийн өмнө суурьшсаныг илтгэнэ. Евразийн бүсээс олдсон хамгийн эртний хомо сапиенсын үлдэгдэл болох энэ олдвор өнгөрсөн онд археологийн түүхэнд дуулиан дэгдээсэн зүйл байлаа. 

Хүрэл зэвсгийн үеийн их хот /Израиль/

Израильд 1977 онд усан сан байгуулах болов. Тель-Авиваас 57 км зайтай Эйн-Ирон дүүрэгт усан сангийн малтлага хийх үеэр 5000 жилийн настай суурингийн ул мөр илрүүлсэн билээ. Энэхүү туурийг Тель-Эсур гэж нэрлэн, даруй судалж эхэлсэн бөгөөд 2017 онд мөн дүүрэгт зам тавихаа түр азнан, хэр хэмжээний суурин байсныг тогтооход анхаарлаа хандуулав. Тель-Эсурийн эргэн тойронд судалгаа хийсэн археологчид уг туурь МЭӨ 3000 он буюу хүрэл зэвсгийн үеийн том хот болохыг тогтоосон юм.

Өнөөгийн Израилийн газар нутагт 65 га талбайг эзэлсэн, хүн шигүү суурьшсан хотыг тэр үеийн мегаполис гэж нэрлэж ч болно. Сууц, сүм, нийтийн эзэмшлийн талбай бүхий зохион байгуулалттай энэ хотоос зөвхөн Израиль төдийгүй иргэншлийн түүхэнд үнэ цэнтэйд тооцогдох олон олдвор олджээ. Археологийн судалгааг хийсэн Итай Элад, Ицхак Пас  болон  Дина Шалем тэргүүтэй эрдэмтэд Эйн-Эсур гэж нэрлэгдсэн хотод 6000 хүн оршин суудаг байсан гэж мэдэгдэж байгаа юм. 

Судлаачдын үзэж буйгаар, хотын оршин суугчид газар тариалан, амьтны аж ахуй эрхэлж, хөрш суурин, хотуудтай арилжаа хийдэг байсан бөгөөд дагуул суурингуудтай байж. 

Дундад зууны зураач гэлэнмаа /Герман/

Германы Дальхайм нэртэй багахан хотын сүмд нэгэн гэлэнмаа амьдран суудаг байжээ. 1500 хүн ирдэг, жижиг сүмийн гэлэнмаа мөргөл үйлдэхийн зэрэгцээ зураг зурдаг байв. МЭ 1000-1200 үеийн хамгийн үнэ цэнтэй бүтээлүүдийг түүнд даатгаж байсан гэдэг. Афганы номин буюу Бадахшаны хөх өнгийн эрдсээр хийдэг, ховор, үнэтэйд тооцогддог ультрамарин будгаар  бурхны хөрөг зурдаг тэрбээр 45-60 насандаа таалал төгссөн аж. Гэлэнмааг сүмд нь оршуулсан бөгөөд XIV онд тэнд түймэр гарч, улмаар хөсөр хаягдан мартагджээ. Энэ бүх түүхийг өгүүлэх болсон шалтгаан нь өнгөрсөн онд "Science Adnvances” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлтэй  холбоотой.
Олон улсын судлаачдын баг 2011 онд сүмийн дэргэдэх зураач гэлэнмаагийн булшийг олсноор энэ бүхэн эхэлжээ. Булшин дахь эд өлгийн зүйлээс гадна эмэгтэй хүний гавлын яс, шүд олдсон нь эрдэмтдийн сонирхлыг бүр ч татсан байна. Шүдний чулууг судалсаны дүнд ультрамарин будаг наалдсаныг тогтоож, эрэл цаашаа үргэлжилсээр эмэгтэй зураг зурдаг, тэр дундаа ховор будаг ашиглан бүтээлээ туурвиж байсан гэж таамаглав. Дундад зууны үед сүмийн хана, таазны зураг, бурхны хөргийг голдуу эрчүүд, лам нар зурдаг байсан бөгөөд гэлэнмаа авьяас, чадвараараа бусдыг гайхашруулсан болоод л түүнд энэ эрхэм ажлыг даатгасан нь илт.

Ташрамд, нэр нь үл мэдэгдэх зураач гэлэнмаагийн адил зураач Хильдегарда Бингенская 1098-1179 онд амьдарч байв. Сүнс, хий үзэгдэл, нууцлаг ертөнцийн тухай жигтэй ном бичдэг, зураач, анагаах ухааны мэдлэгтэй түүнийг дундад зууны хамгийн нэртэй уран бүтээлч бүсгүй гэлцдэг. Ультрамаринаар зураг зурдаг гэлэнмаагийн түүх харин Хильдегарда Бингенская ганцаараа биш, өөр олон уран бүтээлч бүсгүй дундад зуунд эрчүүдийн нэгэн адил эрхэм бүтээл туурвиж байсныг баталсан билээ. 

Нероны алтан өргөөний өрөө /Ром/

Юлий-Клавдийн удмын сүүлчийн хаан Нерон Клавдий Цезарь Август Германик нэгэнтээ Палатины толгодод алтан өргөө байгуулахаар шийджээ. Тэрбээр 64 онд Ром хотын талыг үгүй хийсэн их түймрийн дараа ард иргэдээ ийш нь авчрахаар төлөвлөж байсан гэдэг. 40-120 га талбай бүхий энэхүү цогцолборыг тэрбээр барьж дуусгахыг хүлээлгүй таалал төгссөн. Хаан ширээг залгамжлан авсан удаах гурван хаан ч цогцолборыг барьж дуусгасангүй. Хожим Веспасиан болон Тито хааны үед ордны чимэглэлүүд үгүй болж, зарим хэсэг нь сүйдсэн бөгөөд дээрээс нь булж сууц, нийтийн байгууллагын байр, амфитеатр, сүм байгуулжээ. 
Бээжингийн хааны ордонтой төстэй нүсэр байгууламжийг одоо ч судалсаар байгаа юм. Археологийн түүхэнд хамгийн их судлагдсан байгууламж  хэдий ч алтан ордонд бидний мэдээгүй өрөө, тасалгаа олж болохыг энэ жишээг өнгөрсөн оны зун хийсэн олон улсын судалгааны баг харуулна. Сфинксийн өрөө буюу 4,5 метрийн хэмжээтэй, хог, шороогоор дүүрсэн хэсгийг нь өнгөрсөн оны зун судлаачид илрүүлсэн юм. 2000 жилийн настай энэ өрөөний ханын зураг нь чийг, тоосонд идэгдэлгүй хадгалагдан үлдсэн байна. Энэхүү өрөөний зургийг орчин үеийн технологийн тусламжтайгаар судалж, сэргээвэл Ромын эзэнт гүрний хааны тухай, тэр үеийн соёл, түүхийн тухай, ард иргэдийн тухай олон зүйлийг мэдэж болохоороо үнэ цэнтэй. 

 
Үндэсний шуудан
Археологийн чухал олдворууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани