Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто компани “Оюу Толгой”-н далд уурхай дээр ноцтой алдаа гаргасан уу...

 

Рио Тинто компани “Оюу Толгой”-н далд уурхай дээр ноцтой алдаа гаргасан уу...

 

Рио Тинто компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй "Оюу Толгой” төслийн менежмент дээр ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан Ричард Баулли "Рио Тинто компанийн хууль бус, буруутай үйл ажиллагааг зайлшгүй мэдэх ёстой" гэж мэдэгджээ. Тэрбээр "Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх, хугацаа хойшлох тухай эртнээс мэдэгдэж байсан ч анхаарал хандуулаагүйгээр үл барам, бүр ажлаас нь халсан юм. Үнэнийг илчлээд ажлаас халагдсан учраас ямар анхааруулга өгсөн, Рио Тинто чухам ямар алдаа гаргасан гэдгийг хөрөнгө оруулагч талуудад ч, Монгол Улсын Засгийн газарт ч баримттайгаар дэлгэнэ гэдгээ Financial Times агентлагаар дамжуулан мэдэгдсэн юм. Ричард Баулли нь 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв.  Ингэж ажиллаж байхдаа "Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. "Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.

Тэрбээр 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараар хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, "Далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Харин төд удалгүй 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр "Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ. Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд "Далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ "Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.

Түүнчлэн "...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...”  гэж "Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ дурдаж байв. Рио Тинто болон "Оюу толгой” геотехникийн нарийвчилсан судалгаа хийхэд чулуулгийн нөхцөл байдал, өмнө нь баталсан зураг төсөлтэйгөө нийцэхгүй гэсэн дүнтэй энэ бүх дүгнэлт холбоотой. Ашиглалтад орох хугацаа ч анх төлөвлөж байснаас хойшлогдов. Далд уурхай 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд ашиглалтад орохоор болж 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилсон юм. 

Хамгийн гол нь Рио Тинто компани экс ажилтныхаа сануулгыг үл тоогоод зогсохгүй жил хагасын өмнө мэдэгдэж байхад хөрөнгө оруулагч болон Монгол Улсын Засгийн газарт урьдчилан мэдэгдээгүй нь ноцтой гэж Баулли үзэж буй билээ. Гэвч Рио Тинто компани үүнийг эрс буруушааж, компанийн үйл ажиллагааг зориудаар харлуулж, зах зээл дээр төөрөгдөл үүсгэх гэсэн үйлдэл гэж үзэж байгаа юм.

Ричард Баулли Их Британийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд үндэслэлгүйгээр халагдсан гэх үндэслэлээр зарга мэдүүлсэн. Энэ сарын сүүлээр түүнийг заргыг шүүнэ. Рио Тинто компани үүнийг Сингапурт төвтэй Монгол Улсыг хариуцсан хэлтэст ажилладаг байсан тул газар нутгийн хамаарлаар энэ асуудлыг Англид хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хөрөнгө оруулагч, Монгол Улсын Засгийн газарт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх, хугацаа хойшлох тухай урьдчилан сануулаагүй гэх үндэслэлээр Британийн онц ноцтой залилангийн албанд гомдол гаргаад байна.

Их Британийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл энэ сарын 31-ний өдөр түүний заргыг хэлэлцэнэ. Монголын цагаар дөрөвдүгээр сарын 01-ний өдөр таарч байгаа юм. Ихэнх судлаачид энэ хэргийг газар нутгийн хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно гэж таамаглаж байгаа ч Ричард Бауллиг Британи дахь оффис нь ажилд авсан байдаг тул асуудал өөрөөр эргэнэ гэж үзэж байгаа. Сүүлийн 10 жилд Рио Тинто компанитай шүүхдэлцсэн хүмүүс тусыг эс олж том акулын талд алх тогшдог бичигдээгүй хууль үйлчилж буй. Харин Ричард Баулли Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэр ямар ч гарсан хөрөнгө оруулагчдад, Монгол Улсын Засгийн газарт Рио Тинто компанийн гаргасан ноцтой дутагдлуудыг илчилнэ гэдгээ мэдэгдээд байна.

Шинэ хуучин хоёр оны зааг дээр УИХ "Оюу Толгой” төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг дуу нэгтэйгээр баталсан. Улстөрчдийн онооны шүлс, хөрөнгө оруулагчдын адармаа тойрсон энэ төсөл ийнхүү тэгш ойн дээрээ Монгол Улсдаа ашигтай байлгах эсэхийг бодлого тогтоогчдоор хангуулахаар болсон юм. Нийтдээ найман зүйл бүхий энэ тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ үйл ажиллагаа нь албан ёсоор эхлээгүй. Зүгээр л ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гэсэн яриа явж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь өөрөө баталсан. Яг энэ торгон цаг үед Монгол Улсын Засгийн газар ултай суурьтай хандах цаг ирлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэр, шүгэл үлээгч Ричард Бауллигийн юу гэж хэлэхийг сонсох ёстой. Тэр ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулагч гэдэгт "Туркойз Хилл Ресурс” компанийг хэлж байгааг хэрсүү уншигч та ойлгох биз. "Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон мэдэгдэл өнгөрсөн зун ил болсны дараа "Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигчид бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Арга ч үгүй юм. Анхны тооцоолол геологийн нөхцөл байдлаас болж хойшилсон тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнөхөн мэдсэн учраас тэр л дээ. Шүгэл үлээгч чухамдаа энэ л шалтгаанаас болж Рио Тинто компанийг ноцтой алдаа гаргасан гэж хардаж байгаа. Энэ тухай Ричард Баулли хэлэхдээ "Эрсдэл байгааг би 2018 оны эхээр мэдсэн, үүнийгээ сануулсан. Гэвч хөрөнгө оруулагчдад энэ тухай мэдээлэл ил болоогүй” гэсэн юм.

"Оюу Толгой” бол хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улсын эдийн засаг. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй мөртөө манай улсын валютын нөөц, худалдаа, экспортын голлох ачааг нуруун дээрээ үүрч байгаа нь үнэн. Төсөл хэрэгжиж эхэлсэн тэгш ойн дээрээ эрх ашгаа хангуулах тухай төрийн тогтоол гарч, түүнийг нь ч "Рио Тинто” болон "Оюу Толгой” нааштайгаар хүлээн авсан. Одоо бид шүгэл үлээгчийн үлээснийг анхааралтай сонсоод Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух ёстой боллоо. Энэ бол өнөө, маргаашийн сонгууль гэхээсээ илүү алс хэтээ бодсон алхам байх болно.

Рио Тинто компани “Оюу Толгой”-н далд уурхай дээр ноцтой алдаа гаргасан уу...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани