Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

 

Том төслийн том зовлонг Оюутолгой өдөр тутам амсдаг гэхэд үнэнээс зөрсөн болохгүй. Тэр ч утгаараа энэ Засгийн газар Оюутолгойн, Оюутолгой энэ Засгийн газрын "шүдний өвчин” болж байх шиг. Сүүлийн дөрвөн жил Оюутолгойн гэрээг тойрсон шалгалт, хяналт, талцал, шүүхийн маргаан тасралтгүй өрнөж байна. Өнөөдөр ч үргэлжилсээр. Харин үүнээс ойрын хугацаанд шийдэлд хүрч, үр дүн нь гарахаар хүлээгдэж буй гурван асуудлыг сонирхъё.

Тавантолгой цахилгаан станцын талцал

Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой”-той эрчим хүчний асуудлаар ахин талцал үүсгэх нь. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд "Оюутолгой” үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш дөрвөн жилд багтан дотоодоос эрчим хүчээ хангах үүрэг хүлээсэн. Үйлдвэрлэл 2013 оноос эхэлсэн гэж тооцохоор 2017 он сүүлийн хугацаа. Гэвч Монголын талаас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг хоёр тал 2014 онд байгуулж, Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барихаар болж, "Оюутолгой”-н хүлээсэн үүргийг түдгэлзүүлсэн. Үүний дараа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг барих "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюутолгойн уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрлээ гэж тухайн үедээ зарлаж байв. Гэвч ингээд шийдэлд хүрээгүй. Харин ч талцал эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, энэ оны хоёрдугаар сарын 18-нд Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг "Оюутолгой” компани Монголын Засгийн газарт хүргүүлсэн юм. Ингэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, Тавантолгойн ордыг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 924 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж үзжээ. Мөн цахилгаан станц барих болон зөвлөх компанийг олон улсад нэр хүнтэй компани сонгох, цахилгаан станцыг ажиллуулах менежментийн багийн төлбөрийг өндөр дүнтэй тусгажээ. Үүнээс гадна станцыг ажиллуулах багт өндөр дүнтэй менежментийн төлбөр олгох нь зардлыг нэмэгдүүлсэн байна. Ингээд өртөг тэр хэмжээнд хүрчээ. Түүнчлэн Монголын тал эзэмшдэг хувийнхаа хэмжээтэй ижил хөрөнгө оруулалт хийхийг тусгасан байна. 

Шинэ цахилгаан станцыг "Оюутолгой” компани ажиллуулж, станцын дийлэнх хувийг буюу 51 хувийг эзэмшинэ. Харин Монголын талаас өртөг өндөр байна гэж үзсэнээс гадна хөрөнгө босгох нөхцөл нь таалагдаагүй гэхэд болно.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

"Рио Тинто” 900 сая ам.доллараар цахилгаан станц барих саналтай байна. Ингэснээр зардал өснө. 2048 онд авах манай ногдол ашиг 2060 он болж дахин хойшилно. Иймд энэ саналыг Засгийн газар дэмжээгүй.

Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг шийдвэр гаргахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ "Оюутолгой”-н цахилгаан станцад сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэдэг саналыг дэмжихгүй байгаа аж. Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой бус гэж үзжээ. Нар, салхи байнга гарахгүй тул эрчим хүчний тогтвортой байдал алдагдана. Тогтвортой байдлыг хадгалахын тулд цахилгаан эрчим хүчтэй хослуулна. Ингэж хослуулах нь мөн л өнөөдрийх шиг эрчим хүч импортлох хэрэг гарна гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ дурдсан. Мөн үндэсний компаниуд консерциум байгуулан барих хувилбар байгааг ч нэмж хэлсэн юм. Тэрээр, "Ер нь "Оюутолгой” дотоодоос эрчим хүчээ хангах дөрвөн хувилбар байна. Одоо бидний үйлдвэрлэж буй цахилгааны урсгалаас авах, өөрсдөө цахилгаан станц барих, MCS гэх мэт үндэсний компаниуд консорциум байгуулан барих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах гэсэн. Эдгээрээс хамгийн ашигтайг нь сонгоно. Компанийн тухай хуулиар "Оюутолгой” ашигтай ажиллаж л хөрөнгө оруулагчид ногдол ашиг авна. Зардал өсгөх аливаа саналд Засгийн газар болгоомжтой хандана.

Энэ мэт байр суурийн олон зөрүү байна. Иймд бизнесийн зарчмаар маргаанаа шийдэх нь буруу биш” гэсэн юм. Харин "Оюутолгой”-н зүгээс цаг хугацааны хувьд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг сануулж байгаа юм.Учир нь гэрээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод барих станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэр утгаараа энэ хавар эхлүүлэх саналтай байгаагаа "Оюутолгой” компанийн зүгээс илэрхийлсэн.

"Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

Гэрээнд заасан хугацааны дагуу бол "Оюутолгой” компанийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг энэ хавраас барьж эхлэхгүй бол оройтно. 

Ингээд хоёр талын эрчим хүчний асуудал нэг талдаа гараагүй. Талцал үргэлжилсээр байгааюм.

 

Арбитрт учирсан хоёр

Засгийн газар, "Оюутолгой”-н татварын маргаан эцэстээ Арбитрын хаалгыг татахад хүрсэн нь мөн л ойрын хугацааны шийдэл хүлээсэн асуудлын нэг юм. Монголын Үндэсний татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард "Оюутолгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Үүнээс "Оюутолгой” компани 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Эцэстээ Монгол Улсын Засгийн газар болон "Туркойз Хилл Ресурс” компани татварын маргаанаа Лондонгийн Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон нь саяхных. Арбитрын шүүхийн шийдвэрийг талууд бүрэн биелүүлэх ёстой юм байна. Хэрэв Арбитрын шүүх Монголын татварын алба үндэслэлтэй акт тавьсан байна, Монгол Улс уг татварыг авах эрхтэй гэж шийдвэл "Оюутолгой” компани цаашид уг татваруудыг төлнө. Харин татварын алба үндэслэлгүйгээр татвар нэмж авах гэж байна хэмээн Арбитрын шүүх үзвэл "Оюутолгой” компани 150 сая ам.долларын татварыг төлөхгүй байх нөхцөл бүрдэх юм. Монголын талаас татварын маргаан Лондоны Арбитрын шүүхийн өмнө нь очсоныг "ашигтай” гэж илэрхийлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

Засгийн газар татвартай холбоотой маргаан дээр хуулийн дагуу явна. Ямар нэгэн зөвшилцөл хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв зөвшилцөөд явбал цаашдаа Монгол Улсын хууль хэрэгжихээ болино.

 

Түүнчлэн Монголын Засгийн газраас "Оюутолгой” компани үндсэн гэрээний үүргээ биелүүлж буй эсэхийг тогтоохоор Германы "КОНИК санаачилга” байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.

Гэрээг сайжруулж чадахгүй ч ТУЗ-ийг өөрчилж чадна

Оюутолгойн гэрээг сайжруулах тухай яриа нь энэ Засгийн газартай чацуу. Удахгүй энэ Засгийн газрын хугацаа дуусаж, дараагийн парламент бүрдэнэ. Гэвч гэрээг сайжруулах, "Рио Тинто”- той хэлэлцээрийн ширээний ард суух нөхцөл тийм ч амар бүрдэхгүй байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар хүрэхгүй хугацааны өмнө хэлсэн. Уг
нь "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд баталсан. "Рио Тинто” ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ хугацаанд чадаагүй гэрээг үлдсэн хугацаанд сайжруулна гэвэл үлгэр гэлтэй.

Харин үүнтэй зэрэгцээд "Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх тухай яриа гарсан нь арай үнэмшилтэй хүлээлттэй байж болохоор. Одоогоор "Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Н.Багабанди, Г.Батсүх, Ц.Түмэнцогт нар ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлох үүрэгтэй. Харин салбарын сайд эдгээр гишүүдээ үүргээ гүйцэтгэхгүй байна гэж үзжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байгаа. ТУЗ-д асуудлаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж, хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг нийтээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. Монголын талын эзэмшдэг 34 хувийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байна. Зардлын хэтрэлтийг багасгах хэрэгтэй.

 
Eagle.mn
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өнөөдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өнөөдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өнөөдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

Өчигдөр, 17:47
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

Өчигдөр, 14:56
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани