Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто”-гийн гар, хөлүүд Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн

“Рио Тинто”-гийн гар, хөлүүд Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн

 

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны 22 цаг өнгөрч байхад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд халдав.
Улмаар Н.Энхбаярын гэрийн гадна намынхан нь, дэмжигчид нь цуглаж, тэдэнтэй сүлэлдсэн АТГ, тагнуул, цагдаагийн албан хаагчид хашаа дүүртэл цуглав.
Тэр шөнийн 02:00 цаг өнгөрч байхад тухайн үеийн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "...Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Удалгүй Н.Энхбаярын гэрийг цагдаа нар бүсэлж,өглөөний 06:00 цагийн орчимд хаалгыг нь эвдэж дайран орсон. Ингэж Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган авч явсан юм.Улмаар захиалгат шүүх түүнд ял оноож, шоронд хорьсон.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Монголын хууль хяналтын бүхий л байгууллага хүч хэрэглэн баривчилсан нь ард түмнийг ихэд цочирдуулсан явдал болсон. Дотоодод төдийгүй гадаад улс орнууд үүнд анхаарал хандуулж байв.
 
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсны маргааш АНУ-ын Сенатын Аюулгүй байдлын асуудал эрхлэх хорооны дарга, сенатч Фейнштейн АНУ-ын Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавьж "...Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монгол Улс ардчиллын хөгжлийн замд амжилт олсон. Монгол Улс АНУ-тай Мянганы Сорилтын хэлэлцээрт гарын үсэг зурсаныг онцлон тэмдэглэсэн. /www.Feinstein.senate.gov/
2012 оны тавдугаар сарын 28-нд Австралийн Конгресс дээр Гадаад хэргийн сайд асан Кевин Рудд нь "...Монголын улс төрийг тэнцвэржүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль ба 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баривчиллаа. Энэ нь улс төрийн зорилготой” гэж мэдэгдсэн.
 
 
 
 
2012 оны тавдугаар сарын 29-нд "Эмнести Интернейшнл”-ээс Монгол дахь салба­раараа дамжуулан "...Монголд автократ засаглал тогтлоо” гэж мэдээлсэн.Монгол дахь АНУ-ын ЭСЯ тэр жилийн  Хүний эрхийн төлөв байдлын талаарх тайландаа "...Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэдэн сарын хугацаанд удаа дараа мэдээлэл авахаар дуудсан боловч ирэхээс татгалзсан шалтгаанаар УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө эрх баригчид баривчилсан.
 
 
 
Шүүх ажиллагааны улмаас сонгуульд өрсөлдөх эрхээ алдсан” гэж бичсэн. Бас 2012 оны тавдугаар сарын 14-ны 17:00 цагийн үед НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг хүссэн байдаг.
Түүнчлэн 2012 оны долдугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Н.Энхбаярын асуудлаар ярилцсан /www.voa.new.com Scott Stearns/ .
Уг нь Н.Энхбаярыг баривчилсан үндэслэл нь хөгийн юм байдаг. Онгоцоор ном зөөсөн, телевизийн камерын асуудал зэрэг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн тодорхойлсноор "үхрийн бөөр шиг” үндэслэлүүдийг зүйсэн байсан нь удалгүй ил болсон.
 
Гэвч захиалгат шүүх түүнд ял оноож, үр дүнд нь 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд хорьсон. Дараа нь шүүхийн шийдвэрээ эш үндэс болгож байгаад дараа дараагийн сонгуулиудад оролцох эрхийг нь хассан байдаг.
Хамгийн сүүлд УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн намрын ээлжит чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж тусгайлсан заалт оруулж батлав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлагаар төслийн 30 дугаар зүйлд "..Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдсэн.
 
Ингэж Н.Энхбаярын сонгогдох эрхийг шүүхээр хаадаг байснаа хуулиар боосон юм. Сүүлийн найман жилд болсон ээлжит болон нөхөн бүх сонгуульд оролцох эрхэнд халдаж байгаа юм.
Одоо энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц судалж байгаа гэх мэдээлэл бий.
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр дараалан ажиллаж, эрх баригч намыг олон жил удирдаж ирсэн Н.Энхбаярт Монгол Улсын хууль хяналтын байгууллага гэнэт ингэж хандсан нь юуных вэ гэдгийг тэр бүр ярьдаггүй. Юутай ч улс төрийн нөлөө, улстөрчдийн өс хонзон маягийн юм бий гэж нийтээрээ ойлгосоор өнөөдрийг хүрсэн.
 
Гэхдээ Н.Энхбаярыг ингэж хэлмэгдүүлэх, тодорхой хэлбэл улс төрөөс хол байлгах сонирхол Монголын байгалийн баялагт шунасан гаднын нөлөө байсан нь өдөр ирэх тутам улам тодорч буй. Шуудхан хэлэхэд, Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн нь Оюутолгойн ордтой холбоотой.
 
 
 
Оюутолгойн ордыг ашиглахыг санаархсан "Рио Тинто”-гийн захиалгаар, гар хөл нь болсон Монголын улстөрчид энэ хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн.
 
 
 
Энэ "түүх”-ийг өгүүлэхийн тулд 2008 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Стандарт бус Засгийн газрын тухай ярих хэрэгтэй болно.
Тухайн үед буюу 2008 оны  МАХН-ын 45 нэр дэвшигч ялалт байгуулсан. Энэ бол МАХН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх хангалттай суудал байв. Гэвч МАХН-ын дарга С.Баяр АН-ын дарга болоод удаагүй байсан Н.Алтанхуягтай уулзаж "Хамтарсан Засгийн газар байгуулах” санал тавьж, 2008 оны арваннэгдүгээр сард С.Баярын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан. Угтаа МАНАН ингэж үүссэн.Харин С.Баяр Засгийн газраа "Стандарт бус” хэмээн нэрлэсэн байдаг.
 
МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Н.Алтанхуягтай уулзахдаа тавьсан гол санал нь С.Баярцогтыг Сангийн сайд болгох байв.С.Баярцогт үүнээс өмнөхөн "Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч болчихсон байдаг.
 
С.Баярын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахаар ханцуй шамласан юм.
Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэдний хийхээр бэлтгэж буй гэрээний зарчмыг хүлээж авахгүй байв. Учир нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "...Энэ гэрээнд Монголын тал 51 хувиас доошгүй авна.Манай баялаг юм чинь өр зээл тавьж авахгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.
Чухамдаа энэ нь "Рио Тинтио”-гийн Оюутолгойд эзэн суух санаархалд нь саад болж байв. Иймээс Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгах, цаашилбал улс төрд оруулахгүй байх ганц л зам тэдэнд үлдсэн байна. Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлж, Н.Энхбаяртай өрсөлдүүлэв.
 
2009 оны тавдугаар сарын 24-нд Ерөн­хийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж ялж, 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 12:06 цагт тангараг өргөв. Уг сонгуулийн дүнгийн талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр арван сарын дараа "...2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль луйвар болсон, МАХН-ын нөхөд нь, ялангуяа намын дарга асан С.Баяр үүнд нөлөөлсөн” хэмээн мэдэгдэж байсан.Түүнээс хойш ч энэ талаар олон удаа баримт факттай ярьсан байдаг.
 
 
 
Тэрээр "С.Баяр Ерөнхий сайд болж байсан. Баярын талаар сайн, муу олон янзын яриа байсан.Би эв нэгдлийг эрхэмлэн түүнийг дэмжиж байв. С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржтой хуйвалдсаны улмаас би ялагдсан. Би С.Баярт "Намынхаа нэр дэвшигчийг сонгуульд ялахад саад болж болох уу? Бизнес, улс төрийн бүлэглэл ашиг сонирхлын дагуу нэгдсэн байна” гэж хэлсэн.
 
 
 
Би сонгуульд анх удаа оролцоогүй.2009 оны сонгуулийн босгон дээр би С.Баярт хэлэхдээ "Ц.Элбэгдоржийн үнэлэмж 35 хувь, минийх 51 хувьтай байна.Түүнийг хадгалах хэрэгтэй.Чи сонгуулийн кампанит ажлыг удирдаж байна.21 хоног үлдээд байгаа энэ үед 15 хувийн зөрүүг өөрчилж болохгүй байна.Тиймээс бид аль аль нь аюулгүй ажиллах хэрэгтэй гэсэн.
Гэхдээ түүний миний "эсрэг” ажиллаж байсныг гэрчлэх олон баримт байдаг. Жишээ нь,  миний кампанит ажлын машин дүүрэн материалыг МАХН (МАН) Цагаан давааны хогийн цэгт аваачиж шатаасан. Би зөвхөн С.Баяртай холбоотой баримтуудын тухай ярьж байна.
Түүний дараа Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. С.Баяр тухайн үед намын дарга, Ерөнхий сайд байсан. Албаа хүлээлгэн өгөхөд гурван долоо хоногийн хугацаа байв. С.Баяр өөрийн оршин суугаа Их Тэнгэрт ирэхийг урив. Би ажлын талаар ярилцах нь гэж бодсон. Гэхдээ тэр надад дараахь зүйлийг хэлсэн.Би Н.Алтанхуяг, С.Баярцогтоор дамжуулан Ц.Элбэгдоржтой хийх уулзалтыг зохион байгуулахаар ярилцсан гэсэн. Миний "Яагаад” гэсэн асуултад тэрээр "Таныг шоронд суулгахгүйн тулд” гэсэн. Би түүнд "Чи юун тухай яриад байна вэ? Яахаараа би шоронд суух ёстой вэ. Баяраа чи намайг шоронгоор айлгаж байна уу. Чи өнөөдөр намайг сүрдүүлж болно.Оюутолгой, Тавантолгойн асуудлаар миний амыг хамхина гэж саналтгүй. Би ийм асуудлаар уулзахгүй.Улс орны хөгжлийн асуудлаар уулзах гэж байгаа бол би уулзахад бэлэн. Та нар хуйвалдаж надад ялах боломж олгоогүй. Одоо намайг дуугүй байлгахыг оролдож байна уу” гэж хэлсэн. Оюутолгойн хувьд улсынхаа төлөө би 51 хувь дээр баттай зогсож байсан. 34 хувийн гэрээ хийх хэрэггүйг хэлтэл С.Баяр өөрийг нь ойлгохгүй байна гэсэн” гэж тэрээр "MN-25” дугаар суваг телевизийн "Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо ярьсан нь бий.
 
Үүнээс гадна Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унагасан шалтгаан нь хожим АНУ-ын Элчин сайд байсан нөхрийн захидлаас тодорхой харагддаг.
 
Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог гэдгээрээ Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайт ихээхэн алдартай.Энэ сайтад 2011 оны үед Монгол Улстай холбоотой баримт олноороо нийтлэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ–аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон (Mark Minton) болон зарим ажилтны эх орон руугаа бичиж байсан захидал мэдээлэл байсан юм.
www.wikileaks.org нийтлэгдсэн баримтуудаас үзэхээр, АНУ–ын Элчин сайд хамгийн идэвхтэйгээр нууц мэдээлэл бичиж байсан цаг хугацаа нь 2006-2009 он байжээ.
 
АНУ–аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 оны гуравдугаар сарын 30-нд бичсэн нэгэн захидлаас хүргэж байна.
Марк Минтоны захидалд "...Хэрвээ Монгол Улс Оюутолгойн 51 хувийг эзэмшихгүй бол энэ гэрээг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамт илэрхийлснээр ажиглагчдыг ихээхэн гайхшруулсан юм” хэмээн Марк Минтон бичсэн байдаг.Тэрээр "…Ерөнхийлөгчийн зүгээс … Засгийн газар болон хэлэлцээрт оролцсон хүмүүс 51 хувийг авалгүйгээр Монголын баялгийг зарсан гэдэг цочирдуулсан мэдээллийг зарлана хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны зун АН-ын эвсэл …Ерөнхийлөгчийн эсрэг хатуу ширүүн дайралтуудыг хийв. Ингэсэн ч Ерөнхийлөгч 2007 оны  есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн” хэмээжээ.
 
Ер нь бол Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа ч, хожим ч "...Монголын ард түмэн Оюутолгойн 51 хувийг эзэмших ёстой” гэсэн байр суурь илэрхийлсээр байдаг. Тавантолгой дээр ч ялгаагүй.
Ийм шалтгааны улмаас Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан.
Уг сонгуулиас гурван сар  гаруйхны дараа 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр С.Баярын Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулав.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд С.Баяр "...Гэрээний төслийг эцэслэх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж гэрээг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” гэж байв.
Гэхдээ С.Баяр Оюутолгойн гэрээгээ байгуулчихаад ердөө 22 хоногийн дараа ажлаа өгөөд явсан нь хачирхалтай хэвээр үлдсэн. Тэрээр эрүүл мэндийн шалтгаан нэрээр сайн дураараа огцрох хүсэлтээ гарган чуулган дээр хэлсэн үгэндээ "...Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй хувь хүнийг яалтай билээ.Оюутолгойн гэрээ бол Монгол Улсад нэн ашигтай.Үүгээрээ би бахархана.1990 оны эхээр Америкт эхлүүлсэн судалгааныхаа ажлыг дуусгана” гэж мэдэгдээд явсан байдаг.
 
Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад тэдний хүссэнээр зүгээр л, дуугүй суусангүй.МАХН-ыг байгуулж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Оюутолгойн гэрээг шүүмжилж, өмнөх байр сууриа дахин дахин илэрхийлсээр байв.
Энэ нь "Рио Тинто”, тэдний гар хөл болсон нэр бүхий улстөрчдийн дургүйцлийг хүргэж, арга хэмжээ авсан нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн баривчилгаа, залгуулаад шүүхээс захиалгаар оноосон ял байлаа.
Н.Энхбаярыг захиалгат шүүхээр шийтгэж, сонгуульд оролцох эрхийг нь хасч байгаад 2015 онд  Оюутолгойн гэрээг урагш нэг алхуулсан. 2012 оны сонгуулиар намаа удирдаж ялалт байгуулсан Н.Алтанхуягийг огцруулж Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулсны зорилго нь энэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ХЭГ-ын дарга нь С.Баярцогт байсан нь ч тохиолдол биш юм.
Энэ хооронд Монгол Улс "Рио Тинто”-гийн 2.0 тэрбум ам.долларын өрийг төлж, татварт авах ёстой 240 сая ам.доллараа алдчихаад сууж байна. "Рио Тинто”-гийн гар хөлүүдийн магтаад байдаг гэрээний үр дүн 10 жилийн дараа ийм байгаа юм.
 
Ийм асуудалтай учраас УИХ, ҮАГ, АТГ зэрэг төрийн хяналт, хууль хяналтын байгууллагууд энэ гэрээг нягталж үзээд "...Монголд ашиггүй, харин албан тушаалтнуудад ашигтай болсон байна” гэсэн дүгнэлтийг нэгэн зэрэг гаргасан. Баталсан.
Өнгөрсөн жилийн эхээр Оюутолгойд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан хэлэлцэх болоход ямар үйл явдал өрнөснийг бид санаж байна. УИХ-ын шалгалтын дүгнэлт ЭЗБХ-ны гишүүдэд дөнгөж тараагдаж эхлэхтэй зэрэгцээд тэр тайлан тус Байнгын хорооны даргын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр "Рио Тинто”-д очсон. Гишүүд танилцаж амжаагүй байхад шүү дээ.
Улмаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэхээс өөр аргагүй болох үед Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг зүйл УИХ-д орж ирэв. Үндсэн хуулиас өөр юу ч хэлэлцэхгүй гэсэн хатуу зарчимтайгаар зуныг намартай нь авсан. Тэгээд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт бус нэмэлт өөрчлөлт төдий бантан болгож дууссан.
Дараа нь яалт ч үгүй цаг хугацаа, юм юмны шахаанд орж ҮАБЗ-өөр хэлэлцэх үед "Рио Тинто”-гийн зарим нэг гар хөлүүд "нүх”-нээсээ гарч ирсэн.
 
Уг нь тэр хүмүүс нь хэн хэн бэ гэдгийг бүгд мэднэ л дээ. Гэхдээ төрийн эрх мэдлээр далайлгаж, шударгын дүрд тоглосон тэдгээр гар хөлүүд Оюутолгойн гэрээний үнэн илрээд эхлэхээр төрхөө нууж чадахаа больдог.
Монгол Улс "Рио Тинто”-гоос татвараа авч чадалгүй, нөгөөх нь гүрийж, энэ асуудал Олон улсын арбитрын шүүхэд оччихсон. "Рио Тинто” гомдол гаргаж, манай улс тэднийг гомдоочихсон гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар гурван долоо хоногийн өмнө энэ асуудлаар Олон улсын арбитрын шүүхэд тайлбар өгчээ. Уг тайлбарыг өгөх гэж Засгийн газар дээр ашиг сонирхлуудын зөрчил үүсч нэлээд дажин болсон байна. Тайлбар өгөх хугацааг тулгаад нэр бүхий хоёр сайд үүргээсээ татгалзаж, Засгийн газар амралтын өдрөөр хуралдаж байж арайхийж тайлбараа явуулж амжсан байна. "Рио Тинто”-гийн гар хөлүүд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч шургалчихсан үүргээ гүйцэтгэсээр байна гэсэн үг.
 
Энэ асуудлын дэлгэрэнгүйг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж майш сайн мэднэ. Ер нь энэ хүн "Рио Тинто”-д ихэд хайртайгаа сүүлийн үед нуухаа больсон. Ганцхан жишээ хэлэхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордон дахь өрөөндөө Оюутолгой болон Дубайн гэрээний асуудлаар мэдээлэл хийсэн байдаг.Тэгэхдээ "...Сүүлийн жилүүдэд Оюутолгой төслийн талаар  гүтгэлэг, хардлагын чанартай юм ярьж байна....Оюутолгойн төслийн хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн.Одоогийн байдлаар 9.0 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний дүн.Эзгүй талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг заралгүйгээр үйлдвэр боссон.Далд уурхайн ажил ид явагдаж байгаа.Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг...Хамгийн сүүлийн мэдээгээр тэнд 15 мянган хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь монголчууд.Энэ төслийг тойрсон 20 мянган аж ахуй нэгж ямар нэг бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа.Ийм том төсөл....Би энэ төслийг цаашид үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна....Энэ гэрээг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно....Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. "Рио тинто” гэдэг компани чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг.Энэ компанийн цаад талд Английн хатан хааныг дагасан улсууд байдаг. Англи,  АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд бүгд байна. Энэ улсуудыг тойрсон Европын холбоо байгаа. Дэлхийн том банкууд байгаа. Хүч тэнцвэргүй тулаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байна” гэх мэтээр  Рио Тинтогоос айхгүй бол болохгүй шүү гэж ард түмнийг айлгах гэсэн худал тархи угаалт маягийн юм их ярьсан. Өөр олон зүйл ярьсан нь энд буй . https://livetv.mn/p/14122?fbclid=IwAR3faF82SZ7j3HX5V_TFxuXB_qhOu-UV2WpczGpx8dwb­ZLvPif0XNlo6IM0
Ер нь Н.Энхбаярыг 2012 онд баривчлахад Ц.Нямдорж ихээхэн нөлөөтэй оролцсон. Тэр Хууль зүйн сайд байсан. Ц.Нямдорж бол С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарын адил "Рио Тинто”-гийн гар хөл болсон хүн. Үүнийг нь Н.Энхбаярыг хэлж байгаад шүүхээр шийтгэж байсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа "...Би Н.Энхбаярыг яагаа ч үгүй. Ц.Нямдорж л орж ирээд Н.Энхбаярыг бариад шалгаад өгөөч гэж гуйсан” гэж нотолсон.
Ингэж "Рио Тинто”-гийн гар хөлүүд бие биеэ илчилж байгаа юм.
Одоо тэр үеийн гар хөлүүдийнх нь улс төрийн карьер дуусч байгаа учраас "Рио Тинто” байнгын магтагч нэг бичээчээрээ дамжуулж, монгол, гадаад хоёр нэртэй нэг хөдөлгөөн байгуулчихсан удахгүй болох УИХ-д оролцох гэж байна. Хэрвээ санасан нь бүтэж гоё нэртэй хөдөлгөөнийх нь нөхдүүд УИХ-д сонгогдвол дээр дурдсан хугацаа, хэмжээ хоёр нь дуусч байгаа гар хөлүүдийнхээ хийж байсныг тэднээр үргэлжлүүлэхээр төлөвлөж буй бололтой.
Уг нь "...Чонотой нийлсэн нохой чононоос ч аюултай” гэдэг үг бий билээ.
 
 
З.Болд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Рио Тинто”-гийн гар, хөлүүд Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

Өчигдөр, 10:45
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани