Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асуудал дагуулсан төслийн МАРГААН ИХТЭЙ уулзалт

 

Асуудал дагуулсан төслийн МАРГААН ИХТЭЙ уулзалт

 

Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв энэ сарын 08-ны өдөр хуралдсан Рио Тинто компанийн хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалтыг онцоллоо. Монгол Улсын байгалийн баялгаас олсон ашгаасаа хөрөнгө хуваарилж байгаа ч хөрөнгө оруулагчдад цаашлаад иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн өмнө ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн Рио Тинто компанийг ч мөн шүүмжлэв. Энд бичиж буй үг өгүүлбэр бүхэлдээ хувь сэтгүүлчийн үзэл бодол гэхээс илүү Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвийн судлаачдын үг гэдгийг анхаарах нь зүй.

Англо-Австралийн уул уурхайн аварга загас "Рио Тинто” компани коронавирусний цар тахлаас шалтгаалан видео хурал хийлээ. Энэ нь хэд, хэдэн талаараа Рио Тинто-д ашигтай байв. Нэг талаас дэлхий дахиныг хамарсан тахлын аюулаас хамгаалах, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эвгүй асуултаас булзах, иргэний нийгмийн байгууллагуудын шүүмжлэлээс холдох талаараа ч бас ашигтай байсан.

Сүүлийн үед гадна болон дотнын олон асуудлаас болоод хөрөнгө оруулагчдын дунд ойлгомжгүй байсан учраас энэ хурал учир мэдэх хүмүүсийн анхаарлыг татсан юм.

Ялангуяа Монголын талын төсөл хөтөлбөрүүдийн ирээдүйг цэгнэдэг байсан менежер нь "Оюу Толгой” төсөл дээрх Рио Тинто компанийн булхайг Монголын Засгийн газарт ч, олон нийтэд ч мэдэгдэнэ гэх хариу үйлдлийн дараа энэ уулзалтын ач холбогдол нэмэгдсэн хэрэг.

Рио Тинто компани хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж байхад Лондон хотод төвтэй уул уурхайн сүлжээ, олон нийтийн порталд тус компанийг эсэргүүцсэн цахим жагсаал зохион байгуулсан билээ. Тэд Монгол Улсад явуулж буй Рио Тинто компанийн бодлого, үр ашгийн тооцоолол, гарах үр дүн зэргийг эрс шүүмжлээд хуулийн хүрээнд ажил хэргээ явуулахыг шаардсан юм. Дээрх жагсаалд "OT Watch” төрийн бус байгууллага манлайлан оролцжээ. Уг байгууллага "Оюу Толгой” төслийн талаар эрэн сурвалжилж, судалгаа явуулдаг байгууллага юм.

"Оюу Толгой” бол хэрэгжиж эхэлсэн цагаасаа л маргаан дагуулсан төсөл. Дотооддоо улс төрийн оноо авах гэсэн харалган улстөрчдийн шүлсэнд даруулж, гадаадад төслийн нэр хүнд, ашиг, хэрэгжүүлж буй бодлого зэргээсээ л маргаан дагуулсан. Ялангуяа сүүлийн үед далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсноос шалтгаалан хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, маргааны сэдэв болоод байна. Дотоодын маргаан дагуулсан хэд, хэдэн зүйлсийг дурдъя л даа.

Татварын ерөнхий газрын явуулсан шалгалтаар 2013-2015 оны хооронд "Оюу Толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын зөрчилтэй гэж үзэн 155 сая ам.долларын өрийг барагдуулах шийдвэрийг гаргасан юм. Энэ бол 2018 оны нэгдүгээр сард гаргасан шийдвэр. Рио Тинто компанийн мэдээлснээс харахад "Оюу Толгой” компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.доллар төлжээ. Татварын маргаан "Оюу Толгой”-д шинэ зүйл биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 онд мөн л ийм маргаан үүсэж байсан түүхтэй.

Татварын маргаан үүсэж байхтай зэрэгцэн "Оюу Толгой”-н гэрээг байгуулахад идэвх санаачилгатай оролцсон гурван томоохон албан тушаалтныг баривчилсан нь олон улсын анхаарлыг татлаа. Энэ нь тухайн улстөрчдийн асуудал гэхээс илүү олон улсад Рио Тинто компани болон улстөрчид гэх хардлага төрүүлсэн. Хөрөнгө оруулагчид ч яг энэ өнцгөөс харсан байгаа. Дээрх үйл явдлуудаас яг жилийн дараа 2019 оны арваннэгдүгээр сард "Оюу Толгой” ордод Монголын талын эрх ашгийг хангуулах төслийг гар өргөн дуу нэгтэй баталсан нь уг төслийн 10 жилийн тэгш ойн дээр барьсан маш том сюрприз байлаа. Хэдийгээр монголын улстөрчид сонгууль дөхөхөөр л "Оюу Толгой”-тойгоо санаж "шүлсээ үсчүүлдэг” байсан ч энэ удаад УИХ-ын тогтоол болж ажлын хэсэг байгуулан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэхээр боллоо. ТЭЗҮ-ээ шинэчлэх, байгалийн баялгийн нөөцийн үнэлгээг дахин гаргах, усны бодлогоо өөрчлөх зэрэг бүтээлч санаачилгууд багтсан. Гэхдээ одоог хүртэл ажлын хэсэг бодит ажлаа эхлүүлээгүй байгаа нь сайхан заалттай тогтоолыг эргэлзээнд оруулж буй хэрэг.

Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын хурлаар маргаантай сэдвүүдийн нэг нь 2019 оны арванхоёрдугаар сарын эхээр "Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байсан. Уншигч танд сануулъя л даа. Ерөнхий агуулга нь бидний товчлон нэрлэдэг "Дубайн гэрээ”-г хууль зөрчсөн гэж үзсэн. "Дубайн гэрээ” буюу "Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-г л хууль зөрчсөн гэж үзсэн юм. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн тайлбарт анхаарал хандуулах хэрэгтэй. "Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв гэсэн байгаа. Энэ төрийн бус байгууллага тухайн үеийн Ерөнхий сайдын гурван захирамжийг хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэхийг нэхэмжилсэн юм. Үүнийг бүхэлд нь  хангасан гэж тайлбарласан. Түүнээс бус гэрээг хууль зөрчсөн, хууль зөрчсөнтэй холбогдуулан ингэх ёстой гэсэн хатуу шийдвэр бус хуулийн нөхцөлөөр хэрхэн ч тайлбарлаж болох шийдвэр гаргасан гэсэн үг. Тухайн үед "Дубайн гэрээ”-г байгуулахтай холбоотойгоор УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан байдаг. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёр захирамжаар гэрээ байгуулах эрх олгосон гэдгийг санах хэрэгтэй. Харин үлдсэн хоёр захирамж нь гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, түүний удирдамжийг баталсан процедурын шинж чанартай байсан юм.

Эсрэг тэсрэгийн парадокс гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бол захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг шийдвэр маргаан байсан гэдгийг санах хэрэгтэй. Энэ утгаар нь харвал "Дубайн гэрээ” гэж нэрлэсэн энэ гэрээтэй огт холбоогүй маргаан гэдэг хуулийн тайлбар гарч байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т "Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т "Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т "Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана”

Гэхдээ Засгийн газар нь тухайн үедээ алдаа гаргасан ч үндэстэн дамнасан компанийн үйл хэрэг явдгаараа явна гэж тайлбарласан. Энэ өнцгөөр нь харвал Засгийн газрыг ийм нөхцөлд хүргэсэн нь Рио Тинто компани болж байгаа юм. Чухамдаа энэ өнцөг нь л хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлсэн хэрэг л дээ.

Өөр нэг эргэлзээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын зардал болон ашиглалтад орох хугацаа хойшилсон явдал. Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтоц, нөхцөл байдлаас шалтгаалан хойшилно, түүгээр ч барахгүй зардал нэмэгдэнэ гэдгийг 2019 оны зун мэдэгдсэн юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллароос давж 6.5-7.2 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь 1.2-1.9 тэрбум ам.доллароор давж буй хэрэг аж. Харин ашиглалтад орох хугацаа 2022 оны тавдугаар сар байсан хойшилж 2023 оны дунд үед болж хойшилсон юм. Өөрөөр хэлбэл анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилсон гэсэн үг. Гэвч зардал үүнээс ч давах төлөвтэй. Голлох хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” өнгөрсөн долоо хоногт тооцоолол гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нэмж 4.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж барайлгав. Хэрэв ашиглалтад орвол дэлхийн гурав дахь томоохон зэсийн уурай болох "Оюу Толгой”-н далд уурхайн асуудал гүнзгийрсээр байна.

Ядаж байтал Монгол болон бусад улсуудын уурхайн ирээдүйн төлөвийг дэнсэлдэг менежер Ричард Баулли нь Рио Тинто компанийн бизнесийн алдаануудыг өчиггүй олон нийтэд зарлана гэж мэдэгдээд удсангүй. Ричард Баулли нь 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв.  Ингэж ажиллаж байхдаа "Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. "Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг. Тэрбээр 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараар хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, "Далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Гэвч түүнийг үгийг үл тоосноор барахгүй ажлаас нь үндэслэлгүйгээр халсан юм.

Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын уулзалт нэг иймэрхүү уур амьсгал дунд өрнөсөн. Үүнийг Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв энэ уулзалтыг эрс шүүмжилж буй. Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн эрх хэмжээ, үйл ажиллагааны ноцтой алдаа дутагдал энэ байгууллагын үйл ажиллагааг шалгах ёстой үндэслэл гэж үзэж буй.

Ашигласан эх сурвалж: SOMO, Mining.com, Financial Times, Reuters


Асуудал дагуулсан төслийн МАРГААН ИХТЭЙ уулзалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өнөөдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани