Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

430 км шороон замын хууль бус тээврийг БҮРЭН ЗОГСООЛОО

 

430 км шороон замын хууль бус тээврийг БҮРЭН ЗОГСООЛОО

 

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, аймаг, сумдын удирдлагууд, иргэдийн хамтарсан ТЭМЦЛИЙН үр дүнд Зам, тээврийн  хөгжлийн яам 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр чухал шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар "Их дэлгэмэл ингүүмэл” ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.  Иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар "Страто” ХХК-ийн эхлүүлсэн гурван  аймгийн долоон  сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хурлаар ийнхүү шийдвэрлэсэн  юм. Төрийн байгууллагын энэхүү шийдвэр гарах хүртэлх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван аймгийн, долоон сумын 13 багийн газар нутаг экологийн хохирол үзэж, малчид, иргэд, мал амьтад шороон замын тээврийн улмаас тоосжилт дунд амьдарч байсныг сануулах нь зөв байх.  "Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар  багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийх замыг анх 2018 онд анх үүсгэсэн байдаг.

ТВ8 телевизийн "Экологийн цаг” нэвтрүүлгийн сурвалжлах баг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дундговь аймгийн Баянжаргалан, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, шороон замын нүүрсний тээвэрлэлт нутаг оронд, иргэдэд, мал амьтанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар цуврал сурвалжилгуудыг хүргэж байсныг сануулах нь зөв байх. Түүнчлэн  "Страто”-гийн зам гэх нэршилтэй болсон нүүрсний тээврийн шороон зам зөвхөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан километр зайд гэхэд 39 салаа байгааг "Экологийн цаг” нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 7-ны өдөр газар дээрээс нь сурвалжлан, мэдээлж байв.   Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд тайван замаар тэмцэж эхэлсэн тухай мэдээлэл орон нутгаас "Экологийн цаг”-т  ирж байсан юм.

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг хийгээд Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдаар шороон замаар нүүрсний тээвэр хийхийг  таслан зогсоох шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтан, сайд нарт хүргүүлсэн. Мөн дээр дурдсан иргэний нийгмийн байгууллага, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон иргэдийн төлөөлөл шороон замын тээврийг зогсоох, тус улсын чанартай зам болгон өөрчилсөн нүүрс тээврийн замын ангиллыг өөрчлүүлэх албан шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд гуравдугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн юм.  Мөн тухайн өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд уг хууль бус  үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулж, шаардлага гардуулсан. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр  Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, "Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан газар дээр нь танилцсан юм.  Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээвэр бүрэн зогслоо.

Гурван аймаг нутгийг дамнасан нүүрсний шороон замын тээврийг зогсоохын тулд тэмцсэн "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр "Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтад хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн "Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье” хэмээсэн юм.

 "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ  "Говийн иргэд, малчид, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, ТВ8 телевизийн "Экологийн цаг” нэвтрүүлэг, "Хил хязгааргүй алхам” ТББ-ын хамтарсан тэмцэл "Страто” ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс "Страто” ХХК чөлөөлөгдөхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

430 км шороон замын хууль бус тээврийг БҮРЭН ЗОГСООЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ IX сар гарсаар тонн нь 190 юаниар өсөв

  Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монголын V ангиллын түүхий ...

Өнөөдөр, 05:19
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

Өчигдөр, 16:32
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

Өчигдөр, 15:09
Өчигдөр, 10:19
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут
Танилц: "Эрдэнэс Монгол" ТУЗ-ийн баг

  “Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн ...

2023 оны 09 сарын 18, 11 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 07 цаг 27 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
2023 оны 09 сарын 15, 01 цаг 26 минут
Хятад, Монголын IV экспо нээлтээ хийлээ

"Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 47 минут
Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 07 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 13 цаг 07 минут
Шог зураач А.Бат-Эрдэнэ экспог чимж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адъяагийн Бат-Эрдэнэ ...

2023 оны 09 сарын 14, 11 цаг 54 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 10 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 08 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 55 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 52 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

Хятад-Монголын IV экспогийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны чухал ...

2023 оны 09 сарын 13, 17 цаг 47 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

      2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах ...

2023 оны 09 сарын 13, 11 цаг 03 минут
Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

  Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль ...

2023 оны 09 сарын 12, 17 цаг 04 минут
”Гурван умард” төсөл

Энэ бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ...

2023 оны 09 сарын 12, 10 цаг 45 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 15 цаг 18 минут
2023 оны 09 сарын 08, 10 цаг 19 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 09 цаг 37 минут
2023 оны 09 сарын 08, 09 цаг 35 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд ...

2023 оны 09 сарын 07, 10 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ өсөв

  АНУ-ын “ICE” бирж дээр Brent маркийн газрын тосны ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 57 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

  Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 51 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 48 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

      Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 09 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 04, 20 цаг 53 минут
Япон, Их Британи улсууд Африкт ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулна

  ТОКИО. /Nikkei/. Япон, Их Британийн эрх баригчид Африкийн ашигт ...

2023 оны 09 сарын 04, 19 цаг 00 минут
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН

  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, ...

2023 оны 09 сарын 04, 15 цаг 06 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 14 цаг 34 минут
Ногоон өнгө өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч

Зуны дунд сард оршин буй бүхий л амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, өнгө засан ...

2023 оны 09 сарын 04, 12 цаг 33 минут
Баян Баргын бахархалт наадам

Хөлөнбуйрын Баргын тал, баялаг соёлтой малчин ард гэж интернэтээс л харж ...

2023 оны 09 сарын 04, 11 цаг 59 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 09 цаг 56 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани