Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цөөнхийн эрхэнд гацаж, олны ашиг хөсөрдсөн Тавантолгой

"Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бэлтгэл ажил шувтарч буйг тус компанийнхан өнгөрсөн долоо хоногт дуулгаж байв. Тодруулбал, бэлтгэл ажил нь хэдэн долоо хоногийн дараа дуусаж, хөрөнгө оруулагчдын ширээн дээр тавих баримт материал бэлэн болно гэж ярьж байлаа. Энгийнээр хэлэхэд, тус компанийн хувьцааг олон улсын биржид арилжих суурь судалгаа, бизнесийн үр өгөөжийн тооцооллыг хийж дуусгаж байна гэсэн үг. Өндөр үр өгөөжтэй, ашигтай төсөл гэдгийг нотлох нь хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох эхний алхам байдаг.

Гэтэл Засгийн газрын өнгөрсөн даваа гаргийн ээлжит бус хуралдаанаар 2019 оны долдугаар сарын дунд үед баталсан 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо. Уг тогтоолын хоёр дахь хэсэгт олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн "Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийг байгуулах, түүнд "эцэг”-ийнх нь эзэмшлийн лицензүүдээс эхний ээлжид МV-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр тусгасан. Мөн шинээр байгуулсан охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгохыг заасан байлаа. Тогтоолын хоёр дахь хэсгийг хүчингүй болгосноор Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгах шийдвэрт хүрч байна. Татан буулгаж буй компанийг "Эрдэнэс Тавантолгой”-нхон дээрх тогтоолын дагуу байгуулж, найман сар ажиллуулсан юм. Хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордоос олох үр өгөөжийг дээшлүүлэх тоглоомын дүрэм ийнхүү дахин өөрчлөгдлөө.

Дахин гэж тодотгосон нь учиртай. "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулаад 10 жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордын нүүрсийг боловсруулан өртөг шингээх, төмөр зам тавьж хямд зардлаар тээвэрлэх төслийг хэрэгжүүлэх санаачилга дөрвөн удаа гаргасан. Эдгээрийн холбогдох тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцээг ч хийн, эцэслэж байсан удаатай. Гэвч тухай бүртээ улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгаран нуран унаж байв. Тавантолгойн ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагч сонгох ажил гадаад болон дотоодын улс төрийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж чадаагүйгээс 2011 онд зогссон. Дараа нь Хятадын компаниудтай хийсэн Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээрийг 2014 онд гацаасан. Мөн үндэсний компанийн тэргүүлэх оролцоотойгоор Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төслийг 2016 онд УИХ хэлэлцэхээс татгалзсан. "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн хувьцааг олон улсын зах зээлд худалдах ажлыг зогсоож буй нь сүүлийн ухралт болж байна. Тулхтай эдийн засагчид, туршлагатай санхүүчид олон улсын хөрөнгийн биржид хувьцааг нь арилжиж, мөнгө босгох нь хамгийн зөв арга гэж үзэж байв. Гэвч дахиад л улстөржилтөө даасангүй.

"Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих бодлогыг боловсруулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Бидний санаачилсан энэ ажил "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг дамжуулан борлуулдаг 10 компанийн эрх ашгийг хөнджээ. Тавантолгойн нүүрсийг борлуулдаг компаниудтай улстөрчид холбоотой гэдэг нь тодорхой боллоо” гэж ярив. Түүний ярианаас дүгнэхэд явцуу эрх ашигтай улстөрчид энэ ажлыг зогсоожээ. Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэдэн жилийн өмнө "Мега төсөл бол анчдын хорхойг хүргэсэн амьтан. Мега төслийг агнахаар анчин бүр гэтдэг” хэмээн ярьсан удаатай. Эл зүйрлэлээр бол Тавантолгой хангайн халиун буга аж. Зарим нь халиун бугыг усалж, тордож, таргалуулах гээд, нөгөөдүүл нь шууд буудаж унагаад хувааж идчих гээд байна. Маш бүдүүлгээр төсөөлөхөд ийм дүр зураг харагдав.

"Ковид-19” өвчин дэлхий даяар тархаж, эдийн засгийн хямрал нүүрлэн, олон улсын хөрөнгө оруулалтын орчин таагүй байгаа. Энэ үед амжилттай IPO хийх магадлал бага байх нь ойлгомжтой. Гэхдээ хэсэг хугацааны дараа хувьцааг нь гаргахаар хүлээзнэж болох л байв. Цар тахал намжсаны дараагаас эдийн засаг сэргэх нь тодорхой. Эрх ашгаа ханцуй дотроо нуусан улстөрчид, цаг зуурын хүндрэлээр шалтаглан бодлогоосоо ухрах нь ямар сөрөг нөлөөтэй бол. Ийм шийдвэр гаргаснаараа монголчууд олон улсын хөрөнгө оруулагчдад дахин овилго оосоргүй, муу харагдсан нь тодорхой. Засгийн газар хөрөнгө оруулагчдад "Бид бодлогоо тогтвортой хэрэгжүүлж чаддаггүй” гээд хэлчихлээ. Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл дахин нэг шат уруудсан нь маргаангүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу УИХ-ын 73 дугаар тогтоолыг 2018 онд баталснаар "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих ажил эхэлсэн. Дараа нь Засгийн газар 296 дугаар тогтоол баталж, уг зорилгыг улам эрчимжүүлсэн юм. Төр, засгийн даалгаврын дагуу хоёр жил үргэлжилсэн нөр их ажлын эхний үр дүнг гаргахаар дуншиж буй энэ үед эсэргүүцлийн шуурга дэгдээсэн хүн нь УИХ-ын дарга асан З.Энхболд. Тэрбээр эсэргүүцэгчдийг магнайлан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон улсын зах зээлд IPO гаргах нь үр ашиггүй гэж мэтгэв. "Монголчуудын 200 жил ашиглах баялгийг хятадуудад нэг тэрбум ам.доллароор зарах гэлээ”, "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэж худал хэлээд, ганцхан тэрбумаар зарах нь” гэх мэт учир мэдэх хүмүүсийн уурыг хүргэхээр мэдэгдэл түүний амнаас гарсан. Тавантолгойд хөрөнгө оруулалт татаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохыг нь эсэргүүцэн, өөрийн эрх ашгаа далдуур хангах зорилготой хүмүүсийн тэргүүнд З.Энхболд явж, зорилгоо биелүүлэх шиг боллоо. Өмнөх жилүүдийнх шиг их ашиг олохын тулд хамгийн сайн чанартай нүүрсээ сорчлон олборлоод байвал Тавантолгойн ордыг 200 жил ашиглаж чадах уу. Тавантолгойн ордын дөрөвдүгээр давхаргын нүүрс хамгийн сайн чанартайд тооцогддог. Энэ давхаргад 300 орчим сая тонн нүүрс бий. Зөвхөн дөрөвдүгээр давхаргаас олборлосоор байвал ордын өрмийг 20 жилд "идэж” дуусгана. Тиймээс энэ алдааг засах шаардлагатай.

Тавантолгойг бусдын жишигт хүргэх үү, өөрийн үзэлд аргамжих уу гэсэн асуултад төр, засаг тун удахгүй хариулахгүй бол оройтно. Коксжих нүүрсээ дахин хэдэн жил сорчлон олборловол ордын хожмын үр өгөөж багасах нь тодорхой. Бусдын жишигт хүргэх гэдгийг Тавантолгойн ордыг эзэмшиж буй компани өндөр үр ашигтай, бүтээмжтэй, алсын хараатай ажилладаг болох гэж ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд компанийн засаглал нь маш сайн байх учиртай. Хамгийн сайн засаглалтай компани олон нийтийнх байдаг. Өөрөөр хэлбэл, олны хяналтад үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани гэсэн үг. Тиймээс л эдийн засагчид, санхүүчид "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжихыг дэмжсэн хэрэг.

Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлагнал нээлттэй, ил тод болдог. Ил тод байна гэдэг бол хулгай зэлгий, хээл хахуулиас ангид ажиллана гэсэн үг. Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд бүгд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Ингэснээрээ хөрөнгө оруулалт татахаас гадна засаглалаа сайжруулж байна. Нөгөөтээгүүр, уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүсэх эрсдэлээ тарааж байгаа. Зээл аваад хөрөнгө оруулж болно. Гэтэл нүүрсний үнэ хямдарчихвал яах вэ. Ингэвэл компани өрөө төлж чадахгүйд хүрнэ. Харин хувьцаа гаргавал буцааж төлөх шаардлагагүй учраас санхүүгийн дарамтад орохгүй.

Компани хөрөнгө оруулалт татсанаар Тавантолгойн ордод баяжуулах болон коксын үйлдвэр, төмөр зам гэх мэт дагалдах дэд бүтэц байгуулах санхүүжилт бүрдүүлж чадна. Баяжуулах үйлдвэр барьснаар сайн чанартайгаа дунд болон сул коксжих нүүрстэйгээ хольж угаагаад борлуулах боломж үүсэх юм. Тавантолгойн ордын долоон тэрбум тонн нүүрсний нөөцийн хоёр тэрбумыг нь өндөр үнээр борлуулах боломж бүрдэх ч юм бил үү. Тэгвэл өнөөгийн тооцоогоор ордын нөөцийг 50-100 жил ашиглах боломжтой.

Хэрэв Тавантолгойг өөрийн үзэлд аргамжиж, өнөөгийн арга барилаар ажиллавал ордын нөөцийг урт хугацаанд өндөр үнээр зарахгүй. Өөрөөр хэлбэл, ордын коксжих нүүрсийг сорчлон олборлож худалдан, түүнийгээ гайхамшигтай сайн менежментийн үр дүн гэж тайлбарлаад байвал хол алхахгүй гэсэн үг. Ордыг өөрсдийн үзэл, эрх ашигт нийцүүлэн ашиглавал цөөн улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн л хожно. Тавантолгойн үр өгөөжийг урт хугацаанд нийтээрээ хүртье гэвэл бусдын жишигт хүргэхээс өөр аргагүй.

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгаж, бодлогоосоо ухарсан ч УИХ-ын 73 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Уг тогтоолын 1.1-т "УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "б”, "в”-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” гэж заасан. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах бодлогын шийдвэр хэвээр үлдсэн. УИХ гаргасан тогтоолоо хүчингүй болгочихгүй бол Тавантолгойн ордын үйл ажиллагааг бусдын жишигт хүргэх найдлага тасраагүй байна. 

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Цөөнхийн эрхэнд гацаж, олны ашиг хөсөрдсөн Тавантолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Эдийн засгийн ерөнхий төлөв   Олон улсын валютын сангийн таамгаар ...

Өнөөдөр, 17:10
Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ...

Өнөөдөр, 17:00
Эх дэлхий юу, их мөнгө үү?

Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд жилд дунджаар 300 сая тонн хуванцар савыг ...

Өнөөдөр, 13:48
УУХҮ-ийн сайд Rio Tinto Mongolia компанийн төлөөлөгчидтэй уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Rio Tinto Mongolia компаний ...

Өнөөдөр, 12:51
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа ...

Өнөөдөр, 12:16
Өнөөдөр, 12:12
“АГМ майнинг” ХХК малчдын өвөлжөөг булааж Алтан ууланд эзэн суухыг санаархаж байна

 ТВ8 телевизээс бэлтгэн хүргэдэг "Экологийн цаг” нэвтрүүлгийн шинэ ...

Өнөөдөр, 11:57
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой ...

Өнөөдөр, 11:57
Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

 Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа аваад яг нэг сар ...

Өнөөдөр, 11:49
“Рио Тинто” Австралийн уугуул иргэдийн түүхэн өвийг сүйтгэжээ

 Англи, Австралийн хамтарсан "Рио Тинто” компани төмрийн хүдрийн ...

2020 оны 08 сарын 01, 17 цаг 41 минут
Роман Абрамович алтны компанийн хувьцааг худалдана

 Оросын тэрбумтан Роман Абрамович Highland Gold нэртэй алтны ...

2020 оны 08 сарын 01, 15 цаг 46 минут
2020 оны 08 сарын 01, 15 цаг 41 минут
Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

 Оросын Сибирьт дэгдсэн ойн их түймэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын ...

2020 оны 07 сарын 31, 18 цаг 10 минут
Т.Идэрхангай: Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны зуны ордныг илрүүллээ

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотыг илрүүлж, үргэлжлүүлэн ...

2020 оны 07 сарын 31, 11 цаг 53 минут
"Салхитын мөнгөний орд"-ын гэх хэрэгт холбогдсон шүүгч нарт хоёр жил хорих ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ...

2020 оны 07 сарын 30, 12 цаг 53 минут
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 41 минут
Т.Баярхүү: Улсаа газар нутаггүй болгосон нь түүхэн гэмт хэрэг

 "Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 03 минут
Монгол нүүрсний зах зээл орос "ах нарт" шилжлээ

Урд хөрш энэ оны эхний хагасын статистик дүн мэдээлээ танилцуулжээ.  ...

2020 оны 07 сарын 29, 14 цаг 14 минут
Шатахуун ачсан машин онхолдож, 200-300 литр нь асгарсан байсныг аюулгүй болгожээ

 Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна. ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 15 минут
Монголын нүүрс экспорт буурч, Австрали, Оросынх өсчээ

2020 оны эхний хагасын нүүрс экспортын дүн мэдээнүүд гарчээ. Корона ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 10 минут
Хууль бус гар аргаар алт олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо

Экологийн Цагдаагийн Албанаас Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 47 минут
Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

 Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг бол Монгол Улсын хууль ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 25 минут
Фото: Дорноговь аймгийн "Нүдэнгийн хонхор"

Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 80 км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 17 минут
Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 11 минут
Алтны үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

 Дэлхийн улс орнууд тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 05 минут
Эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй болгох төсөл дээр 35 орон хамтарч байна

Франц улсад олон улсын туршилтын термо цөмийн реактор угсрах ажил эхэлжээ. ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 03 минут
Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр их бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш ...

2020 оны 07 сарын 29, 11 цаг 31 минут
А.Энхжин: Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн ...

2020 оны 07 сарын 29, 10 цаг 47 минут
УОК-оос өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн ...

2020 оны 07 сарын 28, 18 цаг 19 минут
Цахилгааны утсанд хамгаалалт хийж шонхор шувуудаа аварахгүй бол тогонд цохиулж үхээд дууслаа!

Монгол орны өндөр хүчдэлийн түгээх шугамд махчин шувууд ялангуяа идлэг ...

2020 оны 07 сарын 28, 14 цаг 55 минут
УОК-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд

Улсын Онцгой комисс өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ...

2020 оны 07 сарын 28, 13 цаг 26 минут
ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Далайд гарцгүй Монгол Улсын уул уурхайн боломж

Уул уурхайн салбарын чиг хандлага, технологийн дэвшил, зах зээлийн нөхцөл ...

2020 оны 07 сарын 28, 13 цаг 01 минут
Н.Энхбаяр: Байгалийн баялгийг төрийн мэдэл, төсвийн мөнгөнөөс салгах хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шинэ төмөр замын бүтээн ...

2020 оны 07 сарын 28, 12 цаг 41 минут
АХБ Монгол улсад нэмж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 44 минут
Дээд шүүх: Д.Баярсайхан нарт холбогдох ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 24 минут
Сүүлт од 8-р сарын дунд хүртэл харагдана

 Сүүлийн хэдэн өдөр манай дэлхийн иргэд сүүлт одыг харах боломжтой ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 15 минут
Зэсийн зах зээлд хомсдол үүсч, үнэ нь 7000 ам.доллар болж өснө

 Энэ оны долдугаар дугаар сарын эхний 20 хоногт зэсийн үнэ дунджаар ...

2020 оны 07 сарын 28, 09 цаг 33 минут
Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ ...

2020 оны 07 сарын 27, 18 цаг 09 минут
Танилц: Да.Ганболдын шүүхэд өгсөн мэдэгдэл бүрэн эхээрээ...

Да.Ганболдын Шүүхэд бичгээр өгсөн мэдэгдлийг хүргэж байна.  ЧИНГЭЛТЭЙ ...

2020 оны 07 сарын 27, 11 цаг 51 минут
Н.Дэлгэржаргал: Уул уурхайн татварын орлого 40.7 хувиар буурсан

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс өнөөдрийн байдлаар хоногт 44 машин ...

2020 оны 07 сарын 27, 10 цаг 22 минут
Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ

Археологичид Монголын эзгүй зэлүүд бүс нутгаас Хятадын эзэнт гүрний ...

2020 оны 07 сарын 27, 09 цаг 35 минут
Путин, Трамп нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.07.23/ АНУ-ын Ерөнхийлөгч ...

2020 оны 07 сарын 24, 17 цаг 47 минут
Алтны арилжаа

 Алт үүнтэй ижил хөрөнгөтэй адил валютын арилжаа хийхэд тохиромжтой ...

2020 оны 07 сарын 24, 16 цаг 46 минут
Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд байх магадлалтай

Сүүлийн үед өндөр технологи хөгжиж байгаагаас газрын ховор элементийн ...

2020 оны 07 сарын 24, 16 цаг 33 минут
Европын холбооноос манай улсад 37.5 сая еврог олгохоор болжээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй ...

2020 оны 07 сарын 24, 14 цаг 18 минут
Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн Казахстаны жолоочоос COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ...

2020 оны 07 сарын 24, 11 цаг 47 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 онд ашиглалтад орно

УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ ...

2020 оны 07 сарын 24, 11 цаг 34 минут
Уут уут мөнгөөр улсаа худалдсан бүлэглэлүүд...

 СОНОРДУУЛГА!!! Хөх Монголын Шудрага Иргэдээ! С.Баяр, С.Баярцогт, ...

2020 оны 07 сарын 23, 17 цаг 44 минут
Гол, мөрний усны түвшин 20-100 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын ...

2020 оны 07 сарын 22, 16 цаг 25 минут
Энэтхэг улс газрын тосны нөөцөө АНУ-д хадгалдаг болно

Энэтхэг улс түүхий нефтийн нөөцийн зарим хэсгийг АНУ-д хадгалах ...

2020 оны 07 сарын 22, 12 цаг 41 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани