Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цар тахлын нөгөө тал

Коронавирус байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ  

Цар тахлын нөгөө тал

 


 

Дэлхийн олон оронд коронавирусийн улмаас хөл хорьсон нь агаарын бохирдол буурч, амьтад үржих зэрэг экологийн таатай нөхцөл бүрдүүлж байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар 26 мянга гаруй хүн уг халдварын улмаас амиа алдаад байгаа юм. Гэхдээ энэ тахал эргээд хүмүүсийн үрэлгэн хэрэглээг хумьж, байгалийн нөөц, баялгийн олборлолтыг багасгаж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах зэргээр эх дэлхийд эергээр нөлөөлнө гэж таамаглах ажиглагч ч цөөнгүй. 

АГААР ЦЭВЭРШИНЭ

Европын сансрын агентлаг, НАСА-гийн хиймэл дагуулаас авсан гэрэл зураг, цуглуулсан мэдээллээс харвал агаар мандалд ялгардаг хорт бодис, утаа, бохирдлын хэмжээ бүс нутаг, тивээсээ хамаараад буурсан байна. Тухайлбал, БНХАУ-ын аж үйлдвэрийн төв болон Гуаньжөү, Шэньжэн, Хөх мөрний бэлчир хавийн бүсийн агаарын чанар эрс сайжирчээ. Европын орнуудад ч байдал хамаагүй дээрдэж буй. Тухайлбал, жилийн аль ч улиралд жуулчдын хөл дарагдаж байдаг Италийн Венец хотын усан сувгуудад загас үржиж, тус улсын зарим нуур, голд хун, галуу нутаглаж эхэлсэн нь сүүлийн хэдэн арван жилийн турш байгаагүй үзэгдэл юм. Францын нийслэл Парис хотын агаарын чанар сүүлийн 40 жилд байгаагүйгээр сайжирсан үзүүлэлт гарлаа. 

Дэлхийн хэмжээнд агаарын бохирдол буурсанд хэдэн хэдэн шалтгаан бий. Коронавирусийн халдвар эхэлснээс хойш олон улс, хот, мужид агаарын болон төмөр зам, нийтийн тээвэр зогсож, хөл хорионы улмаас автомашины хэрэглээ эрс буурсан. Ингэснээр тээврийн хэрэгслээс ялгардаг утаа, хорт хийн хэмжээ мөн багассан гэсэн үг. Нөгөө талаар аж үйлдвэрүүд зогсож, үүнтэй холбоотой агаарын бохирдол, тоосжилт багассан. 

Судлаачдын үзэж буйгаар, эдийн засгийн болон аж үйлдвэрлэлийн хурд саарснаар агаар мандлын бохирдол цаашид буурах төлөвтэй байна. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр агаарт ялгардаг угаарын хий, утаа бүсээс хамааран 15-50 орчим хувиар багасаж байсан гэсэн тооцоо бий. "Carbon Brief” сэтгүүлээс гаргасан судалгаанд онцолсноор, хүлэмжийн хийн хамгийн том үйлдвэрлэгч Хятадын хувьд өнгөрсөн нэгдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд аж үйлдвэрийн гол салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээ 15-40 хувиар буурсан байна.

Ингэснээр агаарт ялгаруулдаг нүүрсхүчлийн хийн хэмжээ гуравдугаар сарын байдлаар 25 хувиар багассан гэнэ. Мөн Европ, Италид ч хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ эрс багассаныг Европын сансрын агентлагийн хиймэл дагуулаас авсан зургаас харж болно. Үүний зэрэгцээ "Earth Economics” төслийн удирдагч Жордан Уайлдишийн онцолж буйгаар, АНУ-ын томоохон хотуудад автомашинаар зорчих нь буурснаар агаар дахь метан, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ буурч буй ажээ. 

ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ БУУРНА 

Дэлхий нийтээр хөл хорионд орсноор байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг нэг удаагийн аяга, халбага, сэрээ, гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээ буурах магадлалтай. Завгүй, хоногийн ихэнх цагийг гэрээсээ гадуур өнгөрүүлдэг хэмнэлээс үүдэлтэй энэ хэрэглээ хөл хорионд байгаа иргэдэд төдийлөн шаардлагагүй. Мөн олон нийтийн газар, дэлгүүр, худалдааны төвүүд хааснаар хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, эдлэл зэрэг хэмнэх, татгалзах боломжтой эд зүйлсийн гүйлгээ, худалдаа буурна. Ингэснээр хүмүүс энэ бүхнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдахад зарцуулдаг эрчим хүч, түүхий эдийг богино ч атугай хугацаанд хэмнэнэ. 

Гэхдээ зарим судлаачийн үзэж буйгаар, коронавирусийн халдварын тархалт буурч, хүмүүс хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орсноор хог хаягдлын хэмжээ огцом нэмэгдэж болзошгүй гэнэ. Нөгөө талаар, эмнэлгийн зориулалттай, резинэн бээлий, амны хаалт, элдэв халдвар үүсгэгчээс тусгаарлах зориулалттай хуванцар болон нийлэг эдлэлээр хийсэн хаалт, хамгаалалтын хэрэгслүүд зэрэг өмнө нь байгаагүй хог хаягдлын хэмжээ ихсэж байгаа аж.

ҮРЭЛГЭН ХЭРЭГЛЭЭГЭЭ "ХАЗААРЛАНА”

Байгалийн баялаг, түүхий эдийг ашигласан эдийн засгийн хөгжлийн загвар тийм ч оновчтой зүйл биш гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч эхэллээ. Ой мод, газрын тос, ус, хөрсөнд халтай бизнес, аж үйлдвэр эргээд хүний амьдрах таатай орчинг бүрдүүлж буй нөхцөлийг өөрчилж байна. Нэрт эрдэмтэн, зохиолч Дэвид Кваммений "Spillover: Animal Infections and the Next Human Pandemic” номд онцолсноор, ширэнгэн ой, ус, хөрсөнд хэдэн мянган жилээр амьдарч, экологийн хувьд тодорхой үүрэг гүйцэтгэж буй нян, бактер хүний ухамсаргүй, үрэлгэн хэрэглээний улмаас амьдрах орчноо сольж буйн нэг жишээ нь амьтан, ургамлаас хүнд халдварласан нянгаар үүсгэгддэг өвчнүүд аж.

Өөрөөр хэлбэл, гахай, тахиа, далайн амьтны бие организмд төдийлэн хор учруулдаггүй нян, бактеруудын "амьдрах үүр”-ийг үгүй хийснээр тэд өөр "гэр” хайдаг агаад тэр нь хүн төрөлхтөн болдог. Их Британийн Байгалийн ухааны мэдлэгийг түгээх, хөгжүүлэх Хатан хааны нэрэмжит нийгэмлэгээс гаргасан судалгаанд онцолсноор, эбола, САРС, шувуу, гахайн томуу зэрэг амьтнаас хүнд халдсан нянгийн гаралтай халдварт өвчин цаашид ч олонтаа гарч магадгүй. Тухайлбал, халуун орны ой, ширэнгэд гардаг байсан Денге зэрэг өвчин сүүлийн 10 жилийн дотор Хойд ба Өмнөд Америк, Азийн орнуудад тархсан билээ. Энэ мэт өвчин тархахаас сэргийлэх хамгийн эхний алхам бол үрэлгэн, хэтийдсэн хэрэглээгээ "хазаарлах” юм. Уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас зөвхөн халдварт өвчин төдийгүй хөрс, ус,агаарын бохирдол нэмэгдэх, байгалийн гамшиг ч тохиох нь олширч буй. 

Тиймээс байгальд ээлтэй хэрэглээ, амьдралын хэв маягийг эрхэмлэх, сурталчлах, түгээх, байгалийн хязгаартай нөөц, түүхий эдийг хэмнэх, хувцас, эд материалыг дахин хэрэглэх, хог хаягдлаа багасгах нь хүн төрөлхтний цаашид амь үлдэх, оршин тогтнох нөхцөл, боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл болохыг ойлгох хэрэгтэй болно. 

БАЙГАЛЬ ХАМГААЛАХАД ЗАРЦУУЛДАГ ХӨРӨНГӨ БАГАСНА 

Сүүлийн 100 шахам жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ийм өргөн хүрээтэй хөл хорио тогтоож байсангүй. Коронавирусийн халдвар, хөл хорионоос бизнесийн олон салбар, аж үйлдвэрлэл зогсонги байдалд орсон нь байгаль орчинд олон талаар эергээр нөлөөлж буй. Гэтэл үүний нөгөө талд эдийн засгийн хямралыг дагасан сөрөг нөлөөллүүд ч бий. Экологийн доройтолтой тэмцэхэд хүн төрөлхтөн чамгүй хөрөнгө, хүч зарцуулдаг. Дэлхийн дулаарал, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээгдэх эрчим хүч зэрэг байгаль орчны төлөө хэрэгжүүлдэг, өндөр өртөгтэй, амин чухал төсөл хөтөлбөрүүд, судалгаа зогсож болзошгүй. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар, эдийн засаг хямарснаар томоохон корпорациуд, үйлдвэрүүд богино хугацаанд үйл ажиллагаагаа тогтворжуулахын тулд байгальд ээлтэй гэхээс илүү үр дүн өндөртэй технологи, арга замыг сонгох нь гарцаагүй. 

Үндэсний шуудан



Цар тахлын нөгөө тал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани