Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайхан: Тавантолгой мега төсөл ба Якунины төлөвлөгөө

М.Энхсайхан: Тавантолгой мега төсөл ба Якунины төлөвлөгөө

 

Би шүүх дээр хэлэх үгээ презентаци хэлбэрт оруулчихаад текстийг нь бичиж амжаагүй байсан юм. Хорих ангид бэлдсэн зүйлээ боловсронгуй болгох арга алга. Би анхлан бэлтгэхдээ "Таван Толгой” төсөл гэсэн нэр өгсөн юм. Одоо бодохнээ "Тавантолгой мега төсөл ба Якунины төлөвлөгөө” гэсэн бол илүү утга тээх юм шиг санагдлаа. Гол нь олон нийтэд зориулж энэ бичвэрийг үйлдэж байгаа юм.

 

Мегатөсөл

 

Монгол мегатөсөл гэж хэлд ороод удаагүй байна. Энэ талын ойлголт тааруухан. Олон улсын түвшинд 1 тэрбум ам.долларын өндөр өртөгтэй төслүүдийг мега хэмээнэ. Мега гэдэг нь том гэхээс гадна тунчиг ээдрээтэй нарийн түвэгшилтэй гэсэн ойлголтыг дотроо багтаадаг.

Орчин үед том орд газруудыг эргэлтэд оруулахын тулд усыг яаж шийдэх вэ, гэрэл цахилгааныг нь хаанаас авах  вэ, баяжуулах үйлдвэр хэрхэн босгох вэ, хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлд ямар тээврээр хүргэх вэ гээд түм түмэн асуудал үүсдэг. Тийм учраас зардал нь тэрбум ам.доллар давчихдаг. Иж бүрэн бодож бэлдэх хэрэгтэй болдог тул мега нэр өгөөд байгаа юм.

Төсөл том болоод хүн бүрийн сонирхлыг татдаг учир мега төсөл улс төрчдийн хардлага, сэрдлэгийг дагуулна. Зарим нь бүр улс төр болгож асуудалд хандаснаар эрх мэдлийн тоглоом болж хувирдаг. Тийм учраас мегатөсөл мега учраас улс төрөөс ангид байхын аргагүй.

 

Тавантолгой орд

 

Энэ орд бол Монголчуудад Тэнгэрээс заяасан том орд. Дэлхийн бусад орд газруудтай харьцуулбал хэрэглэгч зах зээлдээ ойрхон, хямд төсөр аргаар ил уурхай ажиллуулах боломжтой гэдгээрээ давуу юм.

Монгол бол дэлхийн коксжих нүүрсний батлагдсан нийт  нөөцийн 2 хүрэхгүй хувийг эзэмшиж байгаа. Бидний урд АНУ, Хятад, Орос, Мозамбик гээд коксжих нүүрсээр илүү баян, бидэнтэй өрсөлдөх наад зах нь 15 улс байна.

 

 

Монгол амбици

 

Монголчууд Тавантолгой ордоо түшиглээд Оюу толгойгоос дутахгүй том мега төсөл хэрэгжүүлэх санаархлыг 2008 оноос тээж байгаа юм. Оюу толгой төсөл ч бидний амбицийг ихэд хөдөлгөсөн биз. 2008 онд УИХ-н шийдвэр гарлаа. Дараа жилүүдэд нь шийдвэрээ боловсронгуй болгож засамжилсаар, 2011 он гэхэд УИХ, ЗГ, ҮАБЗ хэд хэдэн шийдвэр гаргасан байдаг. Хүсэл амбицаа илэрхийлээд байсан болохоос үйл хэрэг болгож чадаагүй.

 

 

 

Эхний оролдлого бүтэлгүйтэв

 

Тавантолгой орд дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах гээд Монгол төр олон улсын тендер зарласан байдаг. 2011 онд тэр үеийн суперциклийн үе тохиож байсан бөгөөд Тавантолгой төслийг Мегатөсөл болгох алтан үе байсан юм. Дэлхийн 15 том компаниас Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ. Түүний дотор Японы Мицуй, Бразилийн Вале гээд том компаниуд байв. Бидний өрсөлдөгч Оросын компани хүртэл санал ирүүлжээ. Нэг хэсэг нь үнэхээр сонирхолтой, нөгөө хэсэг нь тандалт судалгаа хийж монголчуудын чадамжийг сорьж байсан. 15 компаниас 3-г шалгаруулж хэлэлцээ хийв. Хэлэлцээ бүгд бүтэлгүйтэв. Шалтгаан нь хувь хэмжээгээ тохиролцож чадаагүй, хамгийн гол нь том олборлолт, үйлдвэрлэл явуулахад бүтээгдэхүүнийг нь тээвэрлэх , төмөр замыг барих хөрөнгө оруулагч гарч ирсэнгүй.

 

 

 

 

 

Удаахь оролдлого

 

2011 оны бүтэлгүйтлээс хойш Монгол төр коксжих нүүрсний зах зээл дээр томрох амбицаа 3 жил хаяж завсарлав. 2014 онд УИХ 34-р тогтоол гаргаж улмаар Алтанхуягийн Засгийн газар 268-р тогтоол гаргаж Тавантолгой ордод төсвөөс хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хөрөнгө оруулах олон улсын тендер зарлах нь тэр.

 

 

 

 

 

 

Якунины захидал

 

Монголчууд Тавантолгой ордод хөрөнгө оруулалт татахаар дахин олон улсын тендер зарласныг мэдсэн Оросын төмөр зам компанийн захирал Якунин Монголын Ерөнхий сайдад захидал ирүүллээ.

 

 

 

Якунин нь "Современные проблемын геополитики России” сэдвээр Орост эрдмийн зэрэг цол хамгаалсан, өөрийгөө Оросын геоулстөрийг мэддэг нэгэн гэж өөрийгөө үнэлдэг. Энэ хүний бичсэн ном интернетэд байгаа. Тэрбээр Алтанхуягт ирүүлсэн захидалдаа гуйх, дарамтлахын наагуур хэд хэдэн санааг манай эрх баригчдад ойлгуулжээ.

 

 

Нэг. Тавантолгой орд дээр Монгол Улсын Засгийн Газар олон улсын тендер зарласан нь РЖД-Оросын Төмөр Зам болон түүнтэй түншлэгч Оросын нүүрсний компаниудын эрх ашигт нийцэхгүй байна гэв.

Хоёр. Монголд 1435-ын царигаар төмөр зам барихыг Орос дэмжихгүй.

Гурав. Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлд биш, зүүн чиглэлд төмөр замаа барь гэжээ.

 

 

 

Алтанхуягийн Засгийн Газрыг захиалгатайгаар огцруулав

 

Дээрх захидлын дараа Монгол улс төр хэрхэн өрнөснийг, хэн хэн ямар байр суурьтай байсныг би энд нурших нь илүүц юм. Ямар ч л байсан Ерөнхий сайдаар Сайханбилэг томилогдов.

 

 

Сайханбилэг ба Мегатөсөл

 

Монгол Улсын Ерөнхий сайдын үндсэн зорилго нь гацаж орхисон Оюу Толгой, Тавантолгой мега төслүүдийг урагшлуулах явдал байв. Тиймээс ч тэрбээр "Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэсэн утгатай зорилгоо томьёолоод байсан.

 

Сайханбилэг Засгийн газраа байгуулах гэж байхдаа намайг дуудаж уулзав. Өмнөх Засгийн газар олон улсын тендер зарлачихсан байдаг. Сонирхсон талууд нь битүүмжилсэн саналаа ирүүлсэн байдаг, уралдаант шалгаруулалтыг дүгнээд, шалгарсан талтай хэлэлцээ хийх ажлыг хариуцаач гэж байсан. Би чадахгүй гэж хэлж үзээд ордноос гарч явж байхдаа дахин дуудагдаж буцаж ороод ажил хариуцсан маань өнөөдөр "хэрэг” болчихлоо. Мегатөсөл түүнтэй холбоотой хувь тавилан гэж бодох авч мегатөсөлгүйгээр томоор хөгжих бололцоо Монголд байхгүй нь мөн бидний тавилан юм.

 

 

 

 

Тавантолгой төслийн утга учир

 

Тавантолгой төслийг Мега хэмжээний төсөл болгох баримтлалын гол утга санаа нь нэгэнт том олборлолт хийнэ гэвэл том баяжуулах үйлдвэр барих, улмаар том үйлдвэрлэл явуулах юм бол том тээвэрлэлтийг төмөр замаар хийх, ингэж чадвал зөвхөн Хятадад бус мөн Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд бүтээгдэхүүүнээ гаргах "Монгол амбици” байлаа.

Мөн төсвөөс хөрөнгө зарж бөөн өр зээлд унах аюулаас зайлсхийх явдал байсан юм. Энэ бүх баримтлалууд нь УИХ-ын 2014 оны 34-р тогтоолд, түүний дагуу Алтанхуягийн Засгийн газрын 268-р тогтоолд хоёргүй утгаар томьёологдсон байлаа.

 

 

 

Ажлын хэсэг

 

Ерөнхий сайд Сайханбилэг ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Ажлын хэсэгт надаас гадна хоёр ч сайд, Засгийн газрын гишүүд, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оров.

Дэд ажлын хэсэгт бүхий л яам, газруудыг төлөөлөн 14-15 хүн оролцсон. Дэд ажлын хэсэг нь хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн битүүмжилсэн саналуудыг ээлж дараатай нээж, үнэлгээ хийж шалгаруулах явдал байв. Тэд ажлаа хийж Ажлын хэсэгт танилцуулснаар Монгол-Хятад-Японы гурвалсан консорциум тодорч хэлэлцээ хийв.

 

 

Дэд ажлын хэсэг

 

Жавхланбаатар-аар ахлуулсан дэд ажлын хэсэг хэлэлцээрийн хамаг хүндийг үүрч билээ. Мэдлэг, мэргэжилтэй олон залуус төрд ажиллаж байгааг хараад дотроо ихэд баярлаж байсан. Харамсалтай нь тэдний маань үр дүн цэвэр улс төрийн нөлөөллөөр нурж унасан байдаг.

 

Мегатөсөл нь мега учраас улс төр дагуулдаг бөгөөд , түүнийгээ даахгүй төсөл унах нь ер нь элбэг байдаг.

 

Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг зөвхөн Засгийн газрын өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй байсан бөгөөд Засгийн газраас Тавантолгой гэрээний төслийг УИХ-д өргөн барьснаар ажил нь дуусгавар болсон. Улс төржсөн маргаан Ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт огтхон ч хамаагүй юм.

 

 

 

 

Хоёрдахь оролдлого бүтэлгүйтэв

 

Тавантолгой төсөлд гадны хөрөнгө оруулалт татах 2014 оны оролдлого бүтэлгүйтэв. Монголчуудын мэдэх, мэдэхгүйн зовлонгоос гадна коксжих нүүрсээр томрох гэсэн "Монгол амбиц” Якунины захидалдаа бичсэнээр "Оросын төмөр зам, түүний түншлэгч нүүрсний компаниудын эрх ашигтай зөрчилд орж” түүнийгээ гүйцэт сайн ойлгож ухаараагүйгээс Монгол-Хятад-Японы консорциумтай хийх гэрээний төсөл бүтэлгүйтэв.

Түүнээс хойш даруй 5 жил өнгөрчээ. Үлдэж хоцорсон нь "Монгол амбиц”. Хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж, энэ хооронд Тавантолгойтой энэ тэнцүү өрсөлдөхүйц Оросын Эльга төсөл 321 км газарт төмөр замаа барьж, Хятадад нийлүүлдэг нүүрсээ олон дахин нэмж чаджээ.

 

 

Гэрчүүд

 

Намайг Тавантолгой гэрээгээр "хорлон сүйтгэх” гэж яллахаар шүүхийн танхимд дуудаж байгаа гэрчүүдийг би танихгүй, уулзаж байгаагүй хүмүүс. Тэд яахаараа намайг хорлон сүйтгэх гэж байсныг харсан мэт байх юм?

Яагаад УИХ-ын шийдвэр гаргасан З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Сайханбилэг нараас гэрчийн мэдүүлэг авсангүй вэ? Яагаад өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, Баттулга нар нэг ч мэдүүлэг өгөөгүй вэ?

Яагаад Ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт орсон сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар, мэргэжлийн 15 хүн "хорлон сүйтгэхийг” гэрчлэхгүй байна вэ?

Яагаад гэвэл "хэрэг” анхнаасаа зохиомол улс төр. Гэвч хэн хэлмэгдэхийг хүсэх юм. Хамгийн гол нь болж байгаа үйл явдал Монголын эрх ашгийн төлөө биш байгааг би эсэргүүцээд байна.

 

 

 

 

Шинжээчид

 

Тавантолгой гэрээний төсөл дээр АТГ-ын мөрдөгч хоёр удаа шинжээчдийг томилон дүгнэлт хийлгэсэн байдаг. Эхнийх нь залуу, туршлага багатай хүмүүсээс бүрдсэн байдаг. Хоёр дахь нь арай туршлагатай, ахмад хүмүүсээс бүрдсэн байсан. Гол нь мөрдөгчийн тавьж байгаа асуудлаар хийж байгаа "тооцоолол” аливаа хэрэгт "нотлох баримт” болж чадахгүй гэсэн байгаа. Мегатөсөлд дүн шинжилгээ хийх амаргүй тул миний зүгээс энэ талаар мэргэшсэн хөндлөнгийн шинжээч авахыг хүсэлт болгож байсан. Оюу толгой гэрээний үнэлгээг МУ-ын Засгийн газрын хүсэлтээр ОУВС-н экспертүүд хийж байсныг мөн хэлсэн. Хүсэлтийг ойшоогоогүй.

 

 

 

Уул уурхайн том төслүүд дээр олон улсын JORC буюу Хамтарсан хүдрийн хорооны гэрчилгээ авсан тусгай мэдлэгийн мэргэжилтний тооцоололд хөрөнгө оруулагчид, хувьцаа нийлүүлэгчид илүү итгэдэг. Тийм эрх авсан мэргэжилтэн Монголд цөөхөн бөгөөд ийм гэрчилгээ бүхий "Гложекс” компанийн тооцооллоор Тавантолгой гэрээний төслийн алдагдсан өртөг өнөөгийн Эрдэнэс Тавантолгойтой харьцуулбал 12 тэрбум ам.доллар гэж байгаа.

Яагаад мегатөслийн экспертүүдэд "тусгай мэдлэг” хэрэгтэй вэ? Мегатөслийн санхүүжилт зөвхөн төр, хувийн компанийн эрсдэлд тулгуурлагдахгүй мөн сайтар боловсрогдсон төслийн ТЭЗҮ-д тулгуурладаг тул илүү их шинжлэх ухаанч тооцоолол шаардах бөгөөд тэр нь JORC хэмээх стандартчлал юм.

Мегатөсөл олон улсын стандартаар хийгдсэн тул тэрхүү төслийн талаарх ТЭЗҮ-ийн тооцоолол мөн дээрх стандартаар мэргэжлийн хүмүүсийн хүчээр хийгддэг учиртай юм.

Гэвч байгуулагдаагүй гэрээн дээрх хийж буй тоооцоолол "нотлох баримт” болохгүй гэсэн экспертизийн дүгнэлтийг шүүх анхаарна бизээ.

 

 

Зарим төөрөгдмөл ойлголтуудыг тайлбарлах нь

 

Мегатөсөл улс төржилт дагуулдаг нь жам бөгөөд монгол хэл дээр буулгасан зарим олон улсын эрх зүйн томьёололыг мушгин гуйвуулж улс төржүүлж байгаа харагддаг. Тухайлбал,

 

Нэг. Тавантолгой гэрээнд байгаа гадаад ажиллах хүчинд нэн тааламжтай нөхцөлийг Засгийн газар зөвшөөрнө гэдгийг тэднийг дураар нь тавих гэж байсан гэж мушгидаг. Гэтэл олон улсад "most favoured” гэсэн хуулийн нэр томьёог хэрэглэж хэвшсэн байх бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн хууль  болон бусад хуулиар олгогдсон эрхийг алагчилгүй эдлэнэ гэсэн гэж ойлгоно. Түүнээс илүү гарахгүй гэсэн утгатай байдаг.

 

Хоёр. Өөр нэг асуудал нь талууд маргавал үүссэн асуудлаа хөндлөнгийн Арбитрын шүүхэд шийдүүлэхээр тохиролцдог. Монгол Улс нэгдэж орсон олон улсын конвенцийг дагаж мөрдөнө, Арбитрын шүүхэд оролцогч байх болно гэдгийг "waive sovereign immune” гэж томьёологддог. Үүнийг Арбитрын шүүхэд дипломат эрхээсээ татгалзлаа, аль эсвэл тусгаар тогтноолоосоо буцлаа гэж улс төржиж эхэлсэн. Энэ мэт олон улсын практикт хэвшсэн ойлголтуудыг мэдэхгүйн зовлонгоор хэлэлцсэн асуудлыг гуйвуулж улс төржүүлсэн байдаг. Иймэрхүү ойлголтуудыг төрийн зарим хариуцлагатай албан тушаалтан нар мэдэхгүй явж байдаг нь харамсалтай.

 

Гурав. Төрийн өндөр алба хашиж буй А.Гансүх анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өдөр Энхсайхан Тавантолгой төслөөр дөрвөн янзын гэрээ бэлдсэн гэж зураг хөрөгтэй нийгмийн сүлжээнд мэдээлэл цацсан байдаг. Энэ нь надад үүсгэсэн "хэрэг” хаанаас захиалгатайг илчилсэн явдал. Үүгээр нийгэмд хардлага, сэрдлэг төрүүлж Засгийн Газрыг хуйвалдан, худал мэдээлэл өгсөн мэт сэтгэгдэл төрүүлэх хортой улс төр явуулсан юм. "Хэрэг” гэх хавтаст нэг л гэрээний төсөл байгаа. Тэр нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөл бөгөөд Монгол Улсын хуулийн хүрээнд боловсрогдсон, Тавантолгойг дэлхийн хэмжээний мегатөсөл болгох гэсэн "Монгол амбиц”. Энэ нь Якунины зааснаар "Оросын нүүрсний компаниудын эрх ашигт харшлах” байсан нь хэний бодлого вэ?!

 

 

Хэн хожсон, хэн алдсан бэ

 

2008 оноос эхэлсэн Тавантолгой ордод гадаадын хөрөнгө оруулалт татах оролдлогууд 2011, 2014 онд бүтэлгүйтсэн.

Өнөөдөр 2020 он. Бид ордоо сорчлон олборлож машинаар тээвэрлэн, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсаар байна.

Анхны УИХ-н шийдвэрээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ зуур Оросын Эльга төсөл ажиллагаанд орсон. Монголд хөрөнгө оруулалт хийе гэж саналаа ирүүлж байсан Японы Мицуй, Бразилийн Вале компаниуд Мозамбикт коксын ордод бүтээн байгуулалт хийжээ. Бид цаг хугацаа боломжийг алдсанаар зөвхөн Хятадын зах зээлээс өөрийгөө хараат болгож далайн боомтод хүргэн гуравдагч зах зээлд гарч чадахгүй болжээ.

Тавантолгой тойрсон улс төржилт нь Монголын өрсөлдөгчдөд  хожоотой тусчээ. Мегатөсөл улс төрийн, эдийн засгийн, хуулийн бүр цаашилбал геополитикийн ярвигтай асуудал бөгөөд энэхүү хүндрэл бэрхшээл шүүгчдийн бие даасан, хараат бус шийдвэр гаргахад тус болох болов уу гэж энэ презентацийг шүүхийн өмнө тавьж байна.

 

 

Болж байгаа үйл явдал Монголын эрх ашиг бишээ!

 

Тавантолгой ордыг мегатөсөл болгох оролдлого цаашид үргэлжилнэ!

 

2020.05.03 өдөр, 461-р ангийн хориход бичив.

 

М.Энхсайхан

М.Энхсайхан: Тавантолгой мега төсөл ба Якунины төлөвлөгөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани