Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Хашчулуун: Хар жагсаалтад орсноор Монголд хэрэгжих ямар ч төсөл Европын холбооноос санхүүжилт авч чадахгүй

-“Мүүдис” манай зээлжих зэрэглэлийг буулгасан нь тодорхой шалтгаантай. Монголын эдийн засаг хямрахыг урьдчилж сануулсан хэрэг-

Эдийн зaсагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Саарал жагсаалтад орлоо гэж баахан шуугьсан, гэтэл хар жагсаалтад орчихлоо. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах нь битгий хэл хэцүү зүйл болчихов уу?

-Тэглээ. Европын холбооны хар жагсаалт ФАТФ-ын саарал жагсаалтаас ялгаатай. Хоёр байгууллага хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой ч ФАТФ нь сайн дурын олон улсын байгууллага.

Хориг тавих чадваргүй, зөвлөмж маягийн жагсаалт гаргадаг. Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг. АНУ, Япон улс Монголд хориг тавьж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

-Европ зүгийн хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа асуудалтай болчихлоо гэсэн үг үү?

-Тийм. Дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй гэсэн үг. Европын холбооны шийдвэрийг харьцангуй гэнэтийн гэж хэлж болно.

-Герман улс саяхан Монголд хэрэгжүүлж буй зарим төслийнхөө санхүүжилтийг зогсоох мэдэгдэл хийлээ. Ийм шийдвэрүүд шил дараалаад байгаагийн цаад шалтгааныг хэрхэн харж байна?

-Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18-н хүртэл Монгол Улсын статус өөр байсан. Тодруулж хэлбэл, хамтран ажиллаж байна гэсэн статустай явсан. Яагаад ийм гэнэтийн шийдвэрүүд гараад байна вэ гэдэг асуултад хариулахад хэцүү.

Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг. Хамтран ажиллахын тулд тодорхой шаардлагуудыг биелүүлэх ёстой гэсэн албан санал хүргэдэг.

Зарим улс тэр шаардлагыг нь хүлээж аваагүй бол зарим нь хүлээж авсан. Бидний сайн мэдэх Вьетнам гэхэд шаардлагыг нь хүлээж аваад биелүүлсэн. 2017 оны арванхоёрдугаар сард саналыг нь хүлээж аваад жилийн дотор шаардлагатай арга хэмжээнүүдийг авчих жишээний. Вьетнамыг сая хар жагсаалтаас бүрмөсөн гаргасан нь тийм учиртай. Турк том улс. Европын холбоотой хил залгаа гэсэн онцлог талтай.

Жишээ нь, Туркэд Европын комиссоос хар жагсаалтад орно шүү гээд мэдэгдчихсэн байгаа. Европын комисс жилд хоёр удаа үнэлгээ хийдэг. Хоёр дахь үнэлгээ нь ирэх намар болно. Тодорхой арга хэмжээ авахгүй бол Турк улс ирэх намраас хар жагсаалтад орно гэсэн үг.

-Европын хар жагсаалтад авлига хэр нөлөө үзүүлдэг вэ?

-Авлига тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцдог байя гээд байгаа юм.

-Энэ шалгуурыг нь биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Манай хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол энэ асуудлыг хуульчлах шаардлага бий. Хуулиндаа тусгах хүртэл одоогийн байдал хэвээр үргэлжлэх байх.

-Манай улстай холбоотой бас нэг таагүй мэдээлэл өнөөдөр (өчигдөр) цацагдлаа. Мүүдис манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулаад буулгачихлаа. Яг ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргачихав?

-Мүүдис агентлагийн хувьд дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгож байгаа бүх улс орныг шалгаж, үнэлж тухайн улс орны төлбөрийн чадвар хэр явааг тогтоодог газар. 

Ер нь дэлхий даяар бүх улс орны байдал муудаж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд байдал өөр л дөө. Валютын нөөц нь хүчтэй, мундаг технологи, аж үйлдвэртэй. Иймд давуу талуудтай учраас хямралаас гарчихна гэж бодож суугаа.

Харин манайх шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр бууна. Хүндээр буухаар эргэн төлөх чадвар муудаж таарна. Тэр утгаараа эрсдэлтэй гэж хараад үнэлгээгээ буулгалаа гэж харж байна. Монголын эдийн засаг хямрах нь ээ гэдгийг урьдчилаад хэлж байна гэсэн үг.

-Коронавирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, манайд нөлөөлөх хугацаа, хүрээ царааг хэрхэн харж байна?

-Өмнө нь ийм том хямрал болсон түүх байхгүй. Испанийн ханиадтай зүйрлэж болох ч маш том ялгаатай. Одоогийн хямрал санхүүгийн ч биш аж үйлдвэрийн ч биш, тэс өөр шинэ төрлийн хямрал. Тийм учраас цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг нь хэн ч тооцож чадахгүй байна.

Эдийн засгийн хувьд асар өндөр хохирол амсах нь тов тодорхой болчихлоо. 

Бүхэл бүтэн салбаруудыг унагааж байна. Тухайн салбаруудад ажиллаж буй бүх хүнийг ажилгүй болгож байна. Хамгийн эрсдэлтэй нь яаж, хэр хугацаанд үргэлжлэх нь ойлгомжгүй байна л даа. Хэзээ дуусах вэ гэдгийг нь хэн ч мэдэх арга алга.

Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг.

Цар тахлаас үүдсэн хямралын нөлөө манайх шиг жижиг улсад тэр дороо мэдрэгдэж байна. Оны эхээр нүүрсний экспорт зогссон, өнөө жил аялал жуулчлал гэж байхгүй нь тодорхой болсон, хүмүүсийн худалдан авалт эрс багассан, соёл спортын салбар тэр аяараа зогссон гэж ирээд яривал өчнөөн жишээ дурдаж болно.

Хямралын нөлөө энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулах аргагүй байгаа нь хамгийн том аюул. Европын холбоо хямралын нөлөөг зөөллөж, хямралын эсрэг бодлого гаргаж ажиллахыг хичээж байна. 

Ганц зүйлийг онцлоход бидний мэддэг хорвоо өөрчлөгдсөн гэдэг нь л бодит үнэн болчихлоо. Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орно гэсэн ойлголт лав алга болсон.

-Цар тахлын үед Монголын хувьд макро эдийн засаг талаасаа ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ. Нөгөө талаас хямралыг боломж болгох гэдэг утгаараа ашиглаж болохоор давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?

-Давуу талаас нь эхэлье. Маш олон жилийн турш эдийн засгийн сөрөг тал, дутагдал гэж бодож явсан зүйлс маань одоо давуу тал болж хувирч байна.

Дэлхийн эдийн засаг сүүлийн тавин жилд маш хурдацтай өөрчлөгдсөн. Улс орнууд бие биетэйгээ үйлдвэрлэл, ложистик, худалдааны маш том сүлжээгээр холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийн аж үйлдвэрлэлд даяарчлал жинхэнэ утгаараа хэрэгжсэн.

Монголын тухайд өөрсдийгөө даяаршсан гэдэг ч сая онцолсон олон улсын үнэ цэнийн сүлжээнд бараг л ороогүй. Тэр утгаараа манайд дэлхийн том компаниудын үйлдвэрлэл бараг байхгүй. Гаднаас тоног төхөөрөмж авчраад их хэмжээний үйлдвэрлэл явуулж экспортолдог бараа бүтээгдэхүүн ер нь алга.

Товчхондоо үйлдвэрлэгч орон биш л дээ. Цөөн тооны экспортын бүтээгдэхүүнтэй, ихэнх зүйлсээ гаднаас авч хэрэглэдэг улс. Түрүүний хэлсэнчлэн олон улсын сүлжээнд орсон улсын хувьд маш хүчтэй хямарч байгаа. Хаа нэг газар, жишээ нь Азид ложистикийн асуудал үүсэхэд л үйлдвэрлэлийн сүлжээ тэр чигтээ зогсож байна.

Жишээлбэл, гар утасны үйлдвэрлэл гэхэд бүх л процесс нь ганц асуудлаас болоод хойшлогдоно гэсэн үг. Дэлхийн компьютерийн үйлдвэрлэл гацаанд орж байна. Сэлбэг, эд ангиуд нь олдохгүй байна. Засвараа хүртэл хийж чадахгүй асуудал ажиглагдаж эхэллээ. Америк, Европыг жишээлээд харъя.

Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг.

Уг нь биотехнологи хөгжсөн улсууд. Энгийн маск ч юм уу, эм үйлдвэрлэх гэхээр түүхий эдийн асуудалтай нүүр тулчих жишээний. Түүхий эдээ Хятадаас авдаг учраас үйлдвэрлэл нь гацаж байна л даа. 

Харин Монгол Улс ийм сүлжээнд ороогүй болохоор дэлхийн улсуудыг бодвол байдгаараа байгаа гэсэн үг. Дэлхийн зах зээлтэй шууд холбогдох салбар гэвэл аялал жуулчлал л байна.

Монголын экспортын гол салбар гэгдэх уул уурхай дэлхийн зах зээлтэй холбоотой боловч бүтээгдэхүүнийхээ ихэнхийг ганц улс руу гаргадаг онцлогтой. Хятадад байдал дажгүй бол уул уурхайн бүтээгдэхүүнээ яаж ийгээд борлуулаад аж төрөөд явна. Эдийн засгийн голлох хоёр дахь салбар бол хөдөө аж ахуй. Корона байсан ч байгаагүй ч мал нь үржээд өсөөд байх давуу талтай.

Ямар эрсдэл байна вэ гээд харахаар тэгтлээ гутранги өнцөг бол алга. Манайх шиг хүн ам цөөн, тархмал суурьшилтай улсад корона дэгдлээ гэхэд тархац нь удаан байх магадлалтай. Харин жирийн хүмүүст гадагш явах, хуралд суух, сургалт судалгаанд оролцох гэх мэтээр хувь хүний хувьд дэлхийтэй харилцахад хэцүү болчихлоо.

-Хөрөнгө оруулалт тасарчихлаа. Оюу толгойгоос өөр гялайх төсөлгүй гучин жил боллоо гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Хөрөнгө оруулалт тасарсан гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Ирэх сонгуулиар аль ч нам ялсан улс төрийн тогтворгүй байдал Монголын сул тал хэвээр үргэлжилнэ гэсэн таамаг, төсөөлөл бий. Энэ том эрсдэл биш үү?

-Оюу толгойгоос өмнө манай улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж ер нь байгаагүй.

Оюу толгой ганц том хөрөнгө оруулалт гэдэг үнэн л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр энэ том төсөл зогсвол эргээд гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүй гэсэн хэцүү байдал руугаа орно. Энэ утгаараа улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалтгүй орон болчихвол маш том эрсдэл.

Улс төрийн хүчнүүд Оюу толгойг шүүмжилдэг ч гэлээ бодит байдлыг ойлгодог байх гэж найдаж байна. Гэрээ хэлэлцээрийн үед янз бүрийн асуудал яригддаг боловч төсөл үргэлжлээд яваа онцлог бий.

-Өнгөрсөн гучин жил ганцхан том төсөлтэй явсаар өнөөг хүрлээ. Сая Таван толгой дээр IPO хийнэ гэж байснаа засаг ухралт хийчихлээ. Энэ янзаараа бол том төслүүд явахааргүй зураг харагдаж байна. Том төслүүдээ урагшлуулах бодитой гарц гэвэл танд санаа шийдэл байна уу?

-Том төслүүдийн тухайд маш олон яам тал талаасаа оролцдог. Ийм оролцоо байх нь зөв ч хоорондынх нь уялдааг сайжруулж зангидахгүй бол ажил урагшлахгүй. Уялдааг хангах гарц нээгдсэн.

Тавдугаар сарын 20-ноос хойш Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэж байгуулагдах ёстой. Үндсэн хуулиар ийм боломж нээгдэж байгаа. Энэ яамны хувьд харьцангуй том төслүүдийг хариуцах болов уу гэж харж байна.

Манай улсад яам нь нэг талаасаа салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг байгууллага юм шиг, нөгөө талаасаа улс төрийн нөлөөнд ажилладаг юм шиг харагддаг.

Тэр утгаараа нэг том төсөл дээр гэхэд л маш олон төрлийн улс төр, бизнесийн сонирхлууд холилдоод байдаг. Өнөөдүүл нь хэл амаа ололцохгүй бол төсөл урагшилдаггүй. Тэгэхээр аль нэг шатанд энэ сонирхлуудыг нэгтгэх, зохицуулах, аль нэгийг нь зөвшөөрөхгүй байх хатуу гар хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг хариуцсан намаас үл хамаарсан бүтэц бий болгох хэрэгтэй гэх мэт санаа оноо дуулддаг. Таныхаар ийм боломж бий юү?

-Байхгүй. Сүүлийн үед зөвхөн Монголд биш дэлхий даяар мега төслүүд хэцүү болсон л доо. Хэвлэл мэдээлэл, сошиалын хөгжлөө дагаад олон ашиг сонирхлууд ил тод гараад ирчихсэн. Өмнө нь ийм зүйлийг хүчээр дардаг, эсвэл мэддэггүй гэх мэт асуудал байсан.

-Аль аль талын ашиг сонирхлыг хангах гэсэн том асуудалтай нүүр тулсан гэж үү?

-Тэгж ойлгож болно. Сүүлийн үед мега төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх талын ашиг сонирхлыг нэгтгэх нь чухал гэж ярьдаг болсон.

-Сүүлийн асуулт. Саарал, хар жагсаалтаас гарах хугацааг хэзээ гэж харж байна вэ?

-Сонгуулиас өмнө бол амжихгүй.

Шинээр бүрдсэн УИХ тодорхой хуулиудад зохих өөрчлөлтийг оруулбал энэ жилдээ аль аль жагсаалтаас нь гарах боломж техникийн хувьд бололцоотой. Хар жагсаалтын тухайд гэхэд Европын комиссоос наймдугаар сарын 31-н гэхэд шийдвэрээ гаргаарай гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ хугацаанд нь амжиж шийдвэрээ гаргавал боломж байгаа гэсэн үг. 

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Ч.Хашчулуун: Хар жагсаалтад орсноор Монголд хэрэгжих ямар ч төсөл Европын холбооноос санхүүжилт авч чадахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 11 сарын 27, 20 цаг 13 минут
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

2026 оны 11 сарын 27, 19 цаг 36 минут
2026 оны 11 сарын 27, 18 цаг 39 минут
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани