Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан хууль бус мөнгө Монголыг хар жагсаалтад оруулсан гол буруутан

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан хууль бус мөнгө Монголыг хар жагсаалтад оруулсан гол буруутан

 

Хаяанд ирсэн УИХ-ын ээлжит сонгуулиас болж улс төрийн зарим хүчин улсаа нураахаас ч буцахгүй болчихжээ. Уг нь сонгуулийн маргааш нар мандана, Монгол Улс мөнх оршино. Гэвч сонгуулийн наана оноо цуглуулах гэсэн улс төрийн хүчнүүд эдийн засгаа унагаж мэдэх олон сэдвийг сэвж байна. Тэрний нэг нь Европын холбооны  хар жагсаалтад Монгол улс орсон гэх асуудал.  АН-ынхан анх гаргаж тавьсан энэ сэдэв угтаа бол АН-ын өөрсдийнх нь л бохир мөнгөний схемтэй холбоотой юм. Энэ тухай хожим дэлгэрэнгүй өгүүлэх учраас эхлээд "Хар жагсаалт”-ын талаар товчхон дурдъя. 

Нэгд, Европын холбооны "Хар жагсаалт” гэсэн зүйл огт байдаггүй. Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа энэ талаар маш тодорхой хэлсэн байна. Тэрээр "Гуравдагч орнуудын хувьд Европын холбооны хар жагсаалт гэж байхгүй. Бид улс орнуудын өнгөөр ялгадаггүй. Харин Европын холбооноос "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт" гэж гаргадаг. Тэрхүү жагсаалтаа FATF -аас гаргасан жагсаалттай харьцуулах тал дээр анхаарч байна. Европын холбооны гаргадаг "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт" 2016 онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн явдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн FATF-ын жагсаалтаас нэлээд хуучирсан болохыг илтгэж байна. Монгол Улсын хувьд FATF-ийн "эрчимтэй хяналтад” буй орон хэвээр байсан тул Европын холбоо "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт”-аа шинэчлэхдээ нэмэх шаардлагатай болсон” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэгэхээр байдаггүй "Хар жагсаалт”-аар Монголын эдийн засгийг дотроос нь унагах PR-ыг сөрөг хүчин явуулж байх шиг. 
 
Хоёрт, "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт”-ын тухайд тайлбарлах ёстой байх. Европын холбооны зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд маш нухацтай ханддаг. Энэ бол Холбооны хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг асуудлуудын нэг юм. Тиймээс ч онцгой анхаардаг гэдгийг Траян Лауренцю Христеа онцолсон байна. Тэгвэл Монгол Улс яаж яваад ийм асуудалд нэр холбогдчихов гэдэг анхаарал татна. Энэ бол улс орны эдийн засагт өгч байгаа үнэлгээ огтоос биш бөгөөд хууль бус мөнгөний сүлжээтэй холбоотой асуудал юм. 
Тэгэхээр их хэмжээний хууль бус эх үүсвэргүй мөнгөтэй холбоотой ямар хэрэг болсныг эргэн санах ёстой. Түрүүн түр хойш тавьсан үндсэн сэдэв рүүгээ хүссэн, хүсээгүй орж байна гэсэн үг л дээ. 
Улсаараа эх үүсвэргүй мөнгөний хэрэгт холбогдоно гэхээр ердөө ганцхан л бодит жишээ байна. Тэр бол уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирсэн гэх 2012 оны үйл явдал. Өөрөөр хэлбэл, АН эрх барьж байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас  худалдаж авсан гэх "Монголиан коппер корпорейшн”-ын хөрөнгө босгосон санхүүгийн схем л Монгол Улсыг өнөөдөр "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” руу түлхжээ. 
 
 
 
АН засаглаж байсан 2012 онд нийтдээ 400 сая 270 мянган ам.доллароор "Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн гэх боловч үнэн хэрэгтээ төрийн мөнгөөр "Эрдэнэт” үйлдвэрийг хувьдаа  авсан байж болзошгүй ноцтой баримт дэлгэгдэж байсныг олон нийт санаж байгаа биз ээ. "Худалдаа хөгжлийн банк 400 сая 270 мянган долларыг хаанаас босгосон бэ?” гэдэг асуулт өнөөдөр Монгол Улс "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” руу гулсах гол шалтгаан юм. 
 
 
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед "Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан нь тогтоогдсон. Нарийн задалбал, эхний 183.6 тэрбум төгрөгийг 2016.02.26-нд Сангийн яамнаас вексель буюу өрийн бичиг бичиж гарсан байна. Энэ мөнгө "Кью Эс Си” зэрэг хэд хэдэн компаниар дамжиж "Монголиан коппер корпорейшн” компани буюу "Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшинд очжээ. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар ч мөн л замаар "Монголиан коппер корпорейшн”-д очсон байна. Харин Монголбанкны тухайд хоёр удаагийн өрийн бичгээр 200 тэрбум төгрөг гаргасан нь "Кью Эс Си” зэрэг компаниудаар дамжин эцсийн дүндээ Ц.Пүрэвтүвшин захиралтай "Монголиан коппер корпорейшн” компанийн дансанд орсон байна. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 111.2 сая ам.долларын зээл авсан хэд хэдэн компани зээлсэн мөнгөө өмнөх схемийн дагуу Ц.Пүрэвтүвшингийн дансанд хийжээ. Нэг банк ийм хэмжээний барьцаагүй зээл гаргаснаар актив нь унаж, Банкны тухай хууль ноцтой зөрчигдөж байхад Худалдаа хөгжлийн банкныхан өөрсдөө байтугай Монголбанк ч давхар хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Төв банк хууль зөрчиж 200 тэрбум төгрөгийн өрийн бичиг бичиж өгөөд зогсохгүй Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.доллар компаниудад барьцаагүй зээлснээс яг найм хоногийн дараа тус банкинд 13 тэрбум төгрөгөөр зузаатгал хийсэн байна. Хөгжлийн банкны тухайд 71.3 сая ам.долларыг "Кью Эс Си”, 51.3 сая ам.долларыг "Хөтөл цемент” компанид зээлсэн нь эцсийн дүндээ өнөөх схемээр дамжин Ц.Пүрэвтүвшинд очсон байна.
Ийм луйврын схемээр АН-ынхан "Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд өгснөөс болж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудалд Монгол Улс өнөөдөр хутгалтаад байна. Нөгөө талаас ийм улс төрийн хүчин сонгуулийн мөнгө босгохдоо ч эх үүсвэргүй 100, 100 сая төгрөг гишүүдээсээ татаж байгаа нь Европын холбооны хараанд өртөх болсон гол шалтгааны нэг юм. Үндсэндээ "Хар жагсаалт”-ын хариуцагчийг мөшгөхөөр АН руу л  орчихоод байна. 
 
 
Г.Хэрлэн

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан хууль бус мөнгө Монголыг хар жагсаалтад оруулсан гол буруутан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани