Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг 440 хувиар нэмэгдсэнийг зүгээр хараад суух уу

 
 

Хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг 440 хувиар нэмэгдсэнийг зүгээр хараад суух уу

 

  • Коронавирусээс болоод иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтож буйг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ нь хүрз бариад хууль бусаар газар ухаж буй үйлдлийг зөвтгөх шалтгаан биш ээ
  • 2017-2018 онд хйисэн тооллогоор улсын хэмжээнд нийт 24,347 га газар уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байв. Мөн 1491 байршлын 938.1 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүн гарчээ

Коронавирусийн хөл хорионы үеэр ажиглагдсан нэг сайн зүйл нь бүх төрлийн гэмт хэрэг эрс буурсан явдал байв. Оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.7 хувиар буурсан дүн. Хүн амь, хүчин, бүх төрлийн хулгай, дээрэм, залилан гээд муу муухай хэрэг бүхэн дандаа хасах үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэгчээр нэгэн гэмт хэрэг эрс нэмэгдсэн байх юм. Тухайлбал, ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 440 хувиар нэмэгджээ. Тийм ээ, та буруу уншаагүй, 4.4 дахин их буюу 440 хувиар нэмэгдсэн болохыг Цагдаагийн ерөнхий газрын веб сайтаас харж болно. 2019 оны эхний дөрвөн сард энэ төрлийн гэмт хэрэг 25 бүртгэгдэж байж. Тэгвэл он гарснаас хойш нинжа нартай холбоотой 110 хэрэг цагдаагийн байгууллагын хар дансанд оржээ. 2019 оны нийт үзүүлэлтийг (136) дөрөвхөн сарын хугацаанд давж гарах тун дөхсөн нь энэ. Ер нь нинжа нарын өдүүлсэн хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байна. 2013-2016 оны хооронд жилдээ 30-40 хэрэг бүртгэгддэг байсан бол 2017 онд гурав дахин өссөн байх жишээний. Харин энэ жилийнх бүх цаг үеийн сөрөг амжилтыг эвдэх нь бараг тодорхой болоод байна. ЦЕГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, уул уурхайн олборлолттой холбоотой хууль бус үйлдэлд хяналт тавих чиг үүрэгтэй Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулж ажилласан нь энэ төрлийн гэмт хэргийг ихээр илрүүлсэн давуу талтай. Сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн Сүхбаатар аймагт ашигт малтмал хууль бусаар олборлож, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан 43 иргэнийг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлэн баривчилсан. Сүхбаатар аймагт алт илэрлээ гэх цуу яриа дэгдсэн даруйд нинжа нар хэдэн зуугаараа зорин очсоныг аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч П.Лувсандорж учирлаж байв. Өнгөрсөн онд бүртгэгдсэн хэргийг аймгаар нь авч үзвэл, Сэлэнгэд хамгийн их буюу 38 хэрэг гарчээ. Үүний араас Ховд (22), Баянхонгор (14), Өвөрхангай (13), Төв аймаг (12) гээд үргэлжилнэ. Сэлэнгэ, Баянхонгор, Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг өсөх хандлагатай байгаа аж. Хүрз, зээтүү агсан байгаль руугаа халдах хэрэг нэмэгдээд буйн учир шалтгаан юундаа байна вэ? Олон хүчин зүйл нөлөөтэй ч хамгийн гол нь иргэдийн амьжиргааны түвшин муудсантай холбон тайлбарлаж болно.

Улсын эдийн засаг сайжирсан жилүүдэд нинжа нарын тоо толгой цөөрч, хямрал нүүрлэсэн, ажилгүйдэл газар авсан жилүүдэд нэмэгдсээр байгаа нь үүний нотолгоо. Энэ жилийн тухайд коронавирусийн цар тахлын улмаас улс орон даяар онцгой дэглэмд шилжиж, бизнесүүд зогсож, иргэдийн орлого багассан нь нинжа нарын арми эгнээгээ зузаатгахад хүргэсэн болов уу. "Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамааран хураан авч улсын орлого болгох зохицуулалтыг хуульд оруулж өгөх шаардлагатай байна. Манай Экологийн цагдаагийн албанаас энэ ажлуудыг хийгээд эхэлсэн. Үүнээс гадна хамгийн их анхаарах зүйл бол бичил уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай. Нөхөн сэргээлт хийхгүй байх, дутуу хийснээс үүдэн маш их сөрөг үр дагавар гардаг” хэмээн Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Ариунболд хэлсэн юм. Нэг хэсэг модны хулгай гаарахад мод тээвэрлэж явсан машиныг улсад шууд хураадаг болох зохицуулалтыг хуульд тусгаж байв. Ингэснээр дийлдэж өгөхгүй байсан модны хулгай эрс багассан. Сүүлд малын хулгайн хэрэгт дээрх зохицуулалтыг мөн тусгаж өгснөөр энэ хэрэг багассаар байгаа. Тэгвэл хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчныг сүйдэлсээр байгаа том толгойтой нөхдөд энэ мэт чанга хатуу арга хэмжээ авч байж номхруулна. Харин одоогийнх шиг хэдэн цаг саатуулж байгаад торгосон болоод явуулаад байвал нинжа нэртэй энэ нөхөд улам даварна. Угаас даварсаар байгааг статистик бидэнд хэлж өгөөд байна. Манайд улсдаа татвараа төлдөг, ном журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлтээ хийдэг ашигт малтмалын компани цөөнгүй бий. Харин үүний хажуугаар нинжа нэртэй сайн дурынхан хаа тааралдсан газраа ухаж сэндийчсэнээс болоод уул уурхайг нийтэд нь жигших хандлага газар авлаа. Хууль бусчуудын учруулсан хохирлыг тооцох аргагүй. 2017-2018 онд уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн газрын тооллогыг хийж байв. Энэхүү тооллогоор нийт 24,347 га газар уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байв. Мөн 1491 байршлын 938.1 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүн гарчээ. Үүнээс хойш ийм өргөн хэмжээний судалгаа хийсэнгүй, өнөөх газруудаа нөхөн сэргээж чадсан эсэх нь ч эргэлзээтэй. Коронавирусээс болоод иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтож буйг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ нь хүрз бариад хууль бусаар газар ухаж буй үйлдлийг зөвтгөх шалтгаан биш ээ. Даварсан нинжа нарт даруулга хэрэгтэйг 440 хувиар өссөн гэмт хэргийн үзүүлэлт бидэнд сануулаад байна.

Засгийн газрын мэдээ
 
Хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг 440 хувиар нэмэгдсэнийг зүгээр хараад суух уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

Өнөөдөр, 20:23
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

Өнөөдөр, 19:14
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

Өнөөдөр, 16:11
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

Өнөөдөр, 13:47
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

Өнөөдөр, 11:25
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

Өчигдөр, 19:44
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

Өчигдөр, 10:50
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут
2024 оны 03 сарын 25, 15 цаг 49 минут
2024 оны 03 сарын 25, 14 цаг 55 минут
Асгатын мөнгөний ордыг судалсан тайланг хүлээлгэн өгчээ

 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр Асгатын ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 23 минут
Хятадын нүүрсний зах зээлээр сонин юутай

 БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц анх удаагаа буурсан талаар эх ...

2024 оны 03 сарын 22, 20 цаг 18 минут
"Хүнсний ногооны үр нийлүүлэх" тендер шалгаруулалт зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА   Захиалагч: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба ...

2024 оны 03 сарын 22, 19 цаг 38 минут
Энэ парламент, Засгийн газар Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ

 Ураны хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр батална гэж ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 44 минут
Шингэрүүлсэн хийн экспортыг зогсоох Байдены шийдвэрийг эсэргүүцжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /TASS/. Байгалийн ...

2024 оны 03 сарын 22, 16 цаг 39 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК Мандал боомтоор нүүрс борлуулах арилжааг эхлүүллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 58 минут
“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

/2024.03.22/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ...

2024 оны 03 сарын 22, 15 цаг 16 минут
Зэсийн баяжмалын биржийн арилжааны талаар хэлэлцлээ

 Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд ...

2024 оны 03 сарын 22, 12 цаг 26 минут
“Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна

      "Rio Tinto” компани "Rincon” үйлдвэрийг 2022 онд ...

2024 оны 03 сарын 21, 15 цаг 50 минут
Зэсийн үнэ Шанхайн биржид тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.долларт хүрэв

 Дэлхийн гео эдийн засаг дахь хамгийн том өрсөлдөөнт зах зээл гэгдэх ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 40 минут
Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр ...

2024 оны 03 сарын 21, 13 цаг 39 минут
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн хөгшин ойг олжээ

 Их Британийн баруун өмнөд эрэг дээрх байцаас дэлхийн хамгийн хөгшин ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 19 минут
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

 Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах ...

2024 оны 03 сарын 20, 16 цаг 00 минут
С.Наранцогт: Аудитын газар баталгаажуулсан даруйд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах процесс эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 2023 оны ногдол ашгийг энэ сарын сүүл ...

2024 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Х.АЛТАЙ: Монгол Улс зэсийн томоохон тоглогч болно

 Энэ онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэсийг арилжаалахаар ...

2024 оны 03 сарын 20, 11 цаг 08 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани