Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

 

Францын судлаач Антойне Майрг 2011 оны наймдугаар сард болсон Олон улсын монголч эрдэмтдийн X Их хуралд "Монгол дайнд: Хөх тэнгэрийн доорх эдийн засгийн дайн” гэдэг илтгэл тавьж байжээ. "...Монгол Улс бол ашиглагдаагүй асар их хэмжээний эрдэс баялаг бүхий орон бөгөөд энэ нь гадаадын олон тооны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах стратегийн чухал давуу тал билээ. Гэвч энэ нь тус орныг ихээхэн шунал болон ашиг сонирхлын уулзварт аваачиж байна. Монгол бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бусдын шуналыг татсан орон болоод байгаа бөгөөд олон улс орон түүний баялгийг ашиглаасай гэж байж ядаж байна. Тийм эмзэглэл нь Монголын хувьд нэг талаар том боломж, нөгөө талаар аюул занал юм” хэмээж байв.
Франц судлаач эрхэм нөгөөх "...Алтан дээр суусан гуйлгачин” гэдэгтэй агаар нэг дүгнэлт хэлжээ.
Угтаа энэ үнэн. Үүгээр нь бид явж байна.
 
 
 
Монгол бол байгалийн баялгийн асар их нөөцтэй. Олон улсын судлаач, эдийн засагчдын 2013 онд манай улсын нөөцөөрөө хамгийн ихэд тооцогддог 15 эрдэс баялгийн түүхий эдэд хийсэн үнэлгээнд дурдсанаар 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум ам.долларын нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.долларын төмрийн хүдэртэй. Мөн хоёр тэрбум ам.долларын фосфор, 16 тэрбум ам.долларын цайр, 4.1 тэрбум ам.долларын уран, хоёр тэрбум ам.долларын мөнгөтэй гэжээ. Ерөнхийдөө 1.3 их наяд ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэсэн байна.
 
 
 
Манай улсад 80 төрлийн ашигт малтамлын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгджээ. Тухайлбал, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая, нүүрсний 175 тэрбум орчим тоннын нөөц батлагдсан байна.
Томоохонд нь гэвэл зэсийн Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Заамар, Олон Овоот, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг ордууд бичигдэнэ.
Энэ талаар Гавьяат хуульч Ц.Шаравдорж бичсэн номдоо хураасан байна.
Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийгээд 11 жил болж байна. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бодитойгоор оруулж IPO хийх гэж оролдоод 12 жил болж байна.
Аль аль нь бүтэлтэй болсонгүй.
Оюутолгойн ордоо яасхийж хэрэглэж байгаагаа бид мэднэ. Энэ ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2009 онд "Рио Тинто”, "Айвенхоу Майнз”-тай хийсэн.
 
 
 
Улс төрийн хүрээнийхэн, эдийн засгийн мэргэжилтнүүд тэр Засгийн газрыг Оюутолгойн гэрээг байгуулахын тулд хуйвалдаанаар байгуулагдсан гэж үздэг. Ингэж үзэх шалтгаан ч хангалттай бий.
 
 
 
С.Баярын тэргүүлсэн МАХН /МАН/ 2008 оны сонгуулиар дангаараа засаг барих 45 суудал авсан ч АН-ыг урьж хамтраад "Стандарт бус Засгийн газар”-аа байгуулж байлаа.
С.Баяр өөрөө С.Баярцогтыг Сангийн сайдаар нэрлэн урьсан байдаг. Тэр үед нь С.Баярцогт "Айваенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан нь хожим илэрсэн.
Мөн С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулснаас ердөө хорь гаруйхан хоноод чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт "...Тэр үед УИХ, Засгийн газрын шийдвэрээр гурван сайд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр би яахаараа ганцаараа буруутгагдаад явдаг юм бэ” гэсэн агуулгатай зүйлийг ярих болсон. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт өнөөдөр Дундговь аймгат нэр дэвшихээр болсон Сү.Батболдын сонгуулийн санхүү хариуцсан даргаар ажиллаж байна. Тэр үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Л.Гансүх өөр асуудлаар хэлмэгдэж шоронд орсон. Түүнээс хойш нам жимдүүхэн амьдрах болсон.
Үнэнийг хэлэхэд С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ашиггүй болсон. Үүнийг улстөрчид ч, эдийн засагчид ч нэгэн дуугаар хэлдэг. Ордоосоо 34 хувийг эзэмшиж ашиг хүртэнэ гэсэн Монгол Улс өнөөдөр "Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан хүүтэй зээлийн хамтран төлөгч болж хувирсан. Хэн нь хөрөнгө оруулагч вэ гээд яривал их юм бий.
 
Хөрөнгө оруулалтын гэрээ хуудуутай байна гэдгийг 2016 оноос хойш УИХ, ҮАГ, АТГ тус тусдаа шалгасан. Харамсалтай нь шалгалтын дүн ижил гарсан гэдэг. Тодорхой хэлбэл, Монголд ашиггүй, бас алдагдалтай гэрээ болсон бөгөөд гэрээний хүрээнд авлига, албан тушаал, ашиг сонирхлын маш их зөрчил илэрсэн байгаа юм. Үүн дээр 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Дубайд очиж зурсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг зүйл нэмэгдэнэ. Бас л Монголдоо халгаатай "бичиг” дээр гарын үсэг зурцгаажээ.
Өнгөрсөн жилийн өдийд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан дүнг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир УИХ-ын гишүүд ч танилцаж амжаагүй шахам байсан дүгнэлтийг "Оюутолгой” ХК-д илгээсэн. Нөгөөдүүл нь Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд хариу тайлбар ирүүлчихсэн байв.
Удалгүй Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-д орж ирээд 2019 он дуустал Оюутолгойн шалгалтын дүнг нам гацаасан. Үндсэн хуулийн өөрчлөлт нь явцын дунд нэмэлт өөрчлөлт болж хувираад арайхийн дууссаны дараа Оюутолгойн шалгалтын дүгнэлт дахин хэлэлцэж эхэлсэн ч дахиад нам гацсан. Үнэнийг хэлэхэд энэ бүхэн санаандгүй явдал ерөөсөө биш юм. Оюутолгойг ярихаар л Монголын төр ямар нэг байдлаар гуйвж дайвж, бултаж зугтаж байдаг зүй тогтолтой болчихсон.
Шулуухан хэлэхэд, "Рио Тинто”-гийн эрх ашгийг хамгаалагчид Монголын төрд хэдэн арваараа бугшсаар байна. Нэрс нь ч тодорхой. Хамгийн гол нь "Рио Тинто”-гийн төлөө "амиа өгөхөөс ч буцахгүй” хэдэн улстөрч бий.
Монголын улстөрчид, төрийн түшээдийн оролцоотой хөдөлдөг ч үгүй нэг төсөл бол Тавантолгойн нүүрсний ордын IPO юм.
 
 
 
Улс төрийн хөшигний цаадах яриагаар бол Тавантолгойн төслийн гэрээ Оюутолгойн гэрээний дараахан хийгдэх байжээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдсэн тохироогоор эхлээд Оюутолгой, дараа нь Тавантолгой "хөдлөх” ёстой байсан гэдэг. Тавантолгойг авах компани нь ч тодорхой. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг "дүлий цэрэг” Тавантолгойн төслийг хөдөлгөөгүй гэдэг. Тиймээс түүний Ерөнхий сайдаас огцорсон нь Тавантолгойтой холбоотой болж таарч байгаа юм. Н.Алтанхуягийг явсны дараа Тавантолгойн төсөл УИХ-д орж ирээд унасан. З.Энхболд өнөөдөр "...Тэр бол миний гавьяа” гэж PR-даж буй.
 
 
 
Хориод хоногийн өмнө "Эрдэнс Тавантолгой Майнинг” ХХК-иар дамжуулж хийх гэж байсан IPO босгох ажил бас унасан. 80 хувьтай явж байсан ажлаа Ерөнхий сайд нь өөрөө татаж унагасан гэхээр бас л чамгүй том хүч нөлөөлжээ гэсэн үг.
Ийм маягаар хоёр "толгой”-н асуудал лав гацаад, зогсоод явахгүй болоод байгаа. Нөгөөх Франц судлаачийн хэлснээр "...Монгол бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бусдын шуналыг татсан орон болсон нь нэг талаар том боломж, нөгөө талаар аюул занал” гэдэг л болчихоод байна.
Боломжийг цөөхүүлээ хүртээж бүгддээ аюул занал учруулаад байгаа нь 2008 оноос хойш Тавантолгойн төслийг гацаасан, 2009 оноос хойш Оюутолгойг "Рио Тинто”-гийн аманд аваачиж хийсэн Монгол төрийн түшээд хийгээд түшээ асангуудтай холбоотой. Бүр нарийсгавал энэ хооронд Монголыг ээлжлэн удирдсан МАН, АН холбогдоно.
Учир нь Оюутолгойн ашгийг гадагшаа урсахад, Тавантолгойн ашгийг нэг, хоёр ам.доллараар хүртэх сонирхолтой нэр бүхий улстөрчид МАН-д ч бий, АН-д ч байна.
Тиймээс цорын ганц хөшиггүй үнэн гэвэл МАН, АН хоёр байгаа цагт монголчууд Оюутолгойгоос ашиг авахгүй. Тавантолгой ч ялгаагүй. Манай улс "гурван үсэгтэй компани” бус сая эхлүүлээд явж байснаараа гадаадын Хөрөнгийн бирж дээр IPO хийж  хөрөнгө босгосон бол монголчууд бид тун удахгүй Тавантолгойн үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэх байсан юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Монголын нүүрсний экспорт 50 гаруй хувиар уналаа

 Монголын нүүрсний экспорт он гарснаас хойш эхний долоон сарын ...

Өнөөдөр, 13:48
Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

 Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн ...

Өнөөдөр, 12:56
Богд уулын тусгай хамгаалалттай газрыг хятадуудад зарсан ноцтой гэмт хэргийг илрүүллээ

 Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалтын газрыг хятадуудад ...

Өнөөдөр, 12:53
Нүүрсний салбар нүүрээ буруулах уу

 Монголын экспортын гол гялайж гялтайх зүйл нь нүүрс. Хар өнгийн энэ ...

Өнөөдөр, 12:48
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

 Францын өмнөд нутгийн Марсель хотоос 65 км-ийн зайд орших "Кадараш” ...

Өнөөдөр, 09:38
Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

 УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд ...

Өчигдөр, 15:12
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

2020 он гарсаар Монгол Улсын экспортын хэмжээ буурсаар байгааг Гаалийн ...

2020 оны 08 сарын 04, 12 цаг 53 минут
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

Сонгуулийн өмнө шатахууны үнэ огцом хямдарч, 1320 төгрөг болсон. ...

2020 оны 08 сарын 04, 12 цаг 47 минут
АИ 92 шатхахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

 Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад ...

2020 оны 08 сарын 04, 12 цаг 09 минут
Хөмрөгийн үржлийн хоёр шинэ нутгийг олж илрүүлжээ

 Дэлхийн хэмжээнд устаж болзошгүй ангилалд багтсан Янковскийн ...

2020 оны 08 сарын 04, 11 цаг 18 минут
2020 оны 08 сарын 04, 11 цаг 09 минут
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

 Унци алтны өчигдрийн хаалтын ханш 1973.07 ам.доллар байв. Хэдхэн ...

2020 оны 08 сарын 04, 11 цаг 09 минут
Тосон хулстайн байгалийн нөөц газраас хадлан бэлтгэхийг хориглов

 Дорнод/МОНЦАМЭ/.Цагаан-Овоо сумын Засаг даргын А/58 дугаар ...

2020 оны 08 сарын 04, 10 цаг 28 минут
Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өглөө

 Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ...

2020 оны 08 сарын 04, 09 цаг 49 минут
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Эдийн засгийн ерөнхий төлөв   Олон улсын валютын сангийн таамгаар ...

2020 оны 08 сарын 03, 17 цаг 10 минут
Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ...

2020 оны 08 сарын 03, 17 цаг 00 минут
Эх дэлхий юу, их мөнгө үү?

Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд жилд дунджаар 300 сая тонн хуванцар савыг ...

2020 оны 08 сарын 03, 13 цаг 48 минут
УУХҮ-ийн сайд Rio Tinto Mongolia компанийн төлөөлөгчидтэй уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Rio Tinto Mongolia компаний ...

2020 оны 08 сарын 03, 12 цаг 51 минут
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа ...

2020 оны 08 сарын 03, 12 цаг 16 минут
2020 оны 08 сарын 03, 12 цаг 12 минут
“АГМ майнинг” ХХК малчдын өвөлжөөг булааж Алтан ууланд эзэн суухыг санаархаж байна

 ТВ8 телевизээс бэлтгэн хүргэдэг "Экологийн цаг” нэвтрүүлгийн шинэ ...

2020 оны 08 сарын 03, 11 цаг 57 минут
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой ...

2020 оны 08 сарын 03, 11 цаг 57 минут
Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

 Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа аваад яг нэг сар ...

2020 оны 08 сарын 03, 11 цаг 49 минут
“Рио Тинто” Австралийн уугуул иргэдийн түүхэн өвийг сүйтгэжээ

 Англи, Австралийн хамтарсан "Рио Тинто” компани төмрийн хүдрийн ...

2020 оны 08 сарын 01, 17 цаг 41 минут
Роман Абрамович алтны компанийн хувьцааг худалдана

 Оросын тэрбумтан Роман Абрамович Highland Gold нэртэй алтны ...

2020 оны 08 сарын 01, 15 цаг 46 минут
Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

 Оросын Сибирьт дэгдсэн ойн их түймэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын ...

2020 оны 07 сарын 31, 18 цаг 10 минут
Т.Идэрхангай: Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны зуны ордныг илрүүллээ

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотыг илрүүлж, үргэлжлүүлэн ...

2020 оны 07 сарын 31, 11 цаг 53 минут
"Салхитын мөнгөний орд"-ын гэх хэрэгт холбогдсон шүүгч нарт хоёр жил хорих ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ...

2020 оны 07 сарын 30, 12 цаг 53 минут
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 41 минут
Т.Баярхүү: Улсаа газар нутаггүй болгосон нь түүхэн гэмт хэрэг

 "Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 03 минут
Монгол нүүрсний зах зээл орос "ах нарт" шилжлээ

Урд хөрш энэ оны эхний хагасын статистик дүн мэдээлээ танилцуулжээ.  ...

2020 оны 07 сарын 29, 14 цаг 14 минут
Шатахуун ачсан машин онхолдож, 200-300 литр нь асгарсан байсныг аюулгүй болгожээ

 Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна. ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 15 минут
Монголын нүүрс экспорт буурч, Австрали, Оросынх өсчээ

2020 оны эхний хагасын нүүрс экспортын дүн мэдээнүүд гарчээ. Корона ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 10 минут
Хууль бус гар аргаар алт олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо

Экологийн Цагдаагийн Албанаас Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 47 минут
Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

 Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг бол Монгол Улсын хууль ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 25 минут
Фото: Дорноговь аймгийн "Нүдэнгийн хонхор"

Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 80 км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 17 минут
Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 11 минут
Алтны үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

 Дэлхийн улс орнууд тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 05 минут
Эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй болгох төсөл дээр 35 орон хамтарч байна

Франц улсад олон улсын туршилтын термо цөмийн реактор угсрах ажил эхэлжээ. ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 03 минут
Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр их бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш ...

2020 оны 07 сарын 29, 11 цаг 31 минут
А.Энхжин: Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн ...

2020 оны 07 сарын 29, 10 цаг 47 минут
УОК-оос өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн ...

2020 оны 07 сарын 28, 18 цаг 19 минут
Цахилгааны утсанд хамгаалалт хийж шонхор шувуудаа аварахгүй бол тогонд цохиулж үхээд дууслаа!

Монгол орны өндөр хүчдэлийн түгээх шугамд махчин шувууд ялангуяа идлэг ...

2020 оны 07 сарын 28, 14 цаг 55 минут
УОК-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд

Улсын Онцгой комисс өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ...

2020 оны 07 сарын 28, 13 цаг 26 минут
ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Далайд гарцгүй Монгол Улсын уул уурхайн боломж

Уул уурхайн салбарын чиг хандлага, технологийн дэвшил, зах зээлийн нөхцөл ...

2020 оны 07 сарын 28, 13 цаг 01 минут
Н.Энхбаяр: Байгалийн баялгийг төрийн мэдэл, төсвийн мөнгөнөөс салгах хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шинэ төмөр замын бүтээн ...

2020 оны 07 сарын 28, 12 цаг 41 минут
АХБ Монгол улсад нэмж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 44 минут
Дээд шүүх: Д.Баярсайхан нарт холбогдох ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 24 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани