Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв

 

 

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан "Эрдэнэс Таван толгой” ХК 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараахаар болсон. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй.

Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм. Иргэд хувьцааны мөнгөө авахдаа, үнэт цаасны компанид дансаа нээлгэх ёстой. Өдгөө нийт иргэдийн ердөө 1/5 нь 1072 хувьцааны дансаа баталгаажуулаад байна. Тиймээс иргэдэд хэрхэн дансаа нээлгэх, баталгаажуулах талаар мэдээлэл өгөх үүднээс сурвалжлага бэлтгэлээ. Эхлээд бид 1072 мэдээллийн төв дээр очсон юм. Энэ төв иргэдэд 1072 хувьцааны талаар мэдээлэл, зөвлөмж өгдөг билээ. Биднийг ороход тав, зургаан оператор ажилтан суусан байгаа харагдана.

Бид наад талаасаа хамгийн эхний эгнээнд суух мэдээллийн ажилтан дээр очлоо. Тэрээр утсаар ярингаа бидэн рүү толгой дохин сандал авч суухыг хүслээ. Тус төвд өдөртөө 100 гаруй иргэд ирж, зөвлөмж авдаг гэнэ. Мэдээллийн төвийн ажилтан "Эхлээд та регистрийн дугаараа өгнө үү. Таны дансанд хэдэн хувьцаа байгааг шалгаж өгье” гэлээ.

Тэрээр "Ногдол ашиг гэдэг энгийнээр бол аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа хуваарилахыг хэлнэ. Энэ жил "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн нэг ширхэг хувьцааны ногдол ашиг 90 төгрөг. Тэгэхээр та өөрийн хувьцааны тоог 90 төгрөгөөр үржүүлж, авах ногдол ашгийн хэмжээгээ тооцоолох юм. Тухайлбал, 1072 хувьцааг 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашгийг та авна гэсэн үг. Хувьцаагаа онлайнаар шалгах даа www.1072ETT.mn веб сайт руу орж, регистрийн дугаараараа шалгах боломжтой” гэв.

 

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ИРГЭД БРОКЕРИЙН КОМПАНИ ДЭЭР ОЧИЖ ДАНСАА НЭЭЛГЭХ ЁСТОЙ

Мэдээллийн ажилтны зөвлөж байгаагаар "Одоогоор Монгол Улсад 52 брокерийн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниудаас 12 нь онлайнаар данс нээж байна. Биечлэн очих бол иргэний үнэмлэхтэйгээ брокерийн компанид очиж, хураамжаа төлөөд дансаа нээлгэнэ. Брокер болгон харилцан адилгүй үнэтэй. 5000-10000 төгрөгийн хураамжтай данс нээж байгаа. Учир нь үйлчилгээний төрөл гэх зүйлсээс хамаараад харилцан адилгүй үнэтэй. Иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний төрлөөсөө шалтгаалаад хураамжийн мөнгө янз бүр байдаг. Илүү их мэдээлэл зөвлөгөө өгдөг газрууд нь илүү үнэтэй, арилжаанд төдийлөн оролцдоггүй, зөвхөн дансны үйлчилгээ үзүүлдэг нь хямд байна. Тэгэхээр иргэд эдгээр компаниас сонгохдоо аль болох Монголын хөрөнгийн биржийн сайт дээр гишүүн брокерүүдийн жагсаалтаас арилжааны идэвхийг нь хараад, хэр их идэвхтэй арилжаанд оролцдог, арай олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудаас харж байгаад сонголтоо хийвэл зүгээр. Бидний зүгээс энэ нь сайн, тэр нь муу гэдэг зааварчилгааг өгөхгүй. Иргэд өөрсдөө сонгоно. Бүх хувьцаат компани ногдол ашигаа яаж тараадаг вэ гэдэг зарчмаар тухайн брокер дээр бүртгэлтэй байгаа иргэдийн дансаар дамжуулж ногдол ашгаа тараана. Тиймээс эхний ээлжинд иргэд маань брокер компаниуд дээр очиж дансаа нээлгэх ёстой. Ингэхдээ байнга ашигладаг арилжааны банкны дансаа өгөхөд таны өгсөн дансаар дамжуулаад ногдол ашиг тань орно. Одоогоор хүмүүсийн дансанд ногдол ашиг ороогүй байгаа” гэсэн юм.

ИРГЭДИЙН 1072 ХУВЬЦААНЫ ДАНСЫГ БАТАЛГААЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашиг тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн хувьцаа эзэмшигчийн өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжин орохоор болсон. Гэтэл одоог хүртэл иргэдийн дансанд ногдол ашиг ороогүй байгаа юм. "Эрдэнэс Таван толгой" компанийн зүгээс иргэдийн хувьцааны мөнгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор иргэдийн өгсөн дансыг давхар тулгах ажил хийгдэж байгаа аж. Давхардаж байгаа данс байна уу, дансны дугаар нь тухайн хүнийх мөн үү гэдгийг нягталж байгаа гэнэ. Одоо иргэдийн 1072 хувьцааны дансийг баталгаажуулах ажил үргэлжилж байна.

Иргэд өөрийн байгаа газартаа хамгийн ойр брокерийн компанийг 1800-1072 дугаараас асуух боломжтой юм. Бид хамгийн ойр байрлах брокерийн компанийг зорилоо. Тусгаар тогтнолын ордны ард байрлах "Сити" товерийн 18 давхарт "Гүүдсек” брокерийн компани үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Биднийг ороход "Таны данс мөн үү, энэ данс давхар ашиглагддаг юм байна” хэмээн брокерууд данс тулгалтын ажлаа хийж байлаа.

Данс нээлгэхэд брокерүүд иргэдээс дансны дугаар, эцэг эхийн нэр, гар утасны дугаар гэх анхан шатны мэдээллийг авдаг юм байна. Бүрдүүлэх бичиг баримт гэвэл ердөө иргэний үнэмлэхээ аваад очиход болно. Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн бол улсын бүртгэлээс шүүлгэх боломжтой. "Гүүдсек” брокерийн компанийн хувьд 7500 төгрөгийн хураамж авдаг юм байна.

Үнэт цаасны данстайгаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбосон иргэдэд тэргүүн ээлжинд ногдол ашиг шилжин орох аж. Тиймээс данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан үнэт цаасны данстай холбосон банкны дансны мэдээллээ шалгах, буруу тохиолдолд шинэчлүүлэх шаардлагатай.

"Гүүдсек” үнэт цаасны компанид 2008 оноос хойш дансаа нээлгэсэн 400 гаруй мянган харилцагчид дараахь гурван алхмын аль нэгээр банкны дансны мэдээлэл болон хувийн мэдээллээ зөв эсэхийг шалгах, шинэчлэх боломжтой. Фэйсбүүк мессенжерээр m.me/goodsechelp хаяг дээр дарж регистрээ оруулан шалгах, баталгаажуулах. Цахим хаягт хандан шалгах, баталгаажуулах www.good­sec.mn/confirm,. Хэрэглэгчийн систем болох www.goodsec.mn/login хаягт хандан үнэт цаасны данс нээлгэх үед олгогдсон нэр нууц үгийн тусламжтай нэвтэрч шалгах, баталгаажуулах боломжтой гэнэ.

И-БАРИМТ АППЛИКЭЙШНЭЭР ИРГЭД НОГДОЛ АШГАА АВАХ БОЛОМЖТОЙ

"1072 хувьцаа мэдээллийн төв"-ийн менежер Э.Баатарцогоос энэ талаар тодруулахад "Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо хоёр сая 512 мянга болсон бөгөөд үүнээс хоёр сая 36 мянган иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцааны данс гэдэг нь зөвхөн 1072 хувьцааны ногдол ашиг авах төдийгөөр хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлд арилжаа эрхлэх боломж гэж харах хэрэгтэй. Монголчууд маань 1992 оноос хойш санхүүгийн зах зээлээс банктай л хамгийн ойр харилцаж ирсэн харин хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт тун тааруу. Тийм учраас хувьцааны данс нээхийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байна. Тухайн иргэн брокер диллерийн компанид дансаа нээлгэснээр Монголын хөрөнгийн бирж дэх 200 гаруй компанийн худалдан авч, арилжаа хийж ашиг олох боломжтой гэдгийг дурдах ёстой.

Бид өмнө нь 1072 хувьцааны данс нээхийн тулд заавал брокер диллерийн компанид дансаа нээлгэхийг шаардаж байсан. Одоо бол Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор заавал дансаа нээлгэхгүй байх боломжийг бүрдүүллээ. Энэхүү шийдэл нь и-баримт аппликэйшн юм. Ингэснээр хувьцааны дансгүй иргэд ногдол ашгаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр авах юм.

И-баримтад 1.3 сая гаруй иргэдийн банкны данс баталгаатай бий. Иргэд энэхүү дансаараа НӨАТ-ын буцаан олголтоо авдаг. Энэхүү дансаараа иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой учраас бүртгүүлээд баталгаажуулах ёстой. Манай иргэдийн дийлэнх нь и-баримт системийг ашиглаад сурчихсан учраас хүндрэл бэрхшээл үүсэхгүй” гэлээ.

С.ЛХАМСҮРЭН

Өдрийн сонин


Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани