Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хүмүүс бол вирус” буюу эко фашистуудын довтолгоо

 

ЦАР ТАХАЛД "НАЙДАГСАД”

Дэлхийн дулаарал хүн төрөлхтөнд заналхийлж, аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засаг агаар, хөрс, ус бохирдуулж, байгалийн баялгийг цөлмөж, үндэстэн дамнасан корпорацууд НҮБ болон улс орны эрх баригчдаас илүү ноёлж байна... Шинэ Зеландын сүмд гал нээсэн террорист Брентон Таррент ингэж боддог. АНУ-д олон хүний аминд хүрсэн Патрик Крусиус ч мөн адил. Эко фашизм хэмээх үзэл санааг дэмжигчид зөвхөн энэ хоёроор ч хязгаарлагдахгүй, олон нийтийн сүлжээ, харилцааны хэрэгслүүдэд суурилсан томоохон бүлэг, төлөөлөл бий болжээ. Дэлхий дахинд дэгдэж буй коронавирусийн халдвар бол хүн төрөлхтний тоог цөөлөх том, чухал үзэгдэл болно гэж тэд "найдаж” байна. Эко фашизм юунаас эхтэй, тэд чухам юу зорьдогийг бид онцоллоо. 

 "Хөөх, эх дэлхий эргэн сэргэж, агаарын бохирдол буурч, ус цэнгэгшиж, амьтдын зоо тэнийж байна. Коронавирус бол эх дэлхийн вакцин, харин бид л вирус” гэсэн пост олон нийтийн сүлжээнд санаанд оромгүй өндөр хандалт авч,олны анхаарлыг татлаа. Үүний араас яг ийм агуулгатай хэдэн мянган сэтгэгдэл, пост, хошин зураг хөвөрлөө. Гудамж талбай, уул толгод, тал, хот суурингаар нэг холхих хүмүүс үгүй болсонд талархсан, баярласан ийм сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээний нэг л давалгаа болж үлдэх байсан ч байж мэднэ. Харин энэ давалгааг эко фашистууд "сэвж”, байгаль орчин, эх дэлхийнхээ төлөө хүн төрөлхтнийг тоог цөөлөх ёстой гэж дэвэргэлээ. Тэдний хувьд коронавирусийн тархалт бол үүнд нөлөөлж чадах зүйл гэнэ. 
Качинский ба түүний нөхөд 

Экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийг чамгүй олон хүн дэмждэг. Тиймдээ ч саяхныг хүртэл "эко фашист” гэгч ёж, доромжлол үг төдий л байв. Зүүний үзлийг баримтлагч-экологч, туйлшрагчдыг л ингэж хэлдэг байсан. Харин жилийн өмнө Шинэ Зеландын лалын шашны сүмд халдсан Брентон Таррент 50 гаруй хүн рүү гал нээхийнхээ өмнө 74 хуудас бүхий тунхагийг долоон том редакц руу илгээжээ. Гэмт этгээд үндэстний хувьд ч, байгаль орчин, экологийн хувьд ч цагаан арьстнууд тусгаар тогтнохыг уриалж байв. Хагас жилийн дараа 21 настай америк Патрик Крусиус түүний жишгийг дагаж, Эль-Пасо дахь Уолмарт руу халдахын өмнө америкчуудын хэрэглээ дийлдэхээ больж, байгаль эхийг цөлмөж буй учир тэднийг устгахад хүрснээ мөн л "тунхагласан”. Үүний хамгийн гол буруутан нь улс төрчдийг ч, хүмүүсийг ч атгандаа оруулсан том корпорацууд гэж 22 хүний амийг хөнөөхөөсөө өмнө тэр хэлсэн. 

Эко фашист хөдөлгөөн олныг хамардаггүй. Интернэт орчинд түрэмгий пост, мэдээлэл, уриалга гаргаж, хүмүүсийг турхирдаг хөдөлгөөний  нэг хэсэг. Гэхдээ тэд байгаль орчны төлөө, эх дэлхийн төлөө тэмцэхдээ сонгож буй арга нь илүү хөнөөлтэй учраас фашизмтай илүү ойр болж буй нь сүүлийн жилүүдэд илт анзаарагдах болов. 
Ногоон хөдөлгөөний эрс тэмцэгч, анархист Теодор Качинскийгаас эко фашизм эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Гялалзсан математикч, 25 насандаа шинжлэх ухааны доктор болсон Качинский технологийн хөгжил, дэвшил нь хүний эрх чөлөөг боомилж, хянаж байна гэж үзэн, Берклийн их сургуулийн профессорын ажлыг орхиод ойд амьдрах болжээ. Качинскийн овоохойн ойролцоо зам тавьж эхлэхэд тэвчээр алдсан тэрбээр 1978 оноос шуудангаар тэсрэх бөмбөг илгээж эхэлжээ. Нийгмийг хянахад голлон оролцож буй их сургуулиуд, нисэх онгоцны буудлууд түүний бай байлаа.

Түүний бөмбөгөнд гурван хүн амиа алдаж, 23 хүн шархадсан бөгөөд Качинский өөрөө 17 жилийн турш Холбооны мөрдөх товчоо, тагнуулынхнаас нуугдаж чадсан юм. "Унабомбер” хочтой болсон Качинский Америкийн сонинд нийтлэхийг шаардсан бичигтээ аж үйлдвэржсэн нийгмийн хор уршгийг шүүмжилсэн юм.  2011 онд Норвегид халдлага үйлдсэн неонацист Андерс Брейвик ч түүний адил үзэл баримтлалтай байв. Одоо ч байгаль орчны төлөө радикал аргаар тэмцэхийг уриалагчид Качинскийн үзэл бодлыг тунхагладаг. Орчин үеийн нийгэм хүнийг байгальд ээлтэй аж ахуйгаас холдуулж, хэт их хэрэглээтэй, зүй бус тогтолцоо бүхий  нийгэмд  шахан оруулж байгаа нь эргээд хүмүүст ч, байгальд ч хортойгоор нөлөөлж байна гэж тэд үздэг. Үүнээс ангижрахын тулд хэдэн зууны өмнөх амьдрал руугаа шилжиж, өөр хот, муж, улс, тивийн хүмүүсийг өөртөө нэгтгэхээс татгалзахыг уриалдаг. Энэ үзлийг финланд тэмцэгч Каарло Петти Линкола анх гаргасан бөгөөд ингэхийн тулд хүнийг үй олноор нь хоморголон устгах, тоталитар дэглэм тогтоох, аж үйлдвэржилтийн өмнөх амьдралын хэв маягийг хүчээр тулгах зэрэг радикал арга барилыг хүлээн зөвшөөрдөг. 

ХОРГОДОХ БАЙР-ЦАХИМ ОРЧИН 

Эко фашистуудын үзэл санаагаа бусдад түгээх, уриалах гол талбар нь олон нийтийн сүлжээ, цахим орчин. Фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг хүмүүсийн идэвхтэй ашигладаг олон нийтийн сүлжээнд гэхдээ зүй бус пост, үг хэллэг, зургийг илрүүлэн устгах тусгай модераторууд байнга ажилладаг учир тэдний хоргодох газар нь одоогоор телеграм болоод байна. Нийгмийн эсрэг, террорист, хэт даврагч үзлийг баримталдаг (terrorwave)  хөдөлгөөний адилаар тэд ч хяналт багатай сүлжээ, цахим орчныг сонгодог. Телеграмд одоо хэдэн зуун эко фашист коронавирусийн халдвараар хүмүүс нас барж байгааг, тэр дундаа цагаан арьст бус үндэстэн, ястан өртөж байгааг сайшаан, нацист бэлгэдэл бүхий пост, зураг оруулах нь нэмэгджээ. Мөн цахилгааны шугам таслахаас эхлээд халдлага үйлдэх зэрэг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаанд уриалах нь ч цөөнгүй. Хэдийгээр хэт даврагч байгаль хамгаалагчдын энэхүү үзэл баримтлал хуучирсан, олон орны эрх баригчид ч аливаа террорист үйл ажиллагаанд уриалсан, турхирсан арга хэмжээг хянаж байгаа ч цар тахал газар авсан, эдийн засгийн хүндрэл үүссэн энэ эгзэгтэй үед байдал таагүйгээр эргэхийг үгүйсгэхгүй. 

 
Үндэсний шуудан
“Хүмүүс бол вирус” буюу эко фашистуудын довтолгоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цагаан хад суурьшлын бүс орчмын шороон зам усанд автаж, цөмрөх эрсдэл үүсчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар 2020 оны 08 дугаар сарын 11-ний ...

Өнөөдөр, 11:21
Хүйтэний хөндийн доройтол хурхад бүү давтагдаасай

 "Зууны мэдээ” сонин байгаль орчинд тулгамдсан асуудлыг нийтлэлийн ...

Өнөөдөр, 10:03
300 жил хаалттай байсан арлыг олон нийтэд нээлттэй болгожээ

 АНУ-ын Массачусетс мужид орших Сипсон арлыг олон нийтэд нээлттэй ...

Өнөөдөр, 10:01
“Xanadu Mines” Хармагтай төсөлд хөрөнгө оруулалт татна

 ПЕРТ. /Miningweekly/. Уул уурхайн "Xanadu Mines” компани ...

Өнөөдөр, 09:55
Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ

Манай орны ашигт малтмал, эрдэс  баялагууд гол төлөв  онгон ...

Өчигдөр, 11:21
2020 оны 08 сарын 10, 21 цаг 34 минут
Нүүрс тээврийн автомашиныг 2000 хүргэх хүсэлтээ илэрхийлэв

 Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын "Ногоон гарц” түр журмын ...

2020 оны 08 сарын 10, 17 цаг 05 минут
Аюултай ачаа хүлээн авдаг Аршаант өртөөний хүчин чадлыг нэмэгдүүллээ

 Саяхан Леваны нийслэл Бейрут хотын усан боомтын агуулахад хадгалж ...

2020 оны 08 сарын 10, 14 цаг 10 минут
Улаанбаатарт ШТС байх ёстой хэмжээнээсээ 2.4 дахин их

 Ливаны хар өдөр манай улсад ч тохиохгүй гэх баталгаа алга. Учир нь ...

2020 оны 08 сарын 10, 13 цаг 55 минут
Өвөр Монголоос Кидан улсын үеийн олдвор илэрчээ

 БНХАУ-ын Шинжлэх ухааны академи, Өвөр Монголын салбар хорооны ...

2020 оны 08 сарын 10, 13 цаг 03 минут
МУ-ын уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон АНУ-ын Элчин сайд Майкл ...

2020 оны 08 сарын 08, 16 цаг 07 минут
Х.Ганхуяг: Уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулснаар төсвийн орлого нэмэгдэнэ

"COVID-19" цар тахлын улмаас улс орнуудын төсвийн орлого буурч, алдагдал ...

2020 оны 08 сарын 07, 18 цаг 09 минут
Монголын нүүрсний экспорт 50 гаруй хувиар уналаа

 Монголын нүүрсний экспорт он гарснаас хойш эхний долоон сарын ...

2020 оны 08 сарын 06, 13 цаг 48 минут
Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

 Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн ...

2020 оны 08 сарын 06, 12 цаг 56 минут
Богд уулын тусгай хамгаалалттай газрыг хятадуудад зарсан ноцтой гэмт хэргийг илрүүллээ

 Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалтын газрыг хятадуудад ...

2020 оны 08 сарын 06, 12 цаг 53 минут
Нүүрсний салбар нүүрээ буруулах уу

 Монголын экспортын гол гялайж гялтайх зүйл нь нүүрс. Хар өнгийн энэ ...

2020 оны 08 сарын 06, 12 цаг 48 минут
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

 Францын өмнөд нутгийн Марсель хотоос 65 км-ийн зайд орших "Кадараш” ...

2020 оны 08 сарын 06, 09 цаг 38 минут
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

2020 он гарсаар Монгол Улсын экспортын хэмжээ буурсаар байгааг Гаалийн ...

2020 оны 08 сарын 04, 12 цаг 53 минут
2020 оны 08 сарын 04, 12 цаг 37 минут
АИ 92 шатхахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

 Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад ...

2020 оны 08 сарын 04, 12 цаг 09 минут
Хөмрөгийн үржлийн хоёр шинэ нутгийг олж илрүүлжээ

 Дэлхийн хэмжээнд устаж болзошгүй ангилалд багтсан Янковскийн ...

2020 оны 08 сарын 04, 11 цаг 18 минут
2020 оны 08 сарын 04, 11 цаг 09 минут
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

 Унци алтны өчигдрийн хаалтын ханш 1973.07 ам.доллар байв. Хэдхэн ...

2020 оны 08 сарын 04, 11 цаг 09 минут
Тосон хулстайн байгалийн нөөц газраас хадлан бэлтгэхийг хориглов

 Дорнод/МОНЦАМЭ/.Цагаан-Овоо сумын Засаг даргын А/58 дугаар ...

2020 оны 08 сарын 04, 10 цаг 28 минут
Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өглөө

 Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ...

2020 оны 08 сарын 04, 09 цаг 49 минут
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Эдийн засгийн ерөнхий төлөв   Олон улсын валютын сангийн таамгаар ...

2020 оны 08 сарын 03, 17 цаг 10 минут
Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ...

2020 оны 08 сарын 03, 17 цаг 00 минут
Эх дэлхий юу, их мөнгө үү?

Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд жилд дунджаар 300 сая тонн хуванцар савыг ...

2020 оны 08 сарын 03, 13 цаг 48 минут
УУХҮ-ийн сайд Rio Tinto Mongolia компанийн төлөөлөгчидтэй уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Rio Tinto Mongolia компаний ...

2020 оны 08 сарын 03, 12 цаг 51 минут
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа ...

2020 оны 08 сарын 03, 12 цаг 16 минут
2020 оны 08 сарын 03, 12 цаг 12 минут
“АГМ майнинг” ХХК малчдын өвөлжөөг булааж Алтан ууланд эзэн суухыг санаархаж байна

 ТВ8 телевизээс бэлтгэн хүргэдэг "Экологийн цаг” нэвтрүүлгийн шинэ ...

2020 оны 08 сарын 03, 11 цаг 57 минут
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой ...

2020 оны 08 сарын 03, 11 цаг 57 минут
Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

 Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа аваад яг нэг сар ...

2020 оны 08 сарын 03, 11 цаг 49 минут
“Рио Тинто” Австралийн уугуул иргэдийн түүхэн өвийг сүйтгэжээ

 Англи, Австралийн хамтарсан "Рио Тинто” компани төмрийн хүдрийн ...

2020 оны 08 сарын 01, 17 цаг 41 минут
Роман Абрамович алтны компанийн хувьцааг худалдана

 Оросын тэрбумтан Роман Абрамович Highland Gold нэртэй алтны ...

2020 оны 08 сарын 01, 15 цаг 46 минут
2020 оны 08 сарын 01, 15 цаг 41 минут
Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

 Оросын Сибирьт дэгдсэн ойн их түймэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын ...

2020 оны 07 сарын 31, 18 цаг 10 минут
Т.Идэрхангай: Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны зуны ордныг илрүүллээ

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотыг илрүүлж, үргэлжлүүлэн ...

2020 оны 07 сарын 31, 11 цаг 53 минут
"Салхитын мөнгөний орд"-ын гэх хэрэгт холбогдсон шүүгч нарт хоёр жил хорих ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ...

2020 оны 07 сарын 30, 12 цаг 53 минут
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 41 минут
Т.Баярхүү: Улсаа газар нутаггүй болгосон нь түүхэн гэмт хэрэг

 "Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 03 минут
Монгол нүүрсний зах зээл орос "ах нарт" шилжлээ

Урд хөрш энэ оны эхний хагасын статистик дүн мэдээлээ танилцуулжээ.  ...

2020 оны 07 сарын 29, 14 цаг 14 минут
Шатахуун ачсан машин онхолдож, 200-300 литр нь асгарсан байсныг аюулгүй болгожээ

 Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна. ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 15 минут
Монголын нүүрс экспорт буурч, Австрали, Оросынх өсчээ

2020 оны эхний хагасын нүүрс экспортын дүн мэдээнүүд гарчээ. Корона ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 10 минут
Хууль бус гар аргаар алт олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо

Экологийн Цагдаагийн Албанаас Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 47 минут
Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

 Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг бол Монгол Улсын хууль ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 25 минут
Фото: Дорноговь аймгийн "Нүдэнгийн хонхор"

Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 80 км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 17 минут
Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 11 минут
Алтны үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

 Дэлхийн улс орнууд тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 05 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани