Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР

ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР

 

Рио Тинто. Энэ нэр зарим нэгнийх нь хувьд асар их мөнгө шиг харагддаг бол бүр заримынх нь хувьд өс хонзон мэт харагддаг. Хөгжиж буй хэдэн улс хэрэгжүүлдэг хэдэн төслийг нь харвал нэг их олон хүн их мөнгө гэж харахгүй л болов уу. Гагц хөгжиж буй гэх тодотголтой улсын өөрсдөө хөлжих сонирхолтой улстөрчдийн хувьд л их мөнгө болж харагддаг гэлтэй. Хэрэгжүүлж буй төслүүд нь байгаль орчин, экологийн тэнцвэрийг алдагдуулж буй эсэх, усны үнэлгээг хэрхэн гаргадаг, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй тухайн газар оронд геологийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн эсэхийг лавлахаар олон улсын найман байгууллага нэгдэн Рио Тинто компанийн удирдлагад шаардлага хүргүүлжээ.

Шаардлага хүргүүлсэн найман байгууллагын дотор "Оюу Толгой” төслийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг "OT Watch” олон улсын байгууллага ч багтана. Тэд чухам ямар шаардлага тавьсан юм бэ?

ОЮУ ТОЛГОЙ ЮУ БОЛОВ

Бидэнд хамаатай асуудлаас энэ нийтлэлээ эхэлье. "Оюу Толгой” төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв хяналт тавих зорилгоор хараат бусаар, бор зүрхээрээ ажиллаж иржээ. Үүнтэй холбоотой олон арван тайлан материал бэлдэн гадна, дотнын судалгааны байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Энэ удаад дээрх байгууллага Рио Тинто компанид бодитой асуулга хүргүүлжээ. Энэ нь УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар "Оюу Толгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг тайлан хэлбэрээр нээлттэй тайлагнахыг шаарджээ. Бүр задалъя л даа. Засгийн газар, "Рио Тинто интернейшнл холдинг” болон "Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан "Эрдэнэс Монгол”, "Айвенхоу Оюутолгой”, "Оюутолгой Нидерланд Би Ви”, "Оюу Толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ авах. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль, 2008 оны "Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны "Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоол”-д нийцүүлэн хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ оруулна гэсэн үг.

Олон нийт, улстөрчдийн хараалыг барсаар ирсэн "Дубайн гэрээ” буюу 2015 онд байгуулсан "Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлж сайжруулах. Оюу Толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох зэргийг шаарджээ. Рио Тинто компани 21 хоногийн дотор дээрх шаардлагад ямар нэгэн байдлаар хариу өгөх ёстой.

УИХ-аас тогтоол батлагдсанаас ердөө долоо хоногийн дараа Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан-Себастьян Жак Оюу Толгой төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

АНУ-Д Ч АСУУДАЛТАЙ ТӨСӨЛ...

АНУ-ын Аризона мужид хэрэгжүүлдэг зэсийн төсөл ч мөн адил асуух асуулттай байсаар өдийтэй золгожээ. Тиймдээ ч тухайн нутгийн иргэд Уул уурхайг бодлогыг өөрчлөх Аризона мужийн нэгдэл гэгч байгууллага байгуулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд тэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрхэн хийснийг асуусаар ирсэн. Мөн тэдний асуудаг гол зүйл бол байгууллагын засаглал. Нийтдээ 16 мянган акр талбайд үйл ажиллагаа явуулдаг энэ төсөл нь нутгийн иргэдийн ундны усны яг хагарал дээр байрладаг тул эко системд нөлөөлдөг гэж тэд үздэг ажээ. Өнгөрсөн хугацаанд энэ талаар Рио Тинто компанид хандсан боловч олон улсад мөрдөгддөг стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариулсаар иржээ.

Тэд энэ удаад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш АНУ-ын Ойн газартай хамтран ажилласан эсэх, АНУ-д энэ талаар мөрдөгддөг холбогдох хууль журмын дагуу хийсэн ажлуудаа тайлагнахыг шаардсан байна. Түүнчлэн ойн ажил эрхлэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргасан эсэхийг нягтлахыг хүсжээ. Аризона  мужийн Финикс орчимд байх давст нуурын ойролцоо цахилгаан станцын зураг төслөө гэнэт өөрчилсөн шалтгаан бөгөөд одоо хийгдэх шинэ төсөл өмнөхөөс ямар ялгаатай болохыг лавлажээ.

Дээрх төсөлд Рио Тинто бол BHP Billiton компани хувь эзэмшдэг юм. 1955 оноос хойш 60 орчим жил явуулж ирсэн уурхайн үйл ажиллагаа 2012 оноос эхлэн хууль зөрчсөн асуудалд холбогдож улмаар маргаантай төслийн тоонд багтжээ.

МАДАГАСКАР Ч БАС МААПААНТАЙ

Титанын диоксидын арвин нөөцтэй энэ төсөл байгуулагдсан цагаасаа л маргаан дагуулсаар ирсэн. Зөвхөн африк тивдээ бус дэлхий дахинд титаны нөөцөөрөө дээгүүрт орох энэ төслийн 20 хувийг Мадагаскарын Засгийн газар эзэмшдэг. Үлдсэн 80 хувийг Рио Тинто компани эзэмшдэг ажээ. Одоог хүртэл эзэмшлийн хувь хэмжээний тухай маргаан дэгддэг ч зөвхөн ашиг хонжоогоо хайсан харалган улстөрчид нэгэнт гарын үсэг зурсан тул нэгэнт өнгөрсөнд тооцогдох болжээ.

Мадагаскарын ард иргэдийн нэгдэл, Andrew lees Trust олон улсын байгууллага хамтран дээрх төсөлд хөндлөнгийн шинжээч оруулж үйл ажиллагаанд нь хяналт тавих, өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн уул уурхайн ажлын дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах, усны нөөцийг хэрхэн ашиглах тухай компанийн бодлогыг нийтэд нээлттэй болгохыг шаарджээ. Мадагаскарын ард иргэд Франц болон Британийн хөндлөнгийн шинжээчдээр үйл ажиллагааны дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа. Түүнчлэн ойрын хугацаанд хаягдал усыг уурхайн үйл ажиллагаан ашиглах, ойр хавийн тосгодыг ундны цэвэр усаар хангахыг ч Рио Тинтогоос шаарджээ. Өнгөрсөн хугацаанд эрх ашгийнхаа төлөө тэмцсэн ард иргэдэд нэхэмжлэл гарган хуулийг өөрсдөдөө ашигласаар ирснийг Мадагаскарын иргэд баталж байна.

ХАМГИЙН НОЦТОЙ НЬ БУГЕЙНВИЛЬ

Папуа Шинэ Гвиней улсын Бугейнвиль аралд орших зэс, алт, мөнгөний арвин нөөцтэй энэ орд газарт Рио Тинто компани зөвхөн байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах явдал нь даамжирч хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэх шалтгаанаар сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын байгууллагын хараанд байгаа. Нэгдүгээрт хөрөнгө оруулагчдын хурлаар Папуа Шинэ Гвиней улсын иргэдэд ашигтайгаар дээрх төслийг эргүүлэх. Анх 1960-аад оны сүүлээс илэрч улмаар 1972 анх нээгдэхдээ л Рио Тинто компани дийлэнхийг нь эзэмших болжээ.  Та бүхэн 1972 онд анхаарлаа хандуулаарай тус арал улс гурван хэсгээрээ хуваагдан Нидерланд, Герман, Их Британийн мэдэлд байсан энэ улс тусгаар тогтнохоос өмнө Рио Тинто компани энэ уурхайд хяналтаа тогтоох болсон. Чухамдаа энэ нь л олон улсын хүний эрхийн байгууллагын анхаарлыг татдаг юм. Уг уурхайн асуудал чухам үүгээр дуусахгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон уулын ажлын ерөнхий төлөвлөгөө анхнаасаа байгаагүй явдал. Тиймээс олон арлаас бүтдэг энэ улсын Бугейнвиль арлын экосистем сүүлийн 30 жилийн дотор эрс өөрчлөгдөж зарим нэг амьтан ургамал сүйдсэн тухай Австралид төвтэй Хүний эрхийн хуулийн төв баталж байна. Тиймээс нутгийн иргэд тус улсын Үндсэн хууль болон олон улсын холбогдох гэрээ конвенцод заагдсан үүргээ биелүүлсэн эсэхийг тайлагнаж явуулахыг шаарджээ. 

 

*              *              *


Энэ бүх шаардлага яв явсаар эцэстээ нэг л зүйлтэй холбогдоно. Тэр нь байгаль орчин. Байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг уу  эсвэл шинэ колонийн системээр хандаж авдгаа аваад хаяад гарах уу? гэх асуулт юм. Энэ нь хөгжил нь 200 жилээр түрүүлсэн АНУ-д ч 40-өөдхөн жилийн өмнө тусгаар тогтносон Папуа Шинэ Гвиней улсад ч яг л адилхан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө, чандмань эрдэнэ болсон усыг зүй зохистой ашиглаж чаддаг уу гэдгийг дэлхийн найман улсын төрийн бус байгууллагынхан асууж байна. Үүн дээр Индонез, Сербид хэрэгжүүлж буй төслүүд ч нэмэгдэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ мэтчилэн олон асуудал байсан ч "үндэстэн дамнасан” гэх сүржин тодорхойлолтынхоо сүрд энэ асуудлаа нуусаар өдийг хүрчээ. Тийм ч учраас олон улсын найман байгууллага хамтран Рио Тинто компанид шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг 21 хоногийн дараа авахаар товлосон.

 
ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани