Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

Шүрэн гал. Шарын гол гэдэг нэрний гарвал энэ үгтэй холбоотой тухай нутгийнхан домог хүүрнэх нь бий. Домогт эрт цагт Шарын голын хөндийд амьдарч байсан хүмүүс газрын хэвлийгээс ил гарсан нүүрс шатахыг хараад шүрэн гал гэж нэрийдэж, улмаар шүрэн гал гэдэг үг цагийн уртад хувирч Шарын гол гэх болсон тухай өгүүлдэг. Уурхай түшсэн энэ сум нийт албан ёсны бүртгэлтэй найман мянга гаруй хүн амтай ч бичил уурхайчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор бүртгэлгүй хүн амтайгаа нийлээд даруй 3000-аар нэмэгдсэн байна.

Салхи зөөлөн сэвэлзэх төдийд шороо бужигнаж, улаан тоос тэнгэрт хадна

Хаврын сүүл, зуны эхэн сар уг нь нялх ногоо хэнзэлж, хүн малын зоо тэнийдэг үе.  Гэвч ногоо хэнзлэх хөрс байтугай хатаж, шарласан шар өвснөөс өөр ургамалгүй, улаан тоос. Үнэндээ л, овоолсон шороон дунд уул уурхайн хүнд нөхцөл байдалд ёстой л нөгөө “баялгийн хараал” туссан гэмээр газар угтаж авлаа. Салхи зөөлөн сэвэлзэх төдийд шороо бужигнаж, улаан тоос тэнгэрт хадна. Хориодхон жилийн өмнө энэ нутаг уул, ус нь тэгширч, байгалийн сайхан цогцолсон газар байж. Харамсалтай нь, уул уурхай ашиглах лиценз олгож, алт олборлосноос хойш голын ус нь ширгэж, ургамал мод нь хатах болжээ. Уул уурхай олборлолт хэрээс хэтэрч, хүн, мал харангадах аюул нүүрлэсэн төрх биднийг угтсан юм. Учир нь уул, уурхайн компаниуд энэ нутгийн хүн, малын ундны усны гол хэрэгцээг хангадаг томоохон голуудын эхэнд бууж, алт олборлож эхлээд багагүй хугацааг үдэж. Усны ундарга дээр алт олборлосноор гол ширгэж, голын доод хэсгээр амьдардаг малчид сүүлийн жилүүдэд ундны усгүй болсон гэнэ. Зарим жил улаан хүрэн өнгийн уухад хэцүүхэн ус урсдаг аж.

Шарын голын төвд нь шахуу албан ёсны гурван ААН, уул уурхайн ашиглалтын лиценз эзэмшиж алт олборлож байгаа аж. Үүн дээр нэмээд иргэдийн бичил уурхайн нөхөрлөл гээд ашиглаж байгаад оригдуулсан орд газруудыг бүлэг нөхөрлөлийн хүрээнд ашигладаг байна. Эдгээр нь хариуцлагатай уул уурхайн хүрээнд нөхөн сэргээлтийг хийж байгаа, хийдэг гэдэг ч  нүдэнд харагдаж, гарт баригдахаар нөхөн сэргээлтийг хийгээгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.

Тэгвэл хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд хэн бэ.  Нөхөн сэргээлт хийдэггүй, хаа сайгүй газар сэндийлээд орхидог уурхайн эзэд, мөн нинжа нар л хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд. Энд яг ямар ямар компаниуд олборлолт явуулдаг талаар тодруулахад ямар компани зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа, эсэх нь тодорхойгүй байв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “2020 он гэхэд нийт газар нутгийнхаа 25 орчим хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийг баялгийн ашиглах нэрийдлээр нэлээд сүйтгэсэн. Одоо үргэлжилж байна. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй алт ухаж байгаа маш олон хүн байна. Дархан-Уул аймгийн Шарын гол бол нүд халтирмаар болчихсон байна” хэмээж байв. 

Харин Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа “Авсралийн эрдэмтдийн багтай хамтран уул уурхайн нөлөөлөл, тухайн орчинд амьдарч байгаа иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ гэсэн судалгааг хийж үзсэн. Тэгэхэд тоосжилт, дуу чимээ, тунхайн орчинд амьдарч байгаа айл өрх, мал, сүрэгт сөргөөр нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан” гэдгийг жилийн өмнө хэлж байсан юм.

“...Алтны уурхай илэрсэнээс хойш  байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна...”

Шарын гол сумын иргэн З.Алтанцэцэг “Шарын гол суманд 50 гаруй жил ажиллаж амьдарч байна. Шарын голын  уурхайнуудыг эрх мэдэл бүхий хүмүүс ашиглаж байна. Байгалийн баялгийг маань хэдхэн цөөхөн эрх мэдэл бүхий хүмүүс ашиглаж байгаад харамсаж байна. Алтны уурхай илэрсэнээс хойш  байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Тоосжилт ихтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй,  сумын төвөө тойроод 10 гаруй уурхай байна. Хамгийн чухал асуудал нь бэлчээрийн хомсдолд орж, том том гол горхиуд маань ширгэж үгүй болж байна. Эргээд нөхөн сэргээлт огт хийдэггүй. Насаараа уурхайд ажилласан хүмүүсийн амьдрал нь доройтоод эздүүд нь баяждаг” гэв.

Шарын гол сумын иргэн С.Бадамсүрэн “Хөрсгүй болж, тоосжилт ихтэй байгаа нь компаниудын хууль бус үйл ажиллагаатай шууд холбоотой шүү дээ. Үүнд бид хяналт тавих эрхтэй. Гэтэл биднийг тэд огт оруулдаггүй. Үйл ажиллагаагаа танилцуулдаггүй. Сумын төвийн айлууд өвөлдөө түүхий нүүрс түлдэг учраас Улаанбаатараас дутахааргүй утаа ихтэй байдаг. Дээрээс нь олон алтны бичил уурхайтай болохоор нөхөн сэргээлт хийж байна гэж ярьдаг хэдий ч нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйлгүй. Эрүүл газар огт байхгүй болсон. Энд тэндгүй л алтны уурхай гээд сэндийчсэн шороон овоолго бий болсон. Гол ус ширгээд, шилбээр татсан өвстэй байсан хөндий байхгүй болсон. Одоо бүр бэлчээргүй болж байна. Малчид бэлчээрийн хомсдолд орж байна” гэв.

Шарын гол сумын иргэн С.Болдбаатар “Шарын голд 20 жил амьдарч байна. Энэ хугацаанд гадна дотны олон компани ажилласан. Нөхөн сэргээлт тааруухан байдаг. Буянтийн хөндий гээд хэдхэн жилийн өмнө их сайхан хөндий байсан. Одоо шороон овоолго болчихсон, мод бут, гол ус нь ширгээд байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Сүүлийн жилүүдэд газрын гарц муудсанаас мал бэлчээргүй болж, тамир тэнхээ нь муудаж, ихээр хорогдох болсон тул малчид малаа цөөлж эхэлсэн” гэсэн юм.

Хориодхон жилийн өмнө ой модтой, голын усанд нь загас, жараахай дураараа шумбаж байсан Шарын голд нарийн урсацтай гол, энхэл донхол газар, овоолсон шороо л үлджээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, юу ч үгүй сэндийлсэн харагдана. Алтнаас үнэтэй газар нутаг, өв сан тэнд бий. Ахиад 20 жил газрыг нь ухахад энэ нутагт юу үлдэх бол гэх бодол голыг минь зурна. 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани