Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

Урин цаг ирэв үү, үгүй юү гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн хөдөөг зорих нь монголчууд бидний зуршил болсон. Ингэхдээ аль үзэсгэлэнтэйг нь онилдог. Очсон газар бүртээ хог хаяж, голын усанд машинаа угааж, энд тэндгүй бие засдаг нь тэдний хувьд гэм биш зан. “Ариун цэврийн байгууламж муу, хогийн сав ховор, жуулчны баазууд үнэтэй байна” гэж өөрсдийгөө зөвтгөх аялагч олон. Гэхдээ бүх аялагч ийм биш. Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Дотоодын аялагч, аялал жуулчлалын салбарынхан ч өөрчлөгдөх цаг иржээ. Орчин үеийн залуус ухамсартай болсон. Тэд хогоо байгальд хаялгүй авч яваад, түүнийгээ цахим хуудсаараа дамжуулан бусдадаа уриалдаг. Олон хүн сайнтай, муутай гэгчээр байгальд дайсагнадаг, сэтгэлгүй хүмүүс ч бий. Тиймээс аялагчид байгаль дэлхийгээ хойч үедээ онгон дагшнаар нь үлдээхийн чухлыг ойлгуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, жуулчны баазууд тав тухтай, соёлтой үйлчилгээг санал болгох шаардлагатай. Чанаргүй үйлчилгээ, тэнгэрт хадсан үнэ хэлэхээр нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүс хүссэн газраа майхнаа барьж хоноод, хаа сайгүй хог хаях нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс жуулчны бааз, иргэдийн хамтын ажиллагаа чухал” гэв.

Нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг

Цар тахалтай холбоотойгоор гадаадын орноос жуулчид ирэхгүй тул аялал жуулчлалын компаниуд энэ жил дотоодын жуулчдыг тойглож байгаа. Энэ утгаараа тодорхой хямдрал зарлаж, зээлээр аялах боломжийг ч олгосон билээ. Гэвч дотоодын жуулчдад байгалийг бохирдуулалгүй, зөв аялах соёл байхгүй гэж хэлж болно. Идэж, уусан, хэрэглэсэн бүхнийхээ уут, сав үлдэгдлийг, ахуйн хэрэгцээний хогоо байгальд үлдээгээд явдаг нь зуршил болсон.

Нэлээд хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд “хоригдсон” нийслэлчүүд  амралтаа ая тухтай сайхан өнгөрүүлэхээр урьд жилүүдийнхээс түлхүү хөдөөг зорьж, аялж, зугаална. Ингэхдээ байгальд ээлтэй аялах шаардлагатай байна. Уг нь аялахдаа байгальд ширхэг ч хог үлдээлгүй, аялбал бүгдэд хэрэгтэй. Дотоод аялагчдын тоо 2016, 2017 онд давхардсан тоогоор хоёр саяд хүрчээ. Тухайлбал, 2017 онд гаргасан тоон мэдээллээр Хамрын хийдэд 54 мянга, Эрдэнэзуу хийдэд 40 мянга, Хустайн байгалийн цогцолбор газарт 20 мянга, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15 мянган дотоодын жуулчин аялжээ. Мөн Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо зөвхөн наадмаар гэхэд л 45 мянгад хүрдэг аж. Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2017 онд гэхэд тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ.

Нийслэл орчмын аялал жуулчлалын бүсэд аялсан жуулчдаас өдөрт хоёр тонн хог гардаг гэж байсан. Харин Хөвсгөл далайд аялсан  аялагчдын хаясан хогийг өдөрт 10 машинаар ачихад цаана нь уул овоо шиг хог үлддэг гэдгийг хөвсгөлчүүд ярьж байсан. Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг аж. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг сүйтгэнэ гэсэн үг.

Давхардсан тоогоор Нэг сая гаруй иргэн өнгөрсөн онд дотооддоо аялжээ

Манай улсын нэг сая гаруй иргэн давхардсан тоогоор өнгөрсөн онд дотооддоо аялсан гэсэн судалгаа бий. Нийт хүн амын тоотой харьцуулахад энэ тийм ч бага тоо биш. Тиймээс аялагчдын боловсролын асуудлыг тусгайлан авч үзэх зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь манайхан аялагчдынхаа боловсролд огт анхаардаггүй. Дэлхий нийтээр аяллын боловсролын суурийг экологийн мэдлэг гэж үздэг. Гэвч манай боловсролын хөтөлбөрт экологийн асуудал, тэр дундаа аялагчдын боловсролын талаар хангалттай тусгаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Биологи, Хүн ба орчин хичээлийн хүрээнд мод услах төдийг л хийдэг гэхэд хилсдэхгүй. Уг нь тэдэнд байгальд хэрхэн зөв аялах талаар ойлголт өгөх шаардлагатай санагдана.

Цар тахал дэгдсэнээс үүдэн хөл хорио тогтоогоод долоон сар болжээ. Тиймээс дотоодын аялагчид өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэнэ гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж буй. Хөл хорионд багагүй хугацаанд байсан иргэд долдугаар сар гарахтай зэрэгцэн аялалд гарлаа. Энэ жил дотоодын аялагчид Хөвсгөл нуур, Тэрэлж, Тайхар чулуу, Хоргын тогоо гэсэн аяллын гол бүс нутгаас гадна хүний хөлд бага өртсөн үзэсгэлэнт газруудыг онилжээ. Үүний нэг нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга. Энд ирсэн хүн бүр бахдан уулга алддаг. Говийн гайхамшигт энэ газрын талаар нэгэн иргэн өөрийн нүүр номдоо “Цагаан суваргыг байгалийн үзэсгэлэнт газар гэдэгтэй маргах хүн байхгүй. Хажууханд нь Дэл-Уул хэмээх эртний сүг зургийн дэлхийд байхгүй том галерей бий. Харамсалтай нь өдгөө энэ газрын ойр хавь хогийн цэг, жорлон болж, ариун цэврийн цаас, хоол, ундны хаягдал, архи, шар айргийн шилний хагархай хэлтэрхий, хаа сайгүй хөглөрч байна. Машины мөр, жимээр дүүрчээ. Монголын минь гайхамшигт олон газар ийм эмгэнэлт байдалд хүрсэн” хэмээн бичсэн байв. Монголын говь нутагт эрт цагт оршиж байсан далайн ёроолын шаварлаг хөрс он цагийн эрхээр бороо, салхинд элэгдэж, өвөрмөц тогтоцтой Цагаан суваргыг бий болгосон гэдэг. Олон өнгөөр солонгорсон дээрх газарт машин зогсох нь битгий хэл, майхан барьж, хоол хийж, хоноглох иргэд гаарчээ. Манайхан хэдэн мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэж улиг болтол ярьдаг ч тэдний боловсролд анхаарахгүй байгаа нь харамсалтай.

Н.Энхмагнай: Жил бүрийн долдугаар сард дотоодын аялагч ихэсдэг

Дотоодын жуулчдад аяллын боловсрол хэрхэн олгох талаар МҮИС-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн багш Н.Энхмагнай “Аялагчдыг жуулчны баазад амардаг, майхантай буюу хээр хонодог гэж хоёр ангилж болно. Компаниудаар дамжуулан аялдаг дотоодын жуулчдад аяллын боловсрол хялбар олгож болно. Харин майхантай аялагчдад боловсрол олгоход нэлээд цаг зарцуулах байх. Үүнийг жишээгээр тайлбарлая. Хустайн байгалийн цогцолборт газрыг аялал жуулчлалын хамгийн зөв менежменттэй гэж хэлж болно. Тэднийх үйлчлүүлж буй жуулчиддаа сургалт, танин мэдэхүйн хичээл ордог. Цогцолборт газрын танилцуулга, ач холбогдлыг харуулсан баримтат кино, хог хаягдал, түүнийг дахин боловсруулах гэх мэт. Хичээлд суусан бүх жуулчинд хогийн уут тарааж, майхан барих, хоол хийх газрыг нь нэг бүрчлэн зааж өгдөг. Мөн гадаадын жуулчдаас гадна дотоодынхонд хөтөч, үйлчилгээгээр үйлчилдэг. Манайхан зөвхөн гадаадын жуулчид л хөтөч авдаг гэж ойлгодог. Хэрхэн эмх цэгцтэй аялах талаар хөтчүүд тогтмол зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлдэг учир компаниудаар дамжуулан аялдаг жуулчдад боловсрол олгох нь хялбар гээд байгаа юм. Харин майхантай аялагчдад аяллын боловсрол олгох, зааж зөвлөх, шахаж шаардах хөтөч байхгүй. Тиймээс тэдэнд зориулж цахим сургалт зохион байгуулж, ухуулга сурталчилгаа тогтмол хийх хэрэгтэй. Тийм ажлыг төр зохицуулна гээд хойш сууж болохгүй. Бид нэг нэгэндээ шаардлага тавьж, байгалиа хамгаалах нь чухал. Мэдээж хэрэг хүүхдүүдэд аяллын боловсрол олгох хэрэгтэй. Үүнд томчуудын оролцоо чухал. Өдгөө цар тахал дэгдэж, дотоодын аялагчдаас өөр дэмжигчгүй болсон аялал жуулчлалын салбарынхан жуулчдад зөв шаардлага тавьж, зааж зөвлөх ёстой. Жил бүрийн долдугаар сард дотоодын аялагчид ихэсдэг юм. Үүний балгаар байгаль орчин хамгийн их доройтдог. Гадаадын жуулчид ирэхгүй учир манай дотоод аялагчдын боловсрол хэр байна вэ гэдэг энэ жил улам тод харагдах болов уу” гэлээ.

“Очсон газартаа нэг шүдэнзний мод үлдээхгүй авч явдаг болсон бол аялаж сурчээ”

Хоггүй газар руу л аялая гэдэг ч хүний мөр хүрсэн л бол хоггүй газар гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд тав хоног үргэлжлэн амрахдаа эх орныхоо аль өнгөтэй, өөдтэй газрыг зорьж, дотоодын аялал жуулчлалдаа үнэтэй хувь нэмэр оруулдаг. Нөгөөтэйгүүр, дотоодын аялал жуулчлалын суурь сайн тавигдаагүйгээс иргэд хогоо хонож, буудалласан газрууддаа үлдээдэг. Нэг талаар аялал жуулчлалын дэд бүтэц сайн хөгжөөгүйг шүүмжилж иргэдийг ингэж өмөөрч болно. Бие засах “00” байхгүй тул иргэд хүссэн газраа бие засаж ариун цэврийн цаас, хэрэглэлүүдийг бүдүүхэн модны ард нуусхийгээд орхидог нь нууц биш. Уртын амралтын дараа Хөвсгөл далай орчмын байгаль хамгаалагч, орчны цэвэрлэгээ хариуцсан ажилтнууд портерын ачаа дүүрэн ариун цэврийн цаас, хэрэглэл түүдэг гэдэг нь худал биш. Мөн хогоо түүж уутлаад бас л модны дор шомбойлгож тавьчихаад, хогоо цэвэрлэсэн гээд санаа амар явна. Аргагүй шүү дээ, ойрхон том хэмжээний хогийн цэг, хогийн сав байдаг бол хүний ухаанд шууд л тэр бодогдохоос, орхиод явчихъя гэж бодогдохгүй нь мэдээж. Хумьж, цуглуулсан хогных нь хоолны үлдэгдэл сэлтийг удалгүй нохой шувуу онгичоод тараагаад хаячихна. Харин нөгөө талаар дэд бүтцийн хөгжлийг хүлээлгүй, хоггүй аялж сурах шаардлага бидэнд бий. Очсон газартаа нэг шүдэнзний мод үлдээхгүй авч явдаг сэтгэлтэй болсон бол та одоо аялж сурчээ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)

Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Эдийн засгийн ерөнхий төлөв   Олон улсын валютын сангийн таамгаар ...

Өнөөдөр, 17:10
Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ...

Өнөөдөр, 17:00
Эх дэлхий юу, их мөнгө үү?

Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд жилд дунджаар 300 сая тонн хуванцар савыг ...

Өнөөдөр, 13:48
УУХҮ-ийн сайд Rio Tinto Mongolia компанийн төлөөлөгчидтэй уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Rio Tinto Mongolia компаний ...

Өнөөдөр, 12:51
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа ...

Өнөөдөр, 12:16
Өнөөдөр, 12:12
“АГМ майнинг” ХХК малчдын өвөлжөөг булааж Алтан ууланд эзэн суухыг санаархаж байна

 ТВ8 телевизээс бэлтгэн хүргэдэг "Экологийн цаг” нэвтрүүлгийн шинэ ...

Өнөөдөр, 11:57
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой ...

Өнөөдөр, 11:57
Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

 Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа аваад яг нэг сар ...

Өнөөдөр, 11:49
“Рио Тинто” Австралийн уугуул иргэдийн түүхэн өвийг сүйтгэжээ

 Англи, Австралийн хамтарсан "Рио Тинто” компани төмрийн хүдрийн ...

2020 оны 08 сарын 01, 17 цаг 41 минут
Роман Абрамович алтны компанийн хувьцааг худалдана

 Оросын тэрбумтан Роман Абрамович Highland Gold нэртэй алтны ...

2020 оны 08 сарын 01, 15 цаг 46 минут
2020 оны 08 сарын 01, 15 цаг 41 минут
Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

 Оросын Сибирьт дэгдсэн ойн их түймэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын ...

2020 оны 07 сарын 31, 18 цаг 10 минут
Т.Идэрхангай: Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны зуны ордныг илрүүллээ

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотыг илрүүлж, үргэлжлүүлэн ...

2020 оны 07 сарын 31, 11 цаг 53 минут
"Салхитын мөнгөний орд"-ын гэх хэрэгт холбогдсон шүүгч нарт хоёр жил хорих ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ...

2020 оны 07 сарын 30, 12 цаг 53 минут
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 41 минут
Т.Баярхүү: Улсаа газар нутаггүй болгосон нь түүхэн гэмт хэрэг

 "Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор ...

2020 оны 07 сарын 30, 10 цаг 03 минут
Монгол нүүрсний зах зээл орос "ах нарт" шилжлээ

Урд хөрш энэ оны эхний хагасын статистик дүн мэдээлээ танилцуулжээ.  ...

2020 оны 07 сарын 29, 14 цаг 14 минут
Шатахуун ачсан машин онхолдож, 200-300 литр нь асгарсан байсныг аюулгүй болгожээ

 Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна. ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 15 минут
Монголын нүүрс экспорт буурч, Австрали, Оросынх өсчээ

2020 оны эхний хагасын нүүрс экспортын дүн мэдээнүүд гарчээ. Корона ...

2020 оны 07 сарын 29, 13 цаг 10 минут
Хууль бус гар аргаар алт олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо

Экологийн Цагдаагийн Албанаас Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 47 минут
Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

 Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг бол Монгол Улсын хууль ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 25 минут
Фото: Дорноговь аймгийн "Нүдэнгийн хонхор"

Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 80 км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 17 минут
Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 11 минут
Алтны үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

 Дэлхийн улс орнууд тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 05 минут
Эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй болгох төсөл дээр 35 орон хамтарч байна

Франц улсад олон улсын туршилтын термо цөмийн реактор угсрах ажил эхэлжээ. ...

2020 оны 07 сарын 29, 12 цаг 03 минут
Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр их бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш ...

2020 оны 07 сарын 29, 11 цаг 31 минут
А.Энхжин: Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн ...

2020 оны 07 сарын 29, 10 цаг 47 минут
УОК-оос өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн ...

2020 оны 07 сарын 28, 18 цаг 19 минут
Цахилгааны утсанд хамгаалалт хийж шонхор шувуудаа аварахгүй бол тогонд цохиулж үхээд дууслаа!

Монгол орны өндөр хүчдэлийн түгээх шугамд махчин шувууд ялангуяа идлэг ...

2020 оны 07 сарын 28, 14 цаг 55 минут
УОК-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд

Улсын Онцгой комисс өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ...

2020 оны 07 сарын 28, 13 цаг 26 минут
ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Далайд гарцгүй Монгол Улсын уул уурхайн боломж

Уул уурхайн салбарын чиг хандлага, технологийн дэвшил, зах зээлийн нөхцөл ...

2020 оны 07 сарын 28, 13 цаг 01 минут
Н.Энхбаяр: Байгалийн баялгийг төрийн мэдэл, төсвийн мөнгөнөөс салгах хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шинэ төмөр замын бүтээн ...

2020 оны 07 сарын 28, 12 цаг 41 минут
АХБ Монгол улсад нэмж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 44 минут
Дээд шүүх: Д.Баярсайхан нарт холбогдох ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 24 минут
Сүүлт од 8-р сарын дунд хүртэл харагдана

 Сүүлийн хэдэн өдөр манай дэлхийн иргэд сүүлт одыг харах боломжтой ...

2020 оны 07 сарын 28, 11 цаг 15 минут
Зэсийн зах зээлд хомсдол үүсч, үнэ нь 7000 ам.доллар болж өснө

 Энэ оны долдугаар дугаар сарын эхний 20 хоногт зэсийн үнэ дунджаар ...

2020 оны 07 сарын 28, 09 цаг 33 минут
Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ ...

2020 оны 07 сарын 27, 18 цаг 09 минут
Танилц: Да.Ганболдын шүүхэд өгсөн мэдэгдэл бүрэн эхээрээ...

Да.Ганболдын Шүүхэд бичгээр өгсөн мэдэгдлийг хүргэж байна.  ЧИНГЭЛТЭЙ ...

2020 оны 07 сарын 27, 11 цаг 51 минут
Н.Дэлгэржаргал: Уул уурхайн татварын орлого 40.7 хувиар буурсан

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс өнөөдрийн байдлаар хоногт 44 машин ...

2020 оны 07 сарын 27, 10 цаг 22 минут
Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ

Археологичид Монголын эзгүй зэлүүд бүс нутгаас Хятадын эзэнт гүрний ...

2020 оны 07 сарын 27, 09 цаг 35 минут
Путин, Трамп нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.07.23/ АНУ-ын Ерөнхийлөгч ...

2020 оны 07 сарын 24, 17 цаг 47 минут
Алтны арилжаа

 Алт үүнтэй ижил хөрөнгөтэй адил валютын арилжаа хийхэд тохиромжтой ...

2020 оны 07 сарын 24, 16 цаг 46 минут
Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд байх магадлалтай

Сүүлийн үед өндөр технологи хөгжиж байгаагаас газрын ховор элементийн ...

2020 оны 07 сарын 24, 16 цаг 33 минут
Европын холбооноос манай улсад 37.5 сая еврог олгохоор болжээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй ...

2020 оны 07 сарын 24, 14 цаг 18 минут
Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн Казахстаны жолоочоос COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ...

2020 оны 07 сарын 24, 11 цаг 47 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 онд ашиглалтад орно

УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ ...

2020 оны 07 сарын 24, 11 цаг 34 минут
Уут уут мөнгөөр улсаа худалдсан бүлэглэлүүд...

 СОНОРДУУЛГА!!! Хөх Монголын Шудрага Иргэдээ! С.Баяр, С.Баярцогт, ...

2020 оны 07 сарын 23, 17 цаг 44 минут
Гол, мөрний усны түвшин 20-100 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын ...

2020 оны 07 сарын 22, 16 цаг 25 минут
Энэтхэг улс газрын тосны нөөцөө АНУ-д хадгалдаг болно

Энэтхэг улс түүхий нефтийн нөөцийн зарим хэсгийг АНУ-д хадгалах ...

2020 оны 07 сарын 22, 12 цаг 41 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани