Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сумьяабазар сайд байхдаа Хятадад очиж Зүүн Цанхийн 15 сая тн нүүрсийг зэвсгийн үйлдвэртэй гэрээлснийг ҮАБЗ мэдэж байгаа юу?!

Д.Сумьяабазар сайд байхдаа Хятадад очиж Зүүн Цанхийн 15 сая тн нүүрсийг зэвсгийн үйлдвэртэй гэрээлснийг ҮАБЗ мэдэж байгаа юу?!

 

Хэдэн сарын өмнөх нэг үйл явдлыг танд мэдээлье. УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан хоёр 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНХАУ-д очиж нэгэн гэрээг байгуулжээ.
Тухайн үед манай зарим хэвлэлд "...Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав” гэж мэдээлсэн байдаг юм.
Тэр мэдээлэлд "Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. ...Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд, Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах уурхайн нэгдсэн төсөлд гарын үсэг зурах ёслол болжээ. Тодруулбал, Монголын "Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын Умардын аж үйлдвэрийн групп, ӨМӨЗО-ны Бугат хотын захиргаа, Дархан Муумянган холбоот хошуу зэрэг байгууллага нэгжтэй хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн тухай "Сhina.com” цахим хуудаснаа мэдээлсэн байна. Тус хэлэлцээрт Тавантолгой уурхайн жилийн хүчин чадлыг 15 сая тонн хүргэж нэмэгдүүлэх, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаанд коксжих нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, агуулахын ложистик, Хятад дахь борлуулалт зэрэг байгууламжийг дэмжихээр тусгажээ” гэж бичжээ.
 
Мөн БНХАУ-ын https://m.sohu.com/ сайтад  "2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Хятад дахь Олон улсын импортын хоёр дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн өмнөхөн "China North Industries Group” /NORINCO/ компанийн дарга Жиао Кайе, МонголУлсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын комиссын орлогч дарга Рен Хонгбин нар оролцсон арга хэмжээ боллоо. ӨМӨЗО-ы орлогч дарга Ай Лихуагийн байлцаж, Хятад, Монголын эдийн засгийн коридорыг Уурхайн интегралчлах төсөлд Шанхай хотод гарын үсэг зурав.
 
Монгол УлсынҮндэсний хөгжлийн товчооны захирал, "Эрдэнэс Тавантолгой” компанийн дарга Б.Баярсайхан, ӨМӨЗО-ы Баотоу хотын дарга Жао Цзянтао, Дамаогийн хамтарсан хорооны нарийн бичгийн дарга Сидар, ерөнхий менежерийн орлогч Зоу Вэнчао, Хятад Ордны индустриал групп, групп компани Уулзалт, гарын үсэг зурах ёслолд Ерөнхий инженер Миао Венмин, Групп компанийн ерөнхий менежерийн туслах, Хойд компанийн ерөнхийлөгч Жи Юлин, Групп компанийн холбогдох хэлтэс, нэгжийн захирлууд, ӨМӨЗО, Баотоу хотын холбогдох хэлтсийн дарга нар оролцов” гэжээ.
Манай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэр үеэр Хятадын телевизээр "Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, ашигт малтмал, эрчим хүчний салбарт гайхалтай үр дүнд хүрсэн. Энэхүү төсөлд амжилттай гарын үсэг зурсан нь Монгол, Хятад улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чухал үе шат юм. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ боломжийг ашиглан Хятадтай хамтарч ажиллах, тууштай хүчин чармайлт гаргах, хамтын ажиллагааны холбогдох төслүүдийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан өгөөмөр бэлгийг гардуулахад бэлэн байна” гэж ярьсан байна.
 
 
 
Эдгээр нь Монгол болон Хятадын хэвлэлүүдэд гарсан албан ёсны мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд Монгол Улсаас 15 сая тн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулжээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК нь жилд ийм хэмжээний нүүрс олборлодог. 2019 онд 16.2 сая тн нүүрс олборлож 15.5 орчмыг нь борлуулсан.
 
 
 
Гэтэл Зүүн Цанхиас нүүрс олборлох эрхийгҮАБЗ-ийн чиглэлийг зөрчиж, нэлээд асуудалтай аваад байсан "Ти Ти Жи Ви Си Өү” компани нь уг эрхийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нарыг 2019 оны арваннэгдүгээр сард Хятадад ажиллах үеэр Хятадын "China North Industries Group” буюу NORINCO-д шилжүүлэн өгчээ.
Уг нь 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ҮАБЗ-өөс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт "Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний тухай 4/79 тоот албан бичиг илгээж байв. Уг бичигт "..."Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2011 оны аравдугаар сарын 13-нд Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх "Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г Сингапурын хөрөнгө оруулалттай "Macmahon Mongolia”, Германы "Operta” нартай байгуулж улмаар 2012 оны 3 дугаар сарын 25-нд тэд гэрээний эрхээ Сингапур улсад бүртгэлтэй "Ти Ти Жи Ви Си Өү” компанид шилжихдээ гэрээний 14.2 дахь заалтыг зөрчсөнөөс эхлээд "Эрдэнэс Тавантолгой” ХК ч тус компантай байгуулсан гэрээндээ дураараа өөрчлөлт оруулж хугацаа болон бусад нөхцлүүдийг өөрчилсөөр ирсэн байна. ... Ийм зөрчлүүд гарч, Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн тул гэрээ байгуулсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай. ... Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа "Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас"Эрдэнэс Тавантолгой” ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн утга агуулга бзхий зөвлөмж байлаа. Гэвч уг олборлох эрх нь есөн сарын дараа Хятадын зэвсэг үйлдвэрлэгч NORINCO компанид шилжсэн байна.
 
NORINCO-тай холбоотой зарим мэдээллээс дурьдвал, https://anime-net.ru/mn/-д "БНХАУ-ын удирдлага өөрийн танк үйлдвэрлэлээ Өвөр Монголын мужийн Баотоу мужид байрлуулж, баригдсан аж ахуйн нэгжид 617 тоот даалгавар өгсөн. Өнөөдөр энэ аж ахуйн нэгж нь БНХАУ-д байлдааны танк үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэрлэгч "Өвөр Монголын анхны инженерийн корпораци” юм. Тус корпораци нь CNGC Norinco Group (China North Industries Corporation) улсын үйлдвэрлэлийн бүлгийн нэг хэсэг бөгөөд иргэний хэрэгцээг хангахад чиглэсэн цэргийн тоног төхөөрөмж, инженерийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Хятадын гол үйлдвэрлэлийн холбоо юм.
Баотоу үйлдвэрийн бүтээн байгуулалт, танкийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эхний таван жилийн хугацаанд Хятадад баригдсан бусад үйлдвэрлэлийн 156 объекттой зэрэгцүүлэн хийж гүйцэтгэв. Эхэндээ жилд мянга хүртэлх лицензтэй Т-54А танк үйлдвэрлэхээр төлөвлөж байсан” гэсэн мэдээлэл https://anime-net.ru/mn/boevaya-mashina-podnebesnoi-boevaya-mashina-podnebesnoi-plyusy-i/ нийтлэгдсэн.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нарын байгуулсан гэрээний хүрээнд "бартер” явагдаж, Хятадаас их хэмжээний мөнгөн дүн бүхий тоног төхөөрөмж "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д хөрөнгө оруулалт болж орж ирсэн гэх мэдээлэл бий. Тоног төхөөрөмжийн дүн Хятад дахь үнэтэйгээ мөргөж буй эсэхийг шалгахад гэмгүй гэдгийг ч эх сурвалж хэлж байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр одоо тэр нүүрсийг олборлох өртөг, экспортлох үнэ гээд амьдралаас хол зөрсөн алдагдалтай дүн нэгэнт үүсчихсэн байна.
 
 
 
Хамгийн гол нь энэ талаар Монгол Улсын ҮАБЗ, Монгол Улсын Засгийн газар мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм их хэмжээний дүнтэй үйл ажиллагааг мэдэхгүй байх аргагүй боловч холбогдох байгууллагуудын тодорхой мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа эргэлзээ төрүүлж буй юм.
 
 
 
Өнөөдөр Монгол Улс дэлхий нийтээр нэрвэгдээд байгаа COVID19 цар тахлын аюул, хорыг нэгэн адил амсаж буй нь үнэн. Ийм цаг үед өөрсдийн боломжийг ашиглаж "амьдрах” шаардлагатай. Ерөнхийлөгч ч энэ УИХ-ын анхдугаар чуулган дээр "Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална” гэж байлаа. Гэтэл эхнээсээ ийм эргэлзээтэй байдалд орчихсон гэх мэдээлэл гарч ирж, батлагдаж нотлогдоод эхэлж байгааг даруй анхаарах ёстой болж байна.
Энэ талаар Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл эргэж сурвалжилж хүргэх болно. Холбогдох байгууллага, институциуд буюу ҮАБЗ, Засгийн газар ч энэ талаар анхаарах биз ээ.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.Сумьяабазар сайд байхдаа Хятадад очиж Зүүн Цанхийн 15 сая тн нүүрсийг зэвсгийн үйлдвэртэй гэрээлснийг ҮАБЗ мэдэж байгаа юу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

2024 оны 03 сарын 27, 10 цаг 50 минут
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани