Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны газар

Газрын тосны газарБүтэц

Хайгуул судалгааны хэлтэс

Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд газрын тос, газрын тосны уламжлалт бус эх үүсвэртэй холбогдсон гэрээ хэлэлцээр байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ, судалгааны гэрээ, бусад гэрээ, хэлэлцээр, бодлогын удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр, төсвийг хянаж батлуулах, газрын тосны судалгаа хайгуулын ажилд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, судалгаа, хайгуул, олборлолт, үнэлгээ, нөөцийн тооцоо, ашиглалтын тайлан материалыг судлах, сэдэвчилсэн судалгаа хийх, газрын тосны төлөв байдлыг тодорхойлох, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, гэрээлэгчдийн хөрөнгө оруулалт, зардлыг хянаж баталгаажуулахад мэргэжлийн дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний шууд хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага байх ба шууд бус хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, холбогдох бусад яам, агентлаг, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчид, хөрөнгө оруулагчид, орон нутгийн захиргаа,их, дээд сургуулиуд,эрдэм шинжилгээ, хил гааль, хяналт шалгалт, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагууд байна.

Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс

Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд газрын тосны салбарын бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж,тайлагнах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох, удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хууль тогтоомж,УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргана. Түүнчлэн Гэрээлэгчдийн хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын баталгаажуулалт, холбогдох тайлан мэдээ, санхүүгийн тайлан баланс гаргалт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, бусад хууль тогтоомжийн дагуу төлөх талбайн дэнчин, сургалтын урамшуулал, төлөөлөгчийг дэмжих сан  зэрэг төлбөрүүдийн төвлөрүүлэлтийн байдалд хяналт тавих, газрын тосны  хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, техник технологийн ажлын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

Ашиглалт олборлолтын хэлтэс

Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд газрын тосны ордуудыг ашиглах олборлолтын ил байгууламж, дэд бүтцийг барьж байгуулах, ордыг ашиглалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулах, газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлэнолборлолтыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газарт ногдох түүхий тосыг хэмжих, хадгалах, тээвэрлэхэд хяналт тавих, газрын тосны олборлолтын үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, өртгөөр  нөхөгдөх зардлыг хянаж, баталгаажуулахад мэргэжлийн дүгнэлт гаргах, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон тайлан, материалыг судалж, санал дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний шууд хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага байх ба шууд бус хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, холбогдох бусад яам, агентлаг, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчид, хөрөнгө оруулагчид, орон нутгийн захиргаа,их, дээд сургуулиуд,эрдэм шинжилгээ, хил гааль, хяналт шалгалт, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагууд байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтэс

Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” болон бусад хуулийн хүрээнд зохион байгуулах, газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангахад дэмжлэг үзүүлэх, импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний байнгын нөөцтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах, газрын тосны бүтээгдэхүүний импорт, нөөц, үлдэгдэл, жижиглэн борлуулалтын үнэ, гадаад зах зээлийн үнийн мэдээллийг боловсруулах, төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын дарга, удирдлага байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээний хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортлогч, хангамж, борлуулалттай холбогдсон үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, хил, гаалийн байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна.

Үйлдвэр техник технологийн хэлтэс

Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, техник технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хадгалалт, тээвэрлэлт, шатахуун түгээх станцын техник, технологи, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмыг шинээр боловсруулах, хянах, шинэчлэхүндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээний хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, хил, гаалийн байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортлогч, хангамж, борлуулалттай холбогдсон үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд, сонирхогч гадаад орон болон олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна.

Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори

Лабораторийн байршил:

1. Улаанбаатар
2. Сэлэнгэ
3. Дорнод
4. Орхон
5. Дархан-Уул
6. Ховд
7. Дорноговь аймгийн Замын-Үүд
8. Говьсүмбэр

Улаанбаатар хот дахь чанарын хяналтын лабораторид 44 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг  гүйцэтгэж байна.

Захиргаа удирдлагын хэлтэс

Захиргаа удирдлагын хэлтэс (ЗУХ) нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд захиргаа удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, ГТГ-ын үйл ажиллагаанд удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, аж ахуй, нийтлэг үйлчилгээг хүн бүрт хүрч үйлчлэх, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах,ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн хууль тогтоомж, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах, мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, газрын тосны салбарын хэмжээнд байгуулагдах гэрээ, хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах, сурталчлах, байгууллагын техник үйлчилгээг хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчид, аж ахуйн нэгж, иргэд, их, дээд сургуулиуд,эрдэм шинжилгээний байгууллагууд байна.

Эдийн засаг санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс

Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд байгууллагын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүргийг хүлээж, төлөвлөх, санхүү бүртгэл хөтөлж тайлагнах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, Гэрээлэгчдийн хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах, холбогдох тайлан мэдээ гаргах, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, бусад хууль тогтоомжийн дагуу төлөх талбайн дэнчин, сургалтын урамшуулал, төлөөлөгчийг дэмжих сан  зэрэг болон гэрээний дагуу төлөх төлбөрүүдийг төвлөрүүлэх, газрын тосны салбарын эдийн засгийн үр ашгийг  тооцох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

 

ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Газрын тосны газар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани