Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ө.Энхтөр: “Саусгоби сэндс”-ийн захирал хууль зөрчсөн нь тогтоогдсон

Ө.Энхтөр: “Саусгоби сэндс”-ийн захирал хууль зөрчсөн нь тогтоогдсон Б.ЗАЯА

Баялаг бүтээгчдийг хэлмэгдүүлж, хүний эрх чөлөөг зөрчиж байна гэх мэтээр АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг олон нийт шүүмжлэх боллоо. Энэ тухайд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр ингэж хариулж байна. 

-Сүүлийн үед АТГ-ын талаар таагүй мэдээлэл тасрахгүй шинжтэй. Ялангуяа баялаг бүтээгчдийг хэлмэгдүүлж, хорьж цагдаад байна гэсэн хардлага олон нийтийн дунд байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Биднийг эдгээр хүмүүсийг хэдэн арваар нь хорьж цагдаад гэмт үйлдэл илрэхгүй болохоор татварын хэрэгт татаад байгаа мэт ойлголт нийгэмд байна. Энэ нь ажил хийж байгаа бидэнд харамсалтай санагддаг. Бид эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байгаа хүмүүс.Эрүүгийн хуулийн 265, 266 дугаар зүйл ангиар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан бол шалгадаг.  Сүүлийн гурван жилийн байдлаар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтантай холбоотой 39 хэргийг шалгаж, 16 хүнийг цагдан хорьсон. Нийт цагдан хорьсон хүмүүсийн дунд эзэлж байгаа хэмжээ нь 20 хувьд нь ч хүрэхгүй.

-АТГ-ынхан байсхийгээд л хэн нэгнийг цагдан хорилоо гэж сонсогддог. Иймхэн тооных гэж үү?

-Энэ бол нэг гараа төсвийн уут руу шургуулчихсан, нөгөө гараараа эргэж хараад ард түмэн рүү даллаад "Бид гэм буруугүй” гэж хашгирч байгаа хүмүүсийн хэмжээнд яригдаж байгаа асуудал. Түүнээс биш манайд өнөөдөр хэчнээн мянган компани байдаг билээ. Хэчнээн хүн компани, аж ахуйн нэгжээр амьдралаа залгуулж байгаа билээ. Тэдгээрийн дэргэд энэ бол харьцангуй бага тоо. Тэгэхээр манай албаныхан хэтэрхий хавтгайруулсан, нэг талыг барьсан зүйл байхгүй. Бид хуулийг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд ажиллаж байгаа.

-Саяхан олон улсын нэр бүхий мэдээллийн хэрэгслээр Монголыг авлигажсан орон, гадны хөрөнгө оруулагчдыг цагдан хорьж, эрх чөлөөг нь боомилсон утгатай мэдээлэл гарсан. Та бүхэн үүнийг үзсэн үү. Манайх үнэхээр гадныханд халгаатай юм уу?

-Хууль хэрэгжүүлж буй субьектын хувьд, ялангуяа мөрдөх үйл ажиллагаа явуулдгийн хувьд гадаад, дотоодын дайралтууд их байгаа. Тэдний зорилго бидний хийж байгаа ажлыг үгүйсгэх гэсэн эсвэл Монгол Улсыг муугаар харагдуулах зорилготой. Цаад санаа нь өөрсдийнхөө үйл ажиллагааг гүйцэлдүүлэх гэсэн хандлагатай юм уу гэж дүгнэж байгаа. Энэ мэдээллийг үзээд манайхан гадаад иргэдийг шалгасан байдлаа эргэж харсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаадын 24 иргэнийг шалгасны дунд Өмнөд Солонгосын дөрөв, Хятадын 14, АНУ-ын хоёр, Казахстан улсын нэг, Филиппин улсын хоёр, Австралийн нэг иргэн байсан.

-Блүүмберг суваг "Саусгоби сэндс” компанийн удирдлагуудын талаар хөндсөн байсан?

-"Саусгоби сэндс” компанийн захирал АНУ-ын иргэн Жастин Каплагийн хувьд тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр компанийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль тогтоомж зөрчсөн, тэр тусмаа татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн асуудал гарсан. Энэ бол ганц, нэг сая долларын асуудал биш, өргөн хүрээнийх байсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаад, дотоодын хэн ч хууль, дүрмийн дагуу ажиллах ёстой. Хуулийг уландаа гишгээд байвал тэр асуудалтай нь холбогдуулж шалгах зарчим Үндсэн хуульд ч тэр, бус хуульд ч бий. Түүнийхээ хүрээнд Жастин Каплаг Эрүүгийн хуулийн 166.2-т заасан зүйл ангиар холбогдуулан шалгасан. Мөн тус компанийн ахлах хуульч Австрали улсын иргэн Сара Армстронг гэгч нөхрийг хахууль өгсөн, татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгасан. Энэ нь тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийн хэргийг шалгах явцад илэрсэн хэрэг. Тэднийг мөрдөн байцаалтын явцад цагдан хориогүй. Эцэст нь эдгээр иргэд Монгол Улсын хууль зөрчсөн нь тогтоогдсон, татварын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлтэй гээд цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлсэн. Гэхдээ нэгэнт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа ямар ч төрлийн сэжигтэн, яллагдагчийг бид цагдан хорихоос гадна Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахгүй байх арга хэмжээг авах журамтай. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, улс дамнасан бизнес эрхэлдэг байгууллагын хувьд эхний ээлжинд зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан. Тэр хүрээнд л шийдэгдсэн асуудлыг сүр дуулиан болгож байгаа нь учир дутагдалтай байна.

-Танайд шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ихээхэн гомдолтойгоор мэдэгдэл хийх болсон. Тэдний хэлснээр бол та бүхэн  мөрдөн шалгах явцад залхаан цээрлүүлэх, хэргийг хүчээр хүлээлгэх арга хэрэглээд байна уу даа?

-Мөрдөн шалгах үйл ажиллагаа нь олгогдсон эрхийнхээ хэмжээнд тодорхой албан тушаалтны эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа хүмүүсийн дургүйг их хүргэдэг юм шиг байна. Энэ байдлаа илэрхийлэхдээ хүмүүсийг өөрсдөөр нь хэргийг яллуулах, тамлан тарчлааж байна гэсэн мэссэжүүдийг гаргаж байна. Манай байгууллагаас сүүлийн гурван жил хэрэгт холбогдуулан шалгахдаа 93 хүнийг цагдан хорьсон судалгаа байна. Өөрөөр хэлбэл, нийт шалгагдсан хүмүүсийн 10 орчим хувьд л цагдан хорих арга хэмжээг авсан. Бусад нь гадуур, батлан даалтад байцаагдсан.

Нөгөө талаар хэргийг нь нотлуулахын тулд хориод байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд байна. Хамгийн сүүлд гэхэд АТГ-т Сталиний гаргасан онолоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна гэсэн үгийг бидэнд дайж байна. Нийгмийг бидэн рүү чиглүүлэх гэсэн, тодорхой үед гарч байсан төрийн алдааны дүнд ард түмэнд ирсэн аюулыг зөвхөн нэг байгууллага руу нялзаах гэсэн оролдлого болов уу гэж харж байна. Түүнээс биш бид сэжигтнийг өөрөөр нь хэргийг нотлуулах асуудал байхгүй.

zuunii medee

Ө.Энхтөр: “Саусгоби сэндс”-ийн захирал хууль зөрчсөн нь тогтоогдсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани