Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефтийн хайгуул, судалгааны түүх

Нефтийн хайгуул, судалгааны түүхXYII-XIX зууны үед Н.М.Пржевальский, В.А Обручев, М.В.Певцов, Г.Н.Потанин зэрэг оросын нэрт жуулчдын төв азийн зарим нутгаар хийсэн газар зүйн шинжилгээний материалд монгол орны геологийн тогтцын талаар тэмдэглэсэн байдаг. 1922-1923 онуудад манай орны говийн бүс нутагт геологийн судалгаа явуулж мезозой ба гуравдагчийн хурдасны ангилал хийж, анх нефтийн гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг занарын илрэл олж тогтоосон америкийн геологич Чарльз П.Берки, Фредрик К.Моррис, 1931 онд монгол оронд газрын тос байж болох таамаглал дэвшүүлсэн Д.Теннер, 1940 онд Дорноговийн сав газарт нефтийн илрэл олсон Ж.Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нарын судалгаа, шинжилгээний ажлаар монгол орны нефтийн судлагааны түүх эхэлсэн билээ.
 
 
        1940 оны 12 дугаар сард Оросын геологич С.Ю.Желубовскийн баг Дорноговийн Зүүнбаянгийн хотгорт газрын тосны хайгуулын анхны цооног өрөмдөж, уг цооногоос 1941 онд хоногт 1 тн хүртэл ундаргатай шингэн нефть илрүүлжээ. Энэ ажилд Монголын геологич Ж. Дүгэрсүрэн оролцож байсан.
        1942 онд Зөвлөлтийн геологич Н.А.Маринов, Ю. С. Желубовский нар Дорнод аймгийн Даллагатын Хар-Овоо, Хар нуур зэрэг газраас нефтийн лаав олж тогтоожээ.
        1947 оны сүүлчээр "Монголнефть” хэмээх тусгай трест байгуулагдсан нь нефтийн хайгуул судалгааны ажлыг эрс нэмэгдүүлэв. "Монголнефть” трест Зүүнбаянгийн ордын нефтийн нөөцийн тооцоо хийж батлуулан, ашиглалтыг 1950 оноос эхэлсэн төдийгүй, манай орны зүүн ба төвийн зарим нутгаар 1947-1957 оны хооронд нефтийн эрэл үнэлгээний нэлээд хэмжээний ажил явуулсан. Эдгээр ажлын үр дүнд Нялга, Дорноговь, Чойболсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн сав газруудад тосжилтын үнэлгээ өгсөн. Эдгээрээс 24 бүтцийг хайгуулын цооног өрөмдөх зорилгоор судалж, 20 бүтэц (Дорноговьд 13, Нялгад 3, Чойбалсанд 2, Тамсагт 2)-д эрлийн цооног өрөмдсөн байна.
 
 
        1940-1963 онуудад ЗХУ-ын геологийн байгууллагуудын мэргэжилтнүүд монгол орны нутаг дэвсгэрт нефтийн геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг явуулж, Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Нялга, Өмнөговь, Их нууруудын тунамал хурдастай сав газруудыг тогтоож, нефтийн эрэл, хайгуул, олборлолтын нийт 800 гаруй цооног өрөмджээ. Дээрх хугацаанд Зөвлөлтийн геологичдын хийсэн нефтийн эрэл, хайгуулын ажлын үр дүнд Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян, Цагаан элсний нефтийн хоёр жижиг орд нээж, Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Өмнөговийн тунамал хурдастай сав газруудад 80 гаруй нефтийн хуримтлал байж болох гүний бүтцийг илрүүлж, Зүүнбаян, Цагаан элсний ордын нефтийн нийлбэр нөөцийг 6,2 сая тонн гэж тооцоолж байжээ. Зүүнбаянгийн хотгорын "Барагшуун толгой” дээр өрөмдсөн цооногт СКН-3 гүний шахуурга суурилуулан, 1949 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хоногт 900 тонн нефть гаргаж авчээ. Энэ нь манай орны хувьд нефтийн анхны олборлолт, олборлолтын анхны дээж юм. Уг цооногийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын маршал Хорлоогийн Чойбалсан тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид оролцож байжээ. Ингээд 1950 оноос Зүүнбаянгийн нефтийн ордод ашиглалтын цооногуудыг олноор нь өрөмдөж эхэлсэн байна. 1957 оны эцэст нийт олборлолтын цооногийн тоо 204-д хүрч байжээ. 1950-1969 онд Зүүнбаянгийн ордоос 577807,7 тонн, Цагаан элсний ордоос туршилтын олборлолтоор 8421,3 тонн нефть олборложээ. 1950-1969 онд Зүүнбаян, Цагаан элсний ордоос нийт 586229,0 тонн нефть олборлон, 1950 онд ашиглалтанд орсон Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрт боловсруулжээ.
        1953-1963 оны хооронд Цагаан элсний ордод хайгуул явуулж, нөөц тогтоосон нь тухайн үедээ манай нутагт нефтийн чиглэлээр хийсэн сүүлчийн томоохон ажил байсан.
        1963 онд Цагаан элсний ордын хайгуулыг дуусгаснаас хойш нефтийн хайгуул, судалгааны ажил хийж байсан ЗХУ-ын мэргэжлийн байгууллагууд татан буугдаж, манай орны нефтийн хайгуул, судалгааны ажил 30 орчим жил бүрмөсөн зогсчээ.
 
Нефтийн хайгуул, судалгааны ажил 30 орчим жил завсарлах чөлөөнд
 манай эрдэмтэн, мэргэжилтнүүд зүгээр суусангүй. Монгол улсын нутаг дэвсгэрт нефт-ийн судалгаа шинжилгээ явуулах талаар санал, санаачлага гаргаж байлаа.
    1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 31 дүгээр захирамжийн дагуу Түлш, Эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд Ч.Хурцаар ахлуулсан мэргэжилтний хэсэг Монголын нутаг дэвсгэрт нефтийн судал-гааг гүнзгийрүүлэн хийх хөтөлбөр боловсруулж 1976-1980 онд БНСРУ-ын тусламжтайгаар хэрэгжүүлэх санал тавьсан боловч эл санал дэмжигдээгүй.
    1974 онд инженер Ц.Багмид, Н.Осоржин нар импортын нефтиэр боловс-руулах завод байгуулах техник, эдийн засгийн үндэслэл хийх урьдчилсан тооцоо гаргаж санал тавьсан боловч хөрөнгийн эх үүсвэргүй гэх шалтгаанаар дэмжигдсэнгүй.
    1979 онд Улсын төлөвлөгөөний комиссын прогнозын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан нефтийн геологийн инженер Ч.Сосорбурам(Ц.Багмид, Н.Осоржин нарын саналыг үндсэнд нь дэмжиж)импортын ба дотоодын нефтиэр ажиллах завод (жилд хоёр саяас доошгүй тонн нефть боловсруулах хүч чадалтай)байгуулах санал тавьжээ. Ингээд 1979 онд Монголын талын хүсэлтээр Зөвлөлтийн мэргэжилтэн В.Я.Широковын удирдсан шинжээчдийн хэсэг 1940-1963 онд Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн нефтийн судалгааны тайлан мэдээллийг үндэслэн Монгол орны нефтийн нөөцөд дахин үнэлгээ өгчээ. Тэдгээр шинжээчид нефтийн нөөцийг дахин нарийвчлан судалж, эдийн засгийн тооцоог ултай хийсний дараа нефть боловсруулах үйлдвэрийн тухай шийдэх нь зүйтэй гэжээ.
 
 
    1982 онд мөн Монголын талын хүсэлтээр В.Я.Широковын удирдсан Зөвлөлтийн хэсэг мэргэжилтэн 1940-1963 онд Монгол орны нутаг дэвсгэрт явуулсан нефтийн хайгуул, судалгааны тухай бүх мэдээллийг нэгтгэн боловсруулж, ”БНМАУ-ын нутаг дэвсгэрт нефть, хий байж болох сав газруудын геологи-геофизикийн материалын нэгдсэн дүн шинжилгээ” гэсэн тайлан бичсэн байна. Тэд Монгол оронд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нефтийн том орд үүсэх геологийн нөхцөл хязгаарлагдмал байсан гэж үзээд нефтийн эрэл, хайгуулын ажил хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн дүгнэлт гаргаж өгчээ.
    Манай орны нефтийн нөөц баялгийн талаарх дээрх судлаачдын дүгнэлт нь зөвхөн онолын маргааны хэмжээнд хийгдсэн, хайгуул, судалгааны дорвитой ажил хийх шаардлагатай гэж үндэсний эрдэмтэд, мэргэжилтнүүд үзэж, улмаар нефтийн хайгуул, судалгааны ажлыг сэргээх тухай саналыг удаа дараа гаргаж байсан. Яам нь мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж, засгийн газарт уламжилж байсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй.
 
Нефтийн хайгуул, судалгааны ажил дахин сэргэсэн нь
 
 
         1980-аад оны сүүлчээр нийгмийн өөрчлөн байгуулалт, ардчилалын салхи эхлэх үеэр барууны орны нефтийн эрдэмтэн судлаачид манай оронд ирж, өмнө нь хийгдсэн нефтийн судалгааны материалтай танилцан, монгол орны нутаг дэвсгэрт нефтийн судалгаа явуулах, нефтийн орд илрүүлэх боломжтой гэж үзсэн байна.
    1989 оны зургаадугаар сард Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамнаас томилогдсон Д.Санжаадорж, Д.Цэдэнбалжир нарын бүрэл-дэхүүнтэй монголын хэсэг мэргэжилтэн "БНМАУ-ын нутаг дэвсгэрт нефтийн геологийн судалгаа, эрлийн ажил хийх үндсэн чиглэл”-ийг боловсруулж, 1940-1963 оны хооронд Монгол оронд хийгдсэн нефтийн судалгааны тайлан мэдээллийг судлан тунамал хурдастай хотгоруудын судлагдсан байдалд үнэлгээ өгч, "Нефтийн судалгаа, эрлийн ажлын хөтөлбөр”-ийг гаргажээ.
    Нефтийн судалгааны ажил явуулахыг бодлогоор дэмжиж Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны сайдын 1989 оны 286 дугаар тушаалаар тус яамны харъяа Эрэл, геофизикийн цогцолбор экспедицийн (ЭГЦЭ) бүрэлдэхүүнд нефтийн судалгааны анги байгуулж, Монгол улс тухайн үеийн санхүү, эдийн засгийн нөөц бололцоонд тохирсон бага хэмжээний нефтийн судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлжээ.
    Английн Бритиш Петролеум (БП) компани 1989 онд Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол орны нефтийн төлөв байдлыг тодорхойлох геологи-геохимийн судалгааны ажлыг гүйцэтгэх техник-үнэлгээний хөтөлбөрийг боловсруулж, манай мэргэжилтэнүүдтэй хамтарч 1990 онд Монголын нутаг дэвсгэрийн зүүн, төв, баруун, өмнөд хэсгийг хамарсан 459000 км2 талбайд геологийн хээрийн судалгаа явуулж, дээрх талбайн геологийн түүхэн хөгжил, бүтэц, стратиграф, нефть агуулагч ба нефть үүсгэгч эх чулуулгаас 850 ширхэг чулуун дээж авч, геохимийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнгийн тайлан бичсэн байна. Уг судалгаа, шинжилгээний үр дүнд Монголын нутаг дэвсгэрийн төв хэсгийг хамарсан сав газарт нийт шим бодисын агуулга (ТОС) 13-69 %, хөрөвжилтийн түвшин 0.36 – 1.69, баруун хэсгийг хамарсан сав газарт нийт шим бодисын агуулга (ТОС) 16-83 %, хөрөвжилтийн түвшин 0,52-2.0, өмнөд хэсгийг хамарсан сав газарт нийт шим бодисын агуулга (ТОС) 50-70 %, хөрөвжилтийн түвшин 0.5 – 0,8 болох нь тогтоогдсон.
    Филлипс Петролеум компани, "Монгол газрын тос” нэгтгэлтэй 1991.09.06- нд "Зүүн Монголд техник-хамтын ажиллагаа явуулах тухай гэрээ” байгуулж, Нялга, Дорноговь, Чойбалсан, Тамсаг зэрэг сав газрыг хамарсан талбайд нефтийн агуулагч ба үүсгэгч чулуулгийг болон нүүрс устөрөгчийн агуулгыг тодорхойлох, Монгол оронд өмнө нь хийгдсэн хүндийн хүчний болон соронзон судалгааны ажлын үр дүнг нэгтгэн боловсруулж үнэлгээ өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ. Судалгаанд хамрагдсан Нялга, Дорноговь, Тамсаг, Чойбалсан зэрэг сав газруудаас геологи-геохимийн 1024 ширхэг гадаргуугийн дээж авч, нефтийн үүсгэгч болон агуулагч чулуулгийн шинж чанар, шим бодисын агуулгыг тодорхойлон дээрх сав газрууд нь нефтийн хэтийн төлөвтэй болохыг тогтоосон.
 
 
    Бритиш Петролеум компани, Филлипс Петролеум компанийн хийсэн судалгааны ажлын үр дүн, АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын "Эксплорейшн Ассошейтес Интернейшнл” компанийн геологич Уильям Пентиллагийн нэгтгэн боловсруулсан "Монголын газрын тосны хэтийн төлөв” тайлангийн материалууд нь Монгол орны газрын тосны төлөв байдлын талаар дэлхий нийтэд таниулах чухал сурталчилгаа болж, гадаадын компаниудын зүгээс Монголын газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох, Монголын газрын тосны хайгуулын талбайн багц материал бэлтгэх, хайгуулын талбай шинээр ялгах, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулах, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахад ихээхэн тус нэмэр болсон юм.
 
 
    1990 онд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын "Эксплорейшн Ассошейтес Интернейшнл” компанийн геологич Уильям Пентилла, манай мэргэжил-тэнүүдтэй хамтран монгол орны нутаг дэвсгэрт 1989 оноос өмнө хийгдсэн нефтийн судалгааны 400 гаруй тайлан, материалуудыг нэгтгэн боловсруулж "Монголын газрын тосны хэтийн төлөв” тайланг бичжээ.
Нефтийн хайгуул, судалгааны түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани