Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Золжаргал: Нүүрс тээвэрт хил, гаалийн шуурхай байдал чухал

Дэлхийн нүүрсний зах зээлийн ерөнхий хандлага, Монголын нүүрсний экспортын нөхцөл байдал, цаашдын төлөв ямар байх талаар “Монголын нүүрс ассоциаци”-ийн ерөнхийлөгч Ж.Золжаргалтай ярилцлаа.
 
- Ковидоос болж эдийн засаг хямарч нүүрсний зах зээл хэцүүдэх нь гэсэн айдас одоо ч байсаар байна. Ер нь том зургаар харвал дэлхийн нүүрсний зах зээл харин ч өсөлттэй гарсан гэж байна.Та ерөнхий хандлагын талаар тодруулж ярина уу?
 
- Дэлхийн нүүрсний зах зээл жил бүр өсөлттэй гардаг. Харин энэ жилийн тухайд хагас жилийн мэдээгээр бага зэрэг өсөлттэй гарсан. Ер нь урт хугацаандаа энэ өсөлт тогтвортой байгаа. Дэлхийн хэмжээнд жилдээ  найман тэрбум тонн нүүрс хэрэглэдэг.
Үүнээс нэг тэрбум тонныг Хятад улс хэрэглэдэг. Үүний 500 орчим сая тонныг нь  тус улс  өөрөө олборлож жил бүр 60-70 сая тонн коксжих нүүрсийг импортоор авдаг. Нийт нүүрсний хэрэглээний 10 хувийг Хятад улс өөрөө олборлодог гэсэн үг. Коксжик нүүрсний хэрэглээг нийлүүлдэг гол экспортлогч орон нь Монгол, Австрали, Канад. АНУ-аас авах хэмжээ нь багасч ОХУ-аас авах нь нэмэгдсэн. Өнгөрсөн  онд Хятад улс 74 сая тонн коксжик нүүрс импортоор авсан. Энэ нь өмнөх жилүүдээс нэлээд өссөн. 2020 оны хүлээлтээр бол 72 сая тонныг авахаар байна. Өмнөд хөршийн эдийн засаг том, инерци ихтэй учраас  ковидоос болж  хэрэглээгээ бууруулаагүй. Цаашдаа ч гэсэн буурахгүй харьцангүй тогтвортой  байх төлөв ажиглагдаж байна.  I улиралд ковидтой  холбоотойгоор Монголын талаас онцгой арга хэмжээ авч экспортоо зогсоосон. Энэ нь тухай үеийн сэтгэл зүйн нөлөө орсон байх талтай. Манай шийдвэр гаргагчид алдаатай үйлдэл хийсэн. Үүнээс болж эхний улирлын экспортоо алдсан. Ингэснээр манай гол өрсөлдөгч Австралид ашигтайгаар эргэж нүүрсний нийлүүлэлт нь огцом өссөн. Манайх 50 хувиар буурсан. Хагас жилийн дүнгээр 8.6 сая тонн нүүрс экспортолсон бол одоо 10 гаруй сая тонн болоод байна. Өөрөөр хэлбэл, 690 сая ам.долларын борлуулалт хийсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулбал 850 сая ам.доллараар бага борлуулалт хийж, ийм хэмжээний мөнгөө алдсан.
 
-Нүүрсний үнэд өөрчлөлт орсон уу?
 
-Харин өнгөрсөн хугацаанд үнийн тухайд өөрчлөлт ороогүй. Гэхдээ оны төгсгөлд 10 орчим хувиар буурна гэсэн хүлээлт бий. Энэ нь бага зэрэг бууралт. Хятад улс өөрөө хамгийн том олборлогч. Уурхайнууд нь ковидоос болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүйгээс эрэлт үүссэн. Үүнээс үүдэлтэй үнэ нь нэмэгдсэн.Одоогоор дотоодын уурхайнууд нь сэргэсэн. Үнэ, чанарын тухайд зохицуулалт хийхийн тулд гадаадаас авч буй нүүрснийхээ их, багыг тохируулж байдаг. Тэгэхээр үнэ бага зэргийн бууралттай ч тогтвортой байна. 72 сая тонн нүүрс авах хэвээр байна. Гэхдээ оны эцэст яахыг хэлж мэдэхгүй байна.
 
- Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийг  шуурхай болгохын тулд “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүн нь ямар байна вэ?
 
- Сонгуулийн дараагаар шинэ Засгийн газар “Ногоон гарц” хөтөлбөрийг шуурхай авч хэрэгжүүлсэний үр дүнд нүүрс тээвэрлэлт саадгүй явж эхэллээ. Нүүрс тээвэрлэлтийн компаниудад ч тэр Хятадын талд байр сууриа алдахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Одоогоор хилээр гарах машины тоо хэвийн болсон. Эрүүл ахуй талаас нь орчин нөхцлөө сайн бүрдүүлсэн. Жолооч нар  хил гараад өвчин тусчих вий гэсэн болгоомжлол байгаагийн нэгэн адил хятадууд энэ өвчний цаана гарчихсан гэж хэлж байгаа ч эсрэгээр гадаадаас орж ирж байгаа зүйлд маш их хяналттай байна.
 
-Төсвийн тодотголоор экспортлох нүүрсний хэмжээг 25 сая тонн болгож буурууллаа. Одоогийн байдлаар оны сүүл гэхэд энэ хэмжээнд хүрэх боломж байна уу?
 
- 25 сая тонн харьцангуй бодитой харагдаж байна. Тээвэрлэлт яг энэ байдлаараа эрчтэй явагдах юм бол боломжтой. Гэхдээ үлдсэн 2, 3 сард  өдгөө есөн сар хүртэл гаргасан 10 гаруй сая тоннд хүртэл гаргаж байж хүрнэ. Энэ хэмжээндээ хүрэхгүй бол эдийн засагт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлнө. Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам энэ хэмжээнд хүргэхийн тулд санаачлагатай ажиллаж байгаа. Нүүрс экспортлогч компаниуд, ассоциацийн зүгээс салбарын сайдтай уулзаж санал, хүсэлтээ тавьсантай холбоотой. Нөгөөтэйгүүр хил, гаалийн  цагийн хуваарийг 24 цаг болгох хэрэгтэй байна. Ядаж 16 цаг болгож уртасгах шаардлагатай. Түүнээс биш цайны цаггүй болгоод нэмэргүй.
 
-Мэдээж 24 цаг болгохын тулд Хятадын талтай ярьж тохиролцох байх л даа?
 
- Тийм. Үүнийг хоёр улсын Гадаад харилцааны яам зэрэг дээгүүр төвшинд яригдах асуудал. Энэ саналыг манай ассоциаци, нүүрс тээвэрлэгч компаниуд тавьж байна. Одоогоор Гашуунсухайт, Шивээхүрэн хоёр гол боомтоор нийтдээ 1500 орчим машин хил гарч байна.
 
-Хил, гаалийг хурдасгах өөр ямар боломж байгаа бол?
 
- Гаалийн хяналтын лабораторит шийдэх асуудал байна. Эл лаборатори хил, гаалиар гарч байгаа бүтээгдэхүүнээс чанарын шинжилгээ авч улмаар Улаанбаатар  хот руу явуулж шинжилгээнд оруулж дүгнэлт гарган буцааж явуулснаар  хил гаргах эрх олгодог. Энэ  үйл явц нь цаг хугацаа алддаг. Гэтэл гадаад худалдаа шуурхай байх ёстой.
 
Үүнийг шийдвэрлэх хялбар арга байна. Хил дээр ажиллаж байгаа улсын итгэмжлэгдсэн лабораторит гаалийн лабораторийн мэргэжилтэнг томилолтоор ажиллуулах хэрэгтэй. Ингэснээр чанарын шинжилгээг газар дээр нь хийж, хяналтаа тавих зэргээр шуурхай ажиллах боломжтой.
 
- Удахгүй 2021 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Цаашдаа, ирэх онуудад  нүүрсний экспортын нөхцөл байдал ямар байх бол. Он гараад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж магадгүй. Тиймээс бүх улсын хил хаагдах хэмжээнд хүрэх магадлалтай гэсэн мэдээллийг НҮБ –аас анхааруулсан. Энэ үед манай улс ямар зохицуулалт хийх ёстой бол?
 
- Ирэх онд хэчнээн тонн нүүрс экспортлох вэ гэдэг нь нэгдүгээрт, Хятад улсын эрэлт хэрэгцээнээс шалтгаална. Хоёрдугаарт, ковидоос хамаарна. Ковид гэнэтийн тохиолдол учраас  хэрхэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар ирэх онд нүүрсний экспортод өөрчлөлт орохгүй. Хятад улсад коксжих нүүрсний эрэлт өндөр хэвээр байна. Дэлхийн коксжих нүүрсний 10 орчим хувь нь манай улсад байна. Өнгөрсөн жил Монгол Улс Хятадын хамгийн том экспортлогч байсан. Цаашдаа энэ байр сууриа хадгалахын тулд  хилийн ажиллах цаг, гаалийн шуурхай ажиллагаа,  лаборатори зэргийг хэвийн хурдтай тасралтгүй зохион байгуулах. Түүнчлэн ирэх жилд хэчнээн тонныг экспортлохоо Хятадын Засгийн газартай манайх эртнээс  тохиролцох хэрэгтэй байна. Ингэснээр төсвийн алдагдлаа зөв тооцоолно. Хиймлээр тооцохоос сэргийлнэ.Тээвэрлэлтийн асуудал зохицуулагдана. Аж ахуйн нэгжүүд төлөвлөлтөө хийхэд эерэг ач холбогдолтой. Мөн хоёр улсын мэргэжлийн салбар холбоод болон  манай  ассоциаци, Хятадын нүүрсний ассоциацитай санамж бичиг байгуулаад байна. Ингэснээр мэдээлэл солилцох, нүүрсний үнэ, ил тод байж аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой байх давуу талтай. Энэ нь төрийн ажилд ямар нэг хэмжээгээр дэмжлэг болж байгаа. Ковидын тухайд  салбарын мэргэжлийнхэн дахин ковидын хоёр дахь давалгаа ирнэ. Ковид шиг цар тахлын дамтамжууд ойртоод байгаа. Шувуу болон гахайны ханиад, Sars-cov2, mers-тэй  адил дахин өөр тахал гарч болзошгүй гэж байна. Энэ нь дэлхий ертөнц өөрчлөгдөж байгаатай холбоотой. Тиймээс  эдийн засгийн аюулгүй байдлаас сэргийлэхэд төмөр зам, дэд бүтцийн хөгжил  чухал гэж үзэж байна.  
 
-Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтэд том түлхэц болох байх?
 
-Төмөр зам тавьснаар хоёр чухал асуудлыг шийдвэрлэнэ.
 
 
 
Нэгдүгээрт, Гашуунсухайтаар гарч байгаа Тавантолгойн бүлэг ордын нүүрс тээвэрлэлтэд чухал. Харин  Нарийнсухайтын бүлэг ордынх Шивээхүрэнгээр гарч, нийтдээ экспортын нүүрсний 40 хувийг эзэлж байна. Энэ боомт хилтэй ойрхон учраас богино рейсийн авто тээвэр, чингэлэг гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Төмөр зам тавих ажлаа аль болох хурдан дуусгах хэрэгтэй.
 
2008 оноос хойш манай улс нийтдээ 255 сая тонн нүүрс экспортлосон. Дунджаар 70 ам.доллараар тооцох юм бол нийт 18 тэрбум ам.доллар орж ирсэн байна. Үүнийг төмөр замаар тээвэрлэсэн бол зөрүү нь 3.5 тэрбум ам.доллар. Төсөв тодотгох хэмжээний асар их мөнгө. Төмөр замгүйгээс болж ямар их мөнгө алдав. Түүнчлэн олон хүний хөлс хөдөлмөр, амь нас, байгаль экологит учруулсан хохирлыг тооцвол үүнээс ч их гарна.
Хилтэй ойр Шивээхүрэнгийн боомт дээр тээвэрлэлтийн машинуудын дугаарлалт бөөгнөрөл их үүсдэгээс сэргийлж яг хил дээр нь төмөр замын терминал байгуулах хэрэгтэй. Машин нүүрсээ буулгаад буцдаг. Хилийн цаанаас чингэлэгт савлаж краннаар вагонд ачдаг байх хувилбар яригдаж байна. Чингэлэг тээвэр өртөг өндөртэй ч бонгино зайтай газар ийм хувилбар нь эдийн засгийн эргэлтээрээ үр ашгийг нь нэмэгдүүлдэг. Эерэг талаас нь харах юм бол Хятадын коксжих нүүрсний томоохон хэрэглээний зах зээл нь Монгол руу ойртоод байгаа. Зүүн, өмнөд хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрүүд нь алсдаа хаагдаж хойд нутагтаа төвлөрөх хандлага байна. Тиймээс урт хугацаандаа Монголын коксжих нүүрсний үнэ цэнэ буурахгүй. Энэ үүднээсээ дэд бүтэц Монголд хэрэгтэй. Гол нь үүнийгээ эрэмбэ дараатайгаар хөгжүүлэх хэрэгтэй байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Золжаргал: Нүүрс тээвэрт хил, гаалийн шуурхай байдал чухал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани