Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто” буулт хийж эхлэв үү?

“Рио Тинто” буулт хийж эхлэв үү?

 

УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
"Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар "Рио Тинто” компанитай  хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм.
Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж зарим "Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан.
Ингэхдээ өмнөх тат­ва­руудын зөрүүг нэ­хэм­жилж гаргуулах, ног­дол ашгийг нийгмийн хариуц­лагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрч­лөх зэрэг шаардлагыг тави­хаар болсон байдаг.
Энэ дагуу өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тавьсан дээрх шаардлагуудад "Рио Тинто” компани эсрэг байр суурьтай байж ирсэн. Улмаар олон улсын арбитрын шүүхэд зарга мэдүүлсэн.
 
 
 
Тэд дэлхийд нэр хүндтэй томоохон хуулийн фирмийг хөлслөн манай улсын Засгийн газрын эсрэг ажиллуулсан. Засгийн газар ч хариу арга хэмжээ авч, арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлөн ажиллах түншийг сонгон ажиллуулсан байдаг.
 
 
 
Тухайн үед Засгийн газрын нэр бүхий сайд нар "Рио Тинто”-гийн эрх ашигт үйлчилж, ажлын хэсгийн үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийж байсан талаар "Зууны мэдээ” өнгөрсөн хавар мэдээлж байлаа.
Тэгвэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч болох "Рио Тинто” компанийн гүйцэтгэх удирдлагууд 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр албан тушаалаасаа огцорчээ. Энэ талаар "Ройтерс” зэрэг томоохон агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак албан тушаалаасаа огцорсон байна.
Мөн тус компанийн асуудал эрхэлсэн захирал Симон Нивен, төмрийн хүдрийн группийн захирал Крис Салбури нар нь Баруун Авсралийн Пилбури бүс дэх "Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад нутгийн уугуул иргэдийн соёлын өв болох 46 мянган жилийн түүхтэй агуйг дэлбэлсэн асуудалд хариуцлага хүлээн огцрох болсон байна. "Рио Тинто” компани нь 2020 оны тавдугаар сарын 2-нд Жуукан Горж нэртэй 46 мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан, соёлын өв болсон агуйг дэлбэлсэн нь Австралид болон барууны олон оронд шүүмжлэл, эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлсэн. Тухайн үед "Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл энэхүү асуудалтай холбогдуулж дээр дурдсан нэр бүхий гүйцэтгэх удирдлагын гишүүдэд хариуцлага тооцож, бонус авах эрхийг нь хасах шийдвэр гаргаад байсан ч тус компанийн Австрали, Англи, АНУ дахь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид энэхүү шийдвэр нь хангалтгүй гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.
 
 
 
Түүнчлэн энэхүү 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн асуудалтай холбогдуулж Австрали улсын холбооны Парламент нь хянан шалгах үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Түүнээс болж "Рио Тинто” компанийн нэр хүнд Австрали төдийгүй барууны улсуудад унаж, компанийн дотоод соёл, хариуцлагын тогтолцоо хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн юм.
 
 
 
Үүнээс гадна "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нь албан тушаал хаших явцдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол маргааныг шийдвэрлэж чадаагүй. Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанууд дээр хугацаа алдаж "Рио Тинто”-д алдагдал үүсгэсэн гэж Төлөөлөн удирдах зөвлөл нь үзжээ. Тиймээс арбитртай холбоотой зардлаас татгалзаж манай улс зэргийн татварыг төлөөд явах нь зөв гэж шийдсэн байна. Харин "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак дараагийн гүйцэтгэх захирлыг томилох хүртэл буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх юм байна.
Харин манай улсын Засгийн газрын тухайд гаргасан шийдвэрийнхээ хүрээнд, голлоод зардал өссөн асуудал болон Австралийн асуудлаар жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтарч гомдол гаргахаар болжээ.
Тиймээс "Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг Оюутолгойн гэрээний хэлэлцээрт ахиц гарч, "Рио Тинто” Монголын талд буулт хийж эхэллээ хэмээн дүгнэж болохоор байгаа юм.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани