Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хувцасаа түлэх үү, шахмал түлшээ нэмэх үү

Хувцасаа түлэх үү, шахмал түлшээ нэмэх үү

 

Ойрын өдрүүдэд бороо орж, цочир хүйтэрлээ. Хүйтний улирал ирж байгаа учраас түлшний асуудал ч яригдаж эхлэв. Сайжруулсан шахмал түлш, модны хүрэлцээ, үнэ, иргэдийн худалдан авалтын талаар сурвалжлахаар "Цайз” захын сайжруулсан түлшний хэд хэдэн борлуулах цэгээр орлоо. "Тавантолгой” түлш компани нь өнгөрсөн жилээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 220 мянган айл өрхийг шахмал түлшээр хангах зорилгоор байгуулагдсан.

Тус компани байгуулагдсан даруйдаа баруун бүсийн үйлдвэрийг барьж, сайжруулсан шахмал түлшээр хангаж эхэлжээ. Харин энэ жил агаарын чанарын бүс тэлж, Баянзүрх дүүргийн Х хороо, Сонгинохайрхан дүүргийн XXI, Хан- Уул дүүргийн XII, XIII гэсэн таван хорооны 10 мянга орчим айл өрхийг нэмэлтээр сайжруулсан түлшээр хангаж ажиллахаар болжээ.

Тус компани нь одоогоор 70 мянга гаруй тонн сайжруулсан түлшийг нөөцөлсөн бөгөөд аравдугаар сарын 1 гэхэд 120 мянган тонн болгох зорилготой ажиллаж байна.

Иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор борлуулалтын цэгүүдийг тухайн бүс нутагт байрлуулсан. Өнгөрсөн жил 400 борлуулалтын цэг байсан бол энэ жил 1000 болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Цэгүүдийг өнөөдрөөс дэс дараалалтай нээж, аравдугаар сарын 1 гэхэд бүх борлуулалтын цэгийг нээсэн байхаар зохион байгуулалт хийж байна. Харин Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөг, нэг шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэсэн тооцоо гаргасан байна.

10 тонн шахмал түлш өдөртөө дуусдаг

"Цайз” захад зуны гэрээтэй 2-3 цэг ажилладаг байна. Эхний цэг дээр очиход 11:00-12:00 цагийн байдлаар шахмал түлшээ дууссан учраас мод л зарж байлаа. Мод том уут нь 5000, жижиг уут нь 3000 төгрөг байгаа аж. Ноднин том уутыг нь борлуулагчид хувь хүнээс 2500-2800 төгрөгөөр авдаг байсан бол энэ жил 4000 төгрөг болсноор зарах үнэ нь ийнхүү нэмэгдсэн байна. Бороо их орсон болохоор уулын зам эвгүй, мод ачсан машин шаварт суухаас эхлээд хүндрэлтэй байгаа учраас үнэ нэмэгдсэн гэнэ. Гэхдээ 10 сар гаргаад хямдардаг аж. Борлуулагч Ц.Даариймаа "Би энд 22 жил түлээ, нүүрс зарж байна. Манайх өөрсдөө том машинаар мод аваад бэлддэг ч энэ жил оруулж ирж чадаагүй. Аргагүй эрхэнд л хүнээс мод авч зарж байна. Хүмүүсийн худалдан авалт харилцан адилгүй ч яг энэ үед эрс нэмэгдлээ” гэв. Энэ үеэр нэгэн хүн "Шахмал түлш байна уу” гэхэд борлуулагч "Өчигдөр ирээд дууссан одоо удахгүй ирнэ” гэж хэллээ. Эднийх "Тавантолгой” түлш компанийн албан ёсны гэрээт цэгийн нэг бөгөөд өвлийн гэрээнээсээ үргэлжлүүлээд зуны гэрээ байгуулсан байна. Нэг удаа захиалга өгөхдөө 400 уутыг авдаг ч өдөртөө дуусдаг байна. Энэ үеэр хэд хэдэн хүн ирж асууж байгаа нь шахмал түлшний эрэлт, хүрэлцээ ямар байгааг харуулж байлаа.

Цааш явсаар дараагийн цэг дээр очтол мөн л өмнөх өдөр ирсэн түлш дууссан байв. Өнгөрсөн онд 200 орчим борлуулалтын цэг дээр савлагаа хийжээ. Харин энэ жил 30 төвлөрсөн хангамжийн баазад савлагааг нэгдсэн байдлаар хийх нь борлуулахад хялбар болох юм. Борлуулагч "Ойрд хүмүүс шахмал түлш л их асуух боллоо. Түлшээ дуусангуут нь захиалгаар 200-300 шуудайг авдаг ч тэр дороо л дуусчихдаг. Яг энэ үед иргэдэд шахмал түлш л хэрэгтэй байна. Маргаашнаас өвлийн гэрээтэй цэгүүд нь борлуулаад эхлэхээр гайгүй болох байлгүй гэж л найдаж байна.Энэ жил уутанд савлаж өгнө гэсэн нь авч байгаа хүнд ч, зарж байгаа бидэнд ч хялбар байна” гэсэн юм.

Долоон хоногт зургаан уут түлшийг нэг өрхөд олгож байсан нь энэ жил хэвээр байна. Харин 16-100, 100 дээш киловатт хүчин чадалтай нам халаалтын зуухтай айл өрх, албан газрууд байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас уг судалгааг гаргаж нэмэлт түлш өгөхөөр ажиллаж байна.

Түлш хайж байгаа иргэн "Уржигдраас хойш шахмал түлш хайж байна. Амгалангаас Улиастай хүртэл яваад олсонгүй. Түлээ нүүрсний цэгүүд зарим нь хаалттай, нээлттэйд нь түлш байхгүй. Тэгээд ямар сайндаа Цайзаар яваад үзье гээд ирлээ. Нялх хүүхэдтэй сэрүүхэнд гал түлэхгүй л бол даарна. Одоо Шархад хүртэл хайж яваад байхгүй бол үдээс хойш түлш буухаар л авахаас. Би тус компаний яндан хөөлж байгаа хүмүүсээс "Түлш хэзээ ирэх юм бэ. Компанидаа хэлээд өгөөч” гэхээр "ирэх л байлгүй л дээ” гэдэг. Хавар хоёр шуудай нүүрс авснаа аль хэдийнэ түлээд дуусгасан. Нэг айлд өгөх ёстой зургаан шуудай нүүрсээ бага багаар хийж арай хийж хүргэдэг. Энэ жил нялх хүүхэдтэй болсон учраас яаж болгодог юм байгаа юм. Энэ зургаан шуудайгаа ядаж найм болгочихвол болно” гэсэн юм. Энэ үеэр мөн л усны тэрэг түрсэн хоёр хүүхэд түлш асууж байлаа. Цэгүүд дээр ирж байгаа ч эрэлт ихтэй болохоор хурдан дуусч байгаа байх. Дэргэд нь харж зогсож байгаад ирэнгүүт нь аваад явахаас гэсээр ард үлдсэн юм.

Шахмал түлш нь борлуулагчдад тустай байна. Дараагийн цэг нь борлуулах зөвшөөрөл авахаар тус компанид хүсэлтээ өгчээ. Өчигдөр компанийн ажилтнууд судалгаа аваад явсан гэнэ. Хурлаараа гэрээ хийх үгүйг нь шийдэх аж. Борлуулагч Г.Дуламханд "Гэрээ нь өндөр хариуцлагатай хийгддэг юм байна лээ. Нэг дор олон цэгт, хорооллын гудманд зарахгүй гэсэн. Манайх төвлөрсөн зах, зам дагуу болохоор гэрээ байгуулах нөхцөл бүрдэж байгааг сая хэллээ. Эхлээд түлшээ цэгүүддээ тараагаад дараа нь санхүүжилтээ авдаг дараа төлбөрт систем ноднин хэрэгжсэн. Харин энэ жилийн хувьд урьдчилсан төлбөрт системд шилжиж, мөнгөө өмнө нь авч захиалгаа хийдэг болжээ. Уг түлшийг гэрээ хийж авч борлуулснаар борлуулалтын 10 хувиа авдаг. Өөрсдөө мод, түлш авч, борлуулж амьдралаа болгодог бидэнд цалинтай ажил хийнэ гэхээр баярлаад байгаа.

Телевиз, фэйсбүүкээр "Тавантолгой” түлш компани гэрээ хийх хүсэлтэй цэгүүд холбогдоорой гээд зар явуулсан байсан. Гэрээ хийхдээ оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түрээсийн гэрээ, өөрийн хашаанд зарах гэж байгаа бол хашааны гэрчилгээ зэрэг ордог байна” гэсэн юм. Тэрбээр ноднин дүүгийнхээ цэг дээр шахмал түлш хамт зарж байсан гэнэ. Зөвшөөрөл авах хүсэлтээ өгч байсан ч хоцорсон. Энэ жил гэрээт цэгээ нэмж байгаа гэхээр гэрээ байгуулахаар эрт материалаа өгсөн нь ийнхүү биеллээ олжээ.Энэ үеэр мөн л хүмүүс шахмал түлш асуухад "Тэр цэгт байж магадгүй” гэж явууллаа.Өмнө нь гадаа түлээ, нүүрсээ зараад зогсож байхад хоолой хорсож байсан бол одоо хамаагүй дээр болсныг ч онцлов.

Анх борлуулагчид "Тавантолгой” түлш, компанийг шахмал түлш гаргаж байхад нь "Бидний ажлыг булаалаа, орлогогүй болголоо” гээд дургүй байсан гэнэ. Гэрээ хийгээд борлуулж эхлэнгүүт ач холбогдлыг нь ойлгосон байна. Иргэдийн зүгээс чанарын хувьд ам сайтай байдаг ч, долоон хоногт зургаан шуудай нь хүрэлцэхгүй байна гэж хэлдгийг мөн л онцлов. Долоон хоногийн эхээр хүмүүс картаа уншуулаад авч эхэлдэг ч дөрөв дэх өдрөөс гуйгаад эхэлдэг байна. Тэгэхээр борлуулагчид айлыг галгүй хонуулалтай биш гэж картгүй өгдөг тохиолдол ч бий гэнэ. Долоон хоногтоо 10 шуудай ядаж найман шуудай байвал арай хүрэлцээтэй байх болно гэдгийг тэд бүгд хэлэв.

Долоон хоногийн зургаан шуудай шахмал түлш нь хүрдэггүй Дараагийн цэгийн борлуулагч "Манайх ноднин гэрээтэй ажиллаж байсан. Сая дахин гэрээ хийхэд ирэх сараас түлшээ өгнө гэсэн. Одоо хүмүүс байнга л шахмал түлш асууж байна. Өмнө нь нүүрс зардаг байхад өдийд ирчихсэн, зараад эхэлчихсэн байдаг. Энэ жил шахмал түлш урьдчилсан төлбөрт шилжсэн юм чинь төлбөрөө хийгээд л хязгаар тогтоохгүйгээр авч болох юм шиг байна лээ. Бидний хувьд компаниасаа түлшээ аваад, зараад болоод л байдаг. Ноднин гэхэд л 10 тонн цагийн дотор дуусдаг байсан. Хамгийн гол тулгамдсан асуудал нь нэг айлд долоон хоногийн зургаан шуудай шахмал түлш өгөх заалт нь бодит амьдрал дээр хэрэгжихэд хэцүү. Хүмүүс"Бид яахын галгүй хонож хөлдөх юм уу” гээд гуйгаад байхаар яах ч аргагүй картгүй өгөх тохиолдол бий. Ноднин яах вэ картгүй өгсөн тохиолдолд гайгүй байсан. Энэ жил харин хариуцлага нь чангарч байгаа юм билээ. Үүнийг бид дээш нь байнга л хэлж байгаа. Нэмэгдэх талаар шийд гараасай л гэж хүлээж байна” гэлээ.

Энэ талаар "Тавантолгой” түлш компаний Борлуулалт маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тодруулахад "Долоон хоногт зургаан уут түлшийг нэг өрхөд олгож байсан нь энэ жил хэвээр байна. Харин 16-100, 100 дээш киловатт хүчин чадалтай нам халаалтын зуухтай айл өрх, албан газрууд байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас уг судалгааг гаргаж нэмэлт түлш өгөхөөр ажиллаж байна. Энэ жил 2800 орчим аж ахуйн нэгж, айл өрх гурвалсан гэрээгээр түлш авахаар болсон” гэсэн юм. Нийслэлийн захирагчийн алба "Тавантолгой” түлш компани тухайн аж ахуй, иргэнтэй гэрээ байгуулж ажиллах аж. Үүнээс харахад нэг айлд өгөх түлшний хэмжээ нэмэгдэхгүй нь иргэдийг хувцсаа түл эсвэл түлшээ нэмэхээс өөр аргагүйд хүргэж байгаа болов уу.

Сайжруулсан шахмал түлш утаа бууруулж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа сайн талтай ч одоогийн байдлаар хүрэлцээ муугийн дээр нэг айлд өгдөг зургаан шуудайгаа нэмэх шаардлагатай байна. Иргэд зургаан шуудай түлшээ түлчихээд үлдсэн өдрүүдэд галгүй даараад сууж байх юм уу.

http://www.npost.mn/a/169827
Хувцасаа түлэх үү, шахмал түлшээ нэмэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут
Б.Баттулга: Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархдаг

 ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын ...

2024 оны 03 сарын 07, 16 цаг 15 минут
Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 59 минут
Хятад, Европ чиглэлд ачааны 85 мянган галт тэрэг аялжээ

Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 49 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 33 минут
Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 04 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 56 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 14 минут
Хятад-Лаос төмөр замын анхны хүйтэн гинжин галт тэрэг хөдлөв

Энэ он гарснаас хойш Чэндүгийн олон улсын галт тэрэгнүүд импортын бараа ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 55 минут
Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ

Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ. ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 11 минут
Хятадын өвлийн спортын XIV наадамд маш олон сайн дурчууд ажиллаж байна

Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол 02-р сарын 17-ны орой ...

2024 оны 03 сарын 05, 16 цаг 06 минут
Унц алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

      Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс ...

2024 оны 03 сарын 05, 15 цаг 24 минут
Хятадад Хаврын баярын хэрэглээ ”сайн эхлэлтэй” байна

Хаврын баяраар аялал жуулчлалын хэрэглээний хэд хэдэн үзүүлэлт шинэ дээд ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 35 минут
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна

Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 02 минут
Хайнань мужийн жуулчдын тоо, аялал жуулчлалын орлого шинэ дээд хэмжээнд хүрчээ

Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 27 минут
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 10 минут
Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлж, техникүүдийг битүүмжиллээ

 Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 02 минут
2024 оны 03 сарын 05, 11 цаг 32 минут
Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим ...

2024 оны 03 сарын 05, 10 цаг 30 минут
Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ PDAC2024 чуулган үргэлжилж байна

 Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 27 минут
Газрын тосны үнэ өсжээ

 ЛОНДОН, 2024 оны гуравдугаар ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 07 минут
"Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн агуулахад гал гарчээ

 "Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн ...

2024 оны 03 сарын 04, 14 цаг 13 минут
Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

  Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 26 минут
"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

 Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 10 минут
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани