Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

 

Ядуу байхын зовлон яасан их юм бэ гэдэг л бидэнд тулгараад байна. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн буюу наймдугаар сарын мэдээллээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлт сөрөг гарч, эхний хагас жилийн байдлаар нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар болжээ. Түүний дотор Засгийн газрын нийт өрийн 22.7 их наяд төгрөг буюу 87.5 хувь нь гадаад өр байгаа аж.Энэ нь дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан коронавирус "COVID-19”-тэй шууд холбоотой.
Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтайгаас гадна эрдсийн бүтээгдэхүүн нүүрс, зэсийн гол худалдан авагч БНХАУ-д коронавирусийн халдвар анх тархаж, Монгол Улс хилээ хаахаас өөр аргагүй болсон. Үүний улмаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нам зогсож, энэ оны эхний улиралд л гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа. Тийм ч учраас Азийн хөгжлийн банк (АХБ)-аас өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын 2020 оны эдийн засгийн төлөвийг 6.1-ээс 2.1 хувь болгон бууруулж, ОУВС 5.4 хувийн урьдчилсан таамаглалаа -1 рүү буулгаж байсан юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар болон олон нийтийн дийлэнх нь "Эдийн засаг яах вэ, дараа нь болно. Эрүүл мэнд л хамгийн чухал” гэсэн бодол, бодлоготой байсан учир эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллагаас олон зуун саяын зээл, тусламж орж ирсэн. 
 
 
 
Тухайлбал, Дэлхийн банк группээс улс орнуудын ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийг сэргээхэд зориулж, 160 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг дайчлан хуваарилахаар шийдвэрлэсний дотор Монгол Улс ч багтсан. Тиймээс "COVID-19” цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд 26.9 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг.
 
 
 
Улмаар "Цахим эрүүл мэнд” төслийг санхүүжүүлж, нэн даруй шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 2.2 сая ам.доллар олгожээ. Мөн Европын холбооноос "Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 750 мянган ам.долларыг "COVID-19” цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгод төлөвлөсөн байна. Дэлхийн банкнаас Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжихэд зориулж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес болон албан бус секторт ажиллагч 120 мянга орчим иргэнийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөхөд зарцуулахаар 15 сая ам.долларыг олгосон байна. Мөн "Бичил зээл олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хямралын үед зээлдэгч нарыг зээлийн хүүгээс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэхийн тулд 2.6 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон.
Олон улсын хөдөлмөрийн агентлагийн "Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөр цар тахлаас үүдсэн хямралын үед зохих шалгуур хангасан ажилтан, ажилчид болон ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлэхээр 10 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн дутагдлыг нөхөх зорилгоор "Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд таван сая ам.долларыг "Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийн санхүүжилтэд зориулахаар олгосон бөгөөд үүнд 1.2 сая орчим хүүхэд хамрагдаж байна. Үүний дээр Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, хандив тусламж хуримтлуулсны үр дүнд "COVID-19” цар тахлын халдварыг улс орныхоо дотор алдчихалгүй өдийг хүрч, дэлхий дахины олон улсад сайны жишээнд дурдагдаж байгаа нь сайшаалтай.
Гэвч коронавирустэй холбогдож үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээл, сорилтууд бидний өмнө тулгарсан хэвээр байна. Хил хязгаараа хааснаас үүдэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд түүний дотор Оюутолгойн далд уурхайн ажил удааширч, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь хойшлохоор боллоо. Ирэх оны дөрөвдүгээр сард төлөх "Мазаалай” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтөөс эхлээд том дүнтэй валютын гадаад урсгал хүлээгдэж байна. Гэхдээ монгол хүн "Амны билгээс ашдын билэг” гэдэг билээ. Коронавирусийн хүнд хэцүү үеийг даван туулахын төлөө бүгд мачийн хичээж, нөөц борлолцоо бүхнээ шавхаж байгаа энэ үед бидний амьдрал дандаа бараан сүүдэртэй байсангүй. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний тээвэр хорио цээрийн хязгаарлалтыг зогсоосон гуравдугаар сарын сүүлээс хойш бага багаар нэмэгдсээр одоо цар тахлын өмнөх үеийн хэмжээнд ойртож байна. Гол худалдан авагч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад саяхан айлчлахдаа энэ онд 50 сая хүртэл тонн нүүрс худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь таатай мэдээ байлаа.
 
 
 
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан байсан. Засгийн газраас "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үрээр алтны олборлолт, тушаалт эрс нэмэгдэж, одоогийн байдлаар 15 тонн орчим алтыг Монголбанканд тушааснаар 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байна. Энэ нь Монгол Улсын есөн сарын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг.
 
 
 
Мөн өнгөрсөн гуравдугаар сард 4600-4700 ам.доллар болж огцом унасан манай улсын эрдсийн гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ наймдугаар сарын эхнээс Лондоны металлын бирж дээр 6400-6700 ам.долларт хүрч өссөн нь бас л таатай мэдээ юм. Ямартай ч Монгол Улс байгалийн доорх баялгаа шүтэж, эрдсийн бүтээгдэхүүний эксортдоо тулгуурлаж эдийн засгаа сэргээж босгоно гэдгийг "COVID-19” бидэнд ойлгууллаа.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Ёндонд хариуцлага тооцох бүх эрх нь ганцхан У.Хүрэлсүхэд байгаа

 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндон сайдаар томилогдохоос өмнө ...

Өнөөдөр, 13:46
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

 -"... "Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга ...

Өнөөдөр, 13:15
С.Ганбаатар: Засгийн газар “Рио Тинто”-гийн шинэ тоглолтод орчихов уу...

 УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг "Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. ...

Өчигдөр, 16:32
Өмнөд Австрали эрчим хүчээ 100 хувь нарнаас хангадаг боллоо

    Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дотоодын эрчим хүчний ...

2020 оны 10 сарын 26, 18 цаг 41 минут
Зэсийн үнэ III сараас хойш 60 орчим хувиар өсөөд байна

 Зэсийн үнэ гуравдугаар сараас хойш 60 орчим хувиар өсөж, пүрэв ...

2020 оны 10 сарын 24, 22 цаг 40 минут
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

 "Эрдэнэт цогцолбор” дээд сургууль үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг ...

2020 оны 10 сарын 24, 22 цаг 02 минут
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

 Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ онд байгаль орчныг дүйцүүлэн нөхөн сэргээх ...

2020 оны 10 сарын 24, 21 цаг 45 минут
30 орчим тонн түүхий нүүрсийг битүүмжиллээ

 АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ ...

2020 оны 10 сарын 24, 21 цаг 22 минут
Г.Ёндон сайд байгууллагынхаа 10,700,000 төгрөгөөр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлжээ

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндонгийн өмнө эрхэлж ...

2020 оны 10 сарын 24, 20 цаг 23 минут
"Номгон" талбайд өрөмдлөг эхлүүлнэ

 Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Elixir Energy” компани ...

2020 оны 10 сарын 24, 19 цаг 12 минут
Х.Хэрлэн: 81 жилийн түүхэн үр дүн бол геологийн салбарынхны хөдөлмөрийн үр өгөөж билээ

Монгол улсад үндэсний геологийн алба, салбар үүсэж хөгжсөний 81 жилийн ойн ...

2020 оны 10 сарын 23, 11 цаг 35 минут
2020 оны 10 сарын 22, 13 цаг 23 минут
Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Mонголд алтан боломж

    "Австралийн нүүрс манай улсад мэдээж хэрэгтэй ч бидэнд ...

2020 оны 10 сарын 22, 10 цаг 36 минут
“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ

    ОХУ-ын мэдэлд байсан "Монголросцветмет”-ийн 49 хувийг ...

2020 оны 10 сарын 22, 09 цаг 50 минут
Том Палмер: Би “Рио Тинто”-д эргэж ирэхгүй

 Рио Тинто компанийн гүйцэтгэх захиралаар томилогдох магадлалтай ...

2020 оны 10 сарын 21, 13 цаг 54 минут
Монголын коксжих нүүрсний ҮНЭ Хятадад 20 юаниар ӨСЖЭЭ

 БНХАУ-д нүүрс болон гангийн үйлдвэрүүд нүүрс нөөцөлж байгаагаас ...

2020 оны 10 сарын 21, 13 цаг 31 минут
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

   Ц.МЯГМАРБАЯР       Улсын төсвийн орлогын 25 ...

2020 оны 10 сарын 21, 11 цаг 41 минут
Дэлхийн зах зээл дээр зэс, никелийн ханш ОГЦОМ өсжээ

 БНХАУ-д түүхийн эдийн салбарын голлох үзүүлэлтүүд сэргэсэн гэх ...

2020 оны 10 сарын 21, 11 цаг 38 минут
Их шүрэн далангийн шүрний тэн хагас нь үгүй болжээ

 1995 оноос хойш Австралийн Их шүрэн далангийн шүрний тэн хагас нь ...

2020 оны 10 сарын 21, 11 цаг 05 минут
Ерөнхий сайд уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ажиллалаа

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.20/ Уул уурхай, Хүнд ...

2020 оны 10 сарын 21, 09 цаг 35 минут
“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    "Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 ...

2020 оны 10 сарын 20, 15 цаг 04 минут
Шилэн Цогоо Уул уурхайн сайд Ёндонг огцрохыг шаардлаа

 Шилэн Цогоо буюу Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл МАН-ын ...

2020 оны 10 сарын 20, 12 цаг 53 минут
Жоншны уурхайн шороонд дарагдаж 20 настай залуу амиа алдав

 Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн /аймгийн ...

2020 оны 10 сарын 20, 12 цаг 46 минут
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

 Монгол Улс 330 сумтай. Түүний нэг болсон  Дорнод аймгийн Матад ...

2020 оны 10 сарын 20, 12 цаг 41 минут
Уул нүхлэгч төхөөрөмжийг танилцуулав

 Метро, төмөр зам, уулын нүхэн гарц зэргийг бүтээн байгуулахад Шиелд ...

2020 оны 10 сарын 20, 10 цаг 25 минут
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус ...

2020 оны 10 сарын 19, 18 цаг 52 минут
Жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдаж амиа алджээ

  Энэ сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог ...

2020 оны 10 сарын 19, 12 цаг 18 минут
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

  УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсвийн ...

2020 оны 10 сарын 19, 09 цаг 45 минут
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

"Уул уурхай: Сэргэлтийн Шийдэл” Прайм инфо” ХХК нь Монголын Уул Уурхайн ...

2020 оны 10 сарын 16, 15 цаг 12 минут
2020 оны 10 сарын 16, 12 цаг 01 минут
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

   Архивын Ерөнхий газар, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд ...

2020 оны 10 сарын 15, 00 цаг 18 минут
Мод тэвэрсэн барын зураг оны шилдэг байгалийн зургаар шалгарчээ

 ЛОНДОН. /BBC/. Дэлхий дээрх хамгийн ховор амьтдын зургийг дарах ...

2020 оны 10 сарын 14, 20 цаг 45 минут
Сум суурин газрын цахилгаан эрчим хүчний орой, шөнийн тарифыг 100 хувиар хөнгөллөө

  АЙМГИЙН ТӨВ БОЛОН АРВАН МЯНГААС ДЭЭШ ХҮН АМТАЙ СУМ СУУРИН ГАЗРЫН ...

2020 оны 10 сарын 14, 20 цаг 14 минут
Сонгогчид Г.Ууганбаярт өгсөн итгэлээ баталгаажуулах өдөр айсуй

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусахад хоёр ...

2020 оны 10 сарын 11, 14 цаг 31 минут
Дарь-Эхийг зорьсон илгээлтийн эзэн Г.Ууганбаярт итгэл үзүүлэхийн учир

  Улаанбаатар хотын иргэд юу хүсдэг вэ? Гэх асуултад хүн ...

2020 оны 10 сарын 10, 12 цаг 39 минут
Баянзүрх дүүрэг хоггүй “жишиг” дүүрэг болоход ойрхон байна

    Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт Нийслэлийн иргэдийн ...

2020 оны 10 сарын 09, 15 цаг 53 минут
Д.Сумъяабазарын үед Уул уурхайн яам төсвийн хөрөнгөөр тоглох шиг болжээ

    Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар энэ ...

2020 оны 10 сарын 08, 12 цаг 17 минут
ЭРДЭНЭТ: Уурхайчид өмнөх оны хүрсэн түвшинд хүрч ажиллана

 "Эрдэнэт" үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн ...

2020 оны 10 сарын 07, 14 цаг 58 минут
Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж байна

 Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол ...

2020 оны 10 сарын 07, 14 цаг 20 минут
Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ

 Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, ...

2020 оны 10 сарын 07, 14 цаг 14 минут
Д.Сумъяабазарын үед уул уурхайн яам 10 ширхэг зурагт постер есөн сая төгрөгөөр хийлгэж тансаглажээ

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар тус яамны ...

2020 оны 10 сарын 07, 13 цаг 14 минут
“Ногоон гарц” ба хар алтны эргэн тойронд

 Манай улс БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэх ...

2020 оны 10 сарын 06, 21 цаг 08 минут
"Арева"-гийн охин компани нэрээ өөрчилсөн ч АСУУДАЛ ДАГУУЛСАН хэвээр

Өнөөдрөөс зургаан өдрийн өмнө буюу есдүгээр сарын 30-нд Дорноговь аймгийн ...

2020 оны 10 сарын 06, 16 цаг 00 минут
ЭРДЭНЭТ: “100 ажилтны залгамж хөтөлбөр”-ийн нээлт боллоо

 Энэ сарын 2-нд "Эрдэнэт" үйлдвэрийн захиргааны хоёрдугаар байрны Оюу ...

2020 оны 10 сарын 06, 14 цаг 18 минут
Рио Тинто экс ажилтантайгаа тохироонд хүрчээ

 Рио Тинто компани "Оюу Толгой” төсөл дээр менежментийн алдаа ...

2020 оны 10 сарын 05, 15 цаг 41 минут
Газрын тосны олборлолт цагаан баавгайг мөхлийн аюулд оруулж байна

 Аляск дахь уур амьсгалын өөрчлөлт, газрын тосны цооног өрөмдөх явдал ...

2020 оны 10 сарын 05, 12 цаг 56 минут
Уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг олно

 -Ирэх онд зэсийн ханшийг 6500 ам.доллар, нүүрсийг 73 ам.доллар ...

2020 оны 10 сарын 05, 11 цаг 58 минут
2020 оны 10 сарын 05, 10 цаг 22 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани