Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Блүүмбэрг: Нефтийн салбарын “хүнд жингийнхэн” дахин сөргөлдөж магадгүй

Блүүмбэрг: Нефтийн салбарын “хүнд жингийнхэн” дахин сөргөлдөж магадгүй

 

Дэлхийн хэмжээнд нефтийн эрэлт сэргэнэ гэсэн таамаглал коронавирусний цар тахлын хоёрдахь давалгаа дэгдсэний улмаас өөрчлөгдөж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ ба ОПЕК байгууллага ирэх оны эрэлтийн таамаглалаа буурууллаа. Үүнээс шалтгаалан дэлхий нийтийн анхаарал Орос ба Саудын Арабыг чиглээд байгаа бөгөөд ОПЕК+ бүлгийн дотоодод санал зөрөлдөөн дахиад л үүсч магадгүй талаар Блүүмбэрг агентлагийн газрын тосны шинжээч Жулиан Ли дүгнэн бичжээ. Нефтийн эрэлт буурч байгаад хэрхэн хандах вэ гэдэг тал дээр дээрх хоёр улс хоорондоо үг хэлээ ололцон тохиролцож чадахгүй байна. Ийм байдал юунд хүргэдгийг бид сайн мэднэ хэмээн шинжээч Ли нийтлэлдээ сануулан дурдсан байна.  
 
 
 
Европ тивд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, аялж жуулчлахыг дахиад л хязгаарлаж, төрөөс компаниудад үзүүлж байсан тусламж дэмжлэг илт багасах боллоо. Энэ нь нефтийн эрэлтэд шууд сөргөөр нөлөөлж байна. Үүний сацуу 5 дугаар сард олборлолтоо өдөрт 9,7 сая баррелиар танаж байсан ОПЕК+ бүтцийн улс орнууд уг хязгаарлалтыг сулруулах асуудлыг хөндөөд эхэлжээ. Эдгээр улсууд хоорондоо тохиролцож чадахгүй аваас юу тохиолддог вэ гэдгийг бид санах учиртай.   
 
 
 
ОУЭХА болон ОПЕК-ийн гишүүн орнууд ирэх оны нефтийн эрэлтийн талаарх таамаглалаа бууруулж эхэллээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд ОУЭХА гэхэд эрэлтийн талаарх таамаглалаа өдөрт 400 мянган баррелиар, ОПЕК 500 мянгаар тус тус буурууллаа. ОУЭХА-ийн Нефтийн салбарын зах зээлийн судалгааны хэлтсийн захирал Нил Аткинсон хэлэхдээ, тус агентлагийн ирэх сарын тайланд тусгагдах эрэлтийн хэмжээ улам буурна гэдгийг онцоллоо. 
 
 
Өнгөрсөн долоо хоногт "Standard Chartered” корпорацийн шинжээчид болох Эмили Эшфорд, Пол Хорснелл нар өөрсдийн бэлтгэсэн тайландаа, эрэлт буурахад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийг дурдсан байна. Тухайлбал, худалдааны эргэлт буурсан, улс орнуудын эдийн засаг суларч, үйлдвэрүүд хаагдаж, ажлын байруудыг цомхотгосон нь эрэлтэд нөлөөлжээ.
Эрэлт эргээд сэргэх нь гэсэн хүлээлт бий болоод байсан энэ үед бүх зүйл эсрэгээр эргэлээ. Европ тивд өвчлөл нэмэгдсэний улмаас зайнаас ажиллах хэлбэрт дахиад л шилжиж, нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулахыг хоригложээ. Үүнтэй зэрэгцээд төрөөс үзүүлж буй тусламж ч татарч эхлэв. АНУ дахь нефтийн хэрэглээ ч мөн адил энэ мэт шалтгаанаар буурсаар байна. 9 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн "Коронавирусний цар тахлын үед тусламж үзүүлэх, нөхцөл байдлыг хөнгөвчлөх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн /Coronavirus Aid, Relief, and Economic Security Act/ хүрээнд  хэрэгжиж буй төрөөс компаниудад үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөр зогсоно. Азийн орнууд ч гэсэн мөн хохирол амсчээ. Харин Тайландад л V хэлбэрээр эрэлт сэргэж байгаа тухай "Standard Chartered” корпорацийн тайланд дурдсан байна.
Гэхдээ хэргийн учир зөвхөн эрэлтэнд байгаа юм биш ээ. ОПЕК+ бүтцийн орнуудаас нэмж нийлүүлэх нефтийн хэмжээ нь бусад эх үүсвэрээс хэр хэмжээний нефть нийлүүлэх вэ гэдгээс шалтгаална. Гэтэл энэ тал дээр мөн л тодорхойгүй байдал үүсчээ.
Тодруулбал, ойрын долоо хоногуудад, ойрын саруудад АНУ-ын занарын ордууд дахь олборлолтын хэмжээ огцом буурах магадлалтай гэдгийг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас сар тутам гаргаж буй хамгийн найдвартай гэгддэг мэдээлэлд дурджээ. Америк дахь олборлолт дахиад мэдэгдэхүйц буурах нь ОПЕК+-ийн орнуудад олборлолтоо нэмэгдүүлэх боломжийг олгох нь мэдээж.
 
 
Гэхдээ уг байгууллагын дотор бас асуудлууд бий. Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдул-Азиз бин Салманы хүчин чармайлтын дүнд харилцан тохиролцсон лимитийн хүрээнд олборлолтыг бууруулах үйл явц санаанд оромгүй амжилттай хэрэгжсэн билээ. Гэтэл зарим улс орнуудын хувьд эдгээр хязгаарлалтыг практик дээр даган мөрдөх нь бэрхшээлтэй хэвээр байна.  
Нөхцөл байдал тогтворгүй байгаагийн өөр нэг шалтгаан нь уг хязгаарлалтын гадна байгаа Ливи улстай холбоотой. Тус улсад дэгдсэн иргэний дайн зогсож, талууд улс төрийн зөвшилцөлд хүрснээр нефтийн экспорт нь нэмэгдэж,  ОПЕК+-ийн хувьд нөхцөл байдал таагүй энэ цаг үед дэлхийн зах зээлд нийлүүлж буй нефтийн хэмжээ өсөх болно. Ливийн төрийн өмчийн нефть олборлох компанийн таамаглаж байгаагаар, нийлүүлэлт богино хугацаанд өдөрт 260 мянган баррельд хүрч өсөх бөгөөд энэ нь одоогийнхоос даруй 1/3-ээр нэмэгдэнэ гэсэн үг. Харин "Goldman Sachs” компанийн таамагласнаар, Ливийн экспорт оны эцэс гэхэд 2 дахин өсөх төлөвтэй байна.
 
Үүний зэрэгцээ "Vitol Group”, "Trafigura Group”, "Mercuria Energy Group” зэрэг нефть нийлүүлэгч хамгийн том компаниуд хүртэл ойрын саруудад нефтийн эрэлт ямар байх талаар нэгдсэн ойлголт төсөөлөлгүй байгаа аж.   
"Mercuria Energy Group”-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Марко Дурнанд хэлэхдээ "1 дүгээр сараас эхлэн ОПЕК+ бүлгийн олборлох гэж буй нефтиэс илүү хэмжээний нефть бидэнд хэрэггүй” гэсэн бол "Trafigura Group”-ийн төлөөлөгч мөн л гутранги таамаг дэвшүүллээ. Тэгэхээр нөхцөл байдал ийм тодорхойгүй үед ОПЕК+ бүтцийн дотор санал зөрөлдөөн үүсэх нь гайхал төрүүлэхээр явдал биш ээ.
 
 
 
Саудын Арабын хувьд, нефтийн үнийг унагахгүй байхыг эрмэлзэж байгаа. Тус улсын Эрчим хүчний сайд хэлэхдээ "нийлүүлэлт нь эрэлтээс давах нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд ОПЕК+ бүлгийн орнууд урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээ авна” гэсэн нь газрын тосны трейдерүүдийг "улам нервтүүлэх” бололтой.
 
 
 
Харин Оросын Эрчим хүчний сайд Александр Новак асуудалд болгоомжтой хандаж байна. Түүний хувьд, 2022 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд олборлох  нефтийн хэмжээг тогтоосон хэлэлцээрийг байн байн өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм. Хэлэлцээрт заасан ёсоор 1 дүгээр сараас эхлэн олборлолтын нийт хэмжээг өдөрт 2 сая баррелиар нэмэгдүүлэх ёстой. Харин Оросын сайд шийдвэр гаргах хугацааг аль болохоор хойшлуулахыг эрмэлзэж байна.
 
 
Ер нь бол, ОПЕК+бүтцийн хоёр том гишүүний хоорондох сөргөлдөөн чухам юунд хүргэдгийг бид бүгдээрээ харсан билээ. Энэ оны 3 дугаар сард болсон явдлыг эргэн сануулахад, Орос улс олборлолтын хэмжээг хэвээр хадгалах байр суурьтай байсан бол Саудын Араб олборлолтыг мэдэгдэхүйц бууруулахын төлөө байснаас үүдэн хоёр улс санал зөрөлдөж байсан билээ. Үүнээс шалтгаалан нефтийн үнэ 20 доллароос доошилж байв. Эл байдал давтагдахыг одоо хэн ч хүсэхгүй.
Нийтлэлийг бичсэн Жулиан Ли бол Bloomberg First Word буюу дэлхийн бизнесийн талаарх товч мэдээллийн албанд ажилладаг нефтийн салбарын шинжээч юм. Тэрбээр өмнө нь Дэлхийн эрчим хүчний судалгааны төвд / Centre for Global Energy Studies/ ерөнхий анализчаар ажиллаж байжээ.  
 
 
Б.Адъяахүү
 
Блүүмбэрг: Нефтийн салбарын “хүнд жингийнхэн” дахин сөргөлдөж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани