Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Уул уурхайн орлогын доллар тутмаас нэгхэн цент хуримтлуулж байна”

“Уул уурхайн орлогын доллар тутмаас нэгхэн цент хуримтлуулж байна”

 

Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улс уул уурхайгаас олсон орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа нь хойч үедээ өр өвлүүлэхээр байна. Уул уурхайн баялгийн өгөөжийг төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгохын оронд Монгол Улс баялгаасаа улам хараат болж байна. Чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчээ дутуу ашиглаж, институцийн чанар доройтсоор байгааг Дэлхийн банкинд Монгол Улсыг хариуцсан  суурин төлөөлөгч Андрей Михнев "Уул уурхай ба оюун ухаан” эдийн засгийн хөгжлийн загварыг судалсан тайлангаа танилцуулах үеэр онцолсон юм. Түүнчлэн Монгол Улс сүүлийн 20 жилд эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж байгааг шинэ тайланд дурджээ. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг зөвлөв. Монгол Улс 2004 оноос хойш 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Засгийн газар 2011 оноос Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд сүүлийн  есөн жилд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал орж, 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар цэвэр дүнгээр 0.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөлөө гээд эрдэс баялгийн эрэлт буурч болзошгүй тул Монгол Улс уул уурхайгаас илүүтэй оюун ухаанд түшиглэсэн хөгжилд анхаарах хэрэгтэй гэлээ.  Мөн 2004 оноос эдийн засаг нь жил бүр дунджаар 7.2 хувиар өсч ядуурлыг багагүй бууруулж, амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр ахисан. Түүнчлэн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн 30-аад жил сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. Дээрх ололтын дийлэнх нь нийгмийн халамжийн өгөөмөр тогтолцоо, уул уурхайн орлого, гадаад эх үүсвэрээс санхүүжсэн улсын их хэмжээний хөрөнгө оруулалтаас шалтгаалсан хэмээн тайлбарлаж байв. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану судалгааг тоймолж хэлэхдээ "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварт анхаарал хандуулах ёстой гурван зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Макро эдийн засгийн тогтворгүй байдал юм. Зарим орнуудад тодорхой хугацааны дараа тохиолддог бол Монгол Улсад богино хугацаанд олон давтамжтай тохиолдож байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн зөв өсөлтийг хүмүүсийн бүтээмжээс харж болно. Гэтэл Монгол Улсын сүүлийн арван жилийн хугацаанаас харахад хүмүүсийн бүтээмж маш их удаашралтай байна. Үүнд анхаарал хандуулах шаардлагатай. Гуравдугаарт, Уул уурхайгаас илүүтэй хүний хөгжил, институцийн хөгжилд гол анхаарлаа тавих хэрэгтэй. Уул уурхайтай эн тэнцэхүйц буюу түүнээс илүү ач холбогдол өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна” гэлээ. Цаашид нөөц баялгаа тэлэх, хүний нөөцийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээний зөрүү их байгааг арилгах. Цалин хөлс муу, Монгол Улсын институцын чадвар муу байгаа зэрэг нь уул уурхайд оюунлаг чадвартай боловсон хүчнийг тогтоон барих бодлого сул байгаад нөлөөлж байна. Уг нь хүний нөөц сайжрахын хэрээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирдаг гэв. Тус тайланг танилцуулахад Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны эдийн засагч Д.Ган-Очир нар оролцож судалгаатай холбоотой саналаа хэлсэн юм. Д.Ган-Очир "Тогтвортой, төрөлжсөн эдийн засгийн суурийг бий болгохын тулд олсноороо хэрэглэх бус, орлогоо жигд хуваарилан, мөчлөг сөрсөн төсөв мөнгөний бодлого хэрэгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, бүтээмж өндөртэй аж ахуйн нэгж, компанид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээ бүрэн дүүрэн ашиглах, эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд засаглалын шинэчлэлүүдийг хурдасгах шаардлагатай” гэсэн юм.

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа "Дэлхийн банкны судалгаа үнэхээр цаг үеэ олсон байна. Монгол Улс хөгжлөө зөв чиглүүлэхийн тулд уул уурхайд бус оюун ухаанд түшиглэх шаардлагатай гэсэн үндсэн агуулгыг хөнджээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Пунцагийн Жасрай өвөө маань  "Монгол Улсын хөгжил Оюутолгойгоос хамаарах биш Монгол толгойгоос хамаарна” гэж хэлж байсан нь санаанд минь тод буулаа. Тус тайланд өнөөгийн манай нийгмийн халамжийн тогтолцооны сул талыг ч мөн оновчтой олж харсан байна гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

“Уул уурхайн орлогын доллар тутмаас нэгхэн цент хуримтлуулж байна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани