Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэт" үйлдвэр шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

 

"Эрдэнэт" үйлдвэр шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

 

"Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа, цар хүрээ, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уурхайчин хамт олны эгнээ тэлсээр байна. Он гарсаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөр бүл 200 гаруй шинэ гишүүнээр бүл нэмжээ. Шинэ ажилтны өмнө үйлдвэрийн орчин, цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, арга ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага хамт олонтойгоо бүх талаар дасан зохицох шаардлага бий болж, хувь хүнд сэтгэл зүйн болон хувийн онцлог, мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагаа нөхцөл байдалтайгаа нягт уялдуулах амаргүй зорилт тулгардаг. Иймээс "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ ажилтнуудаа үйлдвэрийн газрын нөхцөл, үйл ажиллагаа, соёлд сэтгэл зүйн болоод мэргэжлийн хувьд амжилттай дасан зохицоход туслах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2020 онд хүний хөгжлийн цогц 4 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр” юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан нээлтийн үйл ажиллагаа болж, "Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж буй 100 ажилтан,  үйлдвэрийн газрын удирдлагууд, цех, хэлтсийн дарга нар оролцлоо. 

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөдөлмөрийн зах зээл дээрээс авьяас, чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд авах зарчим баримталдаг. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажлын байран дээр өрсөлдсөн хүний дундаж тоо ес байсан бол энэ онд 50 болж өсчээ. 2020 оны эхний найман сард Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон 214 хүний 80 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Тэдний дунд уул уурхайн томоохон байгууллагад өндөр зэрэглэлийн мэргэжилтэй ажил хийж байсан, Монголын топ аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэх захирал, орон нутгийн салбар хариуцсан захирлын ажил алба хашиж байсан хүмүүс байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийг улам чанаржууллаа. Мөн шинэ ажилчдын дунд спортын 29 мастер, олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга, урлаг соёлын авьяас чадвартай олон хүн байгааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр онцолсон. 

Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэхэн уурхайчид ажлын байранд мэргэжлийн ур чадвар эзэмшиж, хамт олонтойгоо дасан зохицож тогтвор суурьшилтай ажиллах итгэл үнэмшилтэй болохоос гадна багаар ажиллах арга барилд суралцаж, шинийг санаачлах сэдэл тэмүүлэлтэй болж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олж харж, ажил, амьдралын сэтгэл ханамж, зорилго, төлөвлөгөөтэй болох юм. Харин үйлдвэрийн газар чадамж өндөртэй, мэргэжлийн ажилчдаар хангагдаж, зөв хандлагатай, тогтвортой хүний нөөц бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн олон залуусын мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд үйлдвэрийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар товч танилцуулж, "Эрдэнэт үйлдвэр”-ийн дээвэр дор нэгэн баг болж нэгдсэн залуустаа Үндэсний баялаг бүтээх их үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм. Үүний дараа "Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж буй 100 ажилтан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.   
Энэ үеэр зарим шинэ ажилтантай уулзаж сэтгэгдлийг сонссон юм. 

Засвар механикийн заводын архивч, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медальт Д.ЭНХ-АМГАЛАН: 

-Би хөдөлмөрийн гараагаа үүрэн холбооны анхдагч оператор Мобиком корпорацийн Эрдэнэт салбараас эхэлсэн. Тэнд үйлчилгээний ажилтан, ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч, менежер, сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн харилцагчдыг хариуцсан менежерээр ажилласан. Хамтран ажиллах хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн талаарх мэдлэг, мэдээлэл маань тэлж, Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, ажилчдаа үнэт капитал гэж үздэг сайхан хамт олон дунд орж ажиллах сэдэл төрсөн. Тэгээд сонгон шалгаруулалтад тэнцэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын бахархалт үйлдвэрээр овоглож хувь заяагаа холбосондоо туйлын баяртай байна. Эрдэнэт үйлдвэр маань тодорхой зорилготой, алсын хараатай, нийгмийн хариуцлагатай, ажилтнаа хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй нь надад их таалагдсан. Одоо нэг хөтөлбөрийнх нь үр шимийг хүртэн хөгжих болсондоо талархаж байна. Өнөөдөр би шинэ ажилтан, цаашид олон жил Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонтой улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулах болно. 

Засвар угсралтын цехийн засварчин Б.БАТМЭНД: 

-Би Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цехийн агааржуулалтын хэсэгт тоног төхөөрөмжийн угсрагч засварчнаар эхний сардаа ажиллаж байна. 2016 онд Архангай аймагт Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн. Сурагч байхдаа бөхийн спортоор хилээллэж олон амжилт гаргасан. Сонирхогчийн сумо бөхийн Улсын аварга, өсвөрийн үндэсний бөхийн болон чөлөөт бөхийн аймгийн аварга, сумандаа түрүүлж Сумын заан цол хүртэж байлаа. Би багаасаа л Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг мөрөөдсөн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх "Хангарьд” спорт клубт бэлтгэл хийдэг байсан юм. Эрдэнэт үйлдвэрийнхээ, нутаг усныхаа нэрийг гаргасан сайн ажилчин-тамирчин болно гэж мөрөөдсөн. Мөрөөдөл минь эхнээсээ биелж байгаад баяртай байна. Би ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад орж, Эрдэнэт үйлдвэрийн өндөр босгыг давж чадсандаа өөрөөрөө үнэхээр бахархсан. Манай үйлдвэр ажилчдаа ажлын мэдлэг, ур чадвараас гадна спорт, урлаг гээд бүхий л талаар хөгжүүлдэг нь надад их таалагддаг. 

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС


"Эрдэнэт" үйлдвэр шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани