Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Mонголд алтан боломж

 

Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Mонголд алтан боломж

 

"Австралийн нүүрс манай улсад мэдээж хэрэгтэй ч бидэнд Монгол гэсэн сонголт бас байгаа” гэж Хятадын коксжих нүүрсний холбооны захирал Цуй Пижян ОУ-ын эрдэс баялгийн чуулганы индрээс хэлсэн нь бидэнд нэн таатай сонсогдлоо. Хятад улс Монголтой улс төр, эдийн засгийн ямар нэгэн маргаан байхгүй учир авах нүүрсний хэмжээгээ өсгөх боломжтойг Цуй Пижян хэлсэн хэрэг.

Бас Монголыг Австралийн зиндаанд харж байна гэж өөдрөгөөр ойлгох хэрэгтэй. Ийм үед Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах, машинаар зөөж буй нүүрс тээвэрлэлтийн хүчин чадалдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. Одоо бидэнд өөр асуудалд анхаарах биш зөвхөн энэ зах зээлдээ анхаарах л алтан боломж ирлээ.

Айл өрх бүр хамгийн түрүүнд мөнгө олдог наймаандаа анхаардаг шиг Монгол Улс хамгийн түрүүнд их мөнгө олох салбартаа төвлөрье. Дэлхийгээрээ вируст дарлагдаж буй энэ хүнд цаг үед хамгийн их мөнгө болж буй коксжих нүүрснийхээ экспортыг цэгцэлж, наад зах нь тэр нэг "С” зөвшөөрөл гэх мэт төрийн хүнд суртлуудаа, авлигын үүр уурхай болсон хурган дарга нарынхаа дарамтыг устгаж, нүүрсний экспортыг шулуун зам дээр нь гаргахад цаг алдмааргүй байна.

Ер нь бол Хятадын засгийн газраас төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгсөн нь бодитой байна. Энэ талаар Хятадын төрийн өмчит дөрвөн компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан S&P Platts түүхий эдийн зах зээлийн суваг мэдээллээ. Тэдний мэдээллээр бол Австралиас нүүрс авахгүй байх чиглэлийг Хятадын эрх баригчид аравдугаар сарын 9-ний өдөр өгсөн юм шиг байна.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд экспортоосоо жил бүр 14 тэрбум долларын орлого олдог. 2019 онд Монгол Улсаас Хятад руу нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал мэдэгдэхүйц хүндэрсэн нь үнэндээ Австралийн нүүрсний нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Ашгүй тэгтэл их гүрнүүдийн хоорондын толхилцоон Монголд ашигтайгаар эргэлээ. Австралийн эрх баригчдын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр "Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад Австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” гэж. Ингээд л "юм” эхэлсэн, гал дээр тос нэмсэн үг үйлдэл болсон. Бидний монголчууд тэдний энэ толхилцооныг ханцуйн дотроо алга таших маягтай дэмжээд л сууж байхаас өөр арга алга. Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл. Энэ дотроо Австралийн нүүрсний экспортын зах зээлийн хоёрдугаарт Хятад бичигддэг. Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж. Хятад улс нүүрсээ Австралиас гадна Орос, Индонез, Монгол зэрэг орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний суларсан орон зай дээр Монголоос гадна ойрын хөрш Орос бас өрсөлдөгч байх нь. Оросын тухайд хоёр жилийн дотор нүүрсний экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монголын өрсөлдөх чадвар үнэхээр түвэгтэй ч Хятад, Австралийн энэхүү таагүй харилцааг алтан боломж хэмээн харж бүх чадлаараа зүтгэхээс өөр замгүй билээ.

"Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциаци"-ийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, Орос хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ "Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой” гэсэн үг байгаа. Гадаад талдаа нөхцөл байдал ийм л таатай боллоо. Монголын Засгийн газрын хувьд нүүрсний экспортын асуудлыг өмнөх шигээ хялбархан тайлбарлаж, түүндээ итгээд явдаг буруу хандлагаа зассанаар эхлэх ёстой. Нэг л их байгаль орчны сүйтгэл, замын аваар осол, хүмүүсийн нийгмийн асуудал, үнийн зөрүү... гэхчлэн ярихаа одоо боль. Зүгээр л Хил, Гаалийг чөлөөл, тээвэрлэлтээ нэм, эхэл, нүүрсээ зар, ашиг ол. Ингэж бүх эрсдэлийг үүрэн зүтгэсэн шиг зүтгэж чадаж гэмээнэ бид 40 сая тонн нүүрс экспортолж чадна. Ингэхгүй засмал зам тавихыг, төмөр зам тавихыг, бусад техник, технологи, нийгмийн асуудал, байгаль орчин ярьсаар байвал нүүрснээсээ бид мөнгө олж чадахгүй. Ирэх жилийн өдийд их гүрнүүд учраа олчихсон бид хоосон сууж байх нь тодорхой юм.

Ер нь тэгээд бид том бизнес яаж хийдгийг сурахгүй л байна. Ядаж тэр футурес гэрээ гэдгийг нь ойлгочих хэрэгтэй. Оюу толгой хичнээн асуудалтай байгаа ч өдөр бүр гадагшаа наймаа хийж байгаа. Учир нь Оюу толгой футурес гэрээтэй учир юу ч болж байсан нөлөөлөхгүйгээр бүтээгдэхүүнээ зараад л сууж байгаа гэсэн үг. Түүн шиг бид Таван толгойн нүүрсэн дээрээ урьдчилаад үнэ тохирсон, урт хугацааны, тогтвортой гэрээгээ хийчих ёстой юм. Өнөөдөр Хятадын зүгээс Австралийг "шийтгэх” кампанит ажил ид дундаа байна. Энэ үеийг ашиглая. Тэгэхгүй бол Австралийн эрх баригч Либерал үндэсний эвслийн тэргүүн, Эндрю Хасти өөрийн цахим хуудсандаа Засгийн газраа "Австралийн тусгаар тогтнолын төлөө арга хэмжээ авахыг" уриалсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө Хятадтай муудаж болохгүйг сануулсан. Тус улсын нэр хүндтэй улстөрчдийн зүгээс шил шилээ даран "Австраличууд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулсан” гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэд "Америк-Хятадын харилцаа улам хурцдаж буй энэ үед австраличууд Бээжинтэй муудаж болохгүй. Америкийн тал бидний өмнөөс Бээжингийн эсрэг сөргөлдөөний бодлого явуулж буй мэт харагдаж байна” хэмээн эрчимтэй хэлж ярих боллоо. Энэ бол монголчуудын хувьд сайн юм огт биш. Тун удахгүй Австрали-Хятад хоёр эргээд сайн харилцаатай болно гэсэн үг. Дахиад шулуухан хэлэхэд, Хятад- Австралийн хагарал Монголд ашигтай. Монголын нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаар бүрдүүлж буй энэ үед Австралийн нүүрсний орон зайг ашиглахгүй өнгөрөх нь жинхэнэ тэнэг, мэдрэмжгүй, харалган хэрэг болно шүү.

Shuud.mn


Австралийн нүүрсийг урд хөрш авахгүй болсон нь Mонголд алтан боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 13:36
УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллав

Засгийн газрын 2020 оны "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй ...

Өнөөдөр, 10:36
Байгалийн усанд химийн 90 орчим элемент байгааг тогтоожээ

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Байгалийн усанд 90-ээд химийн элемент байгааг ...

2020 оны 12 сарын 02, 21 цаг 49 минут
Уурхайчид 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

 Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ  оны 11 дүгээр ...

2020 оны 12 сарын 02, 21 цаг 20 минут
2020 оны 12 сарын 02, 21 цаг 13 минут
Хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулан ажиллана

  Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ ...

2020 оны 12 сарын 02, 20 цаг 31 минут
"Эрдэнэт" үйлдвэр уурхайчдадаа 120 мянган амны хаалт тараалаа

 "Эрдэнэт" үйлдвэр, ажилчдаа Ковид-19 цартахлаас хамгаалах гол ...

2020 оны 12 сарын 02, 16 цаг 21 минут
2020 оны 12 сарын 02, 15 цаг 38 минут
Олон улсын байгаль хамгаалагчид “Рио Тинто”-ийн эсрэг нэгдэж байна

  Олон улсын байгаль хамгаалагчид уул уурхайн компануудын томоохон ...

2020 оны 12 сарын 01, 09 цаг 50 минут
Нүүрс баяжуулах технологийн “марафон”

  Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй ...

2020 оны 11 сарын 30, 15 цаг 57 минут
Нефтийн үнэ унажээ

  Нефть экспортлогч орнуудын байгууллага/ОПЕК+/дэлхийн зах ...

2020 оны 11 сарын 30, 14 цаг 37 минут
Ээлж солих 4200 уурхайчныг тусгай цэгт шинжилгээнд хамруулна

    Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр 12 дугаар сарын ...

2020 оны 11 сарын 29, 22 цаг 46 минут
2020 оны 11 сарын 27, 13 цаг 51 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

 Завхан аймгийн Отгон сумын нутаг, төрийн тахилгат Отгонтэнгэр ...

2020 оны 11 сарын 27, 13 цаг 14 минут
УУХҮЯ: Эхний 854 жолоочийг шинжилгээнд хамруулж хил нэвтрэх боломжийг бүрдүүлсэн

УОК-ийн даргын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу ...

2020 оны 11 сарын 26, 21 цаг 36 минут
Шинжилгээ хийлгээгүй жолооч нарыг Хятадын тал нэвтрүүлэхгүй

 Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан ...

2020 оны 11 сарын 25, 17 цаг 23 минут
Салхитын ордоос өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэж байна

 Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын ...

2020 оны 11 сарын 25, 17 цаг 05 минут
П.Баярхүү: Хилээр нэвтрэх нүүрс тээврийн машин дөрөв дахин буурсан

 Монгол Улс корона­вирусийг дотооддоо алдсантай холбоотойгоор ...

2020 оны 11 сарын 25, 16 цаг 56 минут
Г.Ёндон: Оюу толгойн далд уурхайн тэсэлгээний ажлыг 2021 оны долдугаар сараас эхлүүлнэ

    Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх ...

2020 оны 11 сарын 24, 14 цаг 35 минут
"SX Coal”: Монголын коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай

 БНХАУ-д нүүрс болон гангийн үйлдвэрүүд нүүрс нөөцөлж байгаагаас ...

2020 оны 11 сарын 23, 18 цаг 01 минут
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор бүх нийтийн ...

2020 оны 11 сарын 23, 17 цаг 56 минут
3351 тээврийн хэрэгслээр уул уурхайн экспорт хийжээ

 Covid-19 цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах ...

2020 оны 11 сарын 23, 13 цаг 52 минут
Өнгөрсөн долоо хоногт 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачлаа

    "Эрдэнэс-Тавантолгой" ХК өнгөрсөн 7 хоногт 605 ...

2020 оны 11 сарын 23, 12 цаг 25 минут
Зогсох эрхгүй уул уурхай: Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

  Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас тус аймагт ...

2020 оны 11 сарын 23, 12 цаг 12 минут
Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ

 Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт ...

2020 оны 11 сарын 23, 11 цаг 48 минут
Тавантолгой-Цагаанхад чиглэлийн 4000, Цагаан хад-Гашуунсухайтын 2000 жолоочид тогтмол шинжилгээ хийнэ

 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын өгсөн мэдээллээс үзвэл, төмөр ...

2020 оны 11 сарын 23, 11 цаг 24 минут
Ашигт малтмалтай том солир энэ сарын сүүлчээр дэлхийн хажуугаар өнгөрнө

 НЬЮ-ЙОРК. /RТ/. 370-820 метрийн голчтой, "153201” (2000 WO107) ...

2020 оны 11 сарын 23, 10 цаг 53 минут
Ногоон гарц, австраличуудын "дэмжлэгтэйгээр" нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэнэ

 "Улсынхөө төсвийг бүрдүүлж амьдралаа залгуулах учиртай. Тиймээс ...

2020 оны 11 сарын 20, 13 цаг 49 минут
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт нөхөн сэргээлт хийж дуусжээ

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Байгаль орчныг ...

2020 оны 11 сарын 20, 13 цаг 42 минут
2020 оны 11 сарын 20, 11 цаг 45 минут
Үнэт металлыг хадгалах хугацааг нэг сар болгон өөрчиллөө

 Аж ахуйн нэгж, иргэн, арилжааны банкууд үнэт металлаа Монголбанкинд ...

2020 оны 11 сарын 20, 11 цаг 33 минут
2020 оны 11 сарын 17, 18 цаг 59 минут
Газрын түүхий тос 1785 тн, нүүрс 138 602 тн-ыг экспортлов

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын авто тээврийн шалган нэвтрүүлэх ...

2020 оны 11 сарын 15, 21 цаг 32 минут
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгалаа

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна. ...

2020 оны 11 сарын 15, 16 цаг 38 минут
Газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

УУХҮЯ-аас Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ...

2020 оны 11 сарын 13, 21 цаг 00 минут
Оюутолгойн уурхайд зургаан хүнийг тусгаарлаад байна

 Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн ...

2020 оны 11 сарын 13, 17 цаг 39 минут
600 кг дэрвэгэр жиргэрүү, 919 кг мана чулуу зэргийг нүүрсээр далдалж, хилээр гаргахыг завджээ

 Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ...

2020 оны 11 сарын 13, 15 цаг 11 минут
Асгатын мөнгөний ордын талаар хэн юу хэлэв?

 Т.САЙХАН   УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2020 оны 11 сарын 12, 16 цаг 43 минут
Тахилгат ууланд олгосон лицензүүд-2

 - Суварга хайрханы гол судсыг тасалжээ- ...

2020 оны 11 сарын 12, 12 цаг 17 минут
"Эрдэнэт" үйлдвэр төлөвлөгөөгөө 100 хувиас дээш биелүүллээ

 Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн ...

2020 оны 11 сарын 12, 12 цаг 10 минут
Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно

Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны ...

2020 оны 11 сарын 11, 15 цаг 23 минут
"Тавантолгой дулааны станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг ЭХЯ эзэмшинэ

"Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны ...

2020 оны 11 сарын 11, 15 цаг 12 минут
Асгатын мөнгөний ордын цэвэр ашиг 197.1 сая ам. доллар гэж тооцоолжээ

 Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн ...

2020 оны 11 сарын 10, 17 цаг 45 минут
Монгол Улс Оюутолгойн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргачихсан

 -Оюутолгойн хөрөнгө оруулагчид хооронд далд уурхайн санхүүжилт ...

2020 оны 11 сарын 10, 11 цаг 13 минут
Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

 Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, ...

2020 оны 11 сарын 10, 10 цаг 29 минут
"Уул уурхайн салбарын өсөлт 2021 онд огцом нэмэгдэнэ"

      Хүн төрөлхтөнийг сөхрүүлж буй Covid-19-ийн халдвар ...

2020 оны 11 сарын 10, 09 цаг 32 минут
Хятадын дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл өсжээ

 Хятадын дотоодын угаасан коксжих нүүрсний нийт үйлдвэрлэл энэ оны ...

2020 оны 11 сарын 10, 09 цаг 30 минут
Осол гарсан уурхайн дарга нарт хорих ял оноолоо

 Хятадын Өвөр Монголын Улаанхадын нүүрсний уурхайд 2016 оны 12 дугаар ...

2020 оны 11 сарын 09, 17 цаг 22 минут
Зэсийн ханш огцом ӨСЛӨӨ

 Түүхийн эдийн зах зээл дээр зэсийн ханш хоер жил хагасын хугацаанд ...

2020 оны 11 сарын 09, 13 цаг 56 минут
88 каратын хар очир алмааз экспод гялалзаж байна

 Францын Парис хотоос Шанхайн олон улсын импортын экспог "зорьж” ...

2020 оны 11 сарын 09, 11 цаг 45 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани