Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх компаниудыг зарим татвараас 2018 он хүртэл чөлөөлнө


Уул уурхайн дэд сайд, "Шатдаг занар” хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн ахлагч О.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодруулав.

 

 

-Манай улс шатдаг занар ашиглах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгж үүлж байна. Нэгдүгээрт, уламжлалт бус эх үүсвэр (нүүрсний давхаргын метан хий, байгалийн битум, тослог элс гэх мэт)-ээс газрын тос гарган авах үйл ажиллагааны эрх зүйн орчин, компаниудад таатай нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт "Газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ” гэж заасан байдаг. Иймд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт занараас шатахуун гаргах үйл ажиллагааг дэмжиж, эрчимжүүлнэ гэж заасан. Уул уурхайн яамнаас Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт явж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн хайгуул, ашиглалтын талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрхэн зохицуулах талаар тусгасан.

-Mонголын шатдаг занарын нөөцийг ашиглах хүсэлтэй компаниуд хэр олон байгаа вэ?

-Дотоодын "Монголын алт” (МАК), "Мөнхийн эрчит рашаан” болон АНУ-ын "Жени ойл шейл Монголиа” компани шатдаг занарын хайгуул, судалгааны ажлаа хэдийнэ эхлүүлээд байгаа. МАК, "Мөнхийн эрчит рашаан” компани нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Далай булаг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ээдэмтийн ордод нөөцийн тооцооны тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ингэснээр шатдаг занарын нөөц 1.9 орчим тэрбум тонноор нэмэгдсэн. "Жени ойл шейл Монголиа” компани Төв аймгийн нутагт хайгуул, судалгаа хийх таван жилийн хугацаатай гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан. Тэд анхан шатны судалгаагаар Монголын занар хорт бодис бага, маш өндөр чанартай байх магадлалтай гэж тогтоосон. Гэрээний хугацаанд компани геологийн хайгуул хийн, нөөцийн хэмжээг тооцон, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзвэл туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна. Эдгээрээс гадна Францын "Total”, Бразилд занараас газрын тосны бүтээгдэхүүн боловсруулж буй "London investment partners” компани хамтран ажиллах санал ирүүлээд байна. Мөн АНУ-ын "Chevron” компани манай зарим аж ахуйн нэгжтэй энэ чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байгаа. АНУ-ын "ExxonMobil”, БНСУ-ын SK компани судалгаа явуулах сонирхлоо илэрхийлсэн. Манай улсад шатдаг занар тархсан талбайн 19 хувийг судлахад 800 орчим тэрбум тонн нөөцтэй хэмээн тогтоосон байдаг.

-Тэдгээр компани үйлдвэрлэл явуулах болбол дэмжих үү?

-Газрын тосны салбарт нэг чухал шийдвэр гарсан. Уламжлалт бус эх үүсвэрээс газрын тос гарган авах үйл ажиллагаа явуулах компаниудын оруулж ирэх бараа материал, техник, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас 2018 он хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Бүх эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авч, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй цаашид экспортлох зорилготой. Энэ нь компаниудад томоохон түлхэц болно гэж үзэж байгаа. Дэлхийн хамгийн сайн техник, технологийг компаниудад нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлага тавина. Мөн байгаль орчинд ээлтэй, хүнд аюул учруулахгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана. Ер нь Уул уурхайн яам дотоодын газрын тосны хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж байгаа. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсны дагуу дотоодод түүхий тос боловсруулах газрын тосны үйлдвэр байгуулах байршил, ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа хийж байна.

Дашрамд дурдахад, нүүрс шингэрүүлэх чиглэлээр ажиллах таван компанид ("Цэцэнс майнинг энд Энержи”, MCS болон БНСУ-ын POSCO-гийн хамтарсан хөрөнгө оруулалттай "Baganuur Energy Corp”, МАК зэрэг) зөвшөөрөл олгоод байгаа.


 Ц.БОЛОРМАА

"Өнөөдөр сонин"

Шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх компаниудыг зарим татвараас 2018 он хүртэл чөлөөлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани