Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: Засгийн газар “Рио Тинто”-гийн шинэ тоглолтод орчихов уу...

С.Ганбаатар: Засгийн газар “Рио Тинто”-гийн шинэ тоглолтод орчихов уу...

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг "Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
 
-УИХ төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. "Коронавирусын үеийн онцлог” гэх нэрээр өөрсдийн эрх ашгийг  нууж хаах нь гэсэн хардлага олон нийтэд  байна. Та юу гэж үзэж байна? 
 
-Аливаа төсөв гэдэг  орлого, зарлага хоёрыг хэлдэг. Тэгвэл аливаа  юмыг хүндрүүлж хэлж, ойлгуулж, ярих тусмаа тэнд луйвар булхай явагдаж байгаа хэлбэр.Энгийнээр энэ юу гэсэн үг вэ гэдэг хүмүүст маш ойлгомжтой байх ёстой.  Улсын олж буй орлого, зарж буй зарлага хоёр тэнцэж байвал сайн. Олсноосоо, эсвэл тооцоолсноос  зарлага нь гэнэт өсч үү, үгүй юу, яах вэ гэдгээ төсвийн тодотголоор ярьдаг. Манайхны орлого тооцоолсноосоо ямагт буурдаг. Тэгвэл зарлагаасаа юуг нь хасах вэ гэдгээ ярих ёстой. Төсөв байнга алдагдалтай баталдаг. Энэ жил 13.9 их наяд төгрөгийг зарна гэсэн атлаа олж байгаа нь 12  их наяд. Тэгэхээр 2.2 их наядаар алдагдалтай баталж байгаа. Төсөв яагаад алдагдалтай баталдаг вэ гэвэл дуу хоолойгоо, санаа бодлоо илэрхийлж байгаа хойч үеэсээ өнөөдрийн улстөрчид хулгай хийж байна гэсэн үг. Тэдний зөвшөөрөл­гүйгээр тэдэнд өр бэлэглэж байна. Үүнийг яаж гаргаж ирж байна гэвэл, Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл нь 2.2 их наядыг бүрдүүлж байгаа. Энэ асар их мөнгө. Үүнийг цаад утгаараа хойч үе төлнө. Зарцуулах нь өнөөдрийн улстөрчид. Ийм утгагүй байдлыг зогсоох ёстой. Төсөв товчхондоо энэ. 
 
 
 
Төсвийн орлогыг татварын орлого, гаалын орлого, бусад гэж хуваадаг. 5.5 их наяд 489 тэрбум төгрөгийг татвараар олж авч байгаа. Үндсэндээ 51 хувийг ТЕГ төвлөрүүлдэг. Тэр доторх задаргааг үзвэл бас сонирхолтой. Уул уурхайгаас хэдэн хувь нь орж байгаа вэ, тэр дотроо төмрийн баяжмал нь хэдэн хувь, зэс нь хэдэн хувь бэ гээд эхэлнэ. Орж байгаа орлогын 30 хувийг ГЕГ оруулж ирдэг. Тэр нь гурван  их наяд 24 тэрбум төгрөг байгаа. ТЕГ, гаалийнханд сайн дүн тавих ёстой.
 
 
 
Харин ТЕГ том дүнтэй татвар төлөгчдийн талаар хойрго байдаг, улстөрийн захиалга лоббид ордог. Тэр дотор Рио Тинто, Оюутолгойн төсөл орно. "Эрдэнэт” үйлдвэр 16 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсад тушааж байхад Оюутолгой тавхан хувийг төлдөг. 11 хувийн зөрүүтэйгээр давуу эрх эдэлдэг. Энэ  ТЕГ-ын буруу биш, ийм увиагүй луйврын хууль баталсан хүмүүсийн буруу. Орлогыг нэмье гэвэл уул уурхайн баялаг дээрээс авах ёстой юмаа авах л хэрэгтэй. Лоббичид, улстөрчдийн захиалгаар олон улсын үндэстэн дамнасан корпорациудын толгойг байнга илдэг. Бид тийм баян улс биш. Улстөрчид өнөөдөр ядуурал, ажилгүйдэл рүү түлхэж байгаагийн онцгой шалтгаан нь энэ. Татвараар орж ирдэг бас нэг зүйл нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл, ИНЕГ-ын навигацын орлого, нийт  2.2 их наяд төг. Зардал дотор, урсгал зардал бараг 80 хувь байдаг. Төсвийн хөрөнгө оруулалтад  нь спорт заалны засвар, барилга барих гээд олон юм бий, тэр болгоныг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх үү, үгүй юу гээд асуулт гарна. Тэгэхээр хүн болгон эдийн засгийн, төсөв санхүүгийн  мэдлэгтэй байх ёстой гэж хэлэх байна. Ингэж байж төсвөө луйвардуулахгүй,  эдийн засагч, улстөрчдийн хулгайгаас  сэргийлж чадна.
 
-Төсөв тэгш бус, хоёрхон аймаг руу хамаг төсвөө чиглүүллээ гэлцэж байна?
 
- Шүүмжлэлийг нэг талаар зөв гэж хэлнэ. Хэнтий аймгийн төсөв гэхэд есөн аймгийн нийт төсвийн хөрөнгө оруулалттай тэнцүү байгаа шүү дээ. Жишээ нь, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд маш сонин төсөв тавьсан нь далд уурхайн музей байгуулах. Монголын далд уурхай, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв  Бэрх тосгон гэсэн байгаа. Төсөвт өртөг нь 3.7 тэрбум төгрөг. Энэ жилийн  санхүүжүүлэх дүн нь 1.7 тэрбум төгрөг. Энэ уурхай өөрөө олон жил болсон. Тэнд музей байгуулна гэдэг уурхай байгуулахтай адил зардал гарна. Нэмээд урсгал зардалд асар их мөнгө урсана. Дээр нь аюулгүй байдалд ихээхэн  зарлага гарна.  Үүнийг Хэнтийгээс татаад ав гэж би хэлсэнгүй, харин түүний оронд ядаж ЖДҮ, бизнес эрхлэх гэж байгаа хүмүүстээ хүүгүй зээлийн сан байгуулаач. Энэ их мөнгийг ажлын байранд  зориулаач. 3.7 тэрбумаар музей байгуулахын оронд  дөрвөн том үйлдвэрийг Бэрх тосгонд  бариач. Би жишээ ярьж байна. Энэ болгонд бид онцгой анхаарах ёстой. Тэгэхгүй бол төсөв дээр марзан зүйлүүд их байна. 2.2 их наядаар төсөв хэтрүүлж алдагдалтай баталчихаад хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд  байгаа иргэдийн цахим бугуйвч, програм хангамж, тоног төхөөрөмж гэж 6.5 тэрбум төгрөг тавьсан байгаа шүү дээ. Хар тамхи татсан дарга нарын хүүхдүүдийг гэрт нь хорих гэж ийм юм хийгээд байх шиг. Тиймээс Төсвийн байнгын хороон дээр асуудал тавина, ярина гэж болож байгаа.
 
-АНУ-д "Рио Тинто”-гийн захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дээр нь манай улс татварын асуудлаар Оюутолгойг  Арбитрын шүүхэд өгсөн. Оюутолгойн гэрээний хувь заяа цаашид хэрхэх бол?
 
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Хууль болгож  баталсан. Мөн Оюутолгойн гэрээг засч залруулж Монголын ард түмэнд ашигтай болго гэсэн  УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын хууль, тогтоолын хэрэгжилтийг хангадаг ганцхан хүн бий. Тэр нь Ерөнхий сайд. Засгийн газар гэж эзэн биегүй юм битгий ярь. Сайд, дарга, ямар нэгэн албан тушаалтан гэж эзэн биегүй юм бүү ярь. Монголд ганц  Ерөнхий сайд л  хар толгойгоороо хуулийн хэрэгжилтийг хангадаг. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа тохиолдолд төсвийг нь,  орон тоог нь, хуулийг нь тус тус баталж өглөө. Хууль хэрэгжихгүй байгаа бол Ерөнхий сайд дангаараа хариуцдаг. Хариуцлагаа үүрэх ёстой. Жишээ нь, хамар дор нь буюу ХЭГ дээр нь Төрийн албаны тухай хууль 100 хувь зөрчигдөж байна. Ямар ч шалгуургүйгээр, төрийн албаны анхан шатны ямар ч мэдлэггүй хүмүүс ХЭГ-т шургалж байна. Энэ ноцтой асуудлаас болж Ерөнхий сайд руу хууль хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг асуулт тавигдаж байна. Түүнтэй адил Оюутолгойн гэрээг сайжруул гэсэн УИХ-ын шийдвэр,  хууль, тогтоолын хэрэгжилтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дангаараа хариуцаж байгаа учраас тэр үүргээ биелүүл. Ерөнхий сайд үүргээ биелүүлснээр, хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар улсын орлого нэмэгдэнэ. Оюутолгой дээр энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 43 унци алт олборлосон байна. Энэ маш их мөнгө. Зэс гэхэд 36.2 тонн баяжмал олборложээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 34 хувиар илүү. Ийм их баялаг олчихоод коронавирусын үед ямар ч зогсолтгүй, гацалтгүй гаргаж  байсан Оюутолгой Монголын төсөвт, эх орны эдийн засагт хувь нэмрээ нэмэгдүүлж оруулах ёстой. Ерөнхий сайд эс үйлдлээрээ яагаад үүнийг хийхгүй байна вэ. Хэн нэгэнд бүү лаахайд, УИХ-ын өмнө, Монголын  ард түмний өмнө зөвхөн Ерөнхий сайд  энэ асуудлыг хариуцдаг, үүргээ биелүүл. Энэ асуудлаар би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байнга асууж байгаа. Дахиад ч асуух болно.
 
-Ингээд явлаа гэхэд Дубайн гэрээг засах, сайжруулах асуудал  эргэж үүсэх үү?
 
-Дубайн гэрээ засагдана.Засах ёстой. Дубайн гэрээгээр гадны 15 банкинд  Монголын ард түмнийг барьцаанд тавьсан. Олон тэрбум ам.долларын өрөнд Монголын баялаг, газар нутаг, ард түмний хувь заяаг тавьсан. Дээр нь нэмээд Монгол оронд хууль хэрэгждэггүй, хуулийг уландаа гишгэдэг, Монголын хуулийг би шийднэ гэж "Рио Тинто”-гийнхон даналзсан нь Дубайн гэрээ. Энэ бол луйврын гэрээ. Хамгийн аюултай нь энэ гэрээгээр Монголын ард түмэн авах ёстой байсан 2.1 тэрбум ам. долларын авлага, татварыг  өгөхгүй гэдгээ баталгаажуулсан. Цаашид энэ мэтчилэн олон жил авах ёстой байсан өчнөөн тэрбум ам.долларыг авахгүй гэдгээ баталгаажуулсан гэрээ. Би Оюутолгой, Дубайн гэрээ байгуулсан хүмүүсийг шүүмжилдэг. Гэхдээ тэдний хувь хүний талаар нэг ч ярьдаггүй. Бүр нэрийг нь ч хэлэх  дургүй. Гагцхүү өөртөө тав, арван доллар авахын төлөө  Монголын ард түмний хэдэн зуун тэрбум ам.долларын ашиг, орлого, ажлын байр, сайхан байранд амьдрах  боломжийг устгасан явдлыг би хэзээ ч өршөөж чадахгүй байнга ярьж байгаа. Энэ гэрээ засагдах  ёстой, үтэр түргэн засах ёстой. Засах үүрэг нь Ерөнхий сайдад байгаа. Ерөнхий сайд  Монголын талыг төлөөлж Дубайн гэрээн дээр ч, Оюутолгойн гэрээн дээр ч гарын үсэг зурсан. Дубайн гэрээн дээр Ерөнхий сайд мандат өгснөөрөө, эрх хэмжээгээ шилжүүлж өгснөөрөө, өөрөө гарын зурсан гэсэн үг. Тэгэхээр  төрийн залгамж чанар гэдэг утгаараа  өнөөгийн Ерөнхий сайд  энэ гэрээнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй, боломжтой, үүрэгтэй. Би ГААГ-ын Олон улсын  шүүхэд "Энэ гэрээ Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчлөө, та бүхэн анхаараач” гэсэн бичиг илгээсэн. Надад хариу ирсэн. "Үнэн байна. Харин та гэрээний нэг тал биш байна” гэсэн. "Монголын ард түмнийг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь Ерөнхий сайд чинь байна.  Тиймээс Ерөнхий сайдаасаа энэ саналыг бидэнд ирүүлээч, тэгвэл олон улсын шүүх дээр асуудлыг ярихад бэлэн байна” гэсэн хариу ирсэн. Үүнийг тухайн үед ҮАБЗ-д явуулсан. Олон удаа шаардсан. Тэнд Монгол Улсын Ерөнхий сайд гэж хүнийг хүлээж авч байгаа болохоос тухайн үед гарын үсэг зурсан Дорж, Дондог, Дулмаа гэдгийг яриагүй. Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд  байгаа   хэнбугай нь ч хандахад болно гэсэн. Энэ утгаараа би одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Монголын ард түмний аврах алтан боломжоо ашиглаач гэдгийг байнга илэрхийлж байгаа.
 
-"Эрдэнэт” бол баяжуулах үйдвэртэй. Манай улс Оюутолгойд ийм шаардлага тавилгүй явж ирсэн. Цаашид яах бол?
 
-Энэ асуудлаар "Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, удирдах ажилтнууд, Х.Бадамсүрэн захирлын хамтаар  Үйлдвэрлэлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороон дээр ирж  мэдээлэл өгсөн. Ойрын үед баяжуулах үйлдвэр баръя гэдэг асуудлыг тавьж, хөрөнгө оруулалтын асуудлууд ярьсан. Миний хувьд "Эрдэнэт”-дээ болон Монголдоо ажлын байр бий болгохын тулд энэ асуудлыг тууштай дэмжиж байгаа. Уул уурхайн түүхий эдийн бааз маягтай байгаа Монголын эдийн засгийг өөрчилж, дараагийн шатанд боловсруулах үйлдвэр, эд ангийн үйлдвэрлэл рүү орох том алхмыг хувийн хэвшлийн хүмүүс хичээж байгаа ч гэсэн "Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр  үүнийг манлайлж явахаас өөр арга байхгүй. Боловсон хүчний хувьд, чадварын хувьд, далайцын хувьд "Эрдэнэт” үйлдвэр л үүнийг хийхээс өөр арга байхгүй.
 
-"Рио Тинто” олон улсад нөлөө бүхий, үндэстэн дамнасан том компани. Гэхдээ Арбитрын шүүх Монголынхтой адилгүй байх. Тэнд хандсан манай асуудал юу болох бол?
 
-Арбитрын шүүх дээр байгаа татварын асуудалд бүх анхаарлаа тавьж байна гэдэг нь тэдний шинэ тоглолтод орж байна уу даа  гэж би харж байгаа. Шууд хэлэлцээрт орох ёстой. Хэрэв би Ерөнхий сайд  байсан бол үтэр түргэн Оюутолгой, "Рио Тинто”-гийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууж, бүх асуудлаа дэлгэж тавина.
 
 
 
Монголын болон олон улсын, хөндлөнгийн бие даасан хүчтэй шинжээчдийг ажиллуулна. Монголын ард түмний өмнө асуудлыг нээлттэй ярина. Дээрмийн шинж чанартай, ард түмэн  баялгаа өгчихөөд  дараа нь  өөрсдөө өрөнд ордог ийм гэрээг өөрчлөх, засах  асуудлаар хэлэлцээрт ороход юунаас нь хулгаад, айгаад, ичээд байгаа юм бэ. Өнөөдөр Монгол Улс  30.8 тэрбум ам.долларын өртэй гэж байгаа.
 
 
 
12 тэрбум ам.доллар нь зөвхөн Оюутолгойтой холбоотой өр шүү дээ. Баялгаа өгөөд өөрөө өрөнд ордог ард түмэн энэ дэлхий дээр байхгүй. Ийм байдлыг зүгээр хараад, өдөр тутмын тулга тойрсон асуудалтай зууралдаад байгаа Ерөнхий сайдыг би ойлгохгүй байна.
 
Арай ч "Рио Тинто”-гийн захиалгад орчихоогүй байх, гэхдээ би ойлгохгүй байна.
 
Монголд Оюутолгойгоос өөр ямар чухал асуудал байна вэ. Энэ бол мөнгө, хөрөнгө оруулалт. Завсар зайгүй бусад орноос гуйлга  гуйж, өр тавьж явдаг бол дөрөвдүгээр ангийн хүүхэд ч энэ улсыг удирдаж чадна. Өр тавьж гуйлга гуйснаараа баяжсан орон хаана ч байхгүй. Ард түмнээсээ асуу,  юу дутаж байна вэ. Бидэнд мөнгө дутаж байгаа. Ажлын байр бий болгомоор байна, үйдвэр баримаар байна. Нэмээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг баримаар байна. Ахмадуудынхаа тэтгэврийг нэммээр байна, цалинг нэммээр байна. Боловсрол эзэмшихийг хүсч байгаа хүүхэд, залуустаа мөнгөн тусламж үзүүлмээр байна.
Мөнгийг бид хаанаас хамгийн түрүүнд олох вэ. Оюутолгойгоос л олно. Энэ боломж. Бод доо, энэ 76 бүх тулга тойрсон ажлуудаа хойш тавьж байгаад Оюутолгой дээр бүх хүчээ төвлөрүүлэх юм бол Монголын боломж нэмэгдэнэ. Өнөөдөр 30.8 тэрбум ам.долларын өрийг "Нарантуул”-ынхан төлөх гээд байгаа юм уу, Монголын малчид төлөх гээд байгаа юм уу. Багш нар, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төлөх гээд байгаа юм уу. Уул уурхайн баялгаа луйварчдад луйвардуулахгүй өндөр ашигтай өгснөөрөө бид хүнд байдлаас гарах ганцхан вариант байгаа. Яагаад ганц үүн дээрээ хүчээ төвлөрүүлэхгүй ганц, хоёр нь яриад бусад нь хараад суугаад байдаг юм бэ. Ажлын байр нэмэгдүүлье, орон сууц барья гэвэл Оюутолгойгоо эхлээд Монголд ашигтай болго. Тэгвэл дараа нь бусад уул уурхайн төслүүд Оюутолгойн жишээгээр явж эхэлнэ. Үүнийг би 16 дахь жилдээ ярьж байна. Ерөнхий сайд үүнийг ойлгох ёстой.
 
-Та үйлдвэрчний эвлэлээс энэ хүртэл явж ирлээ. Хөдөлмөрийн хүн, иргэд, ард түмний амьдралыг дээшлүүлэх ямар хуулийн төслүүд УИХ-аар ярьж байна вэ?
 
-Ер нь улстөрч хүн үйлдвэрчний эвлэлээс ажлынхаа гарааг эхэлбэл зүгээр  шүү. Залуухан нийгмийн зүтгэлтнүүдэд хандаж хэлэхэд үйлдвэрчин гэдэг улс төрийн том сургууль. Ажилгүй хүн яаж унадаг юм бэ, ажилгүй бол хүүхдүүдийнхээ талхны мөнгийг олж чадахгүй яаж шаналдаг юм бэ, ядарсан хүмүүсийн амьдрал ямар хүнд байдаг вэ, тэдэнд өмгөөлөл, хамгаалал ямар  их хэрэгтэй болохыг мэдрэхэд үйлдвэрчнийг удирдсан зургаан жил надад хичээл болсон. Үүнийг бодсоноороо улс төрд хэзээ ч алдахгүй. Ямар ч асуудал болсон намайг сонгосон, дэмжсэн хүмүүсийн зовлон зүдгүүрийг бодож байгаад асуудлаа ярьдаг, хэлдэг. Үйлдвэрчин бол нийгмийн зүтгэлтнийг бэлддэг сургууль.  Тийм болохоор би тэдэндээ талархаж, баярлаж явдаг. Тэд намайг сургасан, нийгмийн зүтгэлтэн болгосон. УИХ-аар Хөдөлмөрийн хууль, Банкны тухай хууль, зээлийн хүүг бууруулах, ипотекийг зургаан хувь болгох  хуулийн төслүүд орж ирж байна. Ипотекийн зээлийн хүүг зургаа биш гурав болгоосой гэж харж байгаа. Ийм боломжтой гэж үздэг.Гэвч Монгол гадаадаас зээл авахдаа 8-8.2 хувийн хүүтэй авдаг. Тэгэхэд зургаан хувийн хүүтэй зээл өгнө гэдэг хойч үеэ төгрөг болгонд хоёр хувийн хүүтэй өрөнд оруулж байна гэсэн үг. Засгийн газар алдагдалтай төсөв баталсан. Төсвийн тодотгол нь дөрвөн их наядаар батлагдах жишээтэй. Ийм үед яаж зургаан хувийн хүүтэй зээл олгох вэ. Дөрвөн аргын тоо боддог хүүхэд үүнийг бодож чадна. Хүмүүсийг хуураагүй л юм бол Оюутолгойгоос мөнгө босгож зургаан хувь, гурван хувийн хүүтэй зээл рүү оруулах боломжтой. Уул уурхайн баялгаа луйварчдад зүгээр өгчихгүй  өндөр ашигтай байлгаж чадвал боломж бий. Улсаа өрөнд оруулчихаад яаж боломж бий болгох вэ гэдгийг Ерөнхий сайдаас асуугаад байгаа маань ийм   учиртай. Ийм их өртэй, өндөр хүүтэй зээл авдаг атлаа яаж иргэддээ бага хүүтэй мөнгө өгөх гээд байна вэ, энэ маш энгийн асуулт.
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийг оруулбал гурван  сонгуулийн дараа тантай уулзаж байна. Үр дүн, улс төрийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна вэ?
 
-Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг дэмжсэн хагас сая монгол ахан дүүсдээ өдөр ирэх тусам баярлалаа гэмээр санагддаг. Түмний төлөө дуу хоолойгоо гаргаж  тэмцэж зүтгэнэ гэдэг амьдралд  олдох том завшаан. Тиймээс надад итгэл найдвар өгсөн хүн бүхэнд баярлаж, тэр урмыг зүтгэлээр, сэтгэлээр  хариулахыг хичээн  УИХ дээр ярьж буй хуулийн төсөл болгоныг өдөр бүхэн эрээн цоохор болтол нь эрээчиж, уншиж судалж,  өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлдэг. Баярлалаа гээд би  ямар бэлэг тарааж, өгч чадах биш,  үг болгонд хүмүүсийн амьдрал, зовлон зүдгүүр шингэсэн байгаа  тул тэр болгоныг А, Б-гүй уншиж, хулгайлагчдын шургуулсныг тодруулагчаар зурж  анхааруулдаг. Сонгогчдодоо баярлаж, зүтгэлээр хариулахыг хичээж байна. Орон нутгийн сонгууль хүнд байдалд өнгөрлөө. Хүмүүсийг хоолны талоноор барьцаалж  дарамтад оруулсан  байна. Эрдэнэтчүүдийн төлөө тууштай ажиллахын тулд баасан гаригт ажлаа тараад давхидаг. Мягмар гаригийн өглөө вагоноор ирдэг. Ийм хуваариар ажиллаж байгаа. Зарим долоо хоногт  амжихгүй байна. Цаашдаа хагас, бүтэн сайнд тойрогтоо ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Орон нутгийн сонгуулиар хүссэн үр дүнд хүрээгүй ч бид бууж өгч болохгүй. Хүн тэмцээд ялагдаж болно, тэмцэхгүй байвал аль хэдийнэ ялагдсан байдаг. Монголын ард түмэн байдаг тэнхээгээрээ амьдралынхаа төлөө зүтгэж, тэмцэж байна. Нэг сайхан нартай өдөр бороо орохдоо л орно.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.Ганбаатар: Засгийн газар “Рио Тинто”-гийн шинэ тоглолтод орчихов уу...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгалийн усанд химийн 90 орчим элемент байгааг тогтоожээ

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Байгалийн усанд 90-ээд химийн элемент байгааг ...

2020 оны 12 сарын 02, 21 цаг 49 минут
Уурхайчид 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

 Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ  оны 11 дүгээр ...

2020 оны 12 сарын 02, 21 цаг 20 минут
2020 оны 12 сарын 02, 21 цаг 13 минут
Хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулан ажиллана

  Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ ...

2020 оны 12 сарын 02, 20 цаг 31 минут
"Эрдэнэт" үйлдвэр уурхайчдадаа 120 мянган амны хаалт тараалаа

 "Эрдэнэт" үйлдвэр, ажилчдаа Ковид-19 цартахлаас хамгаалах гол ...

2020 оны 12 сарын 02, 16 цаг 21 минут
2020 оны 12 сарын 02, 15 цаг 38 минут
Олон улсын байгаль хамгаалагчид “Рио Тинто”-ийн эсрэг нэгдэж байна

  Олон улсын байгаль хамгаалагчид уул уурхайн компануудын томоохон ...

2020 оны 12 сарын 01, 09 цаг 50 минут
Нүүрс баяжуулах технологийн “марафон”

  Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй ...

2020 оны 11 сарын 30, 15 цаг 57 минут
Нефтийн үнэ унажээ

  Нефть экспортлогч орнуудын байгууллага/ОПЕК+/дэлхийн зах ...

2020 оны 11 сарын 30, 14 цаг 37 минут
Ээлж солих 4200 уурхайчныг тусгай цэгт шинжилгээнд хамруулна

    Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр 12 дугаар сарын ...

2020 оны 11 сарын 29, 22 цаг 46 минут
2020 оны 11 сарын 27, 13 цаг 51 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

 Завхан аймгийн Отгон сумын нутаг, төрийн тахилгат Отгонтэнгэр ...

2020 оны 11 сарын 27, 13 цаг 14 минут
УУХҮЯ: Эхний 854 жолоочийг шинжилгээнд хамруулж хил нэвтрэх боломжийг бүрдүүлсэн

УОК-ийн даргын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу ...

2020 оны 11 сарын 26, 21 цаг 36 минут
Шинжилгээ хийлгээгүй жолооч нарыг Хятадын тал нэвтрүүлэхгүй

 Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан ...

2020 оны 11 сарын 25, 17 цаг 23 минут
Салхитын ордоос өдөрт 25-30 тонн баяжмал үйлдвэрлэж байна

 Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын ...

2020 оны 11 сарын 25, 17 цаг 05 минут
П.Баярхүү: Хилээр нэвтрэх нүүрс тээврийн машин дөрөв дахин буурсан

 Монгол Улс корона­вирусийг дотооддоо алдсантай холбоотойгоор ...

2020 оны 11 сарын 25, 16 цаг 56 минут
Г.Ёндон: Оюу толгойн далд уурхайн тэсэлгээний ажлыг 2021 оны долдугаар сараас эхлүүлнэ

    Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх ...

2020 оны 11 сарын 24, 14 цаг 35 минут
"SX Coal”: Монголын коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай

 БНХАУ-д нүүрс болон гангийн үйлдвэрүүд нүүрс нөөцөлж байгаагаас ...

2020 оны 11 сарын 23, 18 цаг 01 минут
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор бүх нийтийн ...

2020 оны 11 сарын 23, 17 цаг 56 минут
3351 тээврийн хэрэгслээр уул уурхайн экспорт хийжээ

 Covid-19 цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах ...

2020 оны 11 сарын 23, 13 цаг 52 минут
Өнгөрсөн долоо хоногт 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачлаа

    "Эрдэнэс-Тавантолгой" ХК өнгөрсөн 7 хоногт 605 ...

2020 оны 11 сарын 23, 12 цаг 25 минут
Зогсох эрхгүй уул уурхай: Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

  Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас тус аймагт ...

2020 оны 11 сарын 23, 12 цаг 12 минут
Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ

 Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт ...

2020 оны 11 сарын 23, 11 цаг 48 минут
Тавантолгой-Цагаанхад чиглэлийн 4000, Цагаан хад-Гашуунсухайтын 2000 жолоочид тогтмол шинжилгээ хийнэ

 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын өгсөн мэдээллээс үзвэл, төмөр ...

2020 оны 11 сарын 23, 11 цаг 24 минут
Ашигт малтмалтай том солир энэ сарын сүүлчээр дэлхийн хажуугаар өнгөрнө

 НЬЮ-ЙОРК. /RТ/. 370-820 метрийн голчтой, "153201” (2000 WO107) ...

2020 оны 11 сарын 23, 10 цаг 53 минут
Ногоон гарц, австраличуудын "дэмжлэгтэйгээр" нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэнэ

 "Улсынхөө төсвийг бүрдүүлж амьдралаа залгуулах учиртай. Тиймээс ...

2020 оны 11 сарын 20, 13 цаг 49 минут
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт нөхөн сэргээлт хийж дуусжээ

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Байгаль орчныг ...

2020 оны 11 сарын 20, 13 цаг 42 минут
2020 оны 11 сарын 20, 11 цаг 45 минут
Үнэт металлыг хадгалах хугацааг нэг сар болгон өөрчиллөө

 Аж ахуйн нэгж, иргэн, арилжааны банкууд үнэт металлаа Монголбанкинд ...

2020 оны 11 сарын 20, 11 цаг 33 минут
Газрын түүхий тос 1785 тн, нүүрс 138 602 тн-ыг экспортлов

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын авто тээврийн шалган нэвтрүүлэх ...

2020 оны 11 сарын 15, 21 цаг 32 минут
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгалаа

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна. ...

2020 оны 11 сарын 15, 16 цаг 38 минут
Газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

УУХҮЯ-аас Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ...

2020 оны 11 сарын 13, 21 цаг 00 минут
Оюутолгойн уурхайд зургаан хүнийг тусгаарлаад байна

 Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн ...

2020 оны 11 сарын 13, 17 цаг 39 минут
600 кг дэрвэгэр жиргэрүү, 919 кг мана чулуу зэргийг нүүрсээр далдалж, хилээр гаргахыг завджээ

 Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ...

2020 оны 11 сарын 13, 15 цаг 11 минут
Асгатын мөнгөний ордын талаар хэн юу хэлэв?

 Т.САЙХАН   УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2020 оны 11 сарын 12, 16 цаг 43 минут
Тахилгат ууланд олгосон лицензүүд-2

 - Суварга хайрханы гол судсыг тасалжээ- ...

2020 оны 11 сарын 12, 12 цаг 17 минут
"Эрдэнэт" үйлдвэр төлөвлөгөөгөө 100 хувиас дээш биелүүллээ

 Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн ...

2020 оны 11 сарын 12, 12 цаг 10 минут
Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно

Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны ...

2020 оны 11 сарын 11, 15 цаг 23 минут
"Тавантолгой дулааны станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг ЭХЯ эзэмшинэ

"Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны ...

2020 оны 11 сарын 11, 15 цаг 12 минут
Асгатын мөнгөний ордын цэвэр ашиг 197.1 сая ам. доллар гэж тооцоолжээ

 Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн ...

2020 оны 11 сарын 10, 17 цаг 45 минут
Монгол Улс Оюутолгойн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргачихсан

 -Оюутолгойн хөрөнгө оруулагчид хооронд далд уурхайн санхүүжилт ...

2020 оны 11 сарын 10, 11 цаг 13 минут
Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

 Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, ...

2020 оны 11 сарын 10, 10 цаг 29 минут
"Уул уурхайн салбарын өсөлт 2021 онд огцом нэмэгдэнэ"

      Хүн төрөлхтөнийг сөхрүүлж буй Covid-19-ийн халдвар ...

2020 оны 11 сарын 10, 09 цаг 32 минут
Хятадын дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл өсжээ

 Хятадын дотоодын угаасан коксжих нүүрсний нийт үйлдвэрлэл энэ оны ...

2020 оны 11 сарын 10, 09 цаг 30 минут
Осол гарсан уурхайн дарга нарт хорих ял оноолоо

 Хятадын Өвөр Монголын Улаанхадын нүүрсний уурхайд 2016 оны 12 дугаар ...

2020 оны 11 сарын 09, 17 цаг 22 минут
Зэсийн ханш огцом ӨСЛӨӨ

 Түүхийн эдийн зах зээл дээр зэсийн ханш хоер жил хагасын хугацаанд ...

2020 оны 11 сарын 09, 13 цаг 56 минут
88 каратын хар очир алмааз экспод гялалзаж байна

 Францын Парис хотоос Шанхайн олон улсын импортын экспог "зорьж” ...

2020 оны 11 сарын 09, 11 цаг 45 минут
Эрдэнэт үйлдвэр Орхон, Булган аймагтай хамтран томоохон бүтээн байгуулалт хийж байна

 "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон, Булган аймагтай жил бүр хамтын ...

2020 оны 11 сарын 09, 11 цаг 13 минут
Удаа дараа хууль бусаар жонш олборлож буй байдлыг таслан зогсоожээ

 Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр ...

2020 оны 11 сарын 06, 12 цаг 30 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани