Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

 

-"... "Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэх үү-
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн "Ачит Ихт” ХХК-ийн "Эрдэнэт үйлдвэр”-тэй 2010 онд анх гэрээ байгуулахдаа "34 хувийг нь эзэмшүүлнэ” гэж заасан. "Ачит Ихт” ХХК-аас 2014 онд "Эрдэнэт үйлдвэр”-т энэ "санал”-аа тавьсан. Тус үйлдвэрийн удирдлагууд татгалзсан.
 
 
 
"Ачит Ихт”-ийн саналаас татгалзсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг есдүгээр сарын эхээр шүүх рүү явуулахдаа "Ачит Ихт”-тэй холбогдох хэсгийг тусгаарлаж үлдээжээ. Харин шүүх "Хамтад нь шийдвэрлэх ёстой” гээд хэргийг АТГ-т буцаасан байна.
 
 
 
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо АТГ дээр явж байгаа гэсэн үг.
Сүүлд 2020 оны хоёрдугаар сард ТӨБЗГ-аас "..."Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд "Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд таг болсон.
Тэгвэл "Ачит Ихт”-ийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр”-т шилжүүлэх ТӨБЗГ-ын саналыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй бололтой. Засгийн газар хуулийн өмнө мухардалд орохоор болсон байна.
 
 
 
Өөрөөр хэлбэл, "... "Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэж байгаа юу гэж асуух шаардлага гараад байна.
 
 
 
Тиймээс Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ талаарх мэдээллийг хүргэж буй юм. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэгэн өөрчлөлт / https://www.legalinfo.mn/additional/details/2851?lawid=63 /ийг оруулжээ.
Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сарын 3-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийж байв. Ердөө өмнөх долоо
хоногт нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг хуулийн төсөл лобби, PR сайтай явсан байдаг. Тухайлбал, хэвлэлүүдээр "Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бүх ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. ..."Эрдэнэт” зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. ..."Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй "Ачит Ихт”, "Эрдмин” зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд "үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа” хэмээн бичигдэж байлаа. Мөн "Үе үеийн парламентын үед үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яриа гардаг байсан. "Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх овоолгыг ашиглан "Эрдмин”, "Ачит эх” гэсэн хоёр ч компани катодын цэвэр зэс үйлдвэрлэж байгааг энд тодотгоё. Гэхдээ бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй тул, тэдгээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг "Эрдэнэт үйлдвэр” авдгийг сануулах ёстой” гэж байв.
 
 
 
Энд маш ноцтой нэг зүйл бий. 2012-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажилласан Д.Эрдэнэбатын 2016 оны хоёрдугаар сараас зүтгүүлж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2016 онд засгийн эрхийг дангаар барьсан МАН-ынхан төсвийн хэлэлцүүлэг дундуур яаран сандран баталсан байдаг.
 
 
 
2016 оны арваннэгдүгээр сарын 2-нд Төсвийн байнгын хороо, 4-нд Эдийн засгийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралд гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулгыг нь хийж байв. Тэрээр "Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор улсын төсвийн тэнцлийг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор одоо хэд хэдэн санал санаачилга гарсан. Үүнээс хоёр асуудлыг нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэж байна. Эхнийх нь үүсмэл ордыг дахин ашиглах тухай асуудал байгаа. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн компаниуд ордыг ашиглахад хаягдлаар үүссэн овоолгуудыг ашиглаж улсын төсөвт татвар авъя гэсэн зорилгоор энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Яг өнөөдөр хөдөө орон нутагт ордыг ашиглаад үүссэн ордыг нь ашиглаж байгаа хүмүүс овоолгыг нь хуулийн дагуу, хууль бус гээд  нэлээн маргаантай байдаг. Үүнээс нь улс авч татвар бол үнэхээр бага байгаа. Ийм учраас тэр овоолгоос нь нөөц ашигласны татварыг авдаг болъё. Энэ овоолгыг ашиглахдаа төр засаг яг ном журмынх нь дагуу зөвшөөрлийг нь өгдөг байя. Одоо байгаа овоолгоос нийтдээ 180-аад тэрбум төгрөг бол 10 жилийн хугацаанд олох боломжтой гэсэн тооцоонууд гарсан байдаг. Тийм учраас энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн гэдгийг хэлье. Ингээд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Төсөвт анхаарч байсан гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх гэж ёстой л халтуурдаад өнгөрсөн байдаг.
Ингээд хуулийн төслийг УИХ-аар 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд баталж, энэ өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтаар "Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”, Хоёрдугаар хавсралтаар "Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагааны эрхлэх журам”-ыг гаргасан байгаа юм.
Энэ дагуу "Ачит Ихт” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр Үүсмэл орд ашиглах анхны тусгай зөвшөөрлийг авч байв.
 
 
 
"Ачит Ихт” ХХК нь дээрх журамд нийцүүлэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т "Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг хэрэгжүүлэх ёстой байв.
 
 
 
Гэтэл "Ачит Ихт” ХХК нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвшөөрөлгүйгээр үүсмэл ордын гэрчилгээг Төрийн захиргааны байгууллагаас гаргуулж аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ингэж "Ачит Ихт” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан "Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам” илтэд зөрчжээ.
"Ачит Ихт” ХХК-ийн энэ тусгай зөвшөөрөл гурван жилийн хугацаатай. 2020 оны зургадугаар сард дуусгавар болсон. Түүнээс хойш сунгасан эсэх нь тодорхой бус байгаа юм. Ер нь бол "Ачит Ихт”-ээс "Эрдэнэт үйлдвэр”-т очих ёстой 34 хувь цаашид яригдах эрх зүйн орчин байгаа юу гэдэг асуулт бас гарч ирнэ. Ингэхээс аргагүй.
Учир нь 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үүсмэл орд гээчийн зохицуулалтыг хийснээр "Ачит Ихт” ХХК нь "Эрдэнэт үйлдвэр”-ээс хамаарах хамаарал байхгүй болчихсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийг "Ачит Ихт”-ийн лоббигоор тус компанид зориулж хийсэн үү гэх таамаглал, бодит боломжийг нотлох мэт үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани