Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Ганхуяг: Төмөр замаар тээвэрлэх 31 сая тонн нүүрсийг бид олборлож, нийлүүлнэ

Б.Ганхуяг: Төмөр замаар тээвэрлэх 31 сая тонн нүүрсийг бид олборлож, нийлүүлнэ

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт манай улсын коксжих болон чулуун нүүрсний томоохон ордууд оршдог. Тэдгээрийн дотор Тавантолгойн бүлэг ордоос хамгийн томд тооцогдох, нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг баялаг уурхайд "Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт явуулж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал  Б.ГАНХУЯГТАЙ ярилцлаа.

 
-Танай компани одоо үндэсний хэмжээний, хүн бүрд хамааралтай аж ахуйн нэгж болсон. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хүмүүс сонирхож байна. Олборлолт, тээвэрлэлт хэр явж байгаа вэ?
 
-Манай компани бүрэн хүчин чадлаараа ажиллавал 45 сая тонн нүүрс олборлох бололцоотой. Одоогоор тээвэрлэлтээс шалтгаалан бодит байдалдаа тохируулсан олборлолт хийж байгаа юм. Энэ жил 17 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн цар тахпын улмаас төлөвлөгөөт зорилтоо арай багасгаж, 13 сая тонн болгож, 11 саяыг нь экспортлохоор ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар төлөвлөсөн ажил 71 хувиар тасапдсанаас улсын төсөвт төвлөрүүлэх татвар хураамж, ашиг орлого хумигдсан. Гэвч 7-10 дугаар сард олборлолтоо эрчимжүүлж, экспортын тээвэрлэлт нэмэгдлээ. Ачилтаас анх удаа 1370 машин нэг өдөрт 72 мянган тонн нүүрс тээвэрлэсэн нь дээд амжилт болсон. Цаашдаа төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, тээвэрлэлт илүү эрчимтэй, хурдтай болно гэж хүлээж байна. Ирэх онд 17 сая, 2022 онд 24 сая, түүний дараа жил 27 сая тонн нүүрс олборлоод 2024 оноос нийт хүчин чадлаа бүрэн хэмжээгээр ашигпаж эхэлнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа юм.
 
-Дээрх хүчин зүйлээс шалтгаалан төмөр замын томоохон төслүүдийн санхүүжилтэд хүндрэл учрах болов уу?
 
-Өнгөрсөн оноос эхлэн Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бид бие даан санхүүжүүлээд явж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилт болох 750 тэрбум төгрөгийн эхний ээлжийнхийг хийж дуусгасан. Үүний дараа тусгай чиг үүргийн компани байгуулсан нь "Тавантолгой- Зүүнбаян төмөр зам” юм. Түүний 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой”, 34 хувийг "Монголын төмөр зам" компанид эзэмшүүлэхээр болсон. Тус компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг томилсноор хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээг байгуулах учиртай. Одоогоор төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын 80 гаруй аж ахуйн нэгж хамтран оролцож, маш хэмнэлттэй, өндөр хүчин чадал шаардсан ажлыг зөв зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байгаа юм. Цаашдаа 653 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг бид үе шаттайгаар хийнэ.
 
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд хэр хэмжээний санхүүжилт хийсэн бэ. Ажил нэлээд урагштай явж байна билээ?
 
-Өнөөдрийн байдлаар уг замд 762 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, ажлын гүйцэтгэл төлөвлөснөөс 11.2 хувиар илүү явж байна. Энэ нь нэгдүгээр зэрэглэлийн, жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх төмөр замын том төсөл юм.
 
Тавантолгой Зүүнбаянгийнх бол жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам шүү дээ. Энэ хоёр замаар тээвэрлэх нийт нүүрсний 31 сая тонныг нь бид олборлож нийлүүлнэ. Бусад угаасан болон хагас боловсруулсан нүүрсийг авто замаар явуулж экспортлох юм. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь тойрогтой байхаар төлөвлөсөн.
 
Үүнээс гадна Тавантолгой- Хангимандал чиглэлийн 480 км автозамыг барьж, түүнийг дагаад 30 сая тонны хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэрийг барих юм. 2023 он гэхэд эхний блок буюу 10 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. Засгийн газраас шийдвэр нь гарчихсан Тавантолгойн цахилгаан станцын 30 хувийг манайх санхүүжүүлэх бол 450 МВт-ын цахилгаан станцыг барих юм. Эдгээрийг дагаад хүн амын шилжилт хөдөлгөөн их болох учраас 51 мянган хүн амтай "Эрдэнэсийн хот” байгуулна. Ийм төлөвлөлтийн дагуу Засгийн газраас Тавантолгойн ордын гадаргын ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн.
 
-Дэд бүтцийн төслүүдийг хэдэн онд ашиглалтад оруулах вэ?
 
-Үе шаттайгаар буюу 2022 онд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл хэрэгжиж дуусах ёстой ч 2023 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна гэсэн мэдээлэл бий. Тухайн онд Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр зам, хоёрдугаар хагаст нь нүүрс угаах үйлдвэрийн эхний блокийг барьж дуусгана. Харин эхний улиралд нь багтаан усан хангамжийн асуудпаа гурван эх үүсвэрээс шийдсэнээр ЖДҮ, хүнд болон хөнгөн үйлдвэр, зам дагасан хот суурин газрын бүтээн босголтын ажил явагдах нөхцөл бүрдэнэ. Одоогоор 737 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа 450 МВт-ын цахилгаан станц, түүний дамжуулах шугамд 50 сая ам.доллар хэрэгтэй. Үүний гуравны нэг буюу 237 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой” гаргах юм. Ирэх онд 150 сая, дараа жил нь үлдсэн хөрөнгийг санхүүжүүлнэ. Ингээд 2023 оны эцэст цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
 
-"Тавантолгой түлш” компанийн түүхий эдийг танайх нийлүүлдэг. Ачилт болон тээвэрлэлтхэвийн байгаа юу?
 
-Энэ оны есдүгээр сар хүртэл "Тавантолгой түлш”-ийнхэн өөрсдөө нүүрсийг татан авч байсан. Одоо гэрээт компаниудаар тээвэрлэлтийг хийлгэж байна. Энэ өвлийн хувьд 1.2 сая тонн нүүрс шаардлагатайгаас 750 мянгыг нь төвлөрүүлчихсэн.
 
Бидний төсөөлж байгаагаар сайжруулсан шахмал түлшний хэрэглээ ойрын 10-15 жилд байх юм.байна, иргэдийг орон сууцжуулж дуусах хүртэл. Тэр болтол нүүрсний нийлүүлэлтийн тухайд санаа зовох асуудал алга.
 
-Сайжруулсан шахмал түлшний хувьд иргэд "Хорт хий ялгаруулж байна, хордлоо” гэж ярьдаг. Үүнийг та хэрхэн ойлгож байна вэ?
 
-Манай уурхайн нүүрсийг бүрэн шаталттай гэж үнэлдэг. Тиймээс илчлэг сайтай, дотоод шаталт гүйцэд явагддаг онцлогтой. 6800-9100 Ккалорийн илчлэг гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Хятадын угаах үйлдвэрт ч 5-15 хувьд нь Тавантолгойн нүүрсийг ашигладаг. Үүнийг энгийн хэрэглээнд ашиглахдаа олон талаас нь бодолцох ёстой. Би өөрөө химич хүн биш болохоор тухайн үйлдвэрт нүүрсийг яаж боловсруулдаг, юутай хольдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч "Тавантолгой түлш” компанийг бид түүхий эдээр тасралтгүй хангах боломжтойг л баталгаатай хэлж чадах байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Б.Ганхуяг: Төмөр замаар тээвэрлэх 31 сая тонн нүүрсийг бид олборлож, нийлүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өнөөдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани