Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэт"-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм?

"Эрдэнэт"-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм?

 

Сүүлийн хэд хоног цахим сүлжээ даяар шилэн данс нэгжээд завгүй сууцгааж байна. Угаасаа энэ цахим сүлжээ гэдэг ийм араншинтай. Магтвал тэнгэрт гаргана. Муулах юм бол газарт булчихна. Ийм л жаягаараа өнгөрсөн долоо хоногийн сүүлч хавиас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ руу довтолгож байна. Яахав дээ, шилэн дансыг ухах үед "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүүхдийн сургалтын төлбөр үйлдвэрийн данснаас шилжчихсэн нь гарч иржээ. Энэ бол шилэн дансны мэдээлэл. Хулгай байсан бол ингэж ил мэдээлэгдэхгүй.
 
 
 
ТӨҮГ-уудыг хариуцдаг ТӨБЗГ нь цаашид ийм дүрэм журмаа халахад болох эд. Бас Х.Бадамсүрэн захирал энэ мөнгийг эргүүлээд төлчих биз. Бусад худалдан авалтын хувьд бол гайхаад шагшраад,баалаад гоочлоод байх үнэндээ хэрэггүй. Ер нь бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалт, мөнгөний зарцуулалтыг ингээд мэдчихнэ гэдэг бас том дэвшил юм.
 
 
 
Үүнийг Х.Бадамсүрэн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа "..."Эрдэнэт үйлдвэр” нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажиллагаа нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ил тод, нээлттэй байна. Хүсвэл цаг нараа тохирч байгаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэй” гэж байсан. Тэгээд ч Х.Бадамсүрэнгийн дээр ТӨБЗГ, бүр дээр нь Засгийн газар гэж бий. Үнэнийг хэлэхэд, цахим сүлжээнд шуугиад байгаа энэ шилэн дансны асуудал чинь сайтар зохион байгуулалттай хар пиар байгаа юм. Хэний хатгаас, захиалгаар хаанаас, хэн явуулаад байгаа нь ч ил тод болоод байгаа аж. Энэ чинь мэдээллийн эрин зуун шүү дээ. Нууж хаах аргагүй болсон цаг. "Эрдэнэт үйлдвэр”, түүний удирдлагыг сайтар хараар будаж байгаад ард нь "Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой нэг том операци л хийх гээд байгаа хэрэг. Магадгүй, "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь хувьцаа, эзэмшлийн асуудлыг дахин хөндөхөөр зэхсэн байж мэдэх юм. Гэвч... Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ анх удаа өнгөрсөн жил их наяд давсан төгрөгийг улс, орон нутгийн төсөвт өгчээ. 42 жилийн түүхэндээ анх удаа шүү. Энэ бол яалт ч байхгүй "Эрдэнэт үйлдвэр”-ийнхний гавьяа, бас амжилт. Тодруулах юм бол, "Эрдэнэт үйлдвэр” нь ТӨҮГ болсноос хойш ОХУ-тай хамтарсан үйлдвэр байх үеэс орлогыг дунджаар 80 хувь, цэвэр ашгийг 4.3 дахин нэмэгдүүлжээ. Харин компанийн статустай ажиллаж байх үеэс орлогыг дунджаар 22 хувиар, цэвэр ашгийг 2.1 дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Мөн зэсийн үнэ хамтарсан үйлдвэрийн үеийнхээс 10 хувиар буурсан байхад бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 72 хувиар, компани байх үеийн зэсийн үнийн түвшинд борлуулалтын орлогыг 16 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. 
 
 
 
Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөр хамтарсан үйлдвэр байх үеэс 94 хувиар, компани байх үеэс 88 хувиар нэмэгджээ. Энэ бол факт. Тоо үнэнийг л хэлдэг. Яадаг юм, ингэж баалаад байгаа бол их наядын орлого олсон хамт олныг удирдсан менежерийг 100 сая төгрөгөөр урамшуулчихсан ч болно. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх жил шахмын өмнө "..."Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ.
 
 
 
Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна. Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.143.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг ТӨБЗГ-ын энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн байна. Өнгөрч буй 2019 онд "Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Улс, орон нутгийн төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байгааг илтгэж буй үзүүлэлт юм” гэж дүгнэж байлаа. Уг нь "COVID-19" цар тахлын үед энэ төрийн өмчит үйлдвэрийнхээ амжилтыг яаж хадгалах вэ, ашгийг нь хэрхэн хэвээр байлгах вэ гэдэг дээр төр ч, ингэтлээ санаа зовоод байгаа хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Дэлхий даяарх нөхцөл байдал сайнгүй байна. Улс бүр тэсч гарахын төлөө бодлого хийж байна.
Гэтэл манайд "саалийн үнээ”-нийхээ дэлэнг хэн шувтрах вэ гээд булаалдаж байгаа нь чухамдаа цагаа олоогүй хар пиар ажиллагаа юм.
 
 
Ө.БААСТ
"Эрдэнэт"-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани